Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Японы сансрын хөлөг үл мэдэгдэх гариг судалж эхэлжээУншсан1,175

Энэ аяллын өөр нэг шинэ, сонирхол татсан үйл явдал нь энэ оны 10 дугаар сар орчимд болох юм. Энэ үед Hayabusa-2 сансрын хөлөг гаригт илүү ойрхон дөхөж очин, роботын цуглуулсан хөрс, чулууны дээжүүдийг авах тусгай савыг буулгах юм.

2014 онд хөөргөсөн Японы “Hayabusa-2” хэмээх сансрын хөлөг дөрвөн жил хиртэй хугацаагаар аялсны эцэст дэлхийгээс 280 сая км-ын зайд байгаа Ryugu нэртэй бага гариг (asteroid-өөрийн одыг буюу нарыг тойрдог, өөрийн тэнхлэгээ тойрон эргэлддэг сансрын биетийг бага гариг гэнэ) дээр өнгөрөгч зургадугаар сард хүрч очин сонирхолтой гэрэл зургууд, гадаргуугийн хэм зэрэг бусад баримт, мэдээллүүдийг дэлхийд ирүүлсэн байна.  Энэхүү бага гаригийн хувьд retrograd буюу нарыг тойрдог ихэнх эрхсийн эсрэг чиглэлийн замаар нарыг тойрдог, ойролцоогоор 900 метрийн голчтой гэнэ. Сансрын хөлөг энэ гариг дээр геологийн судалгааны чухал ажлуудыг 2019 оны 12 дугаар сар хүртэл хийж, чулуунууд болон хөрсний дээжүүдийг дэлхий дээр авчрах юм.

Энэ бага гаригийн гадаргуу галт уулын тогоо, гуу жалгуудаар дүүрэн байгаагийн зэрэгцээ, байнга эргэлдэж хөдөлж байдаг учраас Японы сансрын хөлөг 1 кг орчим жинтэй, хааш хаашаагаа 18 см-ийн хэмжээтэй хоёр роботыг эвдрэл гэмтэлгүйгээр буулгахын тулд нэлээд няхуур болгоомжтой ажиллах хэрэгтэй болсон аж.

Есдүгээр сарын 21-нд газардсан роботууд татах хүч маш багатайн нөлөөгөөр өнхөрч биш харин үсэрч дэвхрэн урагшилж байжээ. Гаригийн татах хүч асар бага учраас хэт өндөр үсэргэвэл татах хүчнээс салж алга болох аюултай байсан гэнэ. Роботууд дэлхий дээр 1 кг жинтэй байсан бол энэ бага гариг дээр 0,25 грамм харьцангуй жинтэй болжээ. Телевизийн бичлэг хийх дуран, мэдрэгч элементүүдээр тоноглогдсон ба эдгээр бичлэг, баримт, материалууудыг Hayabusa-2-т илгээж тэр нь эдгээрийг дэлхий рүү явуулж байгаа юм. 2003 онд хөөргөсөн Hayabusa-2-ын өмнөх Hayabusa сансрын хөлөг нь “Itokawа” нэртэй бага гариг дээр хүрч очсон боловч роботоо буулгаж байгаад алдчихжээ.

Энэ аяллын өөр нэг шинэ, сонирхол татсан үйл явдал нь энэ оны 10 дугаар сар орчимд болох юм. Энэ үед Hayabusa-2 сансрын хөлөг гаригт илүү ойрхон дөхөж очин, роботын цуглуулсан хөрс, чулууны дээжүүдийг авах тусгай савыг буулгах юм. Үүний өмнө өөр нэг робот энэ бага гаригийн гадаргуу дээр олон метрийн голчтой тогоог ухаж бэлдэх болно. Hayabusa-2 сансрын хөлөг, дэлхий дээр 2020 оны орчимд буцаж ирэх гэнэ.

 Энэ гаригаас ирэх чулуу болон хөрсний дээжүүд нь манай дэлхий дээр амьдрал буй болоход ийм бага гаригууд ямар үүрэг гүйцэтгэсэн бэ гэдэгт хариулт өгч болох тухай эрдэмтэд таамаглаж байгаа аж.

Эх сурвалж: origo.hu;  index.hu;  hvg.hu;   24.hu

Судлаач, орчуулагч Урианхан Л.Пүрэвхүү

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]