Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Жаран километр замыг мөлхөж туулсан бөхУншсан11,042

Энэ хоёр бөхийн төрсөн дүү аймгийн арслан Монолом, аймгийн заан Гончигжав хоёр бяртайгаас гадна эрэмгий зоригтой, даацтай мэхтэй бөх байсан гэнэ.

Завхан аймгийн Баянтэс суманд Лайдав, Заландар гэж ах дүү хоёр бие томтой бяр ихтэй хүмүүс байсан хэдий ч тухайн нийгмийн амьдрал хөгжил, хувь хүмүүсийн онцлог амьдрал байдлаас хамаарч хол явж барилдаж үзээгүй сумын наадамд хэдэнтээ түрүүлжээ.

 

Энэ хоёр бөхийн төрсөн дүү аймгийн арслан Монолом, аймгийн заан Гончигжав хоёр бяртайгаас гадна эрэмгий зоригтой, даацтай мэхтэй бөх байсан гэнэ.

Гончигжав намар орой болсон үед Увс, Ховдын нутгаар хулгайд алдсан адуугаа хайж яваад хүн явах нь ховор зэрлэг ан амьтан ихтэй зэлүүд газар мориноосоо унаж зүүн хөлөө шилбээр нь хугалжээ.

Морьгүй, хөлгүй болсон Гончигжав заан энэ газраа удаан байвал осгож үхэж болох эсвэл зэрлэг амьтны хоол болох магадлал их байсан болохоор амиа аврахын тулд мөлхжээ. Эрүүл хөлөн дээрээ хугархай хөлөө тавьж бүсээрээ сайн боож бөгсөн бие чирч цээжээ цогнойлгоод гарынхаа алгыг цоортол мөлхөв.

Хэсэг газрыг туулахад алганы мах дуусч ясандаа хүрчээ. Хоёр гар нь өвдөөд гараараа газар тулах аргагүй болжээ. Цамцаа тайлж жийрэглээд ч нэмэр болсонгүй гэнэ. Хоёр гараа атган газар тулж шүд зууж мөлхсөөр хэсэг газрыг хороожээ. Ядарч туйлдан хоёр тохойгоороо мөлхсөөр шөнийн харанхуйтай золгоход. Хүйтэн жавар хайрч хөлөрсөн, бие хөрч цоорсон гарын алганаас цус гоожиж бүх бие нь тэсэхийн аргагүй янгинав.

Гэвч заан хүний шавхагдашгүй хүч бөх хүний шантарч ухарч няцашгүй зориг тэвчээрээр ахисаар өглөөтэй амьд мэнд золгов.

Удалгүй морьтой хүнтэй тааралдаж, Гончигжавыг асран сувилахын зэрэгцээ Увс аймгийн Зүүнхангай сумын эмнэлэгт хэл хүргэсэн байна. Эмч ч сум нэгдлийнхээ даргын машинтай ирж тусламж үзүүлээд Завхан аймгийн Баянтэс сум эмнэлэгт хүргэж аминд нь орсон аж.

Миний мөлхөж туулсан замыг хожим нь зориуд очиж үзээд 60км газар туулж гэж тогтоосон билээ гэж заан Гончигжав өөрөө болон нутгийн хүмүүс хуучилдаг юм.

Энэ үйл явдалд дүгнэлт хийж үзэхэд монгол эр хүн тэр тусмаа бөх хүнд ямар их тэсвэр хатуужил шавхагдашгүй хүч тамир сэтгэлийн тэнхээ байдгийг залуучууд маань ойлгож аваасай гэж болсон явдлыг чадан ядан бичиж толилууллаа.

Эх сурвалж: “Бөх” сонин

Сэтгэгдэл 3ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
8 сар 31. 0:17
Зочин

6 baihaa. 1 teg nemjee. eruul hun 60 km gazar 2 udur alhana daa,

8 сар 14. 1:47
Зочин

aimar shaasan ... neg shuniin dotor nohoi ch tiim hol yavj chadahgui... bugsun biee chireed hoyor gar deeree guisen yum baihdaa

8 сар 14. 10:30
Зочин

6 km baihoo.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]