Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хорвоогийн элдэв сонин хачин, танин мэдэхүйн нийтлэлүүдийг тоон дарааллын сонирхолтой хэлбэрт оруулж уншигч танд хүргэж байна. Таалан сонирхоно уу!

Түүхэнд бичигдсэн хамгийн алдартай 10 амьтанУншсан2,999

Түүхэнд бичигдэн үлдсэн тэдгээр амьтад олон жилийн дараа ч байгуулсан гавьяагаараа дурсагдсаар байгааг энэ удаагийн ТОП-10 булангаараа онцолж байна.

Амьтад үргэлж хүний хайрыг татаж, эзэндээ ямар нэгэн байдлаар сэтгэл ханамж өгч байдаг. Тэгвэл зарим амьтад зөвхөн эздийнхээ хайрыг татаад зогсохгүй хүн төрөлхтний түүхэнд бичигдэн үлдэх гавьяа байгуулсан байдаг.

Түүхэнд бичигдэн үлдсэн тэдгээр амьтад олон жилийн дараа ч байгуулсан гавьяагаараа дурсагдсаар байгааг  онцолж байна.

  1. Хам шимпанзе
 

Хам хэмээх нэртэй энэ сармагчин сансарт хөөрсөн мичнүүдийн анхдагч нь болж ниссэн юм. Тиймээс түүний нэр сансар судлалын шинжлэх ухаанд хүндтэй байр суурь эзэлдэг. Хам 1961 оны нэгдүгээр сарын 31-нд Меркурий-Рэдстоун II хэмээн хөлгөөр, дэлхийгээс 640 км зайд нисч дэлхийн тойрог замаар гурван цагийн турш 250 км аяласан юм. НАСА-гийн эрдэмтэд сансарт нисгэх сармагчинд сонгохын тулд зургаан сармагчин тэжээж, бэлтгэж байжээ. Харин тэдний дундаас Хам шалгарч чадсан юм. Сансарт илүү удаан байх боломж байсан ч гэсэн хүчилтөрөгчийн дутагдлаас болоод эргэн газардах шаардлагатай болж байжээ. Энэ хүндтэй ажлын дараагаар тэрээр 17 нас хүртлээ Вашингтоны төв амьтны хүрээлэнд амьдарсан байна.

 

  1. Элса арслан

Энэ арслангаас өмнө ямар ч арслан бүхэл бүтэн ном гаргуулж байсангүй. Түүний тухай “Born Free” хэмээх ном бий. Жое Адамс гэдэг зохиолч энэхүү арслангийн бүх л амьдралыг харуулсан ном бичсэн нь олонд алдаршжээ. Зэрлэг, зэлүүд амьдралынх нь тухай болон түүний зовлонт амьдрал үр төлийн тухай маш дэлгэрэнгүй бичсэн энэ ном одоо ч алдартай. Харамсалтай нь Элса арслан тун залуудаа үхжээ.

  1. Жонатан яст мэлхий

Тэрээр 179 настай дэлхий дээрх хамгийн хөгшин амьтан юм. Хэдийгээр түүний насыг хэмжих, хэдий хэмжээний нас насалсан гэдгийг хэн ч мэдэхгүй ч гэсэн хамгийн багадаа 179-тэй гэдгийг эрдэмтэд судалж нотолсон юм. Гэсэн ч эрдэмтдийн хэлж буйгаар энэ амьтны хувьд 179 нас гэдэг дундаж л нас. Амьдрах орчин нь таатай аюулгүй байх юм бол 300 наслах ч боломжтой.

  1. Ноён Мангоо буюу хадны дорго

1962 оноос энэ амьтныг олон нийт мэдэх болжээ. Түүнээс өмнө хэн ч энэхүү хачирхалтай амьтны талаар сайн мэддэггүй байсан юм. Энэ амьтны нэр нь тэжээгчийнхээ нэрээр алдаршсан бөгөөд хамгийн сонирхолтой өөр улсуудад байдаг амьтдыг тэжээж амьтны хүрээдэн барьж байсан аж. Мэдээж хэрэг тэдгээр амьтад нь тийм ч амар олдохгүй байсан бөгөөд эхний хэдэн жил түүнээс өөр амьтан ноён Мангоогийн амьтны хүрээлэнд байгаагүй ажээ. Тиймээс энэ амьтан ийнхүү алдаршсан байна.

  1. Авга Фил буюу Фил тарвага

Америкчууд хавар болсон эсэхийг энэхүү бяцхан тарвагаар шинжүүлж мэддэг уламжлалтай. Хавар ирлээ гэж үзсэн үедээ түүнийг ичээнээс нь гаргаж нар тусах газарт өргөснөөр хавар ирсэн эсэхийг мэддэг ажээ.

  1. Сэм муур

Энэ муурны онцлог нь гэвэл тэрээр живдэггүй. Усан дээгүүр явдаг гэлтэй энэ муур ямар ч үед завьнууд дээр хүрч амь гарч чаддаг нь түүний нэгэн онцгой чадвар ажээ. Тэрээр далайд аялж байх үед гурван ч хөлөг онгоц живж байсан ч тэрээр амьд гарч чадсанаараа алдартай. Эдгээр хөлгийн ослуудын дараагаар тэрээр нэг ч удаа дахин далайд гараагүй гэдэг.

  1. Шер Ами тагтаа

Дэлхийн нэгдүгээр дайны үед АНУ-ын хамгийн сайн мэдээлэгч болж байсан энэхүү тагтааг тэд зүй ёсоор түүхэнд нэрийг нь бичжээ. Нэг үгээр хэлбэр тэрээр хамгийн сайн хэл хүргэгч байжээ. Нэг цэгээс нөгөө цэг хүртэл тагтаа мэдээ бичсэн захидлуудыг хүргэж өгдөг байсан аж. 1918 онд тэрээр 12 удаа маш чухал мэдээлэл бүхий захидлыг амжилттай дамжуулсан байна. АНУ-д иймэрхүү үүрэг гүйцэтгэдэг 600 орчим тагтаа байсан гэдэг.

  1. Марокко морь

Энэ морь Их Британид амьдарч байсан бөгөөд дэлхий дээрх цорын ганц бүжиглэдэг морь байсан юм. Тэрээр хойд хоёр хөл дээрээ сууж, нэгэн жигд хөдөлж, цойлж, хөгжмийн аяыг ч мэдэрдэг байсан ажээ. Нохдыг л ийнхүү сургадаг гэж бодож байсан хүн бүхний эргэлзээг тайлсан гайхалтай морь хатан хааны хайрыг ч татаж байжээ.

  1. Дамбо заан

Зургаан тонн ачаа даах чадалтай дөрвөн настай зааны тугал. 1861 төрсөн энэ заан Францаас Судан хүртэл аялж тэндээсээ Лондон хүрсэн. Ухаантай заан байсан учир түүнийг удалгүй хамгийн анхны циркийн заан болгож байжээ. Гэсэн ч түүнийг ааш муутай амьтан байсан хэмээж хэд хэдэн хүний гар дамжин зарагдаж байсан гэдэг. Харамсалтай нь зааны тугал галт тэрэгий ослоос хүнд шарх авч үхжээ. Хожим нь түүний нэртэй хүүхэлдэйн киног Уолт Дисней бүтээж байжээ.

  1. Лайка нохой

Москвагийн гудамжнаас олдсон бяцхан гөлөг манай гаригийн анхны сансрын нисгэгч нохой болно гэж хэн мэдэх билээ. Түүнийг оросууд сансарт нисгэсэн юм. Харамсалтай нь нохой сансрын аялалаа амжилттай дуусгаж чадаагүй билээ. Учир нь хөлөг дотор хүчилтөрөгчийн дутагдлаас болж нохой үхсэн юм. Тухайн үед нохойг сансарт зургаан хоног амьд байсан гэдэг ч үнэндээ сансарт нисээд хэдхэн цагийн дараа үхсэн гэдгийг сүүлд илтод болгосон ажээ.

Э.Мөнхнасан

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
6 сар 28. 17:02
Буяка

SERGEANT RECKLESS байхгүй юм уу???????

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]