Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Эйнштейний харьцангуйн онолыг од гаригс дээр туршиж баталжээУншсан1,351

Эрдэмтэд Эйнштэйний онолд заасан шиг “Биетийн Инерцийн масс, Гравитацийн масс хоёр нь тэнцүү юм” уу гэдгийг тогтоохоор нейтрон одноос ялгарч байгаа цацраг идэвхит долгионуудыг судалсан байна.

Зургаан жил үргэлжилсэн од, гаригсын холбогдолтой туршилтаар Альберт Эйнштейний харьцангуйн ерөнхий онолыг зөв гэдгийг нотоллоо. Австрали улсын тусламжтайгаар Үхрийн ордод дэлхийгээс 4200 гэрлийн жилийн зайд орших гурван одноос бүрдэх системийн 1200 цагийн ажиглалтын, тоо баримт мэдээллүүдийг задлан шинжилж, үр дүнг нь Nature хэмээх шинжлэх ухааны сэтгүүлд нийтлүүлжээ. Энэ судалгаа маш нарийн түвэгтэй байсан боловч туршилтын ард тун ч энгийн үзэл баримтлал байсан юм.

Галилео Галилей 1589 онд хоёр өөр масстай их бууны сумыг Италийн Пиза хотын сүмийн хазайсан цамхаг дээрээс шидэж, энэ хоёр их бууны сумны масс нь ялгаатай өөр боловч газарт нэгэн зэрэг хүрч очих болно гэдгийг нотолжээ.

“Хүнд хөнгөн биетүүд бүгд ижил хурдаар унадаг” гэж Галилео анх таамаглаж энэ туршилтыг хийж баталжээ.

Зургийн тайлбар: Галилео Галилей-гийн туршилт явуулсан Италийн Пиза хотын сүмийн хазайсан цамхаг

 

Эйнштейн сүүлд нь өөрийн харьцангуйн ерөнхий онолыг үнэн гэдгийг нотлох нотолгоо нь Галилео Галилейн дээрх туршилт юм гэдгийг онцолсон байдаг. АНУ-ын "Apollo 15" сансрын хөлгийн нисгэгч Давид Скотт саран дээр очиж, сарны гадаргуу дээр нэг алх, нэг үзэг хоёрыг зэрэг унагаж үүнийг бас нотолсон байдаг.

Аливаа хүнд, хөнгөн биетүүдийн гравитацийн масс нь инерцийн масстай тэнцүү адилхан байдаг учраас зэрэг унадаг аж.

Эйнштэйний онолыг ингээд дэлхий дээр ч, саран дээр ч баталсан. Тэгвэл Пуэрто Рикогийн Арекибо хот, АНУ-ын Green Bank, Голландын Dwingeloo обсерваторийн судлаачид 2012 онд олж нээсэн гурван одноос бүрдэх системийг Эйнштейний дээрх онолыг одон орны түвшинд нотлохын тулд 6 жилийн туршид судалж эхэлжээ. Энэ системийн төв, голд манай нарнаас 1,4 дахин хүнд, маш өндөр нягттай нейтрон од байрладаг аж.

Энэхүү нейтрон одны таталцлын хүрээнд манай Нарны жингийн тавны нэгтэй тэнцэх жинтэй нэг цагаан одой од байх ба энэ хоёр хос одноос нилээд зайтай бас нэг цагаан одой од эргэлдэж байдаг гэнэ. Энэ гурван од нь харьцангуйн онолыг туршиж шалгахад хамгийн сайн тохирох баг болж байгаа юм гэж Австралийн Мельбурн хотын Swinburne-ийн Их сургуулийн Астрофизикийн судалгааны төвийн ажилтан Адам Деллер Phys.org сайтад дурджээ.  

Зургийн тайлбар: PSR J0337+1715 гэж тэмдэглэсэн гурвалсан одны системийн уран сайхны дүрслэл. Эх сурвалж: NRAO/AUI/NSF; S. Dagnello / phys.org

Эрдэмтэд Эйнштэйний онолд заасан шиг “Биетийн Инерцийн масс, Гравитацийн масс хоёр нь тэнцүү юм” уу гэдгийг тогтоохоор нейтрон одноос ялгарч байгаа цацраг идэвхит долгионуудыг судалсан байна. Дашрамд Гравитаци нь таталцал, инерци (inertia) нь физик биетийн хөдөлгөөн эсвэл тайван төлвийг өөрчлөхийн эсрэг үзүүлж байгаа чанарыг хэлдэг юм.

Энэ одноос ялгарч байгаа цацраг идэвхит долгионууд нь сансрын цаг аятай цохилж байдаг гэнэ. Энэ цаг нилээд баттай ажиллаж байдаг. Цацраг идэвхит долгион, дэлхийн дэргэдүүр явж өнгөрөх тухай бүрд цагийн зүүний цохилт шиг жижиг дохио тэмдэг бидэнд харагддаг аж.

Судлаачид харьцангуйн ерөнхий онолоор заадаг шиг ингэж цохилж байгаа одны хөдөлгөөнийг дагаж  энэ од болон түүнээс бага нягттай нөгөө од хоёр, энэ хоёроос арай хол байгаа нөгөө гурав дахь од руу яг ийм зайгаар хөдөлж байгаа эсэхийг шалгажээ. Эрдэмтэд үр дүнд нь ямар нэг ялгаа олж хараагүй байна. Судалгааны багийнхан дэлхийн өөр өөр цэгүүдэд цацраг идэвхит дохио тэмдгийг 27194 удаа барьж аван тоо баримтуудыг компьютерээр задлан шинжлэн судалж үзсэний үр дүнд Эйнштейний онол болон Галилеогийн туршилт хязгааргүй уудам, одон оронд ч гэсэн ялгаагүй үнэн гэдгийг ийнхүү тогтоосон байна.

Судлаач, орчуулагч Урианхан Л.Пүрэвхүү

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]