Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хүннү гүрнээс Монголын эзэнт гүрнийг хүртэлх цаг хугацааг хамруулан ойлгоно.

Хүн гүрний түрлэгУншсан9,023

МЭ 376 онд Ромын эзэнт гүрний зүүн захын хамгаалалтын легионы захирагч нар Дунай мөрний чанд дахь зэрлэг овгууд учир битүүлэг үймэн бужигнах болсон тухай мэдээг Ромд хүргэгдэн очсон ч угаас бүдүүлгүүд өөр хоорондоо дайн дажин тасардаггүй мэдэх тул тоосонгүй. Тухайн жилийн намар чоноос үргэсэн хонь шиг ухаанаа алд дадлаа айсан 200000 орчим Готтууд эзэн хаан Валенаас ромын нутагт орогнох эсвэл алс баруун тийш нэвтрэн гарахыг амь тавин гуйхад эдгээр зүүн зүгийн овог аймгуудыг хуйлруулан туусаар ойртож яваа алс дорно зүгийн нэрийг мэдээд зогсохгүй тухайн үедээ хамгийн хүчирхэг байсан Ромуудтай энэ зэрэгцэх , эсвэл илүү ч байж мэдэх тухай сонсож ихэд гайхжээ. Тиймээ тэд бол Хүннү задрахад умард гэгдэн байсан Дунху нарын хойч Сяньби нарт цохигдон нутгаа орхин нүүсэн Хүннү нар байсан юм.

 

Баруун зүгт нүүсэн Хүннүчүүд замдаа таарсан улс орнуудыг дарж тулалдаж явсаар Ижил мөрнийг гатлан европын зүүн захад тулж ирэхэд манай тооллын 270 аад онд анх Алануудтай тулгарсан. Аланчууд бол бас морьтон ард түмэн. Моринд гарамгай суманд мэргэнээрээ алдартай цаг байж. Гэвч Аланчууд бут нэрүүлж сарнин бутарч олонх нь Сарматын нутагт нэвтрэн орж тэднийг шахаж эхэлжээ.

374 онд Дон мөрнийг гатлан Днестр Дон мөрний завсар оршин тогтнож байсан Остроготтын нутагт цөмрөн оржээ. Тэднийг их ван Эрманарх удирдаг байж. Дайн тулааны асар их туршлагатай 200000 цэрэг өвгөн Эрманархын туган доор тулалддаг байсан тэд Хүн нарыг тоссон тулалдсан ч сармайтлаа цохиулжээ. Энэ тулаанд өвгөн олзлогдон гутарсандаа амиа хорлосон гэх мэдээ байдаг аж. Түүний хүү Витимр цэргээ дахин төвлөрүүлэн дахин тулалдсан болов ч тулаанд дайчин эрийн ёсоор илдээ дэрлэн унаж ард иргэд нь Баруун Готтоос тусламж эрэн Днестр мөрөн гатлан баруун тийш нүүжээ. Энэ үед Атиллагийн дээд өвөг Баламбир хаан байж. Баламбир хаан Готтуудыг ялсан ялалтаа тэмдэглэсэн шөнөө учир битүүлэг үхсэн байна. Баламбирын дараа Балтазар хаан суув. Визиготтууд Хүн нарын довтолгоог сүртэй эсэргүүцэж чадалгүй дийлдэж ганц түшиг нь өст Ромчууд л үлдэж тусламж гуйн үймэн нүүж яваа нь энэ аж.

Орогнол хүссэн Готтуудыг Вален хаан боолчлохыг санаархсанд Готтууд эсэргүүцэн тулалдаж Адрианополь хотын дэргэд Хаан өөрөө цэргүүдтэйгээ бут цохиулж амиа алджээ.

Түүний дараа 395 онд Мүнзүк хаанаар удирдуулсан Хүн нар Зүүн Ромд цэрэглэн довтолж Ромчуудыг ихэд сандарган нүүдэлчдийн ирт мэсний амтыг мэдрүүлэн жил бүр дан алтаар алба барьж байхаар тохиролцсон байна. Ромчууд Хүннү нарийн төрөлх нутгийг алс дорно дахь Мөнхийн түнэр харанхуй ертөнцөд байдаг хэмээн домогжуулан хачир нэмж түүх сурвалжид даа бичдэг байжээ.

Б.Номинчимэд

Сэтгэгдэл 3ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
8 сар 15. 10:52
post.guest

Европ цэргийн хуягийг буруу зурж. Цэргийн түүх мэддэг хүн бол шууд ойлгоно. Ийм хуяг 15-16 зуунд бий болсон.

2016, 11 сар 29. 19:09
Зочин

Хашраадаг байсан юм биш үү. Харин одоо бидний байгааг хар бөөн МАНАН дунд л амьдарч байна

2016, 9 сар 19. 12:43
Зочин

ene zurag n yamar surdmeer um be ! Surleg bn

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]