Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чингис хааны гутгаар хүү, Их Монгол улсын хоёр дахь эзэн Өгөдэй нь эцэг их хааныхаа босгосон их улсаа улам хүчирхэгжүүлж, батжуулсан бөгөөд түүний удмынхан Монгол гүрний төрд асар их нөлөөтэй байв.

Их хаан хятад жүжигчдийг сургамжилж, Монголоос хөөсөн ньУншсан5,138

Рашид ад дины "Судрын чуулган"-аас Өгөдэй хааны засаглалын цаг үед хаантай холбогдон болж байсан үйл явдлуудыг дурдсан бяцхан өгүүллүүдийг сонгон авч цувралаар хүргэж байгаа билээ.

Судрын чуулган бол Монгол эзэнт гүрний хаадын түүх төдийгүй тухайн цаг үеийн дэлхийн түүхийг хойч үедээ хүлээлгэж өгч чадсан гайхамшигтай бүтээл юм.

Энэхүү оюун ухааны гайхамшигт эрдэнэсийн санг үе үеийн олон эрдэмтэн, судлаачид, академичид тал бүрээр нь судлан зэрэг цол хамгаалан, зохиол бүтээлдээ ашиглаж ирснийг дурдах нь илүүц бизээ.

Ингээд манай сайтын зүгээс Рашид ад дины "Судрын чуулган"-аас Өгөдэй хааны засаглалын цаг үед хаантай холбогдон болж байсан үйл явдлуудыг дурдсан бяцхан өгүүллүүдийг сонгон авч цувралаар хүргэж байгаа билээ.

Таалан болгооно уу.

Өмнөх өгүүлэл:

Нэгэн өгүүлэл

Хятадаас жүжигчид ирсэн байна. Тэд гайхмаар соньхон зүйлүүд үзүүлсний дотор янз бүрийн угсаатныг дүрсэлсэн дүрүүд байв. Далимд нь тэд нэг буурал сахалтай, толгой дээрээ тоорцог тавьсан өвгөнийг морины сүүлнээс уян чирэн гарч ирлээ. Хаан асууруун: Энэ чинь юуг дүрсэлж байгаа юм бэ? Гэхэд манай хятад цэргүүд лалын сүсэгтнүүдийг ингэж хотоос гаргадаг юм гэж хариулав. Хаан Багдад, Бухараас ачиж ирдэг өөрөөсөө гэрэл сацруулдаг чулуунуудаар бүрхүүлсэн эрдэнэс сувд гэх мэт зүйлс болон энэ оронд (Монголд) байдаг бусад эрдэнэсийг сангаас гаргаж мөн араб морьд болон түүнчлэн хятад барааг ч авчир гэж тушаав. Тэднийг авч ирүүлэн зэрэгцүүлэн өрүүлээд харуулав. Эдгээр бараа хоорондоо зүйрлэшгүй их ялгаатай (араб бараа болон хятад бараанууд) байв. Тэгээд хаан айлдсан нь: Ховор тохиолддог, ядуухан лалын сүсэгтэн тажиг гэхэд л түүний зааврыг даган гүйцэтгэж байдаг хэд хэдэн хятад боолгүй байх гэж байдаггүй. (ядруухан араб хүмүүс хүртэл хятад боолуудтай байдаг гэсэн санаа)

Гэтэл хятадын ихэс ноёдын нэгэнд нь ч олзолсон лалын сүсэгтэн боол байдаггүй билээ. Энэ байдал бол бүх үед байсан угсаатан түмэн бүрийн сайн тал сайн чанарыг мэддэг бурхны хэт мэргэн болохыг харуулж байгаа баталгаа юм.

 

Энэ нь лалын сүсэгтний амийг хороовол дөчин алтан зоосоор, хятадыг хороовол илжгээр торгож байхаар тогтоосон Чингис хаан эцгийн Их Засаг хуультай ч дүйж байна. Ийм яруу тод баримт баталгаа нь угтаа бэлэн байсаар атал лал сүсэгтнийг ингэж доромжилсон байдлаар гаргаж яаж болох билээ. Ийм муу хэрэг гаргасны төлөө та бүхнийг цээрлүүлэх хэрэгтэй болов, гэхдээ би та нарыг энэ удаа өршөөе. Биднээс тонилтугай, хойшид ийм юм бүү хийтүгэй гэв.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]