Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Дэлхийд харь гаригийн довтолгооноос сэргийлэх зорилготой байгууламж байдгийг та мэдэх үү

Дэлхийд байгаа хөдөө аж ахуйн бүх ургамлын суулгацын материал болох дэлхийн үрийн сангийн агуулахыг 2006 онд НҮБ-ын ивээл дор байгуулжээ.

Дэлхийд байгаа хөдөө аж ахуйн бүх ургамлын суулгацын материал болох дэлхийн үрийн сангийн агуулахыг 2006 онд НҮБ-ын ивээл дор байгуулжээ. Төслийг Норвеги улсын хөрөнгөөр хэрэгжүүлсэн бөгөөд 9 сая ам.доллар зарцуулсан байна.

 

Ургамлын энэ санд орон бүр өөрийн гэсэн хэсэгтэй юм. Энэхүү агуулахыг солир унах, эсхүл харь гаригийн довтолгоотой хүн төрөлхтөн нүүр учрах, цөмийн дайн болох юмуу дэлхий нийтийн хэмжээнд дулаарах зэрэг гарч болзошгүй сүйрлийн улмаас устах аюулд оруулахгүй байх зорилготойгоор олон сая ургамлын үр агуулдаг аж. Доторх орон зай нь 4,5 сая үр хадгалахад хангалттай гэнэ.

Дэлхийн үрийн сангийн агуулах Лонгйир тосгонд далайн түвшинээс дээш 130 метрийн өндөрт 120 метрийн гүнд байдаг байна.

Үрийн сан дэлбэрэлт болон уснаас хамгаалах хаалга, хаалтуудтай ажээ. Эндхийн нүүрсээр ажилладаг хөргөгч төхөөргүүд, түүнчлэн мөнх цэвдэг нь материалын бүрэн бүтэн байдлыг хангадаг байна. Хэрвээ тоног төхөөрөмж ажиллахгүй боллоо ч гэсэн,наад зах нь температур цельсийн 3 градус хүртэл дээшлэх хүртэл нэлээд хэдэн долоо хоног тэсэж чадна.

Үрүүдийг лацадсан дугтуйнд хийж, үүнийгээ төмөр тавиур дээр байх дөрвөн давхар хуванцар саванд хадгалдаг байна. Бага температур (цельсийн – 18 хэм) болон хязгаарлагдмал хүчилтөрөгч нь бодисын солилцооны идэвхжлийг бага байлгаж, үр хөгширөх үйл явцыг удаашруулах ёстой юм.

Газар хөдлөлтийн идэвхижил бага, мөнх цэвдэг байдаг учир, үрийн сангийн агуулахбайгуулахаар Шпиценбергийн олтрийг сонгожээ. Энэ нь Хойд мөсөн далайд байдаг туйлын хамгийн өргөн уудам арал юм. Норвегийн вант улсын хамгийн хойд нутаг. Энэ олтриг болон эрэг хавийн ус нь цэрэггүй бүс юм. Энэ арлын албан ёсны хэл нь норвег, орос хэл бөгөөд тэнд очиход виз шаардлагагүй ажээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичихAa
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]