Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1924-1992 он хүртэлх Монгол улсын нэр юм. Энэ үед Монгол улсын төр нийгмийн тогтолцоо нь социалист нийгмийг дамжиж хойд хөршийн бүрэн хараа хяналтад байлаа. Улмаар харийн түрэмгийлэгчдийн санаархлыг удаа дараа тас цохиж, тусгаар тогтнолоо хадгалж чадсан чухал цаг үе билээ.

Хувьсгалын “эсэргүү” нарыг буудан хорооход таарсан 13 настай хүүг гэрч үлдээхгүй хэмээн хөнөөжээУншсан3,460

Улс төрийн хэлмэгдэл гэдэг нь зөвхөн коммунист дэглэмтэй социалист орнуудад л тохиолдсон эмгэнэл бөгөөд энэхүү цуст яргалал 1918 онд оросууд Николай хаанаа эхнэр, таван охины хамт хөнөөснөөр эхэлж энэ нь манай оронд загвар болсон түүхтэй.

Улс төрийн хэлмэгдэл гэдэг нь зөвхөн коммунист дэглэмтэй социалист орнуудад л тохиолдсон эмгэнэл бөгөөд энэхүү цуст яргалал 1918 онд оросууд Николай хаанаа эхнэр, таван охины хамт хөнөөснөөр эхэлж энэ нь манай оронд загвар болсон түүхтэй.

Коминтерн болон большевикуудын заавраар 1922 онд Ерөнхий сайд Бодоо, 1924 онд МАХН-ын дарга С.Данзан нарын удирдагчдыг егүүтгэснээр эрч хүчээ авч улмаар Зүүнтний нугалаа, 1930-1932 онд гарсан иргэний дайн, ардын бослого, 1933 онд Лхүмбийн хэрэг гэгч, 1934 оноос хамба хутагтуудын хэрэг, 1937-1948 он хүртэл үргэлжилсэн хувьсгалын эсэргүү, Японы тагнуул Гэндэн, Дэмидийн хэрэг гэгчээр олон хүний толгой залгисан “Геноцид” болсон. 1937 оны аравдугаар сарын 22-26 нд хуралдсан МАХН-ын Төв Хорооны III Бүгд хурлын тогтоол гарч удаа дараагийн хувьсгалын эсэргүү байгууллагуудыг илрүүлэн “олж” чадсан ба мөн Гэндэн, Дэмид нарын эх орноосоо урвасан зандалчингуудыг илрүүлж олсон явдал бол гащхүү ДЯЯ түүний шалгарсан манлай удирдагч Х.Чойбалсангийн гавъяа мөн гэж тэмдэглэсэн нь бий.

 

Их хэлмэгдүүлэлт 1936 оноос Орост явагдаж Октябрийн хувьсгалын лидерүүд болох Троцкий, Бухарин, Каменев, Зиновьёв, Рыков мөн Тухачевский, Егоров, Блюхер, Уварович, Якир нарын нэрт жанжнуудыг баривчлан устгасны дараа жил буюу 1937 онд КГБ-ын орлогч дарга генерал Фриновскийн “Заговор №1″ зааврын дагуу их баривчилгаа явуулж 115 хүнийг нэг шөнө баривчилснаар эхэлсэн түүхтэй. Эл тэмдэглэлийн эхэнд өгүүлсэнчлэн оросууд Николай хаанаа эхнэр, таван охиных нь хамт хөнөөсөн гэдэгчлэн монголчууд 1924 онд хөнөөхдөө эхнэр Долгорсүрэнг нь хамт хөнөөсөн, мөн 1925 онд Богд Жавзандамбын хойт дүрээр Сэлэнгээс тодорсон хүүг мөн эцэг, эхийнх нь хамт, КУТВ болоод НДС төгссөн боловсролтой цөөхөн хүүхнүүд болох МАХН-ын төв хорооны гишүүн Д .Дунгаржидийг жирэмсэн байхад нь Лхүмбийн хэргээр 1933 онд, УБХ-ын гишүүн Ма Бэйсийн Дулмааг 1938 онд, Дэмид жанжны эхнэр их эмч Навчааг бас л жирэмсэн байхад нь 1937 онд, МАХН-ын Төв Хорооны хэлтсийн эрхлэгч “орос” Долгорыг 1938 онд, Богд Жавзундамбын хутагтын сүүлчийн хатан Гэнэпилийг жирэмсэн байхад нь 1938 онд, Хэнтийн мэргэн жаал Ламаадан буюу Цэрэнпунцагийг эцэг Гомбо, эх Цэрэнлхамын хамт 1944 онд ДЯЯ-ны онцгой хэлтсийн дарга хурандаа Болдын тушаалаар устгасан, Монгол тээхийн орлогч дарга Дуламжавыг орос эхнэр Валя, 2-4 насны гурван хүүхдийн хамт гэртэй нь шатаасан, Ховд аймгийн Бардаам гэдэг казахыг эхнэр дөрвөн хүүхдийнх нь хамт Ховдын Дотоодыг хамгаалах газрын дарга хурандаа Х.Санжмятавын тушаалаар буудсан нь өдгөө Цагаатгалын комиссын даргаар ажиллаж байсан МАХН-ын хянан шалгах комиссын дарга Т.Гэндэн гуайн дурсамжинд бичигдэн үлджээ.

1937 оны их баривчилгаанд цаазлагдсан Ерөнхий сайдын орлогч Ганчигийн Самбуу, Дэмид жанжны орлогч Лхамхүүгийн Дарьжав, Цэргийн яамны жанжин штабын дарга Жигдэнгийн Малж, Улсын ерөнхий прокурор, зохиолч Мөрдэндэвийн Ядамсүрэн, Ардыг гэгээрүүлэх яамны сайд Цэндийн Баттөмөр, Засгийн газрын нарийн бичгийн дарга Чоймболын Өлзий-Очир, Хуягт бригадын дарга Даржаагийн Жамъянжав, бүх цэргийн эмнэлэгийн дарга Лувсандашийн Дэндэв, МАХН-ын тэргүүлэгч, Монгол тээхийн дарга Дамдингийн Яндаг, Хоршоодын Төв Холбооны дарга ёндонгийн Жигжид, Цэргийн гар үйлдвэрийн дарга Банзрагчийн Очирбат, Цэргийн яамны хэлтсийн дарга Цэрэнгийн Өлзий нарыг 1937 оны аравдугаар сарын 21-нд Японы тагнуул, хувьсгалын эсэргүү, хоёр нүүрт хорлон сүйтгэгч гэдэг зохиомол хэрэг тулгаж тэр шөнө нь Сонгино уулын хойд сүүдэр талын нэг аманд аваачиж бууджээ.

Энэ үед нэг морьтой жаал (13 орчим настай) малдаа явж байгаад хүүхдийн сониуч зангаар давхиад очиход нь ДЯЯ-ны ерөнхий комендант “Маахуур” хочит Дамба гэгч нөхөр “Амьд гэрч үлдээж болохгүй” хэмээн хүүг барьж буудан хороогоод тэдэнтэй хамт булшилсан гашуун түүх байдгийг ДЯЯ-ны төлөөлөгч байсан Лувсандагва гэдэг өвгөн 25-р суваг телевизийн захирал З.Алтайтай ярилцаж байхдаа өгүүлсэн нь бий.

1930-1940-өөд онд баригдсан том дарга сайд нарын эхнэр Даариймаа, Норжмаа, Цэрэнлхам, Жүгдэрийн Долгор, их эмч Дэжид, Дэнсмаа, Өвөрмонголын сайхан эмэгтэй Ховолын Эрхэмбаяр нарын олон эмэгтэйчүүд шорон гянданд орж “Мангас” Дорж, “Нохой” Сэнгээ нарын яргачдад шоглуулж дарамтлуулж байсныг өнөө түүх мартаагүй. Баруун дөрвөн аймагт гарсан бослогын үеэр Дархи нэртэй бүх хүүхнүүд алагдсаны дээр МАХН-ын Төв хорооны гишүүн Долгорсүрэн, УБХ-ын гишүүн Дарьсүрэн нарыг эсэргүү нартай тэмцэл хийгээгүй гэдгээр хээрийн шүүхээр оруулан цаазалж байжээ.

Эх сурвалж: Андууд.нет

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
6 сар 26. 16:41
zaluu

2008 onii 7-1 nd mongol 5 saihan zaluug tsaash ni haruulaad tansaglaad sogtuu gar garaasaa hutlultsuud bayarlaad bahiraldaad zogsoj baisan ni televizeer garch l baisan unuuh elii balai amid uhdel mongolchuud ni yag uurt ni tohioldoogui hagatsal zovlong ogt haihardaggui ni haragdaj bailaa

6 сар 26. 21:04
Зочин

tuhain ued zuuniih baruuniih geed 2 huvaagdaad yg MAH AH 2 shig uzel bodol n huvaagdaj bisan yum shig binalee AH hig shunaltai heseg n yumiig guivuulj mash ih hun helmegduulj bican bigaa baruun zuuniihen bas mash ih zorchilddog bisanaas dahin tseverlegee yvulj jinhen mongoloo gesen n toriin erhee barisan yum bilee dotoodiin bidal togtvorgui irgenii dainii baidald hurch bolzoshgui bisan uchir iimerhuu tseverlegee yvuulahaas oor arrga baihgui bisan bolovuu ene bol negent tuuhiin bolj ongorson yvdal harin huvisgalaas omno hujaa nar manaid genotset allaga ur undeseer n buh mongolchuudiig huis temterch bisaniig ygaad mongolchuudad oilguulahiig husdeggui n tun sonin uuniig mongochuud zaaval medeh estoi

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Унших СЭДЭВ-ээ өөрөө сонгодог боллоо

12 сарын онцлох сэдвийн санал хураалт явагдаж байнаЭнд дарж саналаа өгнө үү