Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

XIV-XVII зуунд Зургаан түмэн монгол, Дөрвөн түмэн ойрад хэмээн нэрлэгдэх болсон монголчууд Хянганы нуруунаас Тэнгэр уул, Сибирээс Цагаан хэрэм хүртэл нутаглаж байв. Тус тусдаа бие даасан олон тархай бутархай ханлиг байсан энэ зурвас үеийг Монголын түүхэнд Бага хаадын үе хэмээн нэрлэдэг.

Мандухай Сэцэн хатны бодит түүхУншсан61,856

Долоон хүү, нэг охин хүссэн Мандухай сэцэн хатны залбирал биелсэн ину

Мандухай Сэцэн хатан Монгол түмний хамгийн хүндтэй хатан юм. XIV-XV зууны Их Монгол Улсын задрал эрчээ авч, алтан ургийн ноёрхол мөхөн, төр угсаа залгамжлах алтан ургийн хүнгүй, хаан суудал хоосорсон цөвүүн цагт нэгэн Монгол бүсгүй тасарч байсан алтан ургийн амийг халуун элгээрээ тэвэрч, хатан зориг, сэцэн ухааныхаа хүчээр Монголын төрийг дахин сэргээж чаджээ. Мандухай сэцэн хатан Алтан ургийн сүүлчийн хүү Батмөнхийг олж авч, хөлийг дөрөөнд гарыг ганзаганд хүргэн, задран унаж байсан их улсыг буцаан нэгтгэж түүнд хүлээлгэн өгсөн юм. Мандухай сэцэн хатан нь Түмэд аймгийн Энхүд овогтон Цоросбай Төмөр хэмээх хүний охин болж 1448 оны шар луу жил төржээ.

Мандухай айлын ганц охин байсан тул эрх танхи өсжээ. Ааваараа Монгол бичиг заалгаж, уншиж бичиж сурсны дээр морь унаж, нум сум харваж чаддаг болжээ. Мандуул хаан удам залгах үргүй тул 40 нас гарсан хойноо 17 настай Мандухайг 1465 онд бага хатнаа болгон авсан аж. Мандухай дургүй байсан боловч ёсыг даган хатан нь болжээ. Мандухай гоо үзэсгэлэн төгс, төрөлхийн сэцэн сэргэлэн байсан тул Мандухай сэцэн хатан гэж хүмүүс түүнийг хүндэтгэн дууддаг байжээ. 1467 онд Мандуул хаан нас барж, Мандухай сэцэн хатан бэлэвсрэн хоцорчээ.

Хааны суурийг хоосон удаан байлгавал, феодалуудын хоорондох дайн самуун улмаар ширүүсч, зөрчил тэмцэл нь хурцдаж, Монголын хаант төр хямрах болно гэдгийг Мандухай сайн ойлгож байв.

Тиймээс ч эртний уламжлалыг баримтлан, шинэ хааныг тодруулж хаан сууринд залах хүртэл түрүү хааны хатан төр барих ёсыг баримтлан Мандухай 19 наснаасаа эхлэн гурван жилийн турш их Монголын хаант улсын төрийг барьж байв. Энэ хооронд Мандухай сэцэн хатан бага наснаасаа эцэг эхээсээ өнчрөн хоцорсон Батмөнхийг олж авч, өөрийн биеэр өсгөн хүмүүжүүлж, гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэж хаан ширээнд суулгасан ажээ. Тэрээр төр барих хүн нь Чингис хааны Алтан ургийн гол удам, хаан суурийг залгамжлах эрхтэй хүн Мандуул хааны ач, Баянмөнх жононгийн өнчин хоцорсон ганц нуган үр Батмөнх болох ёстой гэж үзэж байсан юм. Гэвч энэ хүү насан бага байлаа. Батмөнх нь Баянмөнх жонон ба Шихэр Тайхугаас төрсөн хөвгүүн юм. Ойрад Монголын Исмэл тайж зүүн Монголыг довтлох үед Баянмөнх жонон зугтаж, Исмэл тайж Шихэр Тайхуг өөрөө авч, хөвгүүн Батмөнхийг нь Балгачны Багай гэдэг хүнд өгч өсгүүлжээ.

Баянмөнх жонон дайны хөлөөс дутааж явахдаа алагдаж Батмөнх эцэг эхгүй өнчин хоцорсон байна. Багай өнчин хүүг үрчлэх авсан боловч, хоол унд муутай байлгаснаас бэтэг өвчинд баригдаж эдгэрэхгүй удсаныг Тангадын Төмөрхадаг гэдэг хүн олж мэдэн, гуйц үзээд бүтээгүй тул Багайгаас булаан авч, өөрийн эхнэр Сайхайгаараа асруулжээ. Тэд есөн цагаан ингэний сүүгээр тэжээж, гурван мөнгөн аягыг цоортол илж эмчлэн зассанаар Батмөнхийн өвчин илаар болсон гэдэг. Үүний дараа Төмөр Хадаг Батмөнхийг Мандухай сэцэн хатанд аваачиж өгөв. Мандухай сэцэн хатан Алтан ургийн ганц хүү Батмөнхийг асран хүмүүжүүлж агуу суудалд суулгах бодолтой байх үед Хорчин аймгийн Хавт Хасарын хойчис Өнөболд ван элч илгээж Мандухай хатанд: “Галыг чинь цохиж, нутгийг чинь зааж өгсү” гэж хэлүүлэв. Үүнийг сонсоод Мандухай: "Хааны өвийг Хасарын үр чи иднэ үү? Хасарын үр чиний өвийг бид иднэ үү? Өргөж үл болох үүдтэй билээ. Алхаж үл гарах босготой билээ. Хааны минь үр байтал Хасарын үр чамтай юу гэж гэрлэх юм бэ?" гэж хариу барив. Гэвч тэр зөв шийдвэр гаргахын тулд бас бусдын саналыг сонсож Алагчигуудын Сатайгаас: “Өнөболд вантай гэрлэж суувал таарна уу, үгүй юу? гэвэл Сатай: Өнөболд ванд зусардан “Өчүүхэн хүүхдийг хүлээхийн оронд Өнөболдод очих нь таарна” гэж хариулжээ. Мандухай сэцэн энэ тухай дахин бодолхийлж Санхай өрлөгийн эхнэр Жихайгаас асуувал: “Хасарын үрд очвол Хар мөр татаж Хамаг улсаасаа хагацаж Хатан нэрээ алдана. Хааны үрд очвол Хаан тэнгэрт автагдаж Хамаг улсаа эзэлж Хатан нэрээ алдаршуулна. Цагаан хөвүүнд очвол Цагаан мөр татаж Цахар түмнийг эзэлж Цаглашгүй нэр алдаршина” гэж хэлжээ. Энэ хоёр хүний саналыг сонсоод Мандухай сэцэн хатан өмнө нь хоёр зам байгааг өөрөө ойлгож байв. Сатайн саналаар Өнөболдын эхнэр болбол Монголын хаант төр Чингис хааны Алтан урагтнаас Хасарын хойчист шилжих учраас зөрчил тэмцэл хурцдаж, их самуурал үүсэх болно. Тиймээс Өнөболдын саналыг хүлээн авахгүй, Батмөнхийг өсгөн хүмүүжүүлж хаан суурийг хадгалахаар шийдэж, өөрийн хайр сэтгэлийг хойш тавихаар сэтгэл шулууджээ.

Тэгээд Мандухай сэцэн хатан Сагайд: “Хааны үрийг өчүүхэн гэж Хамаг улсыг үгүй гэж Хасарын үрийн их гэж Хаашаа үг хэлэх буй” хэмээгээд халуун цайг тэргүүн рүү нь асгаж гэрээсээ хөөн гаргажээ. Тийнхүү 1470 оны Цагаан бар жил Батмөнхийг бүх Монголын хаан ширээнд өргөмжлөн даяар улсаа хурааж яв хэмээн даян хаан цол өргөмжлөв. 22 настай байсан Мандухай 7 настай Батмөнхийг дагуулан, гурван давхар гутал өмсгөн, Алагчуудын үнээний алаг лонхтой архийг авч, Ордос дах эзэн Чингисийн найман цагаан гэрийн өмнө очоод, суут хаан, хатны сүлдэнд цацал өргөн өчиг тангараг өргөхдөө: “Хар морины зүс үл танигдах газар бэрлэм билээ. Хааны чинь үр нярайдав гэж Хадар авхайн үр гавьяа гэхэд Хан ордны дэргэд ирэв. Алаг морины зүс үл танигдах газар бэрлэм билээ. Ачит үр чинь авья гэхэд Айх амиа орхиж алтан ордны дэргэд ирэв би, Айх амь минь алдрав. Ичих нүүр минь эвдрэв. Өргөн их үүдийг чинь хөнгөн гэж Өндөр их босгыг чинь нарийн гэж Өнөбалад энд эчихүл Уурга чинь урт, хуйв чинь агуу буй намайг уургалж ав Чиний үрийг өчүүхэн гэж басан авахул Өнөбалад унг уургалж ав Харь бүрсэн хан хөвгүүн төрж, Хан хөвгүүн чи халив гэж Хар биеэ мэдэж эчвээс хаа гуяа ханзруулсу Эр богд эзэн минь хөвгүүн төрж бүлгээ Эзэн хөвгүүнийг минь алдав гэж Эм биеэ мэдэж эчвээс Эш хатан чиний өмнө эвдрүүлсү би” гэж хэлжээ хэмээн тэмдэглэгдсэн нь буй. Энэ нь "Мандухай сэцэн хатны тангаргийн шүлэг" хэмээгдэн судлагдан үлдсэн байна. Мандухай сэцэн хатны өргөсөн энэхүү өчиг тангаргийн үгнээс үзэхэд тэрбээр Монголын хаад, язгууртан алтан ургийн бэрийн ариун ёс журмыг дээдлэн хүндэлсэн нь илт ажгуу. “Хар морины зүс үл танигдам газар бэрлэм билээ” гэхээс үзэхэд Мандухай сэцэн хатан хадмын талын өндөр дээд өвөг Чингис хаан, эш хатан Бөртэ үжин нарын онгонд мөргөхөөр очихдоо их л холоос бэрлэх заншлыг ёсон гүйцэтгэснийг харуулж буй. Монголчуудын дунд эрт дээр үеэс эхлэн бэрлэх зан заншлыг хэр сахиж байгаагаар нь эмэгтэй хүний оюун билгийг үнэлэн үздэг ёс уламжлагдсаар иржээ. “Монголчуудын бэрлэхүй” ёсны хамгийн чухал хэсэг нь айлын бэр хүн хадмын талынхаа өөрөөсөө ахмад хүмүүсийн нэрийг ямагт цээрлэн, тэдгээрийн нэртэй юм тохиолдвол өөр утга ойролцоо үгээр төлөөлөн нэрлэдэг заншил байлаа. Тиймээс ч Мандухай сэцэн эзэн богд, эш хатан нарын болон, нөхрийн талын дээд овгийн нэг Хавт Хасарын алдрыг хүртэл “хадар авгай” гэж халтируулан хэлсэн бололтой. Монголын нүүдэлчдийн гэр бүлийн эртний уламжлалын нэг болох “Асараху” ёс заншлын дагуу эр нөхөр нь хальж одсоны хойно түүний төрөл төрөгсдийн хэн нэг нь бэлбэсэн хоцорсон эхнэртэй нь сууж үр удмыг нь залгуулан асран тэжээдэг ба энэ ёсыг зөрчин хааны үрийг нялх, балчир хэмээн басан хатан болох хүнийг нь авъя гэж Өнөболдыг гуйхад Мандухай журамт бэрийн ёсыг даган нөхрийн талын удмын Батмөнхтэй суухын тулд өндөр дээд хадмын орд гэрт ирж тангараг тавихад хүрчээ. Монголын эртний заншил ёсоор айлын бэр хүн, хадмын гэрт хамаагүй орохгүй, хадам эцгийн голомтоос өнгөрч хоймор гарах ёсгүй ба гэрээс гарахдаа нуруугаа үзүүлэх цээртэй байжээ. Гэвч нөхцөл байдал ийм болсон тул Мандухай арга буюу бэрийн хүндэтгэлийн ёсыг алдаж өндөр өвөг, хадмын гэрт ирж өчил өчиж тангараг тавих болсноо: “Айх сэтгэл минь алдрав, ичих нүүр минь эвдэв” гэж хэлжээ.

 

Үнэхээр ч суут богд Чингис хаан, сутай хатан Бөртэ үжиний онгоныг оршуулсан орд гэр бол Мандухайд тэр цагийн ёс журмын үүднээс бол өргөж болохгүй үүдтэй, алхаж болохгүй босготой, алдар хүндэт өндөр хадмын өргөө орд мөн билээ. Мандухайн тангараг “Хаан хөвгүүн чинь халив, гэж хар биеэ мэдэж эчивээс хаа гуяа ханзлуулсу, эзэн хөвгүүнийг чинь алдав гэж эм хөвгүүн биеэ мэдэн эчивээс эш хатан чиний өмнө эвдүүлсү би” хэмээн хатуу чанга өгүүлснээс үзэхэд эр нөхөр нь нас барсан боловч эмэгтэй хүн биеэ мэдэж нөхрийн ургаас гадуур дахиж ураглаж үл болохыг маш тодорхой заасан хэрэг мөн. Мөн Мандухай сэцэн хатан Батмөнх даян хаанд биеэ залуулах энэ үед, Чингис хааны найман цагаан ордны өмнө даатган залбираад үрийн хутаг гуйхдаа: “Эрхт хаан эцэг минь Эш хатан эх минь Дотоод энгэрт минь Долоон хөвгүүн төрүүл Гадаад энгэрт минь Ганц охин төрүүл Доорд хатан над Долоон нуган заяаваас Долууланд нь Болд нэр өгч Гал голомтыг чинь сахиулъя Газар нутгийг чинь эзлүүлье” гэсэн бөлгөө хэмээн түүх, судар бичгүүдэд тэмдэглэгдэн үлджээ. Батмөнх даян хаан төр барих чадвартай болоогүй балчир байсан тул Мандухай сэцэн хатан түүний хатан нь болж “Эрхт Боржигины унтарч байсан галыг асаасан” байна. 1471 оны цагаагчин туулай жил Мандухай хатан Батмөнхийг үхэр тэргэнд суулган цэрэглэн мордож, самуун үймээн тарьж амар заяа үзүүлэхгүй байсан дөрвөн Ойрадыг Тас бүрд хэмээх газар тосч байлдав. 1473 оны харагчин могой жил Мандухай хатан төрийн хэргийг 10 настай Батмөнхөд шилжүүлэн өгснөө зарласан байна. Мандухай сэцэн хатан, Чингис хааны алтан ургийн их үйлсийг сэргээн мандуулахын төлөө хүч чадал, арга ухаанаа шавхаж, өөрийн биеэр дайн байлдаанд явж байсныг манай сурвалж бичгүүдэд: “Сайтар саадаглаж, садарсан үсээ хураан, сайн даян хааныг үхэглэж (үхэр тэргэнд суулгаж) мордов” гэж тэмдгэлсэн байдаг ажээ. 1482 оны хар бар жил 34 настай Мандухай сэцэн хатан ба 19 настай Батмөнх даян хаан хоёрын дундаас хоёр ихэр хүү төрсөн нь Төрболд, Улсболд болой. Энэхүү нас жил нь янз бүрийн бичиг баримтад мушгин гуйвуулсан эсвэл ихэд буруу зөрүү тэмдэглэгдсэн байдаг тул ийнхүү онцлов. 1484 оны хөх луу жил Төрөлт гүнж, Барсболд жонон хоёр ихэр төрөв. 1487 оны улаагчин хонь жил Арцболд төрөв. 1490 оны цагаан нохой жил дөрвөн Ойрадын төрийг самууруулах үйлдэл хурцадсан тул, Мандухай сэцэн хатан хөл хүнд байсан боловч дөрвөн Ойрадыг дахин дайлж нэгмөсөн дарж авав. Тэрхүү дайны талбарт Мандухай хатнаас Алчболд, Очирболд хоёр ихэр төржээ.

Ийнхүү мөрөөдөлөө биелүүлэх мэт их хааны ордны өмнө залбирч байсанчлан яг долоон хүү, нэг охин заяажээ. Тэдгээр нь Төрболд, Улсболд, Барсболд, Арсболд, Ачиболд, Очирболд, Арболд нэмээх долоон хөвгүүн, Төрөлт гүнж нэртэй нэгэн охин төрүүлжээ. Түүний Улсболд хүү баруун гурван түмэнд алагдаж, үлдсэн зургаан хөвүүн тус тус Урианхай түмэн, Цахар түмэн, Халх түмэн, Ордос түмэн, Түмэд түмэн, Еншөөбү түмний ноён болов. Барсболд хүү нь ихэд ухаантай байсан учраас жонон болгожээ. Монголын ихээхэн ноёдын хооронд их Монгол улсыг алтан ургийнхан удирдаж чадахгүй хагарган буталж байна гэсэн үзэл ихэд дэлгэрч Эсэн хааны үед алтан ургийнхныг хоморголон устгаж байжээ. Тэр үеэр Мандухай сэцэн хатан төрсөн ба Их Монголын төрийг их хааны удам Алтан ургийнхан л удирдан захирч чадна өөр хэн ч нэгтгэн залж чадахгүй хэмээн үзэж амь биеэрээ тасарч байсан алтан ургийг сэлбэж, оюун ухаанаараа төр улсыг төвхнүүлж байсан гайхамшигт Монгол эмэгтэй байлаа. Тэрээр Чингис хааны сургааль үзэл бодлыг бат баримталдаг байсан байна. 100 гаруй жил үргэлжилсэн феодалын дайн Монголын ард түмэнд их хэмжээний хохирол, гай зовлонг авчирсан дотоодын хямрал, дайн тулалдааныг зогсоож, энх тайвныг цогцлоохын тулд Мандухай хатан хамаг бүхнээ зориулж ихийг бүтээсэн юм.

 

Мандухайн сэцэн хатан зүүн, баруун түмэн, Ойрадын нэлээд хэсгийг улс төрийн арга, эв зүйгээр нэгтгэж чадсан бөгөөд гагцхүү зарим ноёдыг зэр зэвсэг хөдөлгөн эзэлж авахаас өөр аргагүй байсан тул тулалдан байлдаж эзлэн авч тэднийг цаашид баримтлан захирч байх талаар хатуу цааз гаргажээ. Мөн Мин (Хятад) улсыг цэрэглэн довтолж, цагаан хэрмийг давуулан хөөж байж даран авч энхийн гэрээ байгуулсан байна. Ийнхүү Мин улсыг дарж, Ойрадыг дийлж, Монголын олон аймгийг нэгтгэсэн тул аугаа их ялалтаа тэмдэглэн, Даян хаанд бэлэглэж 1505 оны зун Хэрлэн мөрний хөвөөнд өв тэгш их найр хийв. Энэ удаагийн найр дээр Мандухай хатан: “Бурхан тэнгэрийн ивээлд шүтэж, Богд эзний үрийг тэтгэж Буруу гэмтнийг гишгэн оруулж Бутарсан төрийг нь хашиж өглөө. Эзэн хаан өссөн тул Эрхэм түшмэл танд тушаасугай Үүнээс цаашид та нар засгаа баригтун” Эм хүн над хамаа юун хэмээн Батмөнх даян хаан, бусад түшмэдэд төр улсаа засах дархан эрхийг өгөөд, өөрөө дахиж засаг явуулахгүй гэдгээ тунхагласан байна. Мандухай, Батмөнх нарын үед феодалын дажин хямрал түр дарагдаад, сурвалж бичигт тэмдэглэсэнчлэн хүн ард нэг хэсэгтээ “Гар газар, хөл хөсөр” харьцангуй амгаландуу байсан учир тус орны үйлдвэрлэх хүчний хөгжил болон, тусгаар тогтнолыг хамгаалах бэхжүүлэхэд дөхөм үзүүлжээ.

Мандухай сэцэн хатан Монгол улсын түүхнээ үүрд дурсагдах гавьяатай бөгөөд түүний дэмээр Батмөнх Даян хаан бүх Монгол улсаа 40 нэгтгэн захирч, “...Зургаан түг түмнийг эмхлэн цуглуулж, энхжин жаргуулсан” билээ. Тэрбээр Монгол хүн бүрийн бахархал, Монгол эмэгтэйчүүдийн үлгэр жишээ их Монголын алдарт удирдагч байсан. Дайны талбарт баатрыг орлон их жанжин, энхийн цагт хааныг орлон төрийг баригч, гэртээ 8 хүүхдийн элбэрэлт эх байж 19 наснаасаа эхлэн 40 нас хүртлээ их Монголын төрийг төвхнүүлэн барьсан гайхамшигт эмэгтэй байв. Мандухай сэцэн хатаныг 1526 оны Улаан нохой жил 78 насандаа таалал төгссөн гэж үздэг. (Энэ нь нэлээн бүрхэг байдаг.) Түүний дурсгалыг хүндэтгэн Монголчууд 1989 онд "Мандухай сэцэн хатан" хэмээх кино бүтээсэн. Мөн төрийн соёрхолт ардын жүжигчин Жанцанноров "Мандухай сэцэн хатан" аяз зохиосон. Билэг танхай яруу найрагч Чойном "Монгол бүсгүй" шүлэгтээ Мандухай хатанг дүрслэн "... Шулуун бус адармаатай түүхийн Чулуун хуудсууд эргэж байхад Халуун тэмцлийн тоосон дунд Бүлээн цус асгарч байхад Морин цэргийн сэтэрсэн эгнээг Монгол бүсгүй нөхөж явсан юм Хайртыгаа тэвэрдэг уяхан гараараа Хаттай сэлэм атгаж явсан юм Хар хилэн гэзгээ шууж Хаж мөнгөн дуулгаар даруулж Найр наадмын гоёлын дурданд Нарийн гялтан хуяг тааруулж Саалийн хувин барьдаг гартаа Саран дугараг бамбай атгаж Исгэрээд ирэх гилбэрт сумыг Ирмэгч үгүй сөрж явсан юм..." хэмээн шүлэглэсэн байдаг.

Лувсанданзан: Алтан товч

Саган сэцэн: Эрдэнийн товч

Эртний Монголын хаадын үндэсний их Шар тууж

https://mn.wikipedia.org/wiki/%D0%9C%D0%B0%D0%BD%D0%B4%D1%83%D1%85%D0%B0%D0%B9_%D1%81%D1%8D%D1%86%D1%8D%D0%BD_%D1%85%D0%B0%D1%82%D0%B0%D0%BD

Сэтгэгдэл 65ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2 сар 24. 20:35
Зочин

mongolchuid bidniig ymaan omog gargaj hereldej evderhiih urd horsh maani hichneen ih huleej baigaag bodoh uhaan alga uu

2 сар 23. 22:10
Зочин

Aa 1 yum helhee martaj eniig bichsen huneer baharhaj bna.usnuu ihiig bicheeree gej helii dee

2 сар 23. 22:04
Зочин

manaihan ch hugiin uls yumdoo setegdel bichij chadahgui heruul ehe medeed baigaa mederluud dahiad yadaj 1 baatariin tuuhiig bichchih solongosd huuhdiin 100 boti baatariin nom baidag, ter dotor Chinges haan Naplon 2 l baidag busad ni hanguug baatar daind yalj uzeegui oron shuu dee dehd manaih uuriin baataruudaaraa 100 bitgii 1000 hiisench bolj bna halh goliin 99 baatar geed huuhdiin nom ulger geed hiiwel het meddeg nuhud mini,

2 сар 16. 13:03
Зочин

Ugaasaa sonoj duusaj baisan zuun tumend tur zuur amin taria hiij heseg zuur seheend bailgaj baigaad ooroo ertontsiin jamaar unaad ogonguut nogooduul ni ch duusaad eronhiidoo uls ni budaa bolsiim baina.
Harin nom uzej amidral tuulsan Sagai mergeniihee zahiasiig dagan Hasariin udamtai suusan baisan bol halh oirad 2 negdej huchirhegjin manjiin darlald orj balrahgui ch ch baih baisiim biluu em hunii us ni urt uhaan ni bohino gej er ni unen shuu!

4 сар 9. 13:52
Зочин

пааах тэнэгтдэг бна шд.

2 сар 21. 23:40
Зочин

tenegteech

2 сар 14. 0:36
Зочин2

Сэтгэлдэл бичих шаардлага байхгүй. Энэ сонин мэдээнүүд хүнд өгөөжтөй үнэн мэдээ өгдөг юм бол яагаад сэтгэлдэл бичих ёстой юм. Сэтгэлдэл биш хэрүүл болчих юм.

2 сар 13. 14:48
mGL

ENE BAS NEG TALIIG BARISAN KINONOOSOO ILUU GARAHGUI HUDLAA TUUH BNA.

2 сар 13. 21:56
Зочин

Муу ойрадын үлдэгдэл шээс юу гээд хуцаад байгаан чи.

2 сар 11. 20:32
Зочин

Сайхан бичжээ Амжилт хүсье

2 сар 10. 7:53
Монгол

Монголчууд ч доройтож дээ. Ганц нийтлэл уншаад алдаа оноог боловсон бичээд залруулаад хэлэлцэчихгүй баруун зүүн төв гэж хуваагдаад хараал ширээл урсгаад. Хэцүү хэцүү. Тэгэхэд нэг Америк Герман хүмүүсийг шоолсон доромжилсон байдлаар бичлэг хийхэд соёлт Германчууд яаж хүлээж авч соёлтой комментууд бичсэнийг уншсан. Аргагүй том ялгаа шүү

2 сар 10. 3:31
Зочин

Manduhai setsen hatan oiradiin Esen taishiin ugsaanii hun baisan ym

2 сар 10. 1:39
Зочин

7HUUtei gesen tuuheer n kino hiisen bolkkkkk

2 сар 9. 21:39
Зочин1

ene zugeer l manduuhai tsetsen hatan gedeg kinonii uil yawdaliig bichsen bna. tuuhiin talaar tui ch ugui temdeglel bichjee zailuul

2 сар 10. 17:11
Зочин

Zailuul baih da ch yahav de, oorijgee tovoilgoh gesen uu, todroh gev uu

2 сар 9. 11:36
Зочин

Bayrllaa mongoliin maani mundag hatadiin neg yaah arggui mandahui hatan

2 сар 9. 7:36
Зочин

... ХААН ШИРЭЭРҮҮ 500 ЖИЛ ГЭТЭЭД
ХАТАН МАНДУХАЙД ТАРХИА ХАГА ХАРВУУЛААД
ХУВИА БОДОЖ СУУСАН ДӨРВӨН ОЙРАДЫН ҮЛДЭГДЭЛ
ХУВЬСГАЛЫН ДАЛИМААР ЭЗЭН ШИРЭЭНД ГАРСАН ЮМ.

2 сар 9. 22:19
Үнэн нь энэ байна.

баруун түмэнтэй байлдсанаас Ойрдтой Байлдаагүй холбоотон байсан юм. баруун түмэн гэдэг нь Ордос Еншээбү Түмэд шүү .шууд ойрд гээд худлаа аваад хаячиж. Тас бүрд нь одоогийн өвөр монголын нутаг л даа. Батмөнх нь баруун түмэнд ялагдаад Ойрд болон Хорчингоос тусламж авч Тас бүрдэд бослогын цохиж ялсан байдаг. энэ босогчид нь зүүн монголын баруун гурван түмэн буюу одоогийн Халхууд юм.

2 сар 9. 18:30
Зочин

cham shig maliig uur haanaas ch haigaad olohguiee

2 сар 9. 2:03
Зочин э.амарбаяр

Эзэн хаан. Юун богд вэ

2 сар 9. 9:23
Зочин

Түүхэнд богд эзэн л гэдэгшүүдээ.

2 сар 9. 2:01
Зочин э.амарбаяр

Эзэн хаан.юун богд вэ.

2 сар 9. 2:00
Зочин э.амарбаяр

Эзэн хаан юун бог

2 сар 9. 1:58
Зочин э.амарбаяр

Эзэн хаан .юун богд вэ.

2 сар 6. 21:47
Зочин

блбттөатаьыпыпыды бтбтөлөлөлө ө төьлы

2018, 11 сар 27. 9:44
Зочин

Шулуун бус адармаатай түүхийн
Чулуун хуудсууд эргэж байхад
Халуун тэмцлийн тоосон дунд
Бүлээн цус асгарч байхад
Морин цэргийн сэтэрсэн эгнээг
Монгол бүсгүй нөхөж явсан юм
Хайртыгаа тэвэрдэг уяхан гараараа
Хаттай сэлэм атгаж явсан юм
Хар хилэн гэзгээ шууж
Хаж мөнгөн даруулгаар даруулж
Найр наадмын гоёлын дурданд
Нарийн гялтан хуяг тааруулж
Саалийн хувин барьдаг гартаа
Саран дугуй бамбай атгаж
Эсгэрээд ирэх гилбэрт сумыг
Эрмэх ч үгүй сөрж явсан юм

2018, 12 сар 11. 7:42
Зочинbat

Ok

2018, 12 сар 1. 14:14
аааа

вовлдаа

2018, 6 сар 12. 20:54
Зочин

Энд сэтгэгдэл бичиж байгаа зарим хүмүүс соёлтой ухамсартай баймаар байна. Ийм сайхан зүйлсийг бүү харлуулалдаа. Бухимдалаа өөр газар гарга. Энд зөв яриа зөв ухаан зөв мэдлэг байх газар.

2018, 6 сар 4. 0:30
Зочин

Chingis haaniig ezen deed bogd gedgiig sain oilgodoggui yumaa. Bogd ezen gedgiig mongold shariin shashin delgersnees hoish banchin bogd bas bogd ezen gedeg utgaar hereglej delgersen yum bolov uu gej oilgodog yum. Tuuhchid sudlaachid yu gej uzej bgaa bol.

2 сар 9. 18:32
Зочин

Bogd gej "ih deed" gesen ugee hu.

2017, 11 сар 26. 23:31
Bat

Zarim ulsuud tm oilgodgui ym bishuu

2018, 1 сар 18. 18:42
Түүхч

Түүх ОГТ МЭДДЭГГҮЙ ХҮН энийг бичжээ. Алтан Товчоос аваагүй ХУДАЛ байна. Жишээ нь Исмэл Тайшийг Ойрд гэж бичжээ!!! ХУДАЛ!! Исмэл тайш бол Ордосын тайж юм өөрөөр хэлбэл Төв Монголын хүн. Ямар ч ойрдтой хамаагүй.
Мөн Эсэн тайш Алтан ургийн ноёдыг хядсаныг Цайруулах гэж Алтан ургийн ноёд улсаа удирдаж чадахгүй байсан тул тэдний үр үндсийг тастах гэсэн гэжээ. Тэнэг хүн ч үл итгэх ийм юм яьрдаг энэ ЭРГҮҮ МАЛ бол өөрөө БООЛ гаралтай новш байна.

2 сар 10. 2:21
Зочин

хараах нь ѳѳрѳѳ юм мэдэхгүйн гэрч. мэддэг засаад тайлбарлаад бич. шалгалт ѳгч бгаа биш.ерѳнхий ойдголт л хүмүүс авна

2 сар 9. 7:34
Зочин

ЧИ Л ЗАЛААД БАЙНА ДАА. ИСМЭЛ БОЛ УЙГАР УГСААНЫ ХҮН. ОЙРАД УЛСТАЙ ХОЛБООТОЙ Л ДОО.

2018, 6 сар 5. 8:45
Зочин

БИТГИЙ ХАРАА...ЗҮГЭЭР Л ЧИ ӨӨРӨӨ МЭДДЭГ БОЛ БИД...БИД УНШИЯ....

2 сар 9. 9:26
Сайхан учрал

Тиймшүү.

2018, 6 сар 3. 14:14
Зочин

Яасан ч их ямаан омогтой юм дээ та бурууг залруулан тайлбарлахад болно шүү дээ

2 сар 9. 14:09
Халх

Ойрдууд угаасаа ямаан омогтой улсдаа

2018, 3 сар 31. 14:20
Зочин

yundaa buhimdaad bgaam dee. zaaval mal erguu gehgui setgegdelee bicheech. amidral deer yamar hun bilee teren shigee l bail daa. er hun bj.

2018, 3 сар 20. 17:57
Зочин

Udirdaj chadaj bsan yum bol ene belevsen em hund iim ih ajil yagaad uldev?

2018, 3 сар 1. 23:10
Зочин ewt

yag vnen

2018, 1 сар 20. 20:40
Зочин

IH HATAN aa dursan uilj unshlaa MONGOL mn ueiin ued Enhjin MANDAH bolno

2017, 11 сар 16. 18:56
М

ЧинГис хаанд богд хэмээх цол хэзээ хэн хаанаас олгосныг тайлбарлаж өгч болох уу. хаа сайгүй богд эзэн гэсэн байх юм. судалхаар юу ч олдохгүй

2018, 9 сар 26. 14:37
Зочин

Xubilai khaanii ved xytadiin ulamjlal uwgudiin svm taxix gj neg yslol garch taizu gdg onii tsol buxuj olgood jil bvr taxij bsan tegeedel taizu gdg xytad vgiig bogd gj orchuulsan gj nsan

2018, 3 сар 20. 17:58
Зочин

Shashinjuulah gesen l sanaa bh.

2017, 11 сар 16. 22:43
Зозочинчин

төрсөн аавыгаа хүүхэд нь чи эсвэл бүтэн нэрээр нь дуудахгүй биздээ хааны үр сад нь энэ ёсоор богд эзэн гэж хүндэлж ирсэн

2018, 2 сар 23. 14:28
Зочин

Эцэг хаан гэдэг байсан буюу Хаан эцэг гэдэг байсан Богд гэж байгаагүй...........

2017, 11 сар 16. 16:17
Зочиншонх

МАНДУХАИГААС ТӨРСӨН ХҮҮХЭД ХАЛХЫГ ЗАХИРААГҮИ бага хатнаас төрсөн ГЭРСЭНЗ хун таиж халхыг захирч ирсэн юм. энд ХАЛХЫН ЗЭРЭГ ДЭВ БАС ДАВХАР ХАРАГДАЖ БУИ ХЭРЭГ

2018, 12 сар 3. 10:25
ЗочинДариймаа

Энэ сайхан мэдээллийг уншаад талархлаа илэрхийлэхийг хүсэж байна. Хадууны зуураа эв эеэ хичээгтүн. ..гэдэг..Буруу ташаа байвал засаж залруулаад явна биз ээ .Хүүхэд багачууд маань хүчирхэг өвөг дээдсээрээ бахархаж төлөвшихөд энэ мэтийн өгүүлэл тун хэрэгтэй санагдана.

2018, 1 сар 18. 4:28
Зочин

битгий мэдрэл царайл

2017, 11 сар 16. 16:54
Зочин

Manduxai xatnii tuxai sonirxoltoi niitlel bichjee Zev bichgiin dyrmiin aldaagaa sain xyanaj baij niitelj baigaarai gej zaximaar baina

2017, 11 сар 26. 16:36
WM333очин

uuchlaarai Mandukhai gedeg hun baigaagui yum. Ene bol zuvhun uran saikhanii dur sh dee. Mongoliin tuukh Nuuts tovchoond ene hunii tukhai yu ch bicheegui baidag.

2018, 12 сар 1. 14:17
аааа

mongl ulsn hamgiin aldrtai erelher hatnshde yu gjn yran sauhnii hetrvvleg bdiin be MNT d ch bichsn bgzdeeeee

2018, 6 сар 5. 16:13
Зочин

chi yosrtoi yu ch medxgvi mal. tvvxee sain unsh. Nuuts towchoomd Vhingis Uguudei xaanii tuxai l tvvx bdag yum. Uguudei xaaniix ch xagas xugas bdag.

2018, 6 сар 3. 12:33
Зочин bb

medrel muutai gar vee xxa arai2

2018, 3 сар 21. 15:58
Уншигч

Нууц Товчоо Эзэн Чингис хааны Их Монгол Улсын үеийн түүхийг харуулдаг, энэ нийтлэл нь 16-р зууны үед амьдарч байсан Их хатны тухай байна шүү дээ , яана даа таминь , бүх юмыг киногоор нь ойлгож хүлээж авч байхаар анхааралтай уншаач

2018, 1 сар 21. 14:03
Зочин gaihashiragch

ha ha ha

2018, 1 сар 20. 22:01
Зочин

Hahahaha

2018, 1 сар 19. 0:21
Зочин

tatlaaaaa huur mine hahahahahahahahaha Manduhai setsen hatan kinog uzeed l kinoni dur gj oilgoson uu erguu mine hahahah bichsn yumig chine unshaad eleg buur tatlaaa pisddaaaaa yumda

2018, 1 сар 18. 22:22
Зочин

teneg gehed arai arai

2017, 11 сар 27. 22:49
ЗоМОНГОЛчин

ГОЛГҮЙ ТЭНЭГ ГЭДЭГ МӨН ДӨӨ ХӨӨ ЮУ НЬ НУУЦ ТОВЧОО БЭЭ ХЭДЭН ЗУУНЫ ЮМ ХОЛИОД СУУХИЙН ГҮЭЭ МӨН ОЙГҮЙ ТЭНЭГ ХҮНЭЭ

2018, 1 сар 18. 4:29
Зочин

харин тийм ха ха

2017, 11 сар 26. 23:30
Bat

Uu tenegee

2018, 6 сар 12. 17:24
Зочин

Bie bienee teneg ergyy mangar gej bitgii doromjilj xaraaj zyxeerei Medexgyi baigaa xynd ni tailbar xiigeed egch bolno shyy dee zaaval xaraaj zyxej doromjilj baix xend xeregtei yum be

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]