Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хятадаас тусгаарлах үзэл суртлыг интернэтэд зогсоох 2 сая цагдаа ажиллаж байнаУншсан6,240

Хятадын Шинжаан Уйгарын бүс нутгийн цагдаа нар 400 орчим уйгар иргэдийг үймээн самуунд турхирсан материал нийтэлж интернэтээр цацсан хэмээн баривчилж, саатуулсан байна.

Хятадын Шинжаан Уйгарын бүс нутгийн цагдаа нар 400 орчим уйгар иргэдийг үймээн самуунд турхирсан материал нийтэлж интернэтээр цацсан хэмээн баривчилж, саатуулсан байна.

 

Хятадын мөрдөн шалгах албаныхан энэ хэргийн улмаас өнгөрсөн зургадугаар сарын 26-наас наймдугаар сарын 31-ний хооронд 110 хүнийг баривчлан хорьж, нийт 164 хүнд сануулга өгч, 1000 гаруй хүнийг гэрийн хорионд оруулжээ. Шинжаан хотод энэ онд үндэстэн хоорондын мөргөлдөөний улмаас 100 хүн амиа алдаж, 50 гаруй иргэн хөдөлмөрийн чадвараа алдсан байна. Шинжаан Уйгарын Кашгар хотын дунд сургуулийн багш өөрийн хөтөлж явуулдаг блогтоо БНХАУ-аас салан тусгаарлахад уриалсан  видео бичлэгүүдийг оруулж, линкийг нь “Weibo”-д хуулбарлан оруулсан байна. Энэхүү бичлэгийг үзсэн 1500 гаруй иргэнийг “IP” хаягаар нь дамжуулан хайж эхэлсэн гэнэ. Шинжаан Уйгур төдийгүй Хятад даяар сүүлийн жилүүдэд мэдээллийн технологи, интернэтийн хэрэглээ эрчимтэй нэмэгдэж байгаа учраас салан тусгаарлах үзэл суртал цахимаар газар авч байгааг таслан зогсоохын тулд Коммунист намын удирдлагууд анхаарал хандуулаж интернэтийн хэрэглээг хянадаг хоёр сая гаруй тусгай цагдаа ажиллуулдаг болсон хэмээн “ВВС” агентлаг мэдээллээ.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2016, 11 сар 16. 17:15
Зочин

paaa

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]