Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чингис хааны гутгаар хүү, Их Монгол улсын хоёр дахь эзэн Өгөдэй нь эцэг их хааныхаа босгосон их улсаа улам хүчирхэгжүүлж, батжуулсан бөгөөд түүний удмынхан Монгол гүрний төрд асар их нөлөөтэй байв.

Өгөдэй хаан муу санаа нь биеэ отсон түргийг шийтгэсэн ньУншсан5,334

Судрын чуулган бол Монгол эзэнт гүрний хаадын түүх төдийгүй тухайн цаг үеийн дэлхийн түүхийг хойч үедээ хүлээлгэж өгч чадсан гайхамшигтай бүтээл юм.

Судрын чуулган бол Монгол эзэнт гүрний хаадын түүх төдийгүй тухайн цаг үеийн дэлхийн түүхийг хойч үедээ хүлээлгэж өгч чадсан гайхамшигтай бүтээл юм. Энэхүү оюун ухааны гайхамшигт эрдэнэсийн санг үе үеийн олон эрдэмтэн, судлаачид, академичид тал бүрээр нь судлан зэрэг цол хамгаалан, зохиол бүтээлдээ ашиглаж ирснийг дурдах нь илүүц бизээ. Ингээд манай сайтын зүгээс Рашид ад дины "Судрын чуулган"-аас Өгөдэй хааны засаглалын цаг үед хаантай холбогдон болж байсан үйл явдлуудыг дурдсан бяцхан өгүүллүүдийг сонгон авч цувралаар хүргэж байгаа билээ. Таалан болгооно уу.

Өмнөх өгүүлэл: Монголчуудын заншлыг зөрчсөн лал сүсэгтнийг Өгөдэй хаан хэрхсэн тухай

Нэгэн өгүүлэл

Зураач Б.Содномдаржаа. 2015 он.

Эхлээд идшинд хэрэглэх хонь болон бусад амьтныг муулахдаа хэн ч гэсэн хоолойг нь огтолж болохгүй гэсэн хууль гаргасан байна.

 

Тэдний заншлаар бол түүнийхээ өвчүү ба далыг нь зүсэж алдаг байна. /өрлөж алдаг гэсэн үг/ Нэгэн лалын сүсэгтэн захаас хонь аваад гэртээ хөтлөн харьж үүдээ түгжээд гэртээ хоолойг нь огтлон “Бисмилла” гэж наминчлав. Гэтэл ямар нэгэн кипчаг хүн түүнийг зах дээр хараад хойноос нь дагаж очоод байшингийнх нь дээвэр дээр гарсан байлаа.

Тэгээд лалын сүсэгтэн хониныхоо хоолой руу хутга шаахтай зэрэг нөгөө кипчаг хүн дээрээс нь дэвхрэн буугаад нөгөөхийн гарыг хүлж Өгөдэй хааны ордон тийш аваачлаа. Хаан хэргийг шалга гэж шүүгчээ явууллаа.

Тэд шалгаад хэрэг гарсан байдал болсон явдлыг илтгэхэд хаан айлдсан нь: Энэ үгээгүй нь манай хуулийг сахисан байна. Харин түрэг нь түүнийг зөрчсөн ажгуу. Учир нь дээвэр дээр нь гарсан байна гэв. Тэгээд лалын сүсэгтэн нь зэмгүй үлдэж харин кипчаг нь цаазлагджээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]