Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

НАСА-гийн шинэ дуран авай дэлхийтэй төстэй гаригийг нээжээУншсан1,129

Дашрамд дурдахад НАСА сүүлийн жилүүдэд дэлхийтэй төстэй, хүн амьдарч болохуйц одон гаригийг олж тогтоох төсөлдөө жилээс жилд хөрөнгө оруулалтаа нэмсээр байгаа билээ.

Сансарт хөөргөснөөс таван сарын дараа TESS (Transiting Exoplanet Survey Satellite-Манай нарны аймгаас гадуурхи дагуул гаригийн судлал) хэмээх НАСА-гийн телескоп энэ долоо хоногт (2018 оны 9 дүгээр сарын 17-21) дэлхийтэй маш төстэй хоёр гаригийг 60 болон 49 гэрлийн жилийн зайд байгаа нарны системүүдэд байгааг нээжээ. Эрдэмтэд нээж олсон хоёр гаригийнхаа нэгэнд нь супер дэлхий, нөгөөд нь халуун дэлхий гэсэн нэр өгсөн байна.

Энэ хоёр гаригийг илрүүлсэн дуран авайн хувьд 318 кг-ын жинтэй, овор хэмжээ нь суудлын автомашины хиртэй бөгөөд НАСА анх 2018 оны дөрөвдүгээр сарын 18-нд SpaceX компанийн Falcon-9 хэмээх пуужингаар агаар мандалд хөөргөж дэлхийг тойрсон тойрог замд оруулжээ. TESS-ийг хоёр жилийн туршид ажиллуулахаар төлөвлөж байгаа ба үүгээр манай нарны аймгаас гадуурхи, амьдрал байж болзошгүй дэлхийтэй төстэй гаригуудыг нээх зорилготой юм.

Энэ ажлыг хийж байгаа Massachussetts муж улсын Техникийн их сургуулийн судлаачид ярихдаа, 60 гэрлийн жилийн зайд байгаа Pi Mensae С хэмээх томьёололтой супер дэлхий гэж нэрлэмээр (эрдэмтэд итгэл найдварын үүднээс ингэж нэрлэсэн болов уу) гариг байгааг тогтоосон гэнэ. Энэ гариг нь өөрийн одыг 6,3 өдрийн дотор тойрдог бол үүнээс 49 гэрлийн жилийн зайд байгаа LHS 3844 b хэмээх нэр өгсөн өөр нэг дэлхийтэй төс бүхий гариг өөрийн одыг 11 цагийн дотор тойрч байгааг эрдэмтэд ажиглажээ.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаар энэ хоёр гариг дээр амьдрал байгаа гэхэд хэтэрхий халуун гэнэ. “TESS өөр ямар гариг нээх нь вэ гэдгийг бид хүлээж, харж байна. Шөнийн тэнгэрт тархан байрласан гаригууд үй олон байгаа" хэмээн эрдэмтэд дурдсан байна.

Зургийн тайлбар: НАСА-гийн хөөргөсөн TESS телескоп

TESS-ийн өмнөх Kepler хэмээх сансарын телескоп өнгөрсөн 20 жилд манай нарны аймгаас гадуур байгаа 3700 гаригийг илрүүлж нээсэн ба удахгүй шатахуун нь дуусах юм.

Харин одоо үүргээ ид гүйцэтгэж эхэлж буй TESS нь дөрвөн дурантай ба тэнгэрийн 85 хувийг үүгээр харж ажиглах боломжтой юм. Дашрамд дурдахад НАСА сүүлийн жилүүдэд дэлхийтэй төстэй, хүн амьдарч болохуйц одон гаригийг олж тогтоох төсөлдөө жилээс жилд хөрөнгө оруулалтаа нэмсээр байгаа билээ.

Зургийн тайлбар: TESS-ийн нэг дуран нь ажиллаж байгаа байдал.

Зургийн тайлбар: TESS-ийн 4 дуран ажиллаж байгаа байдал

Судлаач, орчуулагч Урианхан Л.Пүрэвхүү

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]