Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Цогт хунтайжийн цусан төрлийн Үжээд овогУншсан3,901

Өэлүн үжин ээжийн өврөөс үүлэн зардас мэт уван цуван нүүдэллэсэн Үжээд монголчууд Орхон, Туулын сав нутагт амьдран суусаар байна.

Хятадын эртний сурвалж бичигт Их Монгол Улсын үед цагаан хэрэмний ард Хянганы нурууны өврөөр хил манаж байсан 6000 жанжин цэрэгтэй Үжээд аймаг их улсыг бутран сарнихад хунтайжаа бараадан нүүжээ. Түүхэнд ийнхүү тэмдэглэсэн байна. Үжээд аймгийн үлдэгдэл нь Цогт хунтайжийн балгасны орчимд нутагласан гэдэг. Тураг ядрахаар уулаа, хүн ядрахаар төрлөө барааддаг гэдэг билээ.

Улаан халзан буга нь

Уулс дамжин гүйдэг

Улс монголоо гэсэн

Омог угсаатнууд

Ус мөрнөө даган

Унаган нутгаа зорьдог билээ.

 

Өэлүн үжин ээжийн өврөөс үүлэн зардас мэт уван цуван нүүдэллэсэн Үжээд монголчууд Орхон, Туулын сав нутагт амьдран суусаар байна.

Өврийн 5 халх хошууны нэг болох Үжээд аймаг 300 жилийн өмнө Лигдэн хутагт хааныг Манжид ялагдах үеэр бутран задарч Хөх нуурын дээд монгол болон Цогт хун тайжаа бараадан халх нутагт амьдрах болжээ. Цогт хун тайжийн ээж Чинтайху-Тайгал үжээд угсаатан байсан бөгөөд үжээдүүд түүнийг бараадаж Хар бухын гол, Дулаан уул, Орхон, Сэлэнгэ зэрэг газраар баг бүлэг болон амьдарцгааж.

Доктор Бадамхатаны "Монголын угсаатны зүй" номын эхний ботид Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт "хардал мэргэд, үжээд, харнууд" амьдран суудаг тухай тэмдэглэсэн байна. Үжээд нь Чингис хааны дүү Отчигин ноёны хувийн өмчид очсон монгол аймаг бөгөөд хожим XVI зууны дундуур өврийн таван халх гэгдсэн жарууд, баарин, хонгирад, баяд, үжээдүүд өвөрлөгч нутагт суурьшин суужээ.

Булган аймгийн Бүрэгхангай сумын Бумбат багт 100 орчим үжээд овогтон амьдарч байгаа бөгөөд зэргэлдээх Дашинчилэн, Баяннуур, Заамар, Хотонт, Хужирт сумдад үжээд овогтнууд бүртгэгдсэн байна. Үжээд овогт Улсын баатар Дандар, доктор Д.Лхагважав, улсын начин Д.Гомбосүрэн, улсын заан Өсөхбаяр, Баасандорж, ерөөлч магтаалч Дашжамц нарын олны танил хүмүүс бий.

Бүрэгхангай сумын зүүн хойд нутаг Заамарын гүүр орчмоор саявтархан нүүдэллэж ирсэн 200 орчим баяд өрх Туул голыг даган суурьшсан гэнэ. 700 жилийн тэртээ Хянганы нурууны өврөөр айл саахалт амьдарч байсан цусан төрлийн холбоотой баяд монгол, үжээд монгол нэг суманд хамтран амьдрах болсон нь дээд тэнгэрийн таалал гэмээр.

Сэтгэгдэл 4ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
3 сар 13. 18:15
Зочин

Тэр баядууд чинь баруун хязгаарыг манжийн үед төв халхаас нүүж очсон халхуудыг уугуул нутгийнхан дооголж өгсөн нэр юмаа, төв халхын баярхсан зангаар нь баяд гэсэн юм

3 сар 29. 1:43
Зочин

za naadah chin buruu medeelel shuu

2 сар 17. 17:32
Зочин

Ih zuv tugsgusun bna, ene niitlel

2 сар 20. 14:25
Зочин

Долгорсүрэн зааныхан бас орно

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]