Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Дайны эхэн үед Зөвлөлтийн арми яагаад Румынд довтлоогүй вэ?Уншсан7,235

Дайныг хэн эхлүүлсэн бэ?

1939 оны аравдугаар сард Польшийг ЗХУ, Герман хоёр хуваагаад авлаа. Газрын зураг доорхи байдалтай болов.

Германы хувьд гол нефьтийн хамгийн гол эх үүсвэр болсон Румын улсын байрлалыг нэг сайн хар даа. Румын руу ЗХУ нэг л дайралтаар ороод эзлээд авах боломж төгс бүрдсэн байна. Үүнд л Гитлер болон түүний жанжин штаб хамгийн гол санаагаа чилээж байлаа. Хэрвээ Румынийг алдвал Англитай хийж байгаа хойд тэнгисийн мөн Африкийн тулалдаанд Герман орон хүчин мөхөсдөх байлаа. Тэртээ тэргүй Германы арми Британийг эзлэн авах найдвараа бараг л алдсан байсан үе.

 

Хэн хэн нь бууж өгөхийг хүсэхгүй дайныг үргэлжлүүлсээр л байсан. Умард Буковина, Бессарабиг эзлэн авснаараа Сталин Гитлерийн хүзүүнд хутга тулгасан хэрэг байлаа. Энэ хоёр гүрний дунд дайн болох нь тодорхой харин аль талаас эхлэх нь хамгийн гол асуудал болоод байлаа. Хэн түрүүлж дайрсан нь хожих тийм л байдалд орсон байв. Герман орон ЗХУ-тай байлдсанаар л дайнд ялагдсан биш ерөнхийдөө өөсрдийнхөө эхэлсэн олон фронтын дайнд аль алинд нь ялж чадахгүй мухардалд ороод байлаа. Тэдний эсрэг Англи колониудынхаа хамтаар дайтахын зэрэгцээ германчууд Балканы хойгийн Югославт ямар ч утгагүй байлдаан хийсээр л. АНУ хэнээс ч нуухгүйгээр Англид туслаж, албан бусаар биш ч гэсэн эсрэг талд байсаар байлаа. Үндсэндээ Германы командлал хаашаа ч гарах газаргүй болсон байсан хэрэг. Тэдэнд Европ тив, хуурай газраар л байлдах боломж үлдсэн нь нууц биш болоод байв. 1940 оны тавдугаар сард Бисмарк хэмээх аварга онгоцыг нь англичууд живүүлснээр тэдний хувьд Британийг тэнгист дийлэх сүүлийн найдвараа алдсан юм.

Харин оросуудын хувьд байдал нэлээд өөр. Тэдний цэргийн байрлал газрын зураг дээрх бүдэг шар хэсэгт өндөр нягтралтайгаар төвлөрсөн. Тэр хэсгээс хэдхэн алхаад л Германы нефтийг булаана. Сталины хувьд төдийлэн яарахгүй, мөн германчууд өөрсөд рүү нь дайрна гэдэгт тэр итгэж чадахгүй байлаа.

Гэхдээ л Британийн арсланг бараагүй байж Оросын баавгайтай үзнэ гэж үү? Сталин чухам үүнд л найдаад төлийлэн яараагүй байсан байх талтай.

Энэ цаг хугацаан дээр л алдаж ЗХУ-ын хилдээ тулгаж байрлуулсан асар их хүчин германчуудын эхний дайралтад бараг тэр чигээрээ бут цохигдож хүнд ялагдал хүлээсэн юм.

Германчууд эхний дайралтаараа хэдхэн хоногт ЗХУ-д асар их амьд хүч, техникийн хүнд хохирол хүлээлгэж ноцтой ялагдалд оруулж чадсан бөгөөд үүнийхээ ачаар 1941 оны өвөл Москвагийн дэргэд ирээд байв. Дайны эхний өдрүүдэд мянга мянгараа олзлогдсон орос цэргүүдийн гутлын түрийнээс Орос-Румын, Орос-Немц ярианы дэвтрүүд хэдэн мянгаараа олдсон байдаг.

Сталины хүү Яковын халааснаас оросууд намар Берлинд хийх зугаалгын тухай дурссан захиа ч гарсан гэдэг. Мөн Оросын нэгэн ахмад хожим дурсахдаа Орос цэргүүд дайн эхлэхийн урьд шөнө Орос-Румынийн хилийн торыг хумьж аваад ухарсан гэж дурссан байдаг. Өнөөгийн түүхэнд Герман итгэлийг эвдэн гэнэдүүлэн дайрсан гэж бараг хүн болгонд цээжилтэл нь давтдаг түүх байдаг. Коммунистууд түүхийг ингэж л гуйвуулж нуун дарагдуулж чаддаг хүмүүс шүү дээ. Герман сар л хүлээсэн бол ЗХУ-ын арми Румын болон бүх Германы нутаг дэвсгэр тусгаал тогтнолд асар их аюул учруулах байлаа.

Румынтай хиллэж байгаа Украины хэсэгт ЗХУ-ын цэргийн тоо нягтаршил маш өндөр байсан бөгөөд хамгийн хүчтэй нэгтгэл болох Баруун өмнөд фронтын армиуд байрлаж байв. Баруун өмнөд фронтын байрлал Румыний хилд өнөөх Гитлерийн хамгийн их айгаад байсан нефтийн эх үүсвэрийнх нь яг хажууханд байсан гэж хэлж болно. Энэ фронтын цэргийн тоо сая хол давна. Бидний мэдэх Спезназын эхлэл болох шүхэрчин дайрах отрядын 100 мянган шүхэрчнийг Румыний нутагт буулгахад Румын хэдхэн хоногт ЗХУ-ын эрхэнд орох нь тодорхой. Энэ л Германы хувьд хамгийн том заналхийлэл байсан юм. Германы нефть хүнд байдалд орно.

Гэвч энэ фронт бараг л бүрэн устгагдсан юм. Гэхдээ 1943 оны дунд хүртэл нэр нь үлдэж. Баруун өмнөд фронтын цэргүүд Москвагийн тулалдаанд хурандаа генерал А.И.Еременкогийн удирдлагад байлдаж байсан. Түүний дараагаар К.К.Рокоссовкий, С.М.Будённый /өнөө алдарт сахалт/ дараагаар нь хурандаа генерал Ватутин удирдаж байгаад Курскийн тулалдаанд Воронежийн фронт болон нэрээ сольж хамгийн хүнд даалгаварыг гүйцэтгэсэн юм. Гэхдээ энэ цаг хугацаа хамаагүй.

Дайны эхлэл үед хурандаа генерал Кирпоносын удирдлагад байсан юм. Энэ фронтын хэсэг Германы армийн гол цохилтыг хүлээгээгүй. Германы нутаг руу цохилт хийх боломжтой ч гэсэн хүчний хувьд арай бага нягтралтай байсан Зөвлөлтийн баруун фронт л хамгийн ширүүн цохилтыг хүлээсэн юм. Командлагч нь армийн генерал Павлов.

Павлов генерал дайн эхлээд удаагүй байхад л штабын дарга Климовских Григориев Клих Оборин тэргүүтэй удирдах гол бүрэлдэхүүнийхээ хамт цаазаар авахуулсан. Баруун фронтын зорилго бол баруун өмнөд фронт шигээ оперативын гол чиглэл биш байсан гэж болно. Герман үндэстэн олноороо суурьшсан Дорнод Прусс руу эхэлж дайрна гэдэг бол ямар ч командлагчийн толгойд орохгүй асуудал. Хамгийн ширүүн эсэргүүцлийг тэнд л амсана. Тэгж цаг үрэх ч шаардлагагүй. Түүний оронд Румынийг ашигтай байрлалаасаа хурдан цохиж өгөөд л Германыг нефтийн гол үүсвэрээс нь салгаж, буулгаад авах нь ашигтай байв. Германы довтолгоо яг л үүний эсрэг байсан юм. Румыний чиглэлээс биш хойгуур арай сулхан гэж хэлж болох баруун фронтын эсрэг хамгийн гол цохилтоо чиглүүлж стратегийн санаачлагыг авах. Үүнийгээ биелүүлж чадвал төвөггүй Москва орох хаалга Смоленск хүрнэ.

Тэр зорилгодоо ч хүрч чадсан билээ. Харин дараа нь тэр хамгийн гол хүч төвлөрсөн баруун өмнөд чиглэлд санаа тавьж болно. Үүнийгээ ч хангалттай сайн биелүүлж Украины нийслэлийг эзэлж Оросын 665 мянган цэрэг 880 орчим танк зэргийг олзолж баруун өмнөд фронтыг үндсээр нь бут цохисон юм. Украинаас дээрэмдсэн баялгаараа тэд хангалттай байлдаж, эсэргүүцэл үзүүлж 1944 он хүртэл ЗХУ-ын нутаг дээр байлдаж чадсан билээ. ЗХУ ийм их хүч байрлуулаад байсан мөртөө яагаад ялагдаад байсан юм бэ? гэж асуух байх. Хариулт нь бол Белоруссын шигүү ой хөвч намгийг хойгуур, урдуур нь тойрох хоёр сонголт бий. Эхнийх нь намгаас хойгуур ба энэ замыг Наполеон туулж байсан юм. Хэдхэн дайралтын дараа Смоленск нээгдэнэ. Харин хоёр дахь нь намгаас урдуур. Үүгээр дайрвал ЗХУ-ын гол хүч байрласан хамгийн нягт шигүү хэсэг рүү дайрна. Тэгээд ч энэ замаар явахад Москва орох зам улам л урт хол болно. Эндээс дүгнэхэд дайныг Германчууд эхэлсэн ч гэлээ германчуудад дайны эхний жил амжилт гаргах боломж  олгосон гол буруутан нь ЗХУ өөрөө байлаа.

Цэргийн түүх судлаач Э.Баттулга

https://www.facebook.com/enkh.battulga

Сэтгэгдэл 8ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
5 сар 7. 14:09
Зочин

Худлаа бураад л. Оросууд урьдахаа дандаа муучилдаг байхгүй юу. Түүнийг нь дууриаж манайхан мэддэг болж дагаж цуурдаг юм.

5 сар 8. 21:49
Зочин

UNEN SHDEE ALI HEDIIN DAIN EHLEHEES OMNO 38 39 ond 3 uls zalgiad 1 ulsiig ni germantai huvaagaad 1 ulstai ni baildaj hucheer gazar nutgaas ni bulaaj avaad hamag tsergee yg ene deer garsan bairlald taviad bsan uls shuu dee orosuud manaihaas hichneen ih gazar bas deeremdsen gej sanana yun oros ah tuunii orond eh ornoo hogjuulj huchihegjuulj ene toriin deer garsan hulgaichuud erliizuudees zolooloh geregtei bna t

5 сар 6. 13:00
Зочин л

Цэргийн түүхч хүн гэхэд арай л дэндүү байна аа. Ерөнхий маягийн юм яриад ямар нэг баримт дээр үндэслээгүй гаргалгаа, хаа сайгүй самбараагүй тарааж бичсэн ноорог ч юм шиг

6 сар 25. 23:16
Зочин

tiim ee noorog

5 сар 3. 13:20
Зочин

Мундаг байна дүгнэлт энэ тэр

6 сар 25. 23:18
Зочин

chalchigchiin hel n sunah tusam ugaaraa ogtlogdono battulga gegh

5 сар 3. 23:34
Зочин

Уран зөгнөлт роман бичээд байгаа юм уу? Үйл явдлуудын хугацааг ер мэддэгүй нөхөр байна. Нана, цаана оруулаад, хольж хутгаад баллаж өгч.

5 сар 7. 12:54
Зочинhb

kom-stuudiin zohioson olon hudlaa tuuhee orsuud sanaatai zasahgui bga shu de,uvug deedsuudiin maani hucheer negdsen uls bolsonoo yaj tusluulj baisnaa uneneer ni zaluu uedee helehgui l bga shu de, mongolchuud bol turemgiilegch darlagch nar baisn gesen buruu oilgolttoi l bga,tur zasag ch gesen ene tuuhiig zalruulah talaar orsuudtai yarij chadahgui chatsga tsarailaad bga MAN-n kom-stuud

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]