Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын түүхийн бүх цаг үеийн түүхийн баатрууд түүний дотор БНМАУ-ын Баатар цолтнуудыг энэ ангилалд онцгойлон мэдүүлнэ.

Хасгийн дээрэмчид ба тэдний эсрэг тулалдсан хилчин дайчдын баатарлаг түүхУншсан5,348

Тэр үеийн Хятад дотооддоо иргэний дайнтай, бас Японы эсрэг байлдаж байсан үед Шинжаанд төвийн захиргаа ёс төдий байснаас казахын дээрэмчид хаа сайгүй дээрэм тонуул хийж хүн ардыг алж талсан мэдээлэл их бий.

Тэр үеийн Хятад дотооддоо иргэний дайнтай, бас Японы эсрэг байлдаж байсан үед Шинжаанд төвийн захиргаа ёс төдий байснаас казахын дээрэмчид хаа сайгүй дээрэм тонуул хийж хүн ардыг алж талсан мэдээлэл их бий. Доктор Бум-Очирын Дээд монголын тухай "Заншлын хэлхээ" нэвтрүүлэгт хасаг дээрэмчид Дээд монголд ирж адуу мал дээрэмдэн, дуган дотор лам нарыг хорьж, амьдаар нь шатааж алсан газар хэмээн гарч байснаас харж болно. Ер нь дээд монголчууд Гүүш хааны үеийн баатар дайчин хошууд нар биш болсон байсан тул хасгууд довтолон ирэхэд эсэргүүцэж, байлдаж чадахгүй маань мэгзэм уншиж байгаад олноороо алуулсан аж. Зарим нэг нь уул руу дүрвэсэн ба бүүр сүүлд энэ нутагтаа нүүж ирсэн гэж нэвтрүүлэгт дурдаж байв. Анх Хасагийн дээрэмчид Монгол Улсын Баруун хязгаарын хилийг 1910 оноос эхлэн 1950-иад оныг хүртэл зөрчин зэвсэгт дээрэм, аллага хийх ба цэргийн тагнуул, хилийн тулгаралт, мөргөлдөөн үүсгэж байв.

1910-1913 онуудад Богд хаант Монгол Улсын Баруун хязгаар нутагт Шинжааны зүгээс зэвсэглэсэн дээрэм хийж баруун монголчуудын адуу малыг олон тоогоор дээрэмдэн авахаас гадна аллага хийж жирийн малчин монголчуудыг алж устгаж байсан. Ардын хувьсгал ялж, БНМАУ байгуулагдсанаас хойш ч Монголын баруун хязгаар тайван байсангүй. Баруун хязгаар болон өмнөд хилийн дагуу эрх ямбаа алдсан язгууртан, лам нар зэвсэгт дээрмийн бүлэг болох баартагчин нарыг байгуулж, дээрмийн халдлага хийх болсон, тэдгээр баартагчингуудтай хасгууд хамтран дээрэм хийж байж, энэ үед хил хамгаалалт нь цөөн тоотой хилийн харуулаар хамгаалагдаж байсан сул талыг ашиглан эдгээр дээрэмчид нутгийн гүн рүү чөлөөтэй нэвтрэн зэвсэглэсэн дээрэм тонуул хийж байсан ба хилийн харуул руу хүртэл заримдаа халдаж байжээ. Монгол орны баруун хилийн халдашгүй дархан байдлын төлөө тэмцэл 1934-1952 он хүртэл 20 шахам жил үргэлжилсэн бөгөөд нийтдээ том, жижиг 62 удаагийн байлдааны ажиллагаа явагдсан байдаг юм байна. Хасаг дээрэмчдийн эхний удаагийн халдлага, дайралтууд 1934 оноос 1937 оны хооронд болсон гэж үздэг ба үүний эсрэг хилийн цэргийг хүч нэмэгдүүлэх болон тусгай отряд үүсгэн тэмцэх замаар таслан зогсоож байсан бөгөөд Дорнод аймагт байрлаж байсан Монгол цэргийн морьт хороог Баруун хязгаарын Бодончид татан аваачиж байрлуулснаар хасгийн дээрэмчдийн халдлага нэг хэсэг зогссон байна. Харин сүүл үеийн халдлага дайралт нь 40-өөд онд болсон бөгөөд хамгийн ширүүн дайралт болсон үе нь 1947- 1948 оны хооронд. Хасгийн дээрэмчид дангаараа буюу эсвэл хятадын гоминдан цэрэгтэй хамтарч Монгол улсын Баян-Өлгий аймгийн Даянгийн заставаас авхуулаад Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг хүртэлх баруун хойноос зүүн урагш сунаж тогтсон 1200 гаруй км, фронтын өргөн нь өнөөгийн улсын хилийн шугамаас Ховд аймгийн Зэрэг сумын нутаг Зэргийн гол хүртэлх 250 км газар нутгийг хамарсан дайралт дээрэм тонуул хийж байжээ. Харин Хятадын дотоод нутагт хойд Төвд, Цайдам, Хөх нуур, Алшаа хүртэл хасгийн дээрэмчид дээрэм тонуул хийж гаарч байв. Оспаны хасаг дээрэмчид аймшигтай яргачин байсан тухай Баруун хилийн тулгаралтын ойд зориулсан нэвтрүүлгээр ч гарч байлаа.

Хөх усны заставын тухай социализмын үед дарагдсан эмгэнэлт түүх бий. Тэрхүү заставын туурь ч өнөөг хэр үлдсэн байдаг. Хасгийн дээрэмчдэд алагдсан заставын хилчдийн цогцсыг хүн харах аргагүй болгож мал шиг өрлөж, мөчилж, таван хошуу биен дээр нь сийлсэн, мөн зарим цэргийг амьдаар нь толгойг нь хуйхалж эсвэл нүдийг нь ухаж, чих хамрыг нь огтолж тамалж алсан байдаг. Ингэж эх орныхоо төлөө амь насаа алдсан Хандын Жүрмэд нарын найман хилчний тулалдсан байлдааны ажиллагааны тухай Үндэсний олон нийтийн телевизээр гарч байв. Уг нь архивт дайсанд алагдсан найм биш, 11 хүний нэр байсан ч тулалдаан болсон газар нутагт очиход найман булш байдаг. Өөрөөр хэлбэл баруун хил дээр нэр нь тодроогүй алдар гавьяа нь орхигдсон Монгол баатрууд олон байгаа юм. Энэ мэт хасгийн дээрэмчид гоминданы цэргийн хамт хилийн будлиан, мөргөлдөөн үүсгэж олон удаа хилд цөмөрсөн тухай баримт байдаг. Гоминдан нарын хувьд Монгол улсыг бусдын газар нутагт түрэмгийлэгч болгон харагдуулж НҮБ-д Монгол улсыг элсүүлэхгүй байх гэсэн далд зорилготой байж үүндээ Оспаны дээрэмчдийг ашиглаж байжээ.

Уг асуудлаар И.Сталин Х.Чойбалсангаас асууж байсан гэдэг. Харин Х.Чойбалсан уг Байтаг орчим ямар ч маргаангүй манай нутаг гэж хэлсэн байдаг. 1940-1950 онд Шинжаанаас гаралтай Оспан хэмээх нэгэн хасагуудын зэвсэгт бүлгийг зохион байгуулан улмаар олон талтай хувирамтгай бодлого барьж байсан бөгөөд 1946 оноос эхлэн хятадын Гоминданы талд бүрэн орж, тэдний даалгаврыг биелүүлж эхэлсэн байна. Оспаны удирдсан хасгийн дээрэмчид Монголын баруун хязгаарын хилийг байнга зэвсэглэн цөмөрч дээрэм тонуул аллага хийхээс гадна гоминдааны даалгавраар хилийн цэргийн байрлал, тоо, хүч, хил хамгаалалтын байдлыг тагнах, хилийн цэргийн харуулыг довтлох, амьд хил барих зэрэг цэргийн тагнуулын даалгаварыг биелүүлж байснаас гадна гоминдааны цэрэгтэй хамтран БНМАУ-ын хил рүү цөмрөн байлдаан хийж байсан байна.

Үүний эсрэг яаралтай арга хэмжээ авч хилийн цэргийн хүчийг нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдээс өөрийгөө хамгаалах морьт отрядуудыг зохион байгуулах, цэргийн агаарын хүчний хэсгийг татах зэрэг арга хэмжээ авснаас гадна хил хамгаалалтыг чангаруулж хасгийн дээрэмчдийн эсрэг шат дараалсан операци явуулсны үр дүнд тэднийг бут цохин хилийн тайван байдлыг хангасан түүхтэй.

Эх орноо хамгаалж байсан баатруудын түүхээс дурдвал, Монгол улсын хилд цөмрөн орсон хасаг гоминдан нарыг хилээс гарч явах тулган шаардах бичиг авачиж өгсөн Монгол улсын элч Бадамыг элдвээр тамлан, эцэст нь үсийг нь гал дээр хуйхлан, биеийг нь улайссан төмрөөр хайрч, нэвт сүлбэн цоргих зэргээр зэрлэгээр тамлан алсан байсныг дээрэмчдийг Монгол нутгаас үлдэн хөөн гаргасны дараа олж оршуулсан байна. Түүнд БНМАУ-ын Баатар цол нэхэн олгосон, мөн Байтаг Богдод Б.Тэгшээ, Л.Даваадорж, Б.Гиваан нарын эх орныхоо төлөө алтан амиа өгсөн Монгол улсын баатрууд төрөн гарсан, Монголын талаас 250 орчим хилчин баатрууд эх орон, газар шорооныхоо төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж үрэгдсэн түүхтэй. Монгол улсын баатруудын алдар гавьяа үүрд Монголын төрд, ард түмэнд дурсагдах ёстой.

ОСПАН гэгч хэн бэ ?

Оспан нь Ислам хэмээх хасаг малчин ардын гэрт 1899 онд төрсөн. Тэрээр 1940 оноос хятадуудыг Шинжааны нутгаас хөөн гаргаж, хасаг үндэстний улсыг байгуулах санааг өвөртлөн тэмцэж эхэлсэн. Шинжааныг чөлөөлөх санааг гүйцэлдүүлэхэд казахуудын хүч дутаж байв. Монгол улс түүнд буу, зэвсгийн туслалцаа үзүүлж, И.Оспанаар хятадуудыг хөөлгөх, Шинжаан дахь монголчуудтай холбоо тогтоон Хятадын эсрэг хамтран ажиллах бодлого явуулж байв. И.Сталин Х.Чойбалсантай уулзаад Оспанаар удирдуулсан босогчдод Монголоор дамжуулан 400 винтов, 200 ширхэг “ППШ” автомат, пулемёт 6, гар пулемёт 30, гранат 2000, винтовын сум 400000, дуран 5 ширхгийг шилжүүлэн өгөхөөр болсон байдаг. И.Оспантай уулзах саналыг Монголын талаас хэд хэдэн удаа тавьснаар 1944 оны 10 сарын 05-ны өдөр Монголын хилийн Ховд аймгийн Булган суманд байх заставт уулзан дараахь гэрээг хийсэн.

  1. Манай хил хамгаалагч нар ба хасагийн босогчдын хоорондын эв найрамдалтай байх

2. Хэрэв хэрэгтэй цаг тохиолдвоос хасагийн босогчдын гэр бүлийг ба өөрсдийг нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр багтаан суулгахыг зөвшөөрсөн

 3. Бослогын байгууллагад буу зэвсэг, бараа таваараар хангаж туслах тухай байв.

Хэлэлцээрийн дараа И.Оспаны босогчид Алтайгаас Хятадыг бүрмөсөн хөөнө хэмээж байжээ.

Гэвч Оспан өөрөө улс байгуулж удирдагч нь болох хүсэлтэй байсан нь Зүүн Туркестаны Бүгд Найрамдах Улсын уйгарууд давамгайлсан Засгийн газартай зөрчилдөхөд хүргэж улмаар 1946 оноос гоминданы Хятадын талд оржээ. Ингээд Оспан Гоминданы Хятадын талд урвасан тул Монгол Улсын хилийн амгалан тайван байдлыг алдагдуулж, хасгийн дээрэмчид Монголын хилийг зөрчин дээрэм тонуул, аллага хийх үйлдэл нь олон давтагдах болжээ. Гоминданы хятадаас зэвсэг, мөнгө болон бусад шагнал авч хил зөрчиж дээрэм тонуул хийх болгондоо гоминданы хятадын шагналыг авах болж улмаар Оспан Гоминданаас авсан даалгаврын дагуу БНМАУ-ын хилийг байнга зөрчин зэвсэгт халдлага хийж байв. 1946-1950 онуудад Оспанаар толгойлуулсан хасгийн дээрэмчид дангаараа болон гоминданыхантай хавсран хил зөрчин зэвсэгт халдлага үйлдсэнээс олон хилийн мөргөлдөөн үүсэж байсан ба үүнээс томоохон нь Байтаг Богдын хилийн мөргөлдөөн, Бага хавтагийн хилийн тулгаралт, Мэргэн уулын байлдаан юм. Олон талт урвамтгай бодлого явуулсан Оспаны байдал 1949 оноос ихэд муудаж, 1949 оны 9 сард Шинжааны засгийн газар Хятадын Коммунист Нам, ХАЧА-д бууж өгөхөө албан ёсоор зарлав. Энэ үеэс эхлэн Шинжаан, Ганьсу мужид гоминдаан, америкийн даалгавраар ажиллаж байсан бүлэглэлүүд Шинжааны төв, Урүмчид сууж байсан америкийн дэд консул Дуглас Маккараны заавраар Оспаныг тойрон нэгдсэн байна. Оспаныхан 1950 оны 4 сараас эхлэн Хятадын чөлөөлөх арми болон, Дорнод Туркистаны цэргийн ангиудын цохилтод хэд хэдэн удаа өртөж сарнин бутарч Оспан өөрөө 1951 оны 2 сарын сүүлчээр Энэтхэг рүү оргон гарах гэж яваад Хөх нуурын орчим Хайцай гэдэг газар ангид баригдаж, Өрөмч хотод цаазлагджээ. Түүний түүх бол ердөө л энэ юм.

Оспанд ямар ч шалтаг шалтгаан байсан Монгол улсын дархан хилд халдаж монгол иргэдийг тамлан харгис хэрцгийгээр хядаж, залуу охид бүсгүйчүүдийг Шинжаан руу авч явсан, тэр эмэгтэйчүүдийн хувь заяаг хэн ч мэдэхгүй, улмаар дархан хилээ манасан хилчин дайчид руу зөвхөн хүний илт илүү болсон үедээ дайрч шархадсан олзлогдсон дайчдыг амьдаар шатаах шалзлах бие эрхтэнг огтлох ухах, гэдсийг нь хүүлэх өрлөх, мөчлөх зэргээр үзэшгүй муухайгаар тамлан алж байсан хүн тул өнөөдөр ямар нэгэн байдлаар сайнаар яригдах боломжгүй юм. Монголын төр хэлмэгдсэн олны ах дүү төрөл төрөгсдөд мөнгөн тэтгэмж өгсөн байдаг, гэтэл эх орныхоо төлөө харийн дайсны гарт үрэгдсэн эх орончдын ар гэрт хүндэтгэл үзүүлэх нь битгий хэл мартагдсан байх юм.

Аль эрт 1979 болон 1981 онд л хөшөө босгосон боловч тэр хөшөө нь гандаж муудсан байхыг харахаар үнэхээр сэтгэл өвдөм байсан шүү. Бид эх орны дайны нэр нь тодроогүй баатруудад хүндэтгэл үзүүлдэг, гэтэл Монгол улсад хүртэл нэр нь тодроогүй цэрэг эрс тэдний дурсгал хаягдаж орхисон байгаа. Үүнийг бид бодох ёстой болов уу. Энэ бүгдээс Монголын эх оронч хөвгүүдийн алтан амийг бусниулж ард иргэдэд үхэл, амьдын хагацал үзүүлж эд хөрөнгө амь насаар нь хохироосон дээрэмчин Оспан бол ердөө л гоминданы хятад дээрэмчдийн нэг гэж үзэхэд хангалттай. Иймээс бид алтан амиа алдсан баатруудын дурсгалыг хүндэлж хилийн дээрэмчин Оспаныг баатар, эсвэл хөөрхий гэх зэргээр дурсахаа зогсоох ёстой.

Эдрэнгийн нурууны заставт алба хааж байсан 17 хилчин мөн л хүнээр хэт олон 500 орчим хасгуудтай эрэлхгээр тулалдаж байгаад бүгд эх орныхоо төлөө үрэгдсэн. Тэдний ах дүү хамаатан садан одоо хаана байгааг хэн ч мэдэхгүй, Хөх усны заставт амиа алдсан 11 хилчний наймынх нь булш байдаг ч гурвынх нь тодорхой бус гээд их юм байгаа бололтой. Мөн Байтаг Богдын өвөр энгэрт Хасаг дээрэмчидтэй байлдан амиа алдсан найман хилчний шарил одоо болтол хилийн цаана байдаг гэх юм. Гэтэл япончууд бүх цэргийнхээ шарилыг Монголоос аваад явсан байдаг. Бид уг нь БНХАУ-тай хэлэлцээр хийж тэр газар нь хөшөө босгоод хилчин дайчдынхаа шарилыг Монгол эх оронд нь яагаад авчирч болохгүй гэж гэх зэрэг харамсмаар юм их байх юм даа.

Ө.Өлзийсайхан

Эх сурвалж: Дөчин түмэн монгол дөрвөн түмэн ойрд  Монголын түүх групп

Сэтгэгдэл 11ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
9 сар 5. 20:23
Зочин

тэр дээрэмчдийн үлдэгдэлүүп нь одоогтйн баянѳлгийн казакууд. 1992 онд улан удэ.ийн вокзал дээр ѳлгийн казакууд монголыниргэний улаан паспортыг урж п гэж хэлээд шатааж бсан.казакстанд очоод зодуулаад хѳѳгѳѳдѳѳд ирээд харлаад бж тэтгэмж зг.аас нэхэж бна.60каз яваад 55мя эргэж ирээд уб хотоор тэнэж явна.ѳлгиыдээ дэлгүүрээс талх авах гэхэд казакаар ярьсангүй гээд ѳгѳѳгүй. сумуудад бусад ястангуудыг хавчиж хѳѳж буй. сургуулиудад монгол заахыг хорьж ор нэрболгож бгаа.зг.т каз хэлээр бичиг ирүүлсэн

9 сар 5. 10:59
монголмаа

хөх усны заставын эмгэнэлт түүхийн тухай амиа алдсан 8 хилчин буюу заставын дарга Жүрмэд, шархтай байсан боловч 30-40 км газар өвлийн шөнө хөл нүцгэн гүйн заставт хэл дуулгасан хожим Говь-Алтай аймгийн шарга сумын Говийн хөгжил нэгдэлд жолоочоор ажиллаж байсан тэр эрэлхэг буурлуудын үр хүүхэд нь байгаа шүү дээ. ийм л баатруудаа шагнах ёстой байх. Заставын дарга Жүрмэдийн охин аавынхаа хэрхэн яаж амь үрэгдсэнийг хэзээ хойно сонссон талаараа аавыг нь хэрхэн тамлан алсныг яриад уйлж байсан нэвтрүүлгийг үзээд сэтгэл минь эмтэрч байсан. Үр хүүхэд хойч үеийн бид л эдгээр хүмүүсийгээ алдаршуулах ёстой жинхэн баатрууд чинь энэ хүмүүс. Эх орныхоо дархан хилийн манаанд үүрд үлдсэн 8 хилчний дурсгалын самбарыг нь шинэчлэх юмсан гэж бодсон шүү.

9 сар 5. 10:16
Зочин

УРВАГЧ ОСПАН НОХОЙН ҮХЛЭЭР ҮХЖЭЭ. ХАМГИЙН СҮҮЛД ХУЖААД УРВААД ТЭДЭНДЭЭ АЛУУЛСАН БАЙНА. УРВАГЧ ХАСАГУУДАД ИЙМ Л ХУВЬ ТАВИЛАН БИЙ

9 сар 5. 7:41
Зочин

tsenher haya geed barimtat kino deerbugd gardiin

9 сар 4. 16:22
Зочин

бас л гуйвуулан бичиж, Монголын тал Оспантай гэрээ хийж маш сайн ашиглаж хамтарсан байдаг. Зүүн түркстан улсыг байгуулах санаархлыг нь Сталин мэдээд шууд алдарт харлуулах алхамаа эхлүүлж, устгуулах зохиолоо эхлүүлсэн байдаг. сум зэвсэг нь дуусаад дахин хангалт шаардахад нөхөр Сталины дохио зангаар Монголын тал татгалзсан байдааг. Сталиний бас нэг аймшиг нь Монголын тал татгалахтай зэрэгцээд Сталин Оспанд одон медал илгээдэг.
харин Оспан тус медалаас нь татгалзаад би төмөр зүүдэг эмэгтэй хүн биш, намайг үнэхээр хүндэлж байвал хангинасан хоосон төмөр бус сум буу өгч тусал гэж хариу явуулсан байдаг. Аргаа барсан Оспан хятадуудын дундаас урвагч гаргаж авах гэж бүтэлгүйтсэндээ.

9 сар 5. 15:06
Зочин

Өмхий аспаны яс руугаа тогил өмхий хасагаа зайл тонил үхэж хэвт тэр аспаантайгаа

9 сар 5. 10:21
Зохөбахбөахчин

байдаг байдаг хн гуцааваа

9 сар 5. 0:07
Зочин

Оспаны үлдэгдэл минь дуугай л бай. Энд үнэнийг өгүүлсэн байна.

9 сар 4. 10:58
Zochin

Eh tuuh mini dee eh tuuh mini aguu ni ch bii setgel zurh umluh ni ch bii. Tuulaad tuulaad barahgui asar uudam eh oron tandaa murgumuu, augaa daichin, eh oronch, aguu yum buhnii ilerhiilel bolson uvug deedestee sugdmuu, ur hoichis bid chini arai shurgaad unachihalgui gelderch l yavna daa

9 сар 5. 21:07
Зочин

Казакууд манайд хэрэггүй элэг нь өөр Баян өлгийг казакуудаас чөлөөл Манай нутаг

9 сар 6. 5:49
Зочин

Чамд хэн саад хийсэн гэж чөлөөлөхгүй үү чи үмхий баастайгаа хатсан новш худлаа яс хаяж юу хожихын чи муу үнэхээр хүсээд байвал Жанхууд хэлээд хөөгөөд гар л даа чадахгүй шүү дээ эхлээд чи байнаа авгайдаа эзэн сууж чадахгүй үхсэн баасны чинь нутаг хар хэрээ хужааны дэвсгэр болгож байгаадаа санаагаа чилээ новш минь

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]