Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Татаар хэмээх овог аймгууд

Хойд талаараа Сибириэс тусгаарласан цувраа уулс, урд талаараа Солонгос, Хятад, Төвөд, Сыр-Дарья (Сейхун) мөрөн, Каспийн тэнгисээр хязгаарлагдан хүрээлэгдсэн Азийн төв хэсэг бол Ижил мөрнөөс Япон тэнгис хүртэл үргэлжилсэн газарзүйн асар уудам бүс нутаг юм.

Хойд талаараа Сибириэс тусгаарласан цувраа уулс, урд талаараа Солонгос, Хятад, Төвөд, Сыр-Дарья (Сейхун) мөрөн, Каспийн тэнгисээр хязгаарлагдан хүрээлэгдсэн Азийн төв хэсэг бол Ижил мөрнөөс Япон тэнгис хүртэл үргэлжилсэн газарзүйн асар уудам бүс нутаг юм.

Өнө эрт цагаас эхлэн энэ бүс нутагт нүүдэлчин овог аймгууд амьдарсаар ирсэн бөгөөд тэд түрэг, татаар буюу монгол, тунгус буюу зүрчид гэсэн ерөнхий нэр бүхий гурван өөр угсаатнаас бүрдэж байлаа. Тэдгээрийн хоорондын зааг ялгаа нь бие махбодын онцлогоор гэхээсээ илүүтэй тэдний хэл яриагаар илэрч байсан ажээ.

Татаар угсаатны нүүр царайны төрх байдал нь хятадуудынхтай нэлээд төстэй, бусад угсаатан ястны төлөөлөгчдийнхөөс амархан ялгах боломжтой. Нэлээд товгор хоёр шанааны нь хооронд байх навтгар хамарлуугаа чиглэн ташуудуу байрласан хүрэн нүд, цулцгар хацар, памбагар уруултай, толгой нүүр нь дугаригдуу, боровтор өнгийн арьстай, эрүүндээ армаг тармаг сахалтай.

Нүүр царайны нь иймэрхүү шинж байдал хойч үеийн нь монгол, халимаг, буриадуудад хэвээр хадгалагдан үлдсэн болно. Эд бол ерөнхийдөө дунд зэргийн нуруутай, өргөн ханхар цээжтэй, нарийн бүсэлхийтэй хүмүүс байдаг. Толгойн оройны үсийг тах хэлбэртэй болгон хусаж, ар талыг нь авснаар хоёр чихний нь араар унжсан гэзэг бүхий хэсэгхэн үс үлдэнэ.

Янз бүрийн өнгөтэй, ар шилнээс нь бусад хүрээг нь дээш эргүүлж, чанх ар тал руу нь урт, өргөнөөрөө алгын чинээ хэмжээтэй залаа унжуулсан хавтгайдуу малгай өмсөнө. Малгайныхаа хүрээний хоёр талаас сагалдрага гарган шаардлагатай үед эрүүнийхээ дор холбон зангидна, энэхүү хоёр сагалдрага нь салхинд арагш хийсэн байдаг ажээ.

 Дээлний нь хоёр энгэр урд талдаа зөрж хажуу тал дээрээ товчлогдоно, бүсэлхийгээр нь чанга гэгч ороосон бүс байнга бүсэлнэ. Өвлийн цагт хоёр үстэй дээл давхарлаж өмсөх бөгөөд нэгний нь үсийг дотогш биерүүгээ, нөгөөгийн нь үсийг гадагш харуулна. Эмэгтэйчүүд нь их өндөр шовгор малгай өмсөх ба дээл хувцас нь эрэгтэйчүүдийнхтэй ялгахын аргагүй адилхан хийц маягтай.

Хүний өндөртэй чацуу эвхмэл хана тойруулан босгож, ханандаа доод үзүүрийг нь бэхлэн дээш налуулж босгосон олон унины дээд үзүүрт модон цагариг тогтоож босгосон гэрт амьдарна. Энэхүү саргар модон байгууламж дээрээ эсгий тавин битүү хучиж, хялгасан дээс аргамжаар уяж тогтооно.

Гэрийнхээ үүдийг ч гэсэн эсгийгээр хийх бөгөөд ямар ч нөхцөлд чанх урагш харуулж барина. Гэрийн эгц дээр байх дугуй цоорхойг дотогш нь агаар оруулах, бүхэл бүтэн айл өрх хамт амьдардаг энэхүү сууцны гол дунд байрладаг гал голомтноос гарах утааг гадагшлуулахын тулд байнга нээлттэй орхино.

Тэдний хамгийн дуртай хоол адууны мах. Махыг удаан хугацаанд хадгалахын тулд нарийхан нарийхан зүсэж агаарт өлгөж хатаах юм уу, утаж сэврээнэ. Түүнээс гадна, бүх төрлийн мал амьтны, түүний дотор үхсэн малын махыг ч гэсэн хүнсэндээ хэрэглэж, гүүний саамыг исгэж хийсэн айраг, сүүний нэрмэл ууж хөлчүүрхэх дуртай.

Ерөөсөө, мал сүрэг нь тэдний бүхий л эрэлт хэрэгцээг хангадаг байна. Арьсаар нь дээл хувцас хийж, үс ноос, хялгасаар нь эсгий, оосор уяагаа томж, ясаар нь сумныхаа зэвийг урлахаас гадна тал хээр нутгийнхан баасыг нь хатаан түлээ түлш болгоно. Үхэр, адууны ширээр айрагны хөхүүр үйлддэг бол зэрлэг аргаль, угалзын эврээр аяга хийж хэрэглэдэг байна.

Татаар эрчүүд хүссэн тоогоороо эхнэр авч, чадлынхаа хэрээр тэжээж тэтгэж болох агаад эхнэр болох хүнийхээ эцэг эхэд тогтсон тооны мал өгнө. Эхнэр болгон өөрийн гэсэн гэр орон, аж ахуйтай байдаг. Эцэг нь нас барвал бэлбэсэрч хоцорсон эхнэрүүдийг хүү нь тэжээж тэтгэх ёстой агаад өөрийнхөө төрсөн эхээс бусдыг нь ихэвчлэн эхнэрээ болгодог байжээ. Ах юм уу, дүү нь нас барвал бэлбэсэн эхнэрүүдийг нь мөн харж хандах үүрэгтэй. Эмэгтэйчүүдийн нуруун дээр асар их ачаа буй.

Тэд эр нөхрүүдийнхээ нэгэн адил мал сүргээ хариулж маллахаас гадна хувцас хунараа оёж, эсгий хийж, тэрэг чаргаа хөтөлж, тэмээ малаа ачиж тэгнэхийн зэрэгцээ эрчүүдийн нэгэн адил морь унахдаа гарамгай бөлгөө. Эрчүүд нь харин ан авд мордоогүй цагтаа ихэнх цагаа зугаа цэнгэлд өнгөрүүлдэг зантай.

Хэн нэг нь өвчлөх аваас гэрийн нь үүдэнд жад газарт шааж дохио болгоно, уг гэрт өвчтөнийг арчилж сувилж байгаа хүнээс өөр хэн ч орохгүй болой. Нас барсны нь дараа төрөл садан нь болон өөр бусад хүмүүс цуглан уйлж гашуудаад түүнийг нэгэнт муу ёрын сүнсний мэдэлд очсон гэх мухар сүсгийн үүднээс шалавхан хөдөөлүүлнэ. Талийгаачийн өмнө мах, сүү тавьж орхих агаад дотно хүмүүс нь ирж хоол хүнс өргөдөг заншилтай.

 Булшны нь нүхний дэргэд эмээл хазаар зэрэг өвч бүрэн тоног хэрэглэлтэй унаа морийг нь алж, нөгөө ертөнцөд үйлчлүүлэхээр гэр ахуйн хэрэгсэл, нум сум мэтийн хамт талийгаачтай хамт нүхэнд хийж хөдөөлүүлнэ. Оршуулах ёслолд оролцогсод цөм хоёр түүдгийн дундуур гарч ариусах агаад гэр орон, эдлэл хэрэглэлийг нь ч бас ариутган цэвэрлэсний эцэст талийгаачийг дурсан найр цэнгэл хийнэ.

К.Д'Оссоны “Монголчуудын түүх” номоос

Сэтгэгдэл 5ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичихAa
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
2016, 12 сар 23. 21:45
Зочин

Дээр үед бичсэн номыг л орчуулсан б.шүү дээ.

2016, 12 сар 23. 18:38
Зочин

Сайн уу залуусаа сурч ажиллахынхаа хажуугаар интернэтээр мөнгөтай болмоор байна уу. Тэгвэл наашаа анхаарлаа хандуулна уу.
Та http://Cash4Visits.com/ref.php?refId=343434 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна.
Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

2016, 12 сар 23. 15:44
Зочинbat uul

soliorohoo boli,tataar gej neg l aimag bolhoos mongolchuudiin uvug hyatadtai neg ugsaa bolj taarahuu ha ha ene saitiig haaval taarna

2016, 12 сар 23. 15:17
boldo

tataruud hyatad baisan gej tarhi ugaaj ehleliig tabij bn

2016, 12 сар 23. 13:47
Зочин

Ёстой л нэг "солгой онигоо" шиг юм бичих юм даа, уучлаарай арай хэтрүүлж байгаа юм биш үү? Хаанаас ийм худлаа мэдээлэл, эх сурвалж олоод авсан бол? Гайхалтай, ичээч ийм юм бичиж байхын оронд арай өөр дөнгүүр юмаар цагаа барж байвал яасым?

Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]