Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Оросын Элчинг буудаж хөнөөсөн этгээд Туркийн цагдаа байжээ (бичлэг)Уншсан1,347

ОХУ-аас Турк улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Андрей Карловын амь насанд халдсан хэрэг гараад байна.

ОХУ-аас Турк улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Андрей Карловын амь насанд халдсан хэрэг гараад байна. Түүнийг Анкара хотод уран зургийн үзэсгэлэнгийн нээлтэд уригдан үг хэлж байх үед зэвсэгт этгээд олны өмнө буудаж хөнөөжээ. Андрей Карловыг хөнөөсөн этгээд нь Туркийн цагдаагийн офицер Мевлут Мерт Алтинтас гэгч байсан тухай албаны эх сурвалжууд баталсан байна. Алуурчин Элчин сайдыг буудаж унагангаа “Алеппог мартах хэрэггүй”, “Аллах Акбар”, "Сирийг битгий март” хэмээн хашгирч байжээ. Энэ аллагыг ОХУ Сирийн асуудалд оролцож, Исламын улс бүлэглэлийг даран сөнөөх ажилд идэвхтэй нөлөө үзүүлсэнтэй холбоотой хэмээн хэвлэлийнхэн бичиж эхэлжээ. Туркийн дотоод хэргийн сайд Сулейман Соилу зэвсэгт этгээдийг 22 настай, цагдаагийн офицер гэдгийг баталсан боловч Исламын улс бүлэглэлд харьяалагддаг эсэхийг тодорхой болгоогүй байгаа гэлээ. Алуурчин үзэсгэлэнгийн нээлтийн хамгаалалтын ажилтнууд дунд зэвсэгтэйгээр шургалж орсон бөгөөд энэ аллагыг урьдаас төлөвлөсөн байсан нь илт байгаа аж.

 

Аллагатай холбогдуулан ОХУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мария Захарова мэдэгдэл хийж “Туркт суугаа ОХУ-ын Элчин сайдын амийг хөнөөсөн явдал нь манай орны хувьд хүнд гарз хохирол боллоо. Бид бүхэн цочролд орлоо. Энэ бол Орос орон руу буудсан явдал” гэв. Элчин сайд Карловыг амиа алдсаны дараахан Орос, Туркийн удирдагчид утсаар ярилцжээ. Путин, Эрдоган нараас гадна хоёр орны Гадаад хэргийн сайд нар, ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Туркийн Ерөнхий сайд Бинали Йылдырым нар утсаар ярьж, үүссэн нөхцөл байдлын талаар ярилцаж байгаа аж.

Одоогоор Анкарад Оросын элчин сайдын амийг хөнөөсөн хэрэгт холбоотой байж магадгүй таван хүнийг баривчлаад байна. Тэдний дунд алуурчны эцэг байгаа аж. Мөн Орос болон Туркийн тал Элчин сайдын амийг хөнөөсөн хэргийг хамтран мөрдөн шалгах төлөвлөгөөг боловсруулж байгаа тухай Туркийн ГХЯ-наас мэдээлсэн. Харин Орост Туркийн дипломат төлөөлөгчийн газруудыг өндөржүүлсэн хамгаалалтад аваад байна.

TXCdhOE-V6U
Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]