Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Их Монгол улсын бүрэлдэхүүн хэсэг, Чингис хааны хүү Зүчийн их улс. Бат хааны удирдлага дор Дунай мөрнөөс Балхаш нуур хүртэлхасар уудам нутагт оршин тогтносон монголчуудын төрт улс Европтой хаяа залган Оросыг дарангуйлж байлаа

Түмтийн ноён Бурундай жанжны гайхамшигт ялалтУншсан19,109

Сити голын тулалдаан

Алтан ордны улсын түүх судлаач, доктор (Ph.D) Т.Сүхбаатар

Монголчуудын 1237 онд өрнө зүгт хийсэн аян дайны явцад болсон нэг тулалдаан бол Оросын вангуудын нутаг дэвсгэрт болсон Сити (Сить) голын тулалдаан юм. Энэ тулалдааны талаар оросууд маш их ач холбогдол өгдөг бол монголчуудын хувьд энэ нь жирийн л нэг жижиг тулалдаан юм. Оросууд чанар чансаагаараа Европт болсон Лигниц, Шайо голын тулалдаантай энэ тэнцүү гэж үздэг.

Бат хан 1237 онд Оросын нутаг дэвсгэрт орсны дараагаар 1238 оны хоёрдугаар сар гэхэд зүүн хойд Орос тэр чигтээ монголчуудад эзлэгдсэн бөгөөд бут цохигдсон Оросын тархай бутархай цэрэг, ангиудыг Владимирийн их ван Юрий Всеволодич цуглуулан нэгтгэж байлаа.

Бат хан Сүбээдэй баатар нарын удирдсан цэрэг Владимир хотыг 1237 оны хоёрдугаар сарын 3-7-ны хооронд эзлэн авсан, тухайн үед их ван Юрий Всеволодич хотод байгаагүй бөгөөд цэрэг цуглуулах нэрийдлээр хотын иргэдэд хувь заяаг нь даатгаад зугтсан юм. Владимир хот эзлэгдэж вант улсгүй болсон Юрий ван Сити голын ойролцоо цэрэг цуглуулж шийдвэрлэх тулалдаан хийхээр шийдсэн нь тэр байлаа. Тэрээр ойролцоох вант улсууд руу элч илгээн монголчуудын эсрэг хамтран тэмцэх зорилгоор цэргийн эвсэл байгуулах гэж оролдож байв. Сити гол нь 159 км урт бөгөөд өнөөгийн ОХУ-ын Тверь болон Ярослав мужийн зааг дээр оршдог.

 Игорь Мошкины "Ситийн тулалдаан" хэмээх зураг

Юрий Всеволодич вангийн гол зорилго бол хот хэрмийг цөөн цэргийн хүчээр гаргууд байлдан дагуулж буй монголчуудтай хээр талд хүний олноор тосон тулалдах байлаа.

 

Түүний мэдэлд оросын өнцөг булан бүрээс цугласан 20 мянга орчим цэрэг байсан юм. Байгаа бүх зүйлээ алдсан орос хүн бүр түрэмгийлэгчидтэй эцсийн шийдвэрлэх тулалдаанаа хийхээр Сити голын зүг цувж байсан юм. Их ван Юрий Всеволодич Новгород хотын ойролцоох Сити голыг зүгээр ч нэг сонгосонгүй. Монголчуудад ялагдсан тохиолдолд хүч сэлбэх боломжтой, хүн ам сийрэг хойд Оросын ой хөвч рүү зугтах боломжтой байжээ.

Түүнтэй хамт их вангийн дүү Святослав Всеволодович, Ростовын ван Василько Константинович, Угличийн ван Владимир Константинович, Ярославлийн ван Всеволод нар нэгдсэн арми зохион байгуулан монголчуудыг хүлээжээ. Харин Новгородын ван Ярослав Всеволодович өөрийн төрсөн ахдаа туслахаас татгалзсан юм. Үүний хариуд нь монголчууд Новгород хотыг эзлэлгүй 200 км ойртон очоод гэдрэг буцсан түүх эндээс л үүсэлтэй билээ.

Эдийн засаг хүн амаар баян Новгород хотоос тусламж ирнэ гэж ихэд найдаж байсан нь талаар болжээ. Оросуудын хар амиа бодсон явдлын нэг илрэл бол Новгород хотынхны гаргасан араншин юм. Хэрэв тэд Юрий ванд тусалсан бол монголчууд ганцхан цохилтоор Новгород хотыг газрын хөрснөөс арчих байсан билээ.

Энэ үед Бат ханы тушаалаар Ростов болон Углич зэрэг жижиг хотуудыг байлдан дагуулж байсан Бат ханы түмтийн ноён, Бурундай буюу Боролдой баатар Углич, Ростов, Ярославль, Кснятин хотуудыг эзлэн оросуудыг мөр даран хөөж явсаар Сити голын эрэгт 1238 оны гуравдугаар сарын 4-нд тулан ирсэн байна.

Боролдой баатар байлдааны төлөвлөгөө боловсруулан гуравдугаар сарын 4-ний үүрээр 3000 цэрэг бүхий Оросын нэгдсэн армийн харуулыг гэнэтийн цохилтоор бут ниргэн үндсэн хүч байрлаж байсан хуаран руу нь дайрсан байна. Сити голын дэргэд Бурундайд нэг түм буюу хамгийн ихдээ л 10 мянга орчим цэрэг байжээ.

Тэрээр Бат ханы түмтийн ноён байсан тул түүнд түүнээс өөр хүч ч байсангүй.

Оросууд бие биенээсээ зайтай тосгонд байрлаж байсан бөгөөд хүчээ нийлүүлэн хамтран байлдах боломж олж чадалгүй бут цохиулжээ. Мөн тэд бэхлэлт барьж байсан ч түүнийгээ дуусгаж амжилгүй, бас тэр нь ч хэрэг болсонгүй хиар цохиулжээ. Зугтсан дайсныг монголчууд 40 орчим км хөөж бүгдийг нь толгой дараалан устгасан байна. Монголчууд “цүүц хатгаа хатгах”, “бүслэх”, “нуман түлхүүр байр”, “нэхэж байлдах” гэх зэрэг байлдааны олон шилдэг арга тактикийг энэ тулалдаанд хэрэглэсэн юм. Юрий ван, ван Всеволод, Жирослав Михайлович гээд бүх ноёд жанжид,  20 мянга орчим цэргийн дийлэнх нь алагдсан юм. Тулалдаанд амьдаараа олзлогдсон Ростовын ван Васильког Боролдой жанжин Бат ханд хүчин зүтгэхийг шаардахад тэрээр татгалзсан тул амийг нь хороосон байна.

Ситийн тулаанаас сэдэвлэн Оросын эзэн хааны академийн профессор В.П.Верещагины

1896 онд зурсан зураг.

Сити голын тулалдаанаар  Зүүн хойд Оросын ирээдүй монголчуудын гарт орсон юм. Тулалдааны дараагаар Ростовын хамба лам Кирилл Юрий вангийн толгойгүй цогцсыг олж (толгой нь олдоогүй) хотынхоо сүмд оршуулсан гэдэг. Энэ тулалдаан бол Монголын жирийн л түмтийн ноёны тулалдаан бүхэнд гүйцэтгэдэг энгийн нэг байлдааны даалгавар байжээ. Тулалдаанд хамтарч оролцоогүй төвийг сахисан Новгород хот Бат ханд цаашдаа алба барьж байхаар болсон бөгөөд монголчуудыг эсэргүүцсэн хэн бүхнийг ямар хувь тавилан хүлээж байгааг ойлгуулсан тулалдаан болсон юм.

Тулалдаан олон сурвалжид тэмдэглэгдэн үлджээ. Лаврентийн он тооллын бичигт дурдсанаар “хоёр талын цэрэг учирч, хатуу ширүүн тулалдаан болов. Манайхан харь овогтнуудаас зугтав. Тэр үеэр Юрий ван алагджээ”, Рашид ад дины тэмдэглэснээр бол “ямар ч тулалдаан болоогүй, энэ нутгийн эмир Ванке Юрку зугтаж ойд шурган оржээ, түүнийг барьж аваад алжээ”, Мажарын он дараалсан бичигт “тэд Георгий гэгч ванг асар олон хүнийх нь хамтаар хороожээ” гэх мэтээр өгүүлжээ.

Сити гол дээрх тулалдаан Орос орны цаашдын хувь заяаг шийдсэн бөгөөд зүүн хойд Оросын хувь заяа 260 гаруй жилийн турш Алтан ордны улсын гарт орсон юм.

Сити голын тулалдаанд зориулсан дурсгалын цогцолбор 

Сэтгэгдэл 18ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2017, 11 сар 10. 9:52
Зочин

Гайхалтай мундаг өвөг дээдсүүд минь мөн их ухаан зориг заль мэх оршиж байж үүнийг хийх байх даа та эрэлхэг өвөө нар минь

2017, 10 сар 13. 21:04
Зочинс

Монголын түүхийн иймэрхүү бахархалт хуудсыг улам олон болгож байх болтугай. Гэхдээ бас зарим нэг уран сайхны халил байхад илүүдэхгүй. Оросууд бол дандаа л дийлж байсан, анхдагч нь байсан гэх талаар баталгаа нотолгоо муутай мөртлөө л зүтгүүлээд л байдаг шүүдээ, тэд нар түүхийг өөрт ашигтайгаар яаж ч гуйвуулан тайлбарлаж мэднэ.

2017, 10 сар 13. 21:15
Зочин

baildaanii taktik hiigeed bodlogo n shudraga bogood dogshin bijee

2017, 9 сар 29. 8:37
Зочин

hun amaa l sain osgo mongolchuud yadaj 4 dahin tsoon baihad mongol yalna

2017, 9 сар 16. 12:41
Баримтаа

ЯАГААД Их хааны асар их баялагаас ЯДАЖ ТАШУУРЫН ХУГАРХААЙЧ АЛГА бна вэ.өвөрмонголд ч байхгүй,орчин үед босгосон хоосон ҮЛГЭРИЙН сүржин үзмэрүүд.Тэр их үйл явдлаас эд өлгийн,хот суурингийн УЛ МӨР ЗААВАЛ үлдэх ЁСТОЙ ЗААВАЛ.Харамсалтай олигтой юм алга ДА.,Гэтэл ХАСАГСТАНД тэр үеийн САРАЙЧИГ гхт өргөө хотуудын туурь, ЧИНГЭС хааны ууган хүү ЗҮЧийн шарил Бунхан түүхийг гэрчлэн оршиж бхмаа.МНТы эртны ХЭРЭЙД,НАЙМАН ,МАНГУТ,ЖАЛАЙР,ХОНГИРАТ аймаг овгууд болон ИХ ХААНЫ шууд угсаа болох ТӨРЕ чүүдын хэлхээг ХАСГУУД олон зуун жил тасрлалгүй өвлүүлж явааг нь СУДАЛЖ мэдээд ,,, БИ ШОКОНД ОРСИЙН Ш ДЭЭ..хэхэхэхМГЛ үндэсний дээл хувьцасхантаз,хөөрөг да_лян.шанз лимба хуучир ёчинтой урд зүгийн аялгуу нэвт шингэсэн ардын ДУУ. төрийн далбаан дээрхи ИНЯН(манай эрдэмтэд эр эм загас гэж бурдаг бсн хэхэ) гхм ЭНЭ ИХ ХЯТАДын соёлыг ЯАЖ ТАЙЛБАРЛАХ ВЭ.Бидны ӨВӨӨ ЭМЭЭгийн бидэнд өвлүүлсэн мөнгөн эдлэл эмээлын баавар.дэнзэн ташуур босоо захтай дээл ГХМт, ер нь МГЛ үндэсний соёлын өв ЯГААД ЭРТны БУНХАН малтлагаар илэрдэггүйЮМ бэ..Архиологийн олдворууд шаал өөр зүг заагаад байхнь урамгүй.Та соёл өөрчлөгддөг гэх байх,гэвч ХЯТАД МАНЖийн өв соёлийг хойч үе УДАМ нь ЯЛГАХАА байтлаа ӨӨРИЙМШҮҮЛСЭН нь хэний буруу вэ.

10 сар 16. 21:14
Нэг Монгол

100% зөвшөөрч байна. Гадаадын хүмүүс асуухаар юм үзүүлэх гэж интернэт рүү орохоор нэг гялгар хөшөө архи л харагдаж байна лээ

2017, 3 сар 27. 14:06
Ih Mongol Ulsaa dahin baiguulay !!

Gaihamshig urgeljilseer, Augaa gaihamshigt, Yalguusan surleg Bidnii suut Uvug Deedes iim l gaihamshigtai, Delhiig ezelj Tengeriin taallaar setgej yalj, Gazriin engeer sur huchee zarlan tunhaglaj baijee... Bid uvug deedseesee ih zuil suraltsah yostoi Ih Mongol Ulsaa dahin baiguultsgaay Mongolchuudaa!!! Oyunii Setgehuin huvisgal hiitsgeey..., Herhehiig Tenger Medne biz...

2016, 12 сар 1. 16:07
Augaa Baildan daguulagchid

Augaa Baildan Daguulagchdiin aguu tulaanuudiin zuvhun neg n, eruusuu uvug deedseesee ih yum suraltsayaa manaihaan..

2016, 12 сар 1. 14:48
Зочин

Ийм дурсамжууд хоёр хөршид маань маш их байдаг болохоор тэд ямар бодлого барьж бидэнд хандах нь даанч тодорхой. Энэ бол тэр ажиллагаанд оролцсон хүмүүсийн язгуур чадвар харагдаж буй жишээ юм.Тийм болохоор унтаж буй барийг бүү сэрээ гэдэг шиг монголчуудыг бүү сэргээ юу ч хийлгэх хэрэггүй хийх гэснийг н эсэргүүцээд хориглоод гэсэн тактик баридаг юм шиг. Бид ер нь Орос ах ,Хятад мундаг гэдэг бодлоо хамгийн түрүүн толгойноосоо авч хаях хэрэгтэй шүү.Бидний өвөг аль алийг нь 300 жил эрхшээж улс гүрнийг нь нэгтгэж өнөөгийн хэлбэрээр нь байгуулж өгсөн юм.

2017, 10 сар 13. 19:13
Зочин

Зөв шүү. Хоёр бацаан аятайхан байгаарай гээд явж байхад л болно доо

2016, 12 сар 2. 11:58
Зочин

Zuv2

2016, 12 сар 1. 15:37
Зочин

Санаа нэг байна

2016, 12 сар 1. 16:10
Зочин

unen, unen

2016, 12 сар 1. 14:11
Зочин

гайхамшигтай тулаан, тэр бүр дурсагдаад байдаггүй тулааныг нүдэдн харагдтал бичжээ

2016, 12 сар 1. 14:33
Зочин

Оросууд Калка голоо түүхнээсээ арчиж хаясан шигээСити голынхоо нэрийг өөрчлөөд энэ хөшөөгөө нурааж хаяад манай дээдэс хэзээ ч монголчуудад ялагдаж байгаагүй.Бүгд худал барууныгүтгэлэгэ гэх байлгүй. Одоо бүр Монголчууд Орос руу цөмөрч чадаагүй захад нь ирээд буцсан гэдэг түүхийг бага ангийнхандаа заагаад эхэлсэн гэсэн шүү...

2016, 12 сар 10. 14:08
Зочин

Үгүй би орост сурч байсан. яах аргагүй монголчуудад 300 жил дарлуулж байсан гэж заадаг

2016, 12 сар 1. 14:11
Otgoo LhaajavFacebook-р нэвтэрсэн

Gaihamshigt tuuhuud urgeljilseer l ....

Bi shimten unshsaar l ....

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]