Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Шамбалын нууцын тухайУншсан12,045

Шамбал бол орон бус хот юм. Агарын нийслэл. Шамбалыг, дүйнхор хот мандлыг хэзээ ч улс биш хот маягаар л бүтээж иржээ. Өнгө дүрс бэлгэдэл нь нарийн бөгөөд нууц.

Орчин үед Шамбалын тухай төсөөлөл их өөрчлөгдөж байна даа. Одоо бол бүр галактикийн төв гэж төсөөлөх болжээ. Мань мэт Хималайгаас Шамбалыг хайгаад, харин Чулуун хуруут Азар тэргүүтэн 100 жилийн өмнө Монголоос шамбалыг хайгаад ирсэн байх юм. Зөрж яваад л байна уу даа!?

Харин би нэг хүнээс (эмч) "үүдний" тухай сонссон. Юу л бол гэхдээ сонирхолтой. Яагаад гэвэл тэр газрын дундын бүсэд байгаа юм. Чулуу хадгалагч нар, цагаан нохойн домог, Рерихийн мөрөөр явлаа, усны тахилга ба галын тахилгаар орлоо. Нөгөө хүүхэлдэйн киноны махбодийн шидийг гүйцээгч Аватар пацаан шиг л юм болж байна гэж өөрийгөө шоолох. Махбодь яах вэ? Танин мэдэхүйн суурь системийн л эх юм. Европын орчин үеийн химийн ШУ бол 118 бодисын сэлгэмэлээр л "наадаж байна".

Шамбал ертөнцөд байхгүй, харин үүд л бий гэдэг. Шамбалын үүд байвч түлхүүргүй (орох хувьгүй) бол дэргэд байгаад ч яах билээ? Ер нь бол би нүглийн сав эгэл нэгэн тул орохгүй гэдэгтээ итгэлтэй байдаг ч яг нүгэлдээ тулбал юуг хэлэх нь сонин юм билээ л... Шамбалын дүр зураг сансраас манай говийн тэгш талд сарнилгүй тусдаг ажээ. Ер нь зураг гэгээ ирэвч дэлхийн бусад нутаг бартаа сүүдэр их, уул нуруу олон тул тусдаггүй л гэх таамаг төрлөө. Түүнээс буянгүй, буруу номтон энэ тэр гэж юу байх вэ? Түүний араас Гандирсын хотын зэрэглээг барих гэж алс Энэтхэгээс ч азарууд, шид үзүүлэгид говь руу үхэн зүтгэж байсан уу? Хималайн давчуу хөндийд туссан тусгалаас ч гайхам.

Дээр нь Агарын орны тухай сонирхолтой зүйлс байна. "Agarthi" гэж англиар бичдэг энэ орны тухай 100 жилийн өмнө бол манайхан дэргэд байгаа орон шиг ярьдаг байж. Агар ойр, дэргэдийн орон, харин Жагар (Энэтхэг) хол гэдэг байж. Одоо л бид үлгэр аятай сортойдог болсноос... Сар харагддаг Австрали харагддаггүй гэдэг онигоо шиг. Ф.Оссендовски ч бас Агарыг хайж явсаар Соёдоор дамжиж ирсэн юм билээ. Тэгж тэгж Хүрээнээс золтой амьд гартал Шамбалын үүд нээгдэж... гээд ном нь дуусдаг даа.

Шамбал бол орон бус хот юм. Агарын нийслэл. Шамбалыг, дүйнхор хот мандлыг хэзээ ч улс биш хот маягаар л бүтээж иржээ. Өнгө дүрс бэлгэдэл нь нарийн бөгөөд нууц.

Поталад V, VIII, ХШ далай ламын бүтээлгэсэн зэс хот мандлыг боломжоороо их л ажиглаж үзэв. Далай лам бүр нэгийг бүтээлгэдэг бололтой юм. Шилэн хоргонд хол тавьсан тул харахад бас хэцүү юм. Алд хэрийн диамертэй хот мандлын алс захдуу тойрогт хумсаар зурсан хэрийн (1 мм) нарийн зайд хүний ба амьтны ертөнцийг дүрсэлжээ. Тэр л бидний орон зай юм гэнэ. Тэр хот мандалд өөр бидэнтэй адил амьтан алга. Айх ч шиг. Утсаар ч зураг авахуулахгүй тул тархиндаа л нэгбүрчлэн "канондлаа" л даа...

Надад бол тэр заяа буян яах вэ? Технологи л чухал санагдаад. Хэд хэдэн таамаглал төсөөлөл бичсэн нь европчуудын (орос, герман, америкууд их хол тасарчээ) судалгаа, таамлалуудтай их таарах шинжтэй юм аа. Гэхдээ өөр ч байна, тэр нь "ШУ шиг нэг хэлээр нэг ойлголтоор ярьж чадахгүй"-гээс, миний муугаас эхтэй шиг байгаа юм. Иллюминатууд II Тутмосоос хойшхи дэлхий ертөнцөд цугласан бүхий л эрдмийг нэгтгэж ШУ-ны эринг эхлүүлсэн гэдэг шиг түүний нэг сүвийг нээвэл... Жангар туульд "Арван жилийн өмнөх араалжны (аалзны) мөрөөр, Хорин жилийн өмнөх хорхойн мөрөөр..." гэдэг сайхан зүйрлэл санжээ...

Нийтлэлч А.Батархуяг

@Баатархуяг Авиан

Сэтгэгдэл 9ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
10 сар 29. 10:47
Бат

Шамбалын орон гэж бурхны номонд байдаг ойлголт энэ насандаа ямар явнав хойт насандаа түүнийхээ үйлийг эдлэнэ гашуун үнэн энэ Сүнсээ хүнснээс өгөхгүй гэж нэг үг л цөмийг нь хэлжээ

10 сар 28. 17:53
Зочин

өмхий хужаа амаа татаад бүтнээр нь уншчих наад номоо дараа нь манж хятдын дарлалд жаргаж байсан оросууд л гай боллоо гэдэг хужаа хүний үгээ хэл өмхий гамингийн хэлийг нь тасдах юмсан.

10 сар 28. 15:18
Зочин

er ny buddiin sasiniig harhad humuunii amydrahuin uhaaniig zov amydrah esnii tuhai yaval yu tohioldoh bugd tailbartaigaa bgaa gej boddog,ymiig tuilsralgui avhaa avch hyhaa hayj bolno ,hun zov amydarhad ymr neg ymnaas asig tus harah albagui.eceg eh ovog deedsees olon jil ovlogdoj irsen sasiniig suuliin ued orj irsen boloh bolohgui sasintai adiltgah hereggui ynz buriin olon sasin hutgldaj holildsonoos humuus oorsnoo sasiniig asiglaj din dajin hiij bna .bi bol buddiin sasinaa tuilsralgui zov suteh heregtei gej boddog

10 сар 28. 14:29
Зочин

Энэ одоо юу бичээд байгаа юм бэ???
Хүн ойлгохоор юм сараачиж сураач

10 сар 29. 11:15
Зочин

chi uuruu yum unshij oilgoj suraach

1 сар 20. 0:44
Munkhod

Jaahan tiim sanagddag shu. Buddin shashin mongold oligtoi ym avchirch bsan tuuh medehgyi n . Ta durdaarch?

10 сар 29. 20:45
Зочин

Дурьдвал дурьдаад дуусахгүй. Зүгээр л түүхийн эх сурвалжууд унш гэж зөвлөe.

1 сар 31. 13:24
Зочинbagii

Xrist Evro amerikt ix gai bolj erdemten merged olon xuniig alsan.Bux shashin gai boldog!

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Унших СЭДЭВ-ээ өөрөө сонгодог боллоо

12 сард сонгогдсон сэдэв
Дундад зууны Европ
2018 оны 1 сарын онцлох сэдвийн санал хураалт явагдаж байнаЭнд дарж саналаа өгнө үү