Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Их Монгол улсын бүрэлдэхүүн хэсэг, Чингис хааны хүү Зүчийн их улс. Бат хааны удирдлага дор Дунай мөрнөөс Балхаш нуур хүртэлхасар уудам нутагт оршин тогтносон монголчуудын төрт улс Европтой хаяа залган Оросыг дарангуйлж байлаа

775 жилийн өмнөУншсан9,533

Тэнд хэр олон цэрэг байсан вэ ? Их Хаан Бат, Орд-Ичин хоёрт шилээгүй, голоогүй 20 мянган монгол дайчин өгсөн гэдэг.

1237 оны 12 дугаар сарын 15-нд Бат хааны цомхон атлаа дэлхийн хамгийн хүчирхэг арми Оросын Рязань хотыг бүслэн хаажээ. Монголын агуу их армид хүний олон цөөн огт хамаагүй байлаа. Рязань хот монголчуудын бүсэлсэн анхны хот байсан бөгөөд ердөө л зургаан өдөр тэсч чаджээ. Ингэж монголын 240 жилийн дарлал эхэлсэн юм.

Хэдхэн хоногийн дараа монголчууд 1238 оны 1 дүгээр сарын 20-нд Москва хотод тулж ирэв. Москва тэр үед оросын нийслэл байгаагүй юм. Москваг оросын ван Юрий Вседолодовичийн бага хүү Владимир, воевод Филипп Нянка нар “цөөн тооны” хүнтэй хамгаалж байжээ. Тэрхүү “цөөн тооны” хүн нь ердөө л арван таван өдөр монголчуудтай байлдаж чадсан байна.

 

Дараа нь монголчууд Зүүн Хойт Оросын нийслэл Владимир хотыг 2 дугаар сарын эхээр бүслэн хааж, арван найман өдрийн дараа эзлэн авчээ. Ингээд Суздаль, Агуу их Ростов, Тверь, Кострома, Ярославль зэрэг оросын “алтан тойрог” гэж одоо ч нэрлэдэг хотуудыг дэс дараалан эзэлжээ.

Энэ бүхэнд Монголчууд ердөө л хоёр сарын хугацаа зарцуулсан байна. Гитлерийн блицриг хэмээх цахилгаан дайн бол үүний дэргэд хүүхдийн тоглоом л байхгүй юу.

Дээр дурдсан хотуудаас зугтан гарсан оросууд цуглаж нэгдсэн цэргийн хүчин байгуулсан байна. Ингээд шийдвэрлэх тулалдаан 3 дугаар сарын 4-нд Сить голын эрэг дээр болжээ.

Оросын вангууд бүгдээрээ нийлээд ч монголчуудад бут ниргүүлжээ. Олон ван нас барсан ба их ван Юрийн толгойг Бат хаанд хүргэж үзүүлсэн гэдэг. Үлдсэн нь харин монголчуудын холбоотон болж Агуу Их Орос болох зам нь нээгдсэн билээ.

Дараагийн аян дайн 1240-1242 онд болсныг бид бүгдээрээ мэднэ. Киев, Караковыг шатааж, Унгарыг дайрч, Легницэд чех, немцийн рыцаруудыг бут цохиж есөн шуудай чих болгосон монголын хүчирхэг армийн бүх хүн Триестийн хавьцаа Адриатикийн тэнгисийн эрэг дээр гараад үнэхээр урам хугарсан гэдэг.

Яагаад гэвэл тэр нь ертөнцийн захын Сүн далай биш байлаа…

Тэнд хэр олон цэрэг байсан вэ ? Их Хаан Бат, Орд-Ичин хоёрт шилээгүй, голоогүй 20 мянган монгол дайчин өгсөн гэдэг. Оросын уудам орон зайд тархсан олон хотуудад зэрэг зэрэг тулалдсаныг үзэхэд армийн үндсэн хүчийг нэлээд олон хуваажээ. Ингээд нэг хотод 1000-5000 монгол дайчин ногдож байгаа юм. Үүнийг эрдэмтэд аль хэдийн бодоод гаргачихсан.

Хэрэв тэдний замд манай Улаанбаатар шиг худалч хулгайч дүүрэн, идэж уух наргиж цэнгэхээс өөрийг мэдэхгүй, бараг бүгдээрээ аймхай хулчгар, бирдүүд болон бэртэгчин пиг дүүрэн хот тааралдвал хэдэн монгол дайчин илгээх байсан бол ?! Дээрх харьцаагаар аваад үзвэл 30-50 монгол цэрэг л хэрэгтэй юм шиг байгаа юм.

Тэгээд 2-3 хоногийн дараа ялалтын мэдээ дуулгах байсан нь ямар ч эргэлзээгүй…

Тэр цагаас хойш хүн төрөлхтөн зохион байгуулалт гэж юмыг монголчуудаас сурсан бололтой юм шиг байгаа юм. Одоо бол хамгийн зохион байгуулалтгүй юмыг олоод ир гэвэл бас л ганцхан Монголоос л олох байх…

Судлаач Х.Д.Ганхуяг

2012 оны 12 дугаар сарын 16.

Сэтгэгдэл 10ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
5 сар 1. 12:18
Бямбаа

Өнөөгийн байдал үнэхээр л ой гутам байна даа

5 сар 1. 9:20
Зочин

АГУ ДЭЭДЭС МИНУ ТА НАРТАА МЭХИЙН ХҮНДЭТГЭЕ

4 сар 4. 19:05
Зочин

Хэрэв тэдний замд манай Улаанбаатар шиг худалч хулгайч дүүрэн, идэж уух наргиж цэнгэхээс өөрийг мэдэхгүй, бараг бүгдээрээ аймхай хулчгар, бирдүүд болон бэртэгчин пиг дүүрэн хот тааралдвал хэдэн монгол дайчин илгээх байсан бол ?! Дээрх харьцаагаар аваад үзвэл 30-50 монгол цэрэг л хэрэгтэй юм шиг байгаа юм.
xaxaxaxa

3 сар 28. 13:25
Зочин 96754040

голж шидээгүй 20.000 баатар эрсийг авч явсан гэнэ ямар овгийн баатар эрс байсныг мэдэхүү? Баруласууд байсануу

3 сар 29. 8:24
Зочин

20000 tsereg gej barin tavin bichih hereggui.ene toig hen ch batlaagui.Olon janjdiin udirdsan tsereg dornod evropiin end tend baildaj baisan.bugdeeree adriatiin tengisiin ereg deer ireegui ee.todorhoi heseg ni irsen.Ugudui haanii taalal tugssun medeeg sonsood ih tsereg nutgiin zug hulgiin joloo zalsan.

3 сар 25. 23:15
Хх

Сэтгэгдэл бичихдээ санал зөрөхдөө заавал ийм бүдүүлэг байх ёстой гэж үү?

3 сар 25. 0:36
Андройд

хахахаха юу уншчихав аа. Эхлэл нь айхтар байв. Сүүлдээ татаж унахаа шахлаа. Баярлалаа. Мэдрэл хошин шогийн тоглолтоос илүү байлаа.

3 сар 25. 10:16
Зочин

Тэнэг

3 сар 28. 17:49
Зочин

монголын 140 мянган цэрэг хэдэн мянган өрх айл ч гэлээ ижил мөрнийг гаталж болгаруудыг бут цохиж наадам хийсэн байдаг тэр наадамд тогоруул гэдэг цэрэг түрүүлсэн гэдэг тэгээл 1239-1241 оны хооронд орос болон зүүн ёвропыг зүйл дуусгасан даа

3 сар 25. 13:05
Андройд

Мэдрэл хошин шогийн тоглолтийн улаан фэн пицда байна даа чи. Иймэрхүү сонирхолтой фелетон уншиж сэтгэлийн кайф авч сур мал минь. Чиний Бооёо Аглуугаас чинь мянга дээр бичсэн байна. Хошногний үс минь

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]