Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Жорж Буш 150 мянган цэргийг Ирак руу илгээсэн ньУншсан3,471

Сүүлд нь хүү Бушийн үед АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга болсон Колин Пауэлл америкийн цэргийг командалж байв. Тухайн үедээ Ойрхи Дорнодын хамгийн дийлдэшгүй хүчирхэг цэрэг армитай улсаар Иракийг нэрлэж байв.

Персийн булангийн дайныг 1990 оны 8 дугаар сарын 2-нд Иракийн цэргийн хүчин Кувейтийг эзэлснээс эхэлсэн гэж үздэг. Ингээд Иракийн хүчийг Кувейтээс гаргах зорилгоор НҮБ-ын өгсөн зөвшөөрлөөр 34 улсаас бүрдсэн Эвслийн хүчийн Иракийн эсрэг цэргийн ажиллагаа явуулахаар болсон байдаг.

Эвслийн цэргийн хүчийн дийлэнхийг АНУ бүрдүүлсэн бөгөөд дээр дурдсан Жорж Бушийн АНУ-ын Арми, Тэнгисийн цэргийн хүч, Тэнгисийн явган цэргийн корпус, Агаарын цэргийн хүч, Эргийн хамгаалалтын анги нэгтгэлүүдийг Саудын Араб руу татах тушаал арваннэгдүгээр сард гарснаар 150 мянган америкийн цэргийг Персийн буланд цуглуулж бусад улс орныг цэргийн хүчээ илгээхийг уриалж байв. Сүүлд нь хүү Бушийн үед АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга болсон Колин Пауэлл америкийн цэргийг командалж байв. Тухайн үедээ Ойрхи Дорнодын хамгийн дийлдэшгүй хүчирхэг цэрэг армитай улсаар Иракийг нэрлэж байв.

Ирантай хийсэн олон жилийн дайны дараа улам хүчирхэгжиж байнгын 500 мянга гаруй цэрэгтэй, дайны цагт 1.2 сая шахам цэрэг гаргах хүчин чадалтай гэгдэж байсан нь одоогийн Хойд Солонгосын цэргийн хүчин чадалтай тун ойролцоо байсан хэмээн судлаачид дүгнэдэг.

 Эзлэгдсэн Кувейт болон зэргэлдээх Саудын Араб улс АНУ-аас тусламж хүссэнээр Жорж Буш зөвлөхүүд болон Конгрессын гишүүдтэй сайтар зөвлөлдсөний эцэст энэ тушаалыг гаргасан гэдэг. Жорж Бушийн тушаалаар дайн эхлэхийн яг өмнөхөн ч олон мянган америк цэргийг Персийн буланд хуралдуулсан байдаг.

Ингээд 1991 оны нэгдүгээр сарын 17-нд НҮБ-аас тогтоосон эцсийн хугацаа дуусахад Иракийн армийг агаараас бөмбөгдөж эхэлсэн.  Сар гаруй агаараас цохилт өгсний дараа хоёрдугаар сарын 23-нд хуурай замаар эвслийн цэрэг давшиж, Кувейтийг чөлөөлж, Иракийн нутаг дэвсгэр рүү орсон юм.

Агаарын болон хуурай газрын тулалдаан Ирак, Кувейтийн нутаг дэвсгэрээс гадна, Саудын Арабын хил залгаа нутагт өрнөсөн боловч Ирак Саудын Араб дахь цэргийн байгууламжууд болон дайнд оролцоогүй Израиль руу скад пуужин харваж байв.

 

Иракийн арми хэдийгээр цөөн байлдааны завь, пуужинтай байсан боловч 1,2 сая хуурай замын цэрэг, 5.800 танк, 5.100 хуягт, 3.850 артиллертай байсан нь хуурай газарт давамгайлж байсан. Ирак мөн 750 сөнөөгч ба бөмбөгдөгч онгоц, 200 бусад онгоц, пуужин ба агаараас хамгаалах боловсронгуй системтэй байсан.

Гэсэн хэдий ч Саддам Хусейны 500 мянга орчим хүнтэй тогтмол арми АНУ-ын 265 мянган цэрэг, техникт 26 хоногийн дотор бүрэн ялагдсан юм. Байлдааны ажиллагааны явцад эвслийн 172 цэргийн албан хаагч болон 45 мянган (албан бус мэдээгээр) ирак цэрэг амь үрэгдсэн гэдэг боловч 2007 онд АНУ-ын ахмадын асуудал эрхэлсэн хорооны тайланд 73 мянга орчим цэрэг амиа алдсан хэмээсэн байдаг. 

Персийн булангийн дайны дараа 2003 онд АНУ Иракийг бүрэн эзлэн авсан билээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]