Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хүлгийн давхиа мэт "Хүмүүн, Тэнгэр, Газар"Уншсан1,283

"Лувсанвандан Арт Галлерей"-н залуу зураач Б.Содномдаржаагийн "Хүмүүн, Тэнгэр, Газар" үзэсгэлэн "BEST арт галлерей"-д нээлтээ хийлээ.

 

"Лувсанвандан Арт Галлерей"-н залуу зураач Б.Содномдаржаагийн "Хүмүүн, Тэнгэр, Газар" үзэсгэлэн "BEST арт галлерей"-д нээлтээ хийлээ. Эрэл хайгуулаар дүүрэн амьдрал-уран бүтээлийн их аянд хэдийнэ дөрөөлсөн залуу зураач маань сургуулиа төгссөнөөс хойш бүтээсэн “Хавар”, “Уул ус" “36+...” зэрэг бүтээлүүд нь бараг л анхных нь уран бүтээлүүд боловч сэтгэх материал арвинтай, өгүүлэмж сайтай, философилог, утга санаалаг, оюунлаг бүтээлүүд болж чадсан нь түүнд гэрэл гэгээтэй ирээдүй, туурвиж бүтээх их нөөц байгааг харуулна. Түүнээс хойш тодорхой хугацаа өнгөрч Содномдаржаагийн “Хөх дөл”, “Дуудлага”, “Бүү халд", “Тэгри”, “Дээж”, “Хүйн холбоо”, "Тэргүүн аравт” бүтээлүүд туурвигдан үзэгч олны сонирхлыг улам их татах болов.

Энэ удаагийн түүний "Хүмүүн, Тэнгэр, Газар" үзэсгэлэнд анх удаа шинээр тавигдсан “Хүмүүн, Тэнгэр, газар”, “Агула”, “Ууын эзэн”, “Зөөхий нуур”, “Өр”, “Орой” зэрэг бүтээлүүд нь олон түмэнд шинэ санаа, шинэ ухаарал, сэргэг бодол төрүүлэх нь дамжиггүй. Үзэсгэлэнгийн нээлтэд УИХ-ын гишүүн Лувсанвандангийн Болд, "Лувсанван сан"-гийн захирал Ш.Сүхбаатар нар оролцсон юм. Үзэсгэлэн энэ сарын 13-ныг хүртэл "BEST арт галлерей"-д үргэлжилнэ, та яараарай.


Б.Содномдаржаагийн уран бүтээлээс...

"Дэлгэр"

"Мандухай Цэцэн хатан"

"Дээж"

"Бүү халд - Бурхан Халдун"

"Орой"

"Тэргүүн аравт - 2"

"Хүсэл"

"Их хур"

"Тусгаар тогтнол"

"Сайн эр"

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]