Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хүннү гүрнээс Монголын эзэнт гүрнийг хүртэлх цаг хугацааг хамруулан ойлгоно.

Түүхийн улсын олимпиадад түрүүлсэн эссе: Хүн ба ХүннүУншсан8,370

Монголын анхны төрт улсын нэр юу вэ? гэхэд бид төвөггүй Хүннү хэмээн хариулна. Гэтэл өдий хүртэл “Хүннү” хэмээх үгийн утгыг бүрэн судалж, нэг мөр ойлголтод хүрээгүй байна.

ЕБС-ын Түүхийн улсын олимпиадад түрүүлж байсан нэгэн эссег хүргэж байна.

 
Хүн хэмээхийн учир

 

Монголын анхны төрт улсын нэр юу вэ? гэхэд бид төвөггүй Хүннү хэмээн хариулна. Гэтэл өдий хүртэл “Хүннү” хэмээх үгийн утгыг бүрэн судалж, нэг мөр ойлголтод хүрээгүй байна. Тиймээс энэ асуудлаар өөрийн санаа бодлоо хуваалцах үүднээс энэхүү эссе-г бичлээ. Түүх ч эрдэмтэн Г.Сүхбаатар “хүн гэдэг нь эрэлхэг зоригтой баатар, нү гэдэг нь догшин хэрцгий боол” гэсэн үг хэмээжээ. Мөн ху гэдэг нь зэрлэг бүдүүлэг гэсэн утгатай үг хэмээжээ. Монгол хүн амныхаа билгээр гэж ярьж, бичдэг. Гэтэл бид Хятад сурвалжид доромж байдлаар тэмдэглэн үлдээсэн нэрээр анхны төрт улсаа нэрлэсээр байх уу гэдэг асуудал урган гарч байна.

 

Миний судалснаар суурь боловсролын түвшинд “НН” гэсэн давхар бичлэгтэй үг “ Хүннү”-гээс өөрөөр ховор тохиолдох бөгөөд энэ талаар эрдэмтэн багш, үеийн нөхөдтэйгөө санаа бодлоо хуваалцаж үзэхэд гадаад үгэнд л энэхүү давхар “НН” бичлэг байх бөгөөд Монгол хэлээр бол “ Хүн” гэж бичвэл зохистой байна гэдэг дээр санал нэгдсэн билээ. Монголын анхны төрт улс болох Хүн улсын түүхэнд холбогдох Монгол бичгийн дурсгал олдоогүй байгаа өнөө үед энэхүү нэршлийг хэрхэх талаар нийтээр бодолцмоор байна.

Миний бодлоор Монголын анхны төрт улсынхаа нэрийг “Хүн” гэж нэрлэж байгаатай санал нэг байдаг. Учир нь тэд засаг захиргааны шилдэг зохион байгуулалт болох “Аравтын систем”-ийг зохион хэрэглэхдээ улсаа баруун, төв, зүүн гар хэмээн гурван хэсэгт хуваасан нь хүний гар, харин мянгат зуут нь хөл гарын холбоос мөчүүд, тус бүрийн аравтууд бол хөл гарын арван хуруу бололтой. Өөрөөр хэлбэл энэхүү цэрэг-улс төрийн зохион байгуулалт нь хүний биеийн хэсгээс санаа авч хийгдсэн зүйл бололтой. Эдгээр нь хүний биеийн салшгүй чухал эрхтэн шиг байж чадсан болоод тухайн үед Байгаль нуураас цагаан хэрэм, Эрчис мөрнөөс Солонгосын хойг хүрсэн өргөн уудам газар нутаг бүхий эзэнт гүрнийг байгуулж, хожим 13 дугаар зуунд дэлхийн дайдыг хэмжихэд хамгийн шалгарсан засаг захиргааны зохион байгуулалт байсан гэдгээ дахин баталжээ.

Ийнхүү Монголчууд анхныхаа төрт улсыг “Хүн” хэмээн нэрлэснийг Хятад угсаатан өөрийн бичиг үсэгтээ давуу байдлаа ашиглан доромж байдлаар ийнхүү бичиж үлдээсэн бололтой. “Хүн” гэдэг нь бидний өвөг дээдэс “Амьтдын манлай хүн, Хүний манлай нь Монгол хүн“ хэмээн бэлгэшээж улсаа ийнхүү “Хүн улс” хэмээн нэрлэсэн байна.

Говь-Алтай аймгийн Жаргалан сумын сургуулийн 9а ангийн сурагч Б.Цэндсүрэн

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]