Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Олон улсын сансрын станцыг хэрхэн бүтээн байгуулсан бэ?Уншсан1,918

Олон улсын сансарын станц бол АНУ, ОХУ, Европын сансарын агентлаг, Япон, Канад улсуудын нэгдсэн төсөл бөгөөд 2000 оноос хойш энд байнгын бие бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэж байна.

Зургийн тайлбар: Одоогийн байгаа Олон улсын сансарын станц

Доналд Трампын засгийн газар Олон улсын сансарын станцыг (ISS-International Space Station) хувьчлахаар төлөвлөж байна. Ирэх 10 жилийн дунд хүртэл Сар руу хүн илгээхэд зардал их гарах тул дэлхийн хамгийн үнэтэй байгууламжийн санхүүжилтийг ирээдүйд хувийн хэвшилд даатгах гэж байгаа аж.

 

Олон улсын сансарын станц бол АНУ, ОХУ, Европын сансарын агентлаг, Япон, Канад улсуудын нэгдсэн төсөл бөгөөд 2000 оноос хойш энд байнгын бие бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэж байна. Энэ бол хүн төрөлхтөний бүтээсэн хамгийн нарийн түвэгтэй, хамгийн үнэтэй байгууламж. Олон улс үндэстнүүдийн хамгийн шилдэг эрдэмтэн, мэргэжилтнүүд энэ станцад дэлхийн улс төрийн байдлаас хамааралгүйгээр хамтран шинжлэх ухааны судалгаа хийдэг. Гэвч энд асар их хөрөнгө зарцуулсан ба энэ чигээрээ эцэс төгсгөлгүй зардал урссаар байх болно.

Тиймээс л Трампын засаг захиргаа энэ байдлыг төгсгөл болгохыг хүсэж байна. Энэ санаагаа Конгрессийн Шинжлэх ухаан, сансар судлал, техникийн хороонд оруулж, 2025 он гэхэд Олон улсын сансарын станцын санхүүжилтийг зогсоож, оронд нь Сар руу хүн илгээхийг NACA-д даалгажээ.

АНУ-ын Конгресс 2014 онд Олон улсын сансарын станцын санхүүжилтийг 10 жилээр сунгах шийдвэр гаргасан. Олон улсын сансарын станцын зардалд жилд 3-4 тэрбум доллар зарцуулдаг. NASA-гийн жилийн төсвийн ихэнх хэсэг нь Олон улсын сансарын станцын санхүүжилтэд зарцуулагддаг нь энэ.

Олон улсын сансарын станцын хөгжүүлэлтийг "төмөр хөшиг"-нөөс өрнө тийшээ татвар төлөгчид (АНУ, баруун Европын орнууд), харин "төмөр хөшиг"-нөөс дорно тийшээ (соц лагерийн орнууд) ард түмэн санхүүжүүлжээ. Өрнөдийн орнуудын татвар төлөгчид Teflon болон татаж нээдэг, наалддаг хаалт (жижиг уутнуудын амыг хаах, хананд нимгэн хивс тогтоох, усны хоолойноос ус шүүрэх, цахилгааны утасны бүрээс гэмтэхэд нааж хамгаалах зэргээр өргөн хэрэглэдэг шинэ технологи) утаа мэдрэгч, хиймэл дагуул зэрэг  сансарын технологийн дагалдах бүтээгдэхүүнүүдэд дуртай болжээ. Учир нь тэдний төлсөн татвар сансарын судалгаанд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ хүмүүсийн хэрэглээг хөнгөвчлөх шинэ технологиудыг нээжолж байна. Дашрамд дурдахад Teflon гэдэг нь химийн урвалд ордоггүй, уусдаггүй, давтагдсан бүтцийн эд ангиудаас бүтсэн асар том молекулаас бүрдсэн polymer хуванцар паалан юм. Хасах 269 цельсийн градусаас нэмэх 260 цельсийн градус хүртлэх хүйтэн, халууныг тэсвэрлэнэ, ямар ч зүйл түүнд наалдахгүй, үүгээр доторлож пааландсан төмөр савнуудыг гал тогоонд ч өргөн хэрэглэх болсон.

Тэгвэл соц лагерийн буюу Зөвлөлтийн ард түмний хөрөнгөөр баллистик пуужин хөгжүүлэлтийн зардлыг Горбачевийн үе хүртэл санхүүжүүлж байв.

Олон улсын сансарын станцыг 1998-2015 оны хооронд бүтээн байгуулсан түүх

Зургийн тайлбар: Оросуудын бүтээж хөөргөн байрлуулсан Заря сансарын станц. Сансарын Endeavour хөлгөөс  авсан зураг. Node-1 модулийг 1998 оны 12 дугаар сард Заря станцад холбожээ.

Зургийн тайлбар: Оросын Заря станцыг Америкийн Unity буюу Node-1 модультай холбосон байдал. 1998 оны 12 дугаар сарын 13

Зургийн тайлбар: STS 96 сансарын хөлгийнхний авсан зураг. Оросын болон Америкийн робот гаруудыг сансарын станцад холбосны дараах байдал. 1999 оны 6 дугаар сарын 3

Зургийн тайлбар: Олон улсын сансарын станц. Эхний нисэгчдийг хүлээн авахад бэлэн болсон байдал. Долоон сансарын нисгэгч сансарын энэ станцад шилжин орохын өмнө. Atlantis хөлөг хоёр удаа энэ сансарын станцыг тойрон бүх талаас нь шалгажээ. 2000 оны 9 дүгээр сарын 18

Зургийн тайлбар: 73 метр урт нарны батерейн хавтан сансарын станцын шинэ эд анги юм. Олон улсын сансарын бүх модулууд байрандаа байгааг харуулсан анхны гэрэл зураг. 2000 оны 12 дугаар сарын 9.

Зургийн тайлбар: Олон улсын сансарын станцын доод үзүүрт Destiny хэмээх шинэ лабораторийг холбов. 2001 оны 2 дугаар сарын 6.

Зургийн тайлбар: Шинээр холбосон Canadarm-2 хэмээх роботын гар. 2001 оны 4 дүгээр сарын 29.

Зургийн тайлбар: Quest хэмээх агаарын шүүлтүүрийг байрлуулах гэж байна. Энэ нь сансарын станц руу орох гол хаалганд бэхлэгдэнэ. 2001 оны 7 дугаар сарын 12.

Зургийн тайлбар: Canadarm-2 робот гарын дэргэд шинэ агаар шүүлтүүрийн Quest модуль харагдаж байна.  2001 оны 7 дугаар сарын 21.

Зургийн тайлбар: Шинээр угсарсан 12 тонн жинтэй сансарын станцын нуруу гэж хэлж болох S0 рамын эд ангиуд. Энд ирсэн  STS-110 сансарын хөлгийн бие бүрэлдэхүүн үүнийг долоо хоногийн дотор угсарчээ. 2002 оны 4 дүгээр сарын 17.

Зургийн тайлбар: Даралт тэнцвэржүүлэх бүхээг. Эндээс лабораторид нэвтэрч болно. Зураг дээр баруун доод талд нь рототын гар болон нуруу рам харагдаж байна. 2002 оны 6 дугаар сарын 9.

Зургийн тайлбар: Сансарын станцад шинээр холбосон MBS нэртэй ажлын тавцан. Энэ нь сансарт байгаа ажлын тавцан - буудал юм. Станцаас задгай сансарт гарахдаа багаж, хэрэгслээ тавих, хадгалах, ажил хийхдээ үүнийг ашигладаг байна. 2002 оны 6 дугаар сарын 15.

Зургийн тайлбар: (P1) Залгалт Нэг-раманд залгах нүх. Үүнийг (S1) Одны самбар Нэгийн  нөхвөр болгож барьжээ. Энэ хоёрыг хоёуланг нь S0-д залган сансарын станцын  руу холбосон. Үүнийг станцын эргэн тойрны ажлын талбайд Canadarm-2 робот гарыг шилжүүлэх, бие бүрэлдэхүүнийг тээвэрлэхэд ашигладаг байна.   2002 оны 12 дугаар сарын 2

Зургийн тайлбар: Сансарын станц шинэ иж бүрдэл нарны эрчим хүчний хавтантай болов.  73 метр хавтангуудыг шинэ 17 тонн жинтэй (P3/P4) рамд холбожээ. Үүгээр сансарын станцын цахилгаан хангамжийг хоёр дахин нэмэгдүүлж чадсан юм. 2006 оны 9 дүгээр сарын 17

Зургийн тайлбар: Discovery хөлгөөр авчирсан шинээр угсарсан Р5 болон Р6 рамууд. 2006 оны 12 дугаар сарын 19

Зургийн тайлбар: Сансарын станцад холбосон (S3/S4) шинэ рамууд харагдаж байна. Энэ зураг дээр 2006 онд угсарсан нарны батарейн шинэ хавтангууд ажиллаж байгаа юм. 2007 оны 6 дугаар сарын 19

Зургийн тайлбар: Японы хангалтын модулыг Олон улсын сансарын станцад холбох байдал. Энэ бол Kibo лабораторийн нэг хэсэг болгож ашигладаг япончуудын анхны даралт тэнцвэржүүлэх бүхээг юм. 2008 оны 3 дугаар сарын 24.

Зургийн тайлбар: Япончуудын Kibo лабораторыг Олон улсын сансарын станцад холбож байгаа байдал. Зураг дээр Columbus лаборатори (зүүн дор) канадчуудын Dextre лаборатри (баруун гар талын дунд байгаа) харагдаж байгаа нь  2008 оны 6 дугаар сарын 11.

Зургийн тайлбар. Alfa-соронзон спектрометрийг суулгах гэж байгаа байдал. AMS гэж Олон улсын сансарын станцад холбоод сансарын цацрагийг хэмжиж, бараан материал, антиматериалыг судалдаг эхэл хэсгийн физикийн судалгааны аппарат

Зургийн тайлбар: SpaceX-ийн Dragon гэдэг зөөгч хэсэг Олон улсын сансарын станцтай холбогдох гэж байна. 2015 оны 5 дугаар сарын 21.

Зургийн тайлбар: Сансарын жижиг бүхээгээс 1998-2015 оны хооронд Олон улсын сансарын станц болгож ингэж бүтээн байгуулжээ. Foto:NASA

Зургийн тайлбар: Олон улсын сансарын станцын чухал бүрдэл хэсгүүд

 

Олон улсын сансарын станцын чухал бүрдэл хэсгүүдийн тайлбар

ESP модулууд:Сансарын станцын янз бүрийн цэгүүд дэхь ачаа буулгах гадна талбайнууд.

ELC модулууд:цахилгаанаар хангах, физик биет холболтуудыг хийх гадна талын холболтын цэгүүд

PMA модулууд:Сансарын нисгэгч тээвэрлэдэг хөлгүүд буудаг даралт тэнцвэржүүлэх кабинууд

P/S/Z рамууд:Сансарын станцын нурууг бүрдүүлдэг рамууд

OBSS:Canadarm гэдэг робот гарыг сунгадаг робот гар. Хэмждэг аппарат хэргсэлүүдээрээ сансарын     станцын гадна талыг шалгадаг.

SM MMOD:Жижиг солируудыг болон сансарын хогийг ажигладаг аппарат.

SPDM:Алсаас удирдаж болдог робот гар. Үүгээр станцаас гарахгүйгээр энгийн засвар үйлчилгээнүүдийг хийдэг.

MBS:Сансарын нисэгчид станцаас гарч юм хийхдээ багаж хэрэгсэлээ тавьдаг, хадгалдаг, хөдөлдөг суурь
JEM:Японы судалгааны лабораторийн хэсгүүд:Kibu, даралт тэнцвэржүүлэх нэг кабин, нэг гаднах робот гар, юм хадгалдаг тавиурууд хайрцагууд.

Zarya:Оросын анхны олон улсын сансарын станцын модул, Одоогоор олон улсын сансарын станцын хамгийн чухал дотоод юм хадгалах газар.

Zvezda, Tranquility:Хүний эн тэргүүний оршин тогтнох үйл ажиллагаанд үйлчилдэг орос/америкийн модулууд

Leonardo:Чухал хадгалах газар-сэлбэг, хэрэгсэлүүд, хангалт, хогийг хадгалахад хэрэглэдэг.

Columbus:Шинжлэх ухаан/техникийн багаж, тоног хэрэгсэл бүхий европын судалгааны лаборатори.

Destiny-Unity-Harmony:Америкийн судалгааны лабораториуд.

Бүхээг:Сансарын станцын гадагшаа юм хардаг шилэн бүхээг.

Судлаач, орчуулагч Урианхан Лувсангийн Пүрэвхүү

Сэтгэгдэл 3ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
5 сар 27. 4:49
S.GBGoogle-р нэвтэрсэн

Яаж ийгээд аятайхан юм байгуулжээ, цааш илүү аштайхан болгоосой доо.

4 сар 8. 23:31
Зочин

Олон улсын энэ гайхалтай бүтээлийг Оросын МИР станцтай андуурдаг, олон улсын сансоын станцыг дан ганц Оросынх гэж илийрч балайрдаг олон дебиль зөнөгүүд манайд бий дээ.

4 сар 9. 16:30
Зочин

Олон улс оросуудаас түрээслэдэг болохоор ОУСС гэдэг юм. Түрээслэх арга нь маш энгийн Оросын гол станц дээр гадаад орнууд өөрсдийн төхөөрөмжөө угсрах байдлаар ашигладаг гэсэн үг. Энгийн мачьт цамхаг дээр олон антенн зоосон байдаг. Цамхаг нь гол эзний өмч, бусад антеннууд нь түрээсийнх л байдаг биз дээ. Жишээ нь МЦХ-ний цамхаг дээр монголын бүх үүрэн операторууд антеннаа байрлуулдаг түрээс төлдөг. Энэ жишээтэй яг адилхан

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]