Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хорвоогийн элдэв сонин хачин, танин мэдэхүйн нийтлэлүүдийг тоон дарааллын сонирхолтой хэлбэрт оруулж уншигч танд хүргэж байна. Таалан сонирхоно уу!

Монголтой хамт их гүрний муж болчих шахсан 6 улсУншсан15,307

Тарж бутрах үедээ ЗСБНХУ арван таван бүгд найрамдах улсаас бүрдэж байсан билээ. Гэвч Зөвлөлт гүрний нутаг дэвсгэр үүнээс ч хавьгүй их байж мэдэх байлаа.

Тарж бутрах үедээ ЗСБНХУ арван таван бүгд найрамдах улсаас бүрдэж байсан билээ. Гэвч Зөвлөлт гүрний нутаг дэвсгэр үүнээс ч хавьгүй их байж мэдэх байлаа.

Финлянд

ЗСБН Карел-Фин Улс хэмээн нэрлэгдсэн Финляндын томоохон хэсэг нь 1940 оны гуравдугаар сарын 31-нээс 1956 оны долдугаар сарын 16 хүртэл ЗХУ-ын нэг холбооны бүгд найрамдах улс байжээ. Зөвлөлтийн цэрэг 1939 оны сүүлчээр финийн нутаг дэвсгэрийн нэг хэсгийг түрэмгийлэн эзэлсний дараа энэ холбооны бүгд найрамдах улс байгуулагдсан юм. Сталин яваандаа амжилтаа бататгаж, Финляндыг тэр чигт нь ЗСБНХУ-д нэгтгэхээр төлөвлөж байсан ч, түүх өөрийн засварыг оруулсан байна. 1956 онд ЗХУКН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Никита Хрущёв ЗСБН Карел-Фин Улсын статусыг автономит бүгд найрамдах улс болгон бууруулж, нэрнээс нь “Фин” гэдэг үгийг авч хаясан юм. Тийнхүү ЗСБН Карел Улс бий болсон бөгөөд өнөөдөр бид БН Карел Улс гэдгийг мэднэ.

Болгар

Т.Живков, Л.И.Брежнев нар

Финляндыг бодвол Болгар ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд орохоор сайн дураараа хөөцөлдөж байжээ. Тус орныг ЗХУ-д нэгтгэх санаачлагыг тэр үеийн болгарын удирдагч Тедор Христов Живков гаргасан байна.

 

Ингэхдээ Болгар ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд орох боломжийг тандахдаа, зүгээр нэг хэлэлцээ хийж байсан Зүүн Европын цорын ганц орон байснаас гадна, ингэж нэгдэх албан ёсны мэдэгдэл нэг бус удаа хийж байжээ. Эхний удаа Болгарын тэргүүн 1963 онд Москвад айлчлах үеэрээ Зөвлөлтийн удирдагч Никита Хрущёвт хандсан байна. Гэвч хариуд нь Никита Сергеевич угийн хошин зангаараа: “Тэр хөөе, ямар зальтай гээч, танайх грекчүүдэд өгөх нөхөн төлбөрөө биднээр төлүүлэх л санаатай байна уу? Бидэнд доллар байхгүй! Хэрвээ та нарт байгаа бол – өөрсдөө л төл!” гэж мэдэгдсэн юм гэдэг.

Энэ нь Болгар улс Гитлерийн талд байлдаж байсан дэлхийн хоёрдугаар дайны үеийн нөхөн төлбөрийг хэлсэн хэрэг. Леонид Брежневийг ЗХУКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга байсан бүр 1970-аад оны эхээр Тедор Живков дахин нэг үзээд алджээ. Гэвч энэ удаа ч Зөвлөлтийн удирдагч тоглоом шоглоомоор өнгөрүүлсэн гэдэг. “Тахиа - шувуу биш, Болгар – гадаад улс биш” хэмээн Леонид Ильич хэдэрлэсэн гэдэг.

Монгол

Монгол бүр 1921 онд Зөвлөлт Оросын дараа манай гаригийн хоёр дахь албан ёсны социалист улс болсныг хүмүүс мэднэ. ЗСБНХУ-ыг тарж бутрах хүртэл Монголыг “арван зургаа дахь бүгд найрамдах улс” хэмээн албан бусаар үзэж байсан юм. Харин орос ах нар Монгол улстай яагаад “албан ёсны гэрлэлтээ” бүртгүүлээгүй юм бол? 1920-иод онд Зөвлөлтийн удирдлага геополитикийн шалтгаанаар үүнийг зөвшөөрөөгүй бөгөөд тиймээс Хятад юмуу Японтой мөргөлдөх тохиолдолд Монголыг завсрын улс болгон үлдээжээ. Мөн дэлхийн хоёрдугаар дайны дараа ч Монголыг ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд оруулаагүй юм. ЗХУ хуучин нөлөөгөө нэгэнт алдсан 1990 онд Монголын засгийн газар социализм байгуулах зорилтоос татгалзаж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн билээ. Ингэж хоёр орны “хамтын амьдрал” дуусгавар болсон түүхтэй.

Иран

Германчууд ЗСБНХУ руу довтолж байсан ид үе буюу 1941 оны наймдугаар сарын 5-нд Иранд зөвлөлт-британийн цэрэг “Operation Countenance” гэж томъёолсон цэргийн хамтарсан ажиллагаа явуулж эхэлжээ. Шах Реза Пехлевийг Германы талыг баримтлаж, улмаар фашистын Герман Ираны нефтьд эзэн сууж магадгүй гэдгээс маш их болгоомж байсан Сталин угтаа энэ цэргийн ажиллагааны санаачлагч нь байжээ. Уг цэргийн ажиллагааны дүнд шахууд солигдож, харин германчууд стратегийн түүхий эдийг хянах боломжийг олж аваагүй бөгөөд Сталин ч айх аюулгүй болсон гэдэг. Бүр дэлхийн хоёрдугаар дайны дараа Сталин энэ оронд зөвлөлтийн нөлөөг өргөжүүлэхээр оролдож байжээ. Ираны умард нутагт нефть боловсруулах ажилд ЗСБНХУ-ыг оролцуулахыг зөвлөлтийн удирдлага энэ орноос шахаж шаардаж байв.

Хэрэг дээрээ энэ нь Иранаас зөвлөлтийн цэргийг гаргах гол болзол болжээ. 1946 онд Иран хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Энэ үед Сталин Ираныг ЗХУ-ын Дундад Азийн бүгд найрамдах улсуудын нэг болгон бүрэлдэхүүндээ оруулж болохыг бодолцон, энэ орны нутгийн нэг хэсгийг эзлэх хувилбарыг авч үзэж байжээ. Гэвч эцсийн дүнд “их залуурч” Их Британи, АНУ-тай харилцаагаа бүрмөсөн муутгачихгүйн тулд ийм алхам хийгээгүй байна.

Турк

ЗХУ дайны бүр эцсээр Туркийн нутаг дэвсгэрт санаархаж байжээ. Зөвлөлтийн удирдлага эрт үед Оросын эзэнт гүрнийх байсан нутаг дэвсгэрийг өөртөө нэгтгэснээр тус улсыг фашистын Германтай хамтран ажиллаж байсных нь хариуд шийтгэхээр төлөвлөж байсан байна. Гэхдээ ЗСБН Турк Улс байгуулахыг хэлэлцэж байгаагүй бөгөөд эзлэгдсэн нутгийг их удирдагч Сталины төрөлх улс болох ЗСБН Гүрж Улс болон ЗСБН Армян Улсын хооронд зүгээр л хуваах ёстой байжээ. Гэвч ЗСБНХУ-ын төлөвлөгөөг АНУ, Их Британи эрс эсэргүүцэж, Сталиныг нас бармагц оросууд 1953 онд нутаг дэвсгэрийн өнгөлзлөг хийхээс татгалзаж байгаагаа мэдэгдсэн байна. Ийнхүү бурхан туркуудыг сахалт гүржийн заналхийллээс аварсан гэдэг.

Польш

Оросын засгийн эрхийг булаан авсны дараахан большевикууд Оросын эзэнт гүрний нэг хэсэг байсан Польштой хэл амаа олж чадаагүй юм. 1919 онд зөвлөлт-польшийн дайн эхэлж, 1921 он хүртэл үргэлжилжээ. Зөвлөлт Орос хуучин Оросын эзэнт гүрний баруун губернүүдэд (Украин, Белорусс) дахин хяналтаа тогтоохоор төлөвлөж байв. Энэ нь улаан армийн хувьд хамгийн наад захын төлөвлөгөө байсан байна. Польшийн нийт нутагт зөвлөлт засаг тогтоож, улмаар социалист хувьсгалыг Баруун Европт “экспортлохыг” дайны хамгийн зохистой төгсгөл хэмээн үзэж байжээ. Ленин, Троцкий хоёр энэ төлөвлөгөөг туйлд нь хүртэл хэрэгжүүлж чадаагүй ч 1939 онд Сталин тэдний өмнөөс германчуудтай нийлж Польшийг хувааж авсан юм. Харин Сталинд үүнээс цааш том төлөвлөгөө байсан эсэх нь тодорхойгүй үлдсэн билээ.

Унгар

Октябрийн хувьсгалыг үлгэр дууриал болгосон зэвсэгт бослогуудын дүнд 1918-1919 оны үед Европын олон оронд Зөвлөлт Баварийн Бүгд Найрамдах Улс, Зөвлөлт Унгарын Бүгд Найрамдах Улс, Зөвлөлт Словакийн Бүгд Найрамдах Улс, Зөвлөлт Эльзасын Бүгд Найрамдах Улс, Зөвлөлт Бермений Бүгд Найрамдах Улс, Зөвлөлт Лимерик гэсэн сонин хачин нэртэй улсууд гэнэт байгуулагдаж, бараг тэр дорхноо байхгүй болж байжээ. Зөвхөн Зөвлөлт Унгарын Бүгд Найрамдах Улс л бусдаасаа удаан хугацаагаар буюу 133 өдөр оршин тогтнож чаджээ. Засгийн эрхийг булаан авсны дараа унгарын коммунистууд Зөвлөлт Оростой холбоо тогтоохоор машид найдаж байсан ч, иргэний дайнаас болоод юугаар ч туслаж чадаагүй юм. Ингэснээр Румыний хаант улсын арми 1919 онд унгарын зөвлөлтүүдийн туршилтыг эцэс болгожээ. Гэвч нэг их удаагүй юм.

Сэтгэгдэл 30ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
7 сар 22. 10:04
ttttt

Orsuud manaid ih ym hiij ugsun talarhah heregtei

3 сар 14. 16:03
Зочин

Оросуудад баярлаж явах хэрэгтэй

1 сар 11. 8:35
Зочин

Сталин туслаагүй бол өдийд бид хятадаар шулганаад баабар нарын ардчилсан тарваган биетэй хужаа нарын ногооны талбайд баас цацаад чөрчөгнөөд гүйж байх байлаа. хааяа цементэн шалан дээр цэрээ хаяад пийжүү уугаад сайхан байх байж дээ.

3 сар 16. 11:25
Зочин

Бараг үнэн хэлчихсэн шиг бна

1 сар 11. 13:53
ЗочинИРГЭН

ОДОО Л ХҮСЭЛ ЧИНЬ БИЕЛЭЖ ХЯТАДЫН ӨЛМИЙГ ДОЛООЖ БАЙГААГ ХАРААД БАХ ЧИНЬ ХАНАЖ БАЙНА УУ МУУ УРВАГЧ ХУЛГАЙЧ МАН-ЫН БУУНЫ НОХОЙ ЧАМАЙГ ОЛЖ АВААД ЗООСНЫ НШХЭЭР ЦУВУУЛЖ АЛАХ ЮМСАН.МАНАЙ ӨВӨГ ДЭЭДЭС ТЭГЖ ТАМЛУУЛЖ БАЙХДАА ЭХ ОРНОО ЗАРЖ ХЯТАДЫН ӨЛМИЙГ ДОЛООГООГҮЙ ЮМ ШҮҮ.ОДОО Л ЭНЭ ТӨР ЗАСГЫН ҮЕД ДОРОМЖЛУУЛЖ ЭРХ ЧӨЛӨӨГӨӨ АЛДАХАД ХҮРЭЭД БАЙНА ДАА.

3 сар 14. 6:37
Ойлгож унш

Тийм байсан байх даа гэж байна. Юм ойлгодоггүй мал аа

2016, 12 сар 27. 11:03
Зочин

Тухайн үед ЗХУ-д нэгдээд Буриад, Тува-г нийлүүлээд ЗСБН Монгол улс байгуулсан бол 1990 онд энэ газар нутгаа хүн амтай нь буцаагаад авах байж дээ.

2016, 12 сар 22. 1:24
Зочин

Том гэж тооцогдох улс орнууд хил залгаа оршин байж болдоггүй юум гээ биз дээ. Учир нь ямар нэг зөрчилдөөн гарахадаа амархан байдаг юум гэсэн. Тийм учираас дунд нь завсарын жижиг улсууд оршин байвал арай гайгүй байдаг. Оросууд тэрийг нь мэдэж байсан учир Монголыг өөртөө нэгтгээгүй. Бас хятадуудад өгөөгүй учиртай юум гэдэг биз дээ

2016, 12 сар 3. 6:09
үнэхээр

сталин монголыг бөөс хуурс тэмбүүгээс салгасан. ёвроп соёлыг дэлгэрүүлсэн эс бөгөөс монгол сөнсөн байх байсан

2016, 12 сар 6. 1:03
Зочин

ккк сталины найз уу, бишрэгч нь үү? нэг их байх байсан энэ тэр гээд байх чинь? монголчууд байсөөн байсан, бөөс хуурсандаа идүүлээд л байсан. одоо манжууд хаа байна??? бидний өвгөдийн сэтгэлгээ бол гарамгай. түүнээс биш...

2016, 12 сар 5. 11:14
Монгол-буриад

Ямар нэгэн сайн үйлсээр харгислал, алан хядлагыг зөвтгөж болдоггүй юм!!! Энэ 2-ыг тус тусд нь үнэлэх ёстой!!! Хэрэв хооронд харьцуулах буюу харилцан суутгах арга хэрэглэвэл хүн амынхаа сор болсон 20,000 эрчүүдийн амиар бөөсөө устгасан болж таарах нь ээ дээ????

4 сар 11. 12:48
Зочин

ЁСТОЙ ЗӨВ

4 сар 11. 13:05
Зочин

ТЭР ҮНЭН ШҮҮ
Г. МАЙНБОЛД

3 сар 15. 20:53
Багы

20 000 хүн зэвсэг бариад, уран арга хэрэглэснээр тусгаар улс болсон гэж бодоод л байж байя.

2016, 11 сар 16. 20:15
Зочин

aguu sahal ctalin mandtugai.

2016, 11 сар 14. 9:51
Зочин

Баруун маягийн толгой угаасан материал байна. Ийм хог болгоныг тэр чигээр нь орчуулж тавиад байвал оорсдийнхээ толгойг угаасан болно

3 сар 14. 6:40
Ойлгож унш

тийм биш

2016, 11 сар 13. 19:48
Mongol zalu

Odoo orosod yumuu hytadiin neg muj bolchihvol uls eh oron maani hugjih bolnoo

2016, 11 сар 28. 14:12
Зочин

hutsdag muun hujaagii erliiz be chi ,,,,

2016, 10 сар 19. 13:39
Зочин

odoo hujaad orohiig udur bur gui bn pizdaguud

2016, 4 сар 19. 22:59
Зочин

uvug deedes mini ami nasaaraa, tsusaaraa hamgaalj, baildaj baij olj avsan eh oron tanidaa murgumuu

2016, 4 сар 14. 12:37
Зочин

Цэдэнбал тэргүүтэй улс төрийн товчооныхон 3 удаа Оросын бүрэлдэхүүнд орох хүсэлт гаргаж байжээ.

2016, 4 сар 14. 13:09
Зочин

Bitgii shaa gej, Tsedenbal guai harin ch gargaj bsan khumuusiin ni khuseltiin khariug uguhgui duugai khav dardag bsan gedeg tuukhee umsh

2016, 12 сар 10. 0:49
Зочин

tiim shuu

2016, 4 сар 14. 11:47
z

ter ved 1 muj bolson bol zvgeer baijee huurhii tegsen bol odoo delhiid gaihagdsan uhaalag udirdagchtai jargaj baih bailaaa daaa

2016, 4 сар 18. 9:44
ааа

чи болку бол оросын иргэн болж болышт... муу удирдагчтай ч гэсэн эрх чөлөөтэй эх оронтой сахйан л байан

2016, 4 сар 19. 21:01
Зочин

Хэхэзүгээр Оросын иргэншил авчихөө болохгүй юм байхгүй ш дээ

3 сар 16. 11:30
Зочин

Нөгөө неофашист нь нэг өдөр гудамжинд таараад тархиар чинь асфальт будах үед чи харамсаад ч оройтсон байх биз

2016, 4 сар 14. 10:11
харилцан туслалцах гэрээ

манайх хоёр ч удаа оросын бүрэлдэхүүнд орох хүсэлт гаргасан ч оросууд хүлээж аваагүй гэдэг. харин өнөөдрийг болтол орос улс монголын тусгаар тогтнолыг хамгаалах гэрээтэй байсан боловч Элбэгдорж сая гэрээг устгасан билээ.

2016, 4 сар 16. 18:04
Зочин

medreel muutai elbegee

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]