Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Прагийн хавар буюу Чехословакийг эзэлсэн нь (фото нийтлэл)Уншсан5,697

1968 оны нэгдүгээр сард Чехийн ерөнхийлөгч Антонин Новотный төрийн тэргүүн, Чехийн Коммунист намын нэгдүгээр нарийн бичгийн даргын албан тушаалаа өглөө.

1968 онд Варшавын гэрээний найман орны нэг, Зүүн Европ дахь Зөвлөлт гүрний аж үйлвэрийн гол түнш, түшиц бааз болсон Чехословак коммунист нөлөөллөөс гарч, их гүрний хяналтгүйгээр эдийн засгаа хөгжүүлэхээр өөрчлөлт, шинэчлэлт хийж эхэлснээр түрэмгийлэлд өртсөн түүхтэй. "Чехийн хавар"-ын 50 жилийн ой энэ жил тохиож байгаа юм.

Тухайн үед барууны орнуудын эдийн засгийн өсөлт сэргэлт, эсрэгээрээ соц орнуудын эдийн засгийн уналт, Зөвлөлт засаглалын дарамт шахалт нь "Прагийн Хавар"-ын гол тулгуур шалтгаан болж байв. Зөвлөлт засаглалд итгэх хүмүүсийн итгэл алдарч, тухайн үед ерөнхийлөгч байсан Новотныйгийн нэр хүнд унасныг Брежнев 1967 оны 12-р сард Прагад айлчлахдаа ажигласан байдаг.

1968 оны нэгдүгээр сард Чехийн ерөнхийлөгч Антонин Новотный төрийн тэргүүн, Чехийн Коммунист намын нэгдүгээр нарийн бичгийн даргын албан тушаалаа өглөө. Намын удирдагчаар зах зээлийн шинэчлэлийг дэмжигч Александр Дубчек гарч ирэв.  Дубчек сонгогдсноосоо хойш шинэчлэлийн алхам хийж эхэлсэн нь ард түмэнд эрх чөлөөний итгэл найдвар болж эхлэв. 

Олон намын систем, өргөн хэлэлцүүлэг үг хэлэх эрх чөлөө, жагсаал цуглаан хийх эрхийг дэмжихийг эрхэмлэж байсан нь Зөвлөлтийн коммунистуудын санаанд нийцээгүй хэрэг.

Ингээд Варшавын гэрээний орнуудын зэвсэгт хүчний 300 мянган цэрэг, 7000 орчим танктайгаар 1968 оны наймдугаар сарын 20-ны шөнө Чехословакт дайран орж Прага, Хомутов, Пльзень, Карлов Вар хотуудыг эзэлж авлаа. Наймдугаар сарын 21-ний өдөр Рузине нисэх онгоцны буудалд агаарын десантын дивизийн долдугаар салаа буулаа. Энэ салаа зөвлөлтийн цэргийн байлдааны техникүүд ачсан Ан-12 онгоцыг хамгаалж байсан юм.

Энэ орой гэхэд Варшавын гэрээний орнуудын 24 дивиз Чехословакын газар нутгийн гол гол объектуудыг эзэлж авлаа.

Зөвлөлтийн цэрэг, варшавын гэрээний орнуудын цэрэг Чехийг түрэмгийлэн эзлэх үеэр чехийн 58 иргэн эхний өдөр нь амь алдсан бол эзлэлтийн үед нийтдээ 108 иргэн амь алдаж, 500 орчим хүн шархадсан юм.

Чехословакийн шинэчлэлийн удирдагчид болох ерөнхийлөгч Дубчек, ерөнхий сайд О.Черник, парламентын дарга Й.Смрковский, Чехийн КН-ын төв хорооны гишүүн Й.Шпчек, Б.Шимон, Үндэсний фронтын тэргүүн Ф.Кригель, нарыг баривчлан зөвлөлтийн онгоцоор Москвад хүргэв.

Прагийн хаврыг цэргийн хүчээр дарсныг  эсэргүүцэж ЗХУ-ын нийслэл Москвагийн Улаан талбайд жагссан хэдэн арван хүнийг коммунист  эрх баригчид баривчлан намаас хөөж, ажлаас нь халан, олон хүнийг янз бүрийн хугацаагаар шоронд хорьж шийтгэсэн байдаг.

 10-р сарын 16-н гэхэд ихэнх Зөвлөлтийн цэргүүд гарсан ч гэлээ 1989 онд ЗХУ задран унах хүртэл Зөвлөлтийн цэргүүд Чехословакийн нутагт байрласан юм. Зөвлөлтийн цэргүүд довтлон орсны дараа нийтдээ 70000 хүнийг баривчлан саатуулсан ба энэ богино хугацаанд 300000 хүн барууны капиталист орнууд руу зугтан дүрвэн гарсны ихэнх нь сэхээтнүүд байлаа.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
10 сар 1. 17:10
Зочин

Orosiin kommunist fashistuud sonotugei

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]