Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хүннү гүрнээс Монголын эзэнт гүрнийг хүртэлх цаг хугацааг хамруулан ойлгоно.

Л.Н.Гумилев: Модун Шанью ба Хүн гүрэн үүссэн ньУншсан8,440

Модун морин цэргээ цэргийн хэрэгт нэн даруй сургаж эхэлсэн бөгөөд нисэлтийнхээ үед исгэрдэг (дуу гаргадаг) сум ашиглах дадал олгов (101, с.45-70). Түүнийг дуут сум тавингуут л даган харваж байхыг тэрээр бүх цэрэгтээ даалгажээ; энэ тушаалыг биелүүлэхгүй бол цаазалж байв.

Түмэн шанью хоёр эхнэрээс хоёр хүүхэдтэй байжээ. Хайртай бага хүүдээ эзэн ширээ өгөхийн тулд тэрээр том хүү Модуныг золигт гаргахаар шийдэж, түүнийг юэчүүдэд барьцаанд өгчээ. Тэгээд юэчүүд рүү довтлох юм бол тэд хүүгий нь ална гэж Түмэн боджээ.

Гэтэл Модун эрс шийдэмгий хүн байв. Тэрээр юэчүүдээс морь хулгайлан, өөртөө тун хуншгүй хандсан эцэг рүүгээ эргэж иржээ. Түмэн шанью Модуны аз овд үнэн сэтгэлээсээ баярлаж, түүнийг алаагүйгээр барахгүй түмтийг, өөрөөр хэлбэл 10000 гэр бүлийг удирдлагад нь өгчээ.

Модун морин цэргээ цэргийн хэрэгт нэн даруй сургаж эхэлсэн бөгөөд нисэлтийнхээ үед исгэрдэг (дуу гаргадаг) сум ашиглах дадал олгов (101, с.45-70). Түүнийг дуут сум тавингуут л даган харваж байхыг тэрээр бүх цэрэгтээ даалгажээ; энэ тушаалыг биелүүлэхгүй бол цаазалж байв.

Цэргийнхээ сахилгыг шалгахын тулд тэрээр унадаг аргамаг хүлэг рүүгээ дуут сум тавив, түүнийг дагаж харваагүй бүхний толгойг авахыг тушаав. Нэлээд хугацааны дараа Модун зүс гоо эхнэр рүүгээ харвав. Түүний ойр дотныхны зарим нэг нь өрөвдөлтэй залуу эмэгтэй рүү сум тавих хүч хүрэхгүй аюун сандарч сумаа буцаажээ. Нэн даруй тэдний толгойг авсан ажгуу.

Үүний дараа Модун анд явж байхдаа эцгийнхээ морь руу дуут сум тавив, түүнийг дагахаас зайлсхийх нэг ч хүн гарсангүй. Цэргүүд нь хангалттай бэлэн болжээ гэдгийг мэдсэн Модун анд эцгийнхээ араас дагахдаа түүн рүү дуут сумаа тавив, тэрхэн мөчид Түмэн шаньюйг сум зарааны өргөс мэтээр бүрхэн нэвчжээ.Сандраан үймээн болж байх хооронд Модун эцгийгээ алж, эрхийг булааж авахад нь саад болж байсан хойд эх, зонхилогчид болон дүүгээ дуусгаж орхив, тэгээд өөрийгөө шанью хэмээн зарлажээ.

МЭӨ 209 онд Дунху нар энэхүү өвөр хоорондын тэмцлийн тухай мэдээд үүнийг ашиглахаар шийдэн хүн-чүүдийн үнэт эрдэнэ болсон сайн морь, Модуны хайрт эхнэрийг өгөхийг шаардсан байна. Зонхилогчид ихэд зэвүүцэн татгалзах гэхэд нь Модун «Хүмүүстэй хаяа дэрлэн амьдарч байж тэднээс нэг морь, нэг эмэгтэй харамлах нь ямар хэрэгтэй билээ?» гэж хэлэн аль алиныг нь өгчээ.

Тэгэхээр нь дунху нар мал аж ахуй эрхлэн, эзлэн суухад тохиромж муутай хээр талын бүс нутгийг (Хаалганаас зүүн хойш) өгөхийг шаардсан байна. Уг газар чухамдаа хэнийх ч биш байлаа; хилийн харуулууд түүний хоёр талаар зогсоно; баруун талд нь хүн-чүүд, дорнод талд нь дунху нар гэсэн үг.

Иймэрхүү тохиромжгүй газраас болж маргаан дэгдээх хэрэггүй «өгсөн ч болно, байсан ч болно» гэж хүн-чүүдийн зохиогчдын зөвлөл үзжээ. Гэтэл Модун: «Газар бол төрийн үндэс, талбин олгож хэрхэн болох билээ?» гэж хэлэн газраа өгөхийг зөвлөсөн зонхилогчдын толгойг авчээ. Үүний дараа тэрээр дунху нар руу довтлов. Тэд довтолгоон болно гэж бодоогүй байсан тул толгой дараалан бут цохигджээ.

 Бүх нутаг дэвсгэр, мал сүрэг, эд хогшил ялагчийн хүртээл болов. Дунху нарын үлдэгдэл Ухуань уул руу шилжин сууж, хожим цаашдаа ухуаньчууд гэгдэх болсон билээ. Манжуурын бүх тал газар Модуны гарт оров. Дунху нарын эсрэг аян дайнаас буцаж ирсний дараа цэргээ тараахгүйгээр юэчүүд рүү довтолж тэднийг баруун зүг хөөн түрсэн байна.

 Энэ цагаас хүн-чүүд болон юэчүүдийн хоорондын урт дайн эхлэв, харин тодорхой зүйлүүд нь бидэнд мэдэгдэхгүй байгаа. МЭӨ 205-204 онд Модун ордосын лэуфань, баянь аймгуудыг байлдан дагуулж, дөнгөж сая Цин угсааныхан уначихаад иргэний дайн дүрэлзэж байсан Хятад руу анх удаа довтлов. Модуны цэрэг 300,000 хүнтэй байсан гэдэг.

 Хүн гүрэн үндэслэгдсэн тухай Сым Цяны мэдээлсэн тодорхой зүйлүүд гэвэл ийм байна. Энд олон зүйлийг түүхчид өөрсдөө ч, тайлбарлагчид ч нэмж, гоёж чимсэн байж болох авч энэ нь Модун хүн-чүүдийн 24 аймгийг нэгтгэж гүрэн улс байгуулан, түүний хүч чадлыг нь хятадууд Дундад эзэнт улстай харьцуулах болсон нь үнэн бөлгөө.

Эх сурвалж: Л.Н.ГУМИЛЕВ “Хүн гүрэн”

Сэтгэгдэл 3ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
3 сар 6. 3:39
Bayron BayarFacebook-р нэвтэрсэн

Mash hetegtei sait baina.Bayrlalaa

1 сар 16. 14:33
Зочинa

hunny gedeg chini yag hun gesen ug bish geshiishd

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]