Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1921 оны Ардын хувьсгал нь харийн түрэмгийллийг эсэргүүцсэн ардын бүрэн эрхт улсын төлөөх хувьсгал байжээ. Ялалтын үр дүнд харийн түрэмгийлэгчдийг хөөн гаргаж, феодалын байгууллыг халж, Ардын эрхт хэмжээт цаазат Монгол улсыг тунхаглажээ.

Монголчууд олзлогдсон япон цэргүүдийн дунд тагнуулын ажиллагаа явуулж байжээ

Японы цэргийн эрх баригчид ЗХУ-ын Алс дорнод болон Монголд довтлох стратегийн төлөвлөгөө, зорилтоо орхиогүй, гагцхүү тохиромжтой цагийг хүлээж байжээ

Японы цэргийн эрх баригчид дэлхийн II дайны туршид холбоотон Герман, Италитай байгуулсан гэрээндээ үнэнч байж, нэгдсэн үндэстний эсрэг Номхон далай ба Хятадад дайны үйл ажиллагаа явуулж байв. ЗХУ-ын Алс дорнод болон Монголд довтлох стратегийн төлөвлөгөө, зорилтоо орхиогүй, гагцхүү тохиромжтой цагийг хүлээж байжээ.

 

Японы зүгээс Монгол, Зөвлөлтийн батлан хамгаалах чадавхийг тагнан судалж, Манжуур дахь Квантуны армийг бэхжүүлж, бие бүрэлдэхүүнийг нь 1942 оны дунд үед 1-2 сая болгосон нь Японы армийн бие бүрэлдэхүүний 35 орчим хувь болж байв. Түүнчлэн Манжуур дахь Квантуны армийн бүрэлдэхүүнд тусгай армийн отряд буй болгож, бактериологийн дайнд бэлтгэж, судалгаа шинжилгээ, туршилт хийх болжээ.

1945 оны 7 дугаар сарын 26-нд Японтой байлдаж байсан АНУ, Англи, Хятад гурван гүрнээс үг дуугүй бууж өгөх тухай шаардлага тавьсан ч Японы засгийн газар хүлээж авсангүй. Эл нөхцөл байдалд Ялтын бага хурал дээр хэлэлцэж тохиролцсон ёсоор Зөвлөлт Холбоот улс 1945 оны 8 дугаар сарын 9-нд Японы эсрэг дайн зарлахад, БНМАУ, Зөвлөлт Засгийн газрын мэдэгдлийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Японы эсрэг дайнд БНМАУ-ыг оролцуулах тухай асуудлыг И.В.Сталин нарын ЗХУ-ын удирдлага 1945 оны 7 дугаар сарын эхээр БНМАУ-ын ерөнхий сайд Х.Чойбалсанг Москвад урьж авчран Зөвлөлт-Хятадын хэлэлцээний тухай мэдээлэх үедээ ярьж тохиролцсон байдаг.

БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчид, Ардын Сайд нарын Зөвлөлийн гишүүдийн 1945 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хамтарсан онц хурлаас БНМАУ-аас Японд дайн зарлах тухай тунхагийг баталжээ. Сар хүрэхгүй хугацаанд Зөвлөлт-Монголын армиуд Квантуны армид цохилт өгч, ЗХУ-ын Өвөр Байгалийн ба Алс Дорнодын 1, 2 дугаар фронтын цэрэг, Амар мөрний нэгдсэн флот японы 22 дивизийн 600 мянган цэрэг, дарга нарыг зэвсэг техникийн хамт олзлон авснаас 12318 олзлогдогсдыг нэрсийн жагсаалтгүйгээр тоолон авч, 6 удаагийн цуваагаар Монголд авчирчээ.

Японы олзлогдогсдыг Монголд хүлээн авч, тэдний хөдөлмөрийн хүчийг ашиглахтай холбогдон хэрэгжүүлэх ажлыг тусгайлан хариуцсан Засгийн газрын байгууллагыг бий болгох шаардлагатай болсон бөгөөд МАХН-ын Төв Хороо, СнЗ-ийн 1945 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 72/59 дүгээр тогтоолоор Олзлогдсон цэргийн хэргийг эрхлэх ерөнхий газрыг /ОЦХЭЕГ/ байгуулж, даргаар намын ажилтан байсан Сосорбарамыг томилж, хошууч генерал цол олгожээ.

Олзлогдсон цэргүүдийг хүлээн авах ажилтай холбогдуулан ДЯЯ-ны сайдын 1945 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 421 тоот тушаалаар Улсын Аюулаас Сахиж Хамгаалах Хэргийг Удирдах Ерөнхий газрын /УАСХХУЕГ/ харьяа 9 дүгээр хэлтсийг байгуулж, 1947 оны 10 дугаар сарын 24-нийг хүртэл 2 жил ажиллуулахдаа японы олзлогдсон цэргийн дотор өөрийн нууц тагнуулын ба гүйцэтгэх ажлыг удирдан зохион байгуулжээ.

ДЯЯ-ны УАСХХУЕГ-ын Цэргийн олзлогдогсдын хэрэг эрхлэх хэлтсийн дүрмийг 1945 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ДЯЯ-ны сайдын тушаалаар баталжээ.

9 дүгээр хэлтэс нь Олзлогдсон цэргийн хэргийг эрхлэх ерөнхий газар ба түүний харьяа хот хөдөөгийн лагерь, цэгүүдийг хариуцан ажиллаж олзлогдсон цэргүүдийн санал, сэтгэгдэл, улс төрийн зан байдал, ажлын бүтээл ажиллаж буй байдал, аж амьдралын талаар оршиж буй дутагдал, ОЦХЭЕГ-ын удирдлагын зохион байгуулалт, ажлын уялдаа холбоо, алдаа дутагдал, харуул хамгаалалт зэргийн талаар нам, засгийн удирдлага, эрхэлсэн харьяа газруудад мэдэгдэж, зохих арга хэмжээнүүдийг авахуулж ажиллаж байжээ. Мөн улсаас олгогдсон машин техникийг зохих журмаар нь ажиллуулахгүй сул зогсоох, эвдэн сүйтгэх, хор хохирол учруулах зэрэг асуудлын талаар арга хэмжээ авахуулахаар холбогдох хэрэг эрхлэх газруудад дүнг илтгэн танилцуулж байжээ.

Тус хэлтэс нь зохион байгуулалтын хувьд тасгуудад хуваагдан, олзлогдогсдын ажиллаж байсан газруудыг харьяалан гүйцэтгэх ажил явуулж байжээ.

Олзлогдогсдыг хуваарилан ажиллуулж байсан баримтаас үзэхэд 90 гаруй хувийг Улаанбаатар хотын барилга, барилгын материал үйлдвэрлэлийн ажилд ажиллуулсан нь хотжих үйл явц эхэлж байсан нөхцөлд дадлага туршлагатай ажиллах хүчнээр хангаж, нийслэл хотын төв хэсгийн өнөөгийн өнгө төрхийг илтгэсэн засаг захиргаа, олон нийтийн томоохон барилгуудын үндэс суурийг тавих ажлыг эхлүүлжээ.

ЗХУ-аас японы олзлогдогсдыг эх нутагт нь буцаах үйл явц 1946 оны эцсээс эхэлсэнтэй холбогдуулан Монгол дахь олзлогдогсдыг буцаах асуудалд ЗХУ-ын тал ихээхэн анхаарал хандуулах болжээ. Ийм үед японы олзлогдогсдыг Монголд байлгах хугацааг уртасгахыг Монголын талаас ЗХУ-д хүсэлт болгож байжээ.

МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал 1947 оны 3 дугаар сарын 22-нд Ерөнхий сайд Х.Чойбалсанд Москвагаас илгээсэн цахилгаан утсандаа: “Гадаад яамны орлогч сайд Маликтай уулзаж, манайд байгаа олзлогдсон япончуудыг энэ жилийн дулааныг улирлыг дуустал барилга дээр ажиллуулбал бидэнд ихээхэн ашигтай учрыг хэлсэн гэжээ. Үүнээс үзэхэд Зөвлөлтийн тал 1947 оны хавар олзлогдсон япончуудыг буцаах асуудлыг ярьж байсан боловч Монголын тавьсан саналыг харгалзан мөн оны намар хүртэл хойшлуулсан нь тодорхой болж байгаа юм. Олзлогдсон япон цэргүүд 1947 оны 10 дугаар сарын 16-26-ны өдрүүдэд 11 удаагийн цуваагаар буцаж, нийт 10705 хүнийг ЗХУ-ын хил Наушка дээр нэрсийн жагсаалтаар ЗХУ-ын талд хүлээлгэн өгсөн байна.

ТЕГ-ын Тусгай архивын судлаач Б.Эрдэнэбилэг

Сэтгэгдэл 7ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичихAa
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
2016, 10 сар 18. 11:35
Зочин

Тагнуулын ажиллагаа нь алга. Ямар тагнуулын ажиллагаа явуулаад юу илэрүүлж байсан тухай л бичих хэрэгтэй байжээ.

2016, 10 сар 15. 22:32
d

гарчигтайгаа агуулга нь ер авцалдахгүй юм аа

2016, 10 сар 11. 17:13
eh oronch

z zaluu huu ym bichih geed hicheej bgaach ni bolj bn. gehdee bichij bgaa ymniihaa utga uchiriig olj bj ner meree ogvol zugeer bhdaa... oshoo jaahan bolovsor ain.. arail bologui bndaa

2016, 10 сар 11. 16:33
Зочин

ene suganuudiig manai uvuu morin del deerees tsavchij yavsan baatar bailaa huuhed shig jijighen bietei bieer ih sul doroi baisan gej yaridag baij bilee uvliin huitend uneheer tesver ih muutai baisan gesen zarim n dairaltand orohod daarsandaa eruusuu tag hudulguungui buudaj ch chadahgui zogsoj baigaad aluuldag baisan yum gene le

2016, 10 сар 11. 12:30
Зочин

тагнуулын ажиллагаа гэнэ үү? Аль ч улс орон ингэдэг л биз дээ?Германчууд оросын олзлогдогсдоос хичнээн тагнуулыг бий болголоо бүүр Власаовын армийг хүртэл бий болгоо биз дээ. Хэнийг хуурч хэнд юу гэж ойлгуулах гээд байгаан болдоо энэ архив судлаач .Эвий зайлууулыг энэ нөхөрт зориулсан юм шигээ.Ха ха ха ха хөх инээд хүрчихлээ бүүр ККККККККККК

2016, 10 сар 11. 11:15
Hen?

Heniigee eviileed bnaa chi? Eruulu?

2016, 10 сар 11. 10:24
Зочин

evii zailuul

Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]