Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чалчаа саарал: Тамхины гал гурвалдаггүйн учир юу вэ?Уншсан8,545

Та тамхи татдаг бол гал "гурвалдаггүй" гэсэн үг, хэллэг олон сонссон байх. Зарим нь бүр гурав дахь хүн болоод асаах гэхэд энэ үгийг хэлээд чүдэнз, асаагуураа унтраагаад хэсэг байж байгаад дахиж асаана.

Ажлын завсраар та гарч тамхи татах гэж байгаа бол танд нэг жижигхэн домог ярианы тухай сонирхуулъя. Ямар ганцаараа гаралтай биш, хүмүүстэй цуг гарчихаад юу ч ярилгүй сороод байх нь бас хаашаа ч юм.

Та тамхи татдаг бол гал "гурвалдаггүй" гэсэн үг, хэллэг олон сонссон байх. Зарим нь бүр гурав дахь хүн болоод асаах гэхэд энэ үгийг хэлээд чүдэнз, асаагуураа унтраагаад хэсэг байж байгаад дахиж асаана. Яагаад гал "гурвалж" болдоггүй юм бэ гэхээр өөдөөс нэг ийм түүх, домог ярьж өгнө.

Харанхуй шөнөөр эхний хүн тамхиа асаах үед дайсны мэргэн бууч таныг олж харна, дараагийн хүний тамхийг асаах үед хараандаа оруулж аваад гурав дахь хүн тамхиа асаах үед нь буудаж тэрхүү гурав дахь хүнийг нэг мөсөн тамхинаас гаргана, гэх бөгөөд нэг иймэрхүү л анзааны юм хуучилна. Мэдээж хүн хүнээс болоод зарим нэг нь онигоо, тоглоом наадам болгож ярих бол зарим нэг нь бүр маш нарийн түүхийн судалгаа аятай сүртэй ярьдаг. Ямар ч байлаа гэсэн та тамхи асаах үед гурав дахь хүн болон очих үед дээрх үгийг 70-80 хувьд нь сонсох байх. Энэ ер нь хэр үнэн үг юм бол? Хаанаас гарсан үг болоод бидний дунд ийм хүчтэй газар авсан юм бол?

Зарим нэг нь энэ яриа Дэлхийн нэгдүгээр дайны үед гарсан гэдэг бол зарим нь бүр Англи - Бурын дайны үетэй холбоно. Аль ч нөхцөлд дайсны өнөөх мэргэн буудагч маань тамхи татдаг, тэр тусмаа гурав дахь нь болж тамхи асааасан  нөхдүүдийг л түүгээд байх бололтой.

Гэтэл энэ яриа бүр эртнийх байж болох сурагтай ба Америкийн этнограф Жон Бурк Мексикийн Рио-Гранде хэмээх суурин газрын оршин суугчид иймэрхүү утгатай үг хэллэг хэрэглэдэг байсан талаар номондоо дурдсан байдаг гэнэ. “Хэрвээ гурван хүн нэгэн галаас тамхи асаавал гурав дахь нь удахгүй үхнэ” хэмээн тэр үед ярьдаг байсан бөгөөд тухайн үед, тухайн газар буудах, хүн алах нь зөөлнөөр хэлбэл нэлээд дэлгэрсэн үйл учир бас л буу зэвсэгтэй, буудахтай холбон ойлгож болох юм.

Гэтэл дайн байлдаан буу зэвсэгтэй холбоогүй, “эдийн засгийн” гэмээр хувилбар ч бас байдаг байна.

Чүдэнз үйлдвэрлэгч нар ийм худал яриа гаргасан ба өөрсдийн бүтээгдэхүүнээ борлуулах гэж л тараасан цуу юм байх. Нэг чүдэнзэээр хоёр хүн асаах гурван хүн асаахын хооронд ямар ялгаа байгаад, ямар хэмжээний орлого нэмэгдээд байдаг хэрэг вэ гэж та хачирхаж болох ч зуун жилийн өмнө иймэрхүү яриа сонссон хүн болгон л итгэдэг байж. Бүр энэ сэдвээр 1932 онд “Чүдэнзний хаан” хэмээх кино хийсэн бөгөөд чухам ийм цуу тарааж ашиг орлого гэдгийг арвин ихээр нь олдог тухай юм гэсэн.

Чүдэнзтэй холбоотой яриаг тайлбарлах шаардлага үгүй бөгөөд тэгээд ч энэ яриа бүр эртнээс гаралтай учир орхиод тамхичдад дургүй мэргэн буудагчийн тухайд өгүүлье.

Хүн сүртэйхэн шиг яривал яг л үнэн мэт сонсогдох тэрхүү яриаг бодоод үзвэл зарим нэг “но” бий. Эхлээд ямар “дүүрчихсэн” толгойтой цэрэг нь задгай газар, дайсныхаа өөдөөс хараад тамхи асаагаад байж байдаг юм бол? За ийм хүн байг л дээ. Түүн дээр дараагийн нөхөр очоод, дараа нь бүр ч “дүүрчихсэн” толгойтой гурав дахь нөхөр очоод тамхи асаана гэж. Дайсныхаа өөдөөс харж байгаад л баагиулаад байх юм биз дээ. Мэргэн буудагч, хараад, хараалаад, буудаад унагаах тухайд бас л хачин.

Юуны түрүүнд шөнийн цагаар эхнийх байна уу, гурав дахь байна уу хамаагүй зайнаас шалтгаалаад тамхичинг буудаж унагаахад ядах юм ер үгүй. Мэргэн буудагчийн чадвараас шалтгаалж хамгийн эхний хүн тамхи асаах гээд чүдэнз зурах төдийд л буудуулж унаж болно. Ер нь буудна гэдэг бас ононо гэсэн үг биш. Мэргэн буудагчид ч бас алддаг байж таараа.

Ер нь тэгээд буудъя гэвэл таны тамхи асаана уу, маань мөргөл хийнэ үү хамаагүй харагдаж л байхад буудаж л таараа.

Үүнээс харахад дээрх яриа мэргэн буудагчтай их хамаатай биш харин чамин өвөрмөц юм ярьж, олны өмнө ялгарах гэсэн зарим нөхдүүдийн дэмий яриа юм шиг. Одоо та харин таны тамхийг асааж өгөхийн оронд жигтэй мундаг цэрэг дайны стратеги, тактикийн тухай яриад тамхийг чинь асааж өгдөггүй ядаргаатай нөхдүүдэд  өөдөөс нь эдгээр хувилбаруудыг ярина биз. Хууч яриа, домог төдий л зүйл дээ.

Орчин үед юм хөгжөөд сайхан болжээ. Шөнийн болон дулаан мэдрэгч дуран гэх мэтийн түмэн янзын нарийн технологи бий болсон болохоор та дайтаж явахдаа ганцаараа, гурвуулаа тамхи татах нь хамаагүй болсон ба дайсны мэргэн буудагчийн хараанд орсон л бол өнгөрөө. Тамхи татдаггүй байсан ч ялгаагүй. Бүгд адил тэгш эрхтэй.

Ер нь л эрүүл мэндээ бодож тамхи татахгүй, түүнээс хол яваарай. Үүнийг бичигч би вээр тамхинаас гараад гурван жил болж байгаа бөгөөд бие сайхан болж байгаа гэж жигтэйхэн. Харин сүүлийн үед муу нөхдүүдийг дагаж хааяа ганц нэг асаагаад байгаа тал бий. Нэг л өдөр гал "гурвалж" байж буудуулж балрах вий дээ.

Нийтлэлч Чалчаа саарал

Сэтгэгдэл 5ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
9 сар 9. 10:02
Зочин

Гал гурвалдаггүй гэдэг үг тэнэг ивануудаас Монголд орж ирсэн ш дээ. Германчуудад алуулж байхдаа тийм худал үг зохиогоо биз.

9 сар 5. 10:11
зочин

чүдэнзний гэрэл харанхуй шөнө 50-н кмын алсаас харагдах боломжтой учир цэрэгийхэн буюу офицерууд зөвхөн газарын зураг болон бичиг баримтаа харах төдий тусгай бүдэг гэрэл ашиглдаг. нэг юм сонирхуулхад манай цэрэгжилтийн багш фидель кастро хувьсгал хииж байхдаа нэгэн шөнө хэн нэгэн нь цэрэгийн байрлал дээр тамхи татахыг хараад уурлан очход төрсөн ах нь байсан гэдэг тэгээд газар дээр нь буудаж алах гэхэд нь хөхөд нь арай л гэж болиулсан гэдэг.бас нэгэн түүх 2-р дайны үед оросын хорлон сүйтгэгчид дайсаны хүнд их буунууудыг устгах гэтэл тас харанхуй шөнө юу ч харагдахгүй зовж байтал харуулуул нь тамхи татсанаар өөрөсийн байрлалаа илрүүлэн манай хэдэд тус болсон гэж уншиж байлаа.бас энэ өгүүлэлэгийн гол баатар нь хүүхэд

9 сар 9. 10:06
Зочин

Үзэл сурталчсан худлаа зохиол дээр тэгэж гардаг. Тэгш тал байсан ч 50 км цаанаас машины гэрэл ч харагдахгүй. Дорнодын тал дээр тамсагийн өндөр өрмийн хурц том гэрлүүд 20 км цаанаас чүү амай харагддаг ш дээ.

9 сар 5. 10:11
зочин

чүдэнзний гэрэл харанхуй шөнө 50-н кмын алсаас харагдах боломжтой учир цэрэгийхэн буюу офицерууд зөвхөн газарын зураг болон бичиг баримтаа харах төдий тусгай бүдэг гэрэл ашиглдаг. нэг юм сонирхуулхад манай цэрэгжилтийн багш фидель кастро хувьсгал хииж байхдаа нэгэн шөнө хэн нэгэн нь цэрэгийн байрлал дээр тамхи татахыг хараад уурлан очход төрсөн ах нь байсан гэдэг тэгээд газар дээр нь буудаж алах гэхэд нь хөхөд нь арай л гэж болиулсан гэдэг.бас нэгэн түүх 2-р дайны үед оросын хорлон сүйтгэгчид дайсаны хүнд их буунууудыг устгах гэтэл тас харанхуй шөнө юу ч харагдахгүй зовж байтал харуулуул нь тамхи татсанаар өөрөсийн байрлалаа илрүүлэн манай хэдэд тус болсон гэж уншиж байлаа.бас энэ өгүүлэлэгийн гол баатар нь хүүхэд

9 сар 14. 21:43
Зочин

50 км биш 5км байлгүйдээ

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]