Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Эртний түүхийн хамгийн их цус урсгасан 10 тулаан

Эртний түүхэнд тэмдэглэгдсэн үлдсэн хамгийн их гарз хохиролтой, цус урсгасан тулаануудыг дор дурдав.

Эртний түүхэнд тэмдэглэгдсэн үлдсэн хамгийн их гарз хохиролтой, цус урсгасан тулаануудыг дор дурдав. Чингэхдээ toptenz.net вэбсайтад дурдагдсан нийтлэлээс эх сурвалж авсан бөгөөд энд мэдээж хэрэг орчин цагийн дайн тулаанууд тэр дундаа дэлхийн I дайн, II дайны үеийн томоохон тулаанууд, Ленинградын бүслэлт, Сталинградын төлөөх тулаан, Курскийн цүлхэнд хийгдсэн тулаан зэрэг олон сая цэрэг оролцон цус урсгасан дайны түүхүүдийг оруулаагүй байна. Сонирхолтой нь тус сайтын үзсэнээр эртний түүхийн хамгийн хүнд ширүүн тулалдаануудын ихэнхэд нь монголчууд холбоотой байх юм. Мэдээж хэрэг дэлхийд хамгийн том эзэнт гүрэн байгуулсаны хувьд их цус асгаруулсан байх боловч нэг тулааны үеэр 1 сая хүн хөнөөсөн гэх нь арай л үнэмшилгүй мэт.

Куликовын тулаан (120.000-170.000)

1380 оны есдүгээр сарын 8-нд Дон мөрөн, Непрядва гол хоёрын бэлчир орчим Куликовын тал гэдэг уудам газар Алтан Ордны хаан Мамай, Москвагийн вант улсын Донын Дмитрий нарын хооронд агуу их тулаан болжээ. Энэ тулалдаан болсон түүхэн нөхцөл нь Алтан ордны хаан Мамай нь өөрийн өрсөлдөгч Тогтамыш хааны эсрэг Литовын вангуудтай холбоо тогтоосон ба Тогтамышийн гол холбоотон болох Москвагийн ван Дмитрийг цохих зорилгоор Москва руу хөдөлсөн бөгөөд Литовын вангуудтай хамтран хоёр талаас нь цохих бодолтой байжээ. Гэтэл Дмитрий өрсөн хөдөлж Мамайтай тулалдаж хоёр талаас их цус урсаж, маш олон хүний амь үрэгдсэн байна. Аль аль тал нь их хохирол үзэж нийтдээ 120.000-170.000 орчим хүн амь алдсантулалдааны талбараас хоёулаа ухран зайлцгаасан гэдэг. Гэхдээ энэхүү тулалдаан Алтан Ордны улсын захиргаанаас Оросыг бүрэн чөлөөлж чадаагүй бөгөөд Оросын вант улсууд нэгдэж, төвлөрсөн улс байгуулах эхлэлийг тавьжээ. Мамай нь албан ёсны Алтан Ордны хааны удам биш ч Чингисийн удмын Ногай ханы ач байлаа.

Калингагийн эсрэг аян дайн

Энэтхэгийн түүхэн дэх хамгийн агуу хаан болох Маурьягийн удмын Ашока хаан Энэтхэгийн дорнод эрэгт орших өнөөгийн Орисс мужийн нутаг дэвсгэр дээрх Калинга улсын эсрэг хийсэн аян дайнаа ялалтаар дуусгасан байдаг.Гэвч энэ нь 200-300 мянган хүн алагдаж шархадсан цус урсгасан аян дайн болсон бөгөөд хэдийгээр ялалт байгуулсан ч Ашока хаан маш олон хүний амь насаар, их үнээр олдсонд харамсан сэтгэл санааны хямралд орсон ба Энэтхэгийг бүрэн нэгтгэх зорилгоосоо татгалзаж буддын шашин шүтэж эхэлсэн байдаг.

Панипатын III дайн

Бабур хааны үүсгэн байгуулсан Энэтхэгийн Могул хэмээх эзэнт гүрнийг залгамжлагч Маратын хаант улс болон Афганистаны хаадын эвслийн эсрэг хийсэн энэхүү тулааныгн түүхэнд Панипатын III дайн хэмээн тэмдэглэсэн байдаг. Энэ тулаанд Маратын эзэнт гүрний 70 000 цэрэг Афганистаны эвслийн 100 000 цэргийн эсрэг Энэтхэгийн Харьяана орчимд тулалдсан бөгөөд Доголон Төмрийн удмын афганы хаадын холбоо ялж асар их цэрэг болоод энгийн иргэдийг харгислан хядсан аж. Тиймээс энэ тулааны хохирогч нь 200 мянга орчим хэмээн түүхэнд тэмдэглэжээ.

 
Кортесын бүслэлт

Испанийн байлдан дагуулагч цуст хэмээн алдаршсан Фернан Кортес одоогийн Мексикийн нийслэл Мехико хотын орчимд асар их харгислал үйлдсэн юм. Ацтекуудын соёл иргэншлийг мөхөөж тэдний эсрэг хийсэн түүний цуст дайныг Теночтитланы бүслэлт хэмээдэг. Энд испанийн булаан эзлэгчдийн орчин үеийн их буу, буугаар зэвсэглэсэн 1000 орчим цэргүүд болон тэдний холбоотон болох нутгийн уугуул омгийн 100 мянга орчим дайчдаас бүрдсэн хүч Ацтекийн эзэнт гүрний нийслэлийг бүслэжээ. Ацтекчууд хэдийгээр 300 мянга орчим дайчидтай байсан ч гурван сар орчим үргэлжилсэн бүслэлтийн дараа ялагдаж 200 мянга орчим ацтек цэрэг боло иргэд амиа алдсан байдаг.

Салсугийн тулаан

Хятадын Сүн улс болон Солонгосын Когурёо улсын хооронд болсон удаа дараагийн дайн тулаанаас манай эриний 602 онд Салсугийн тулааныг түүхэнд онцгойлон тэмдэглэсэн байдаг. Учир нь энэ тулаанд 300 орчим мянган хүн амиа алдсан байдаг аж. Сүн улс 1 сая цэргээ Когурёогийн нийслэл рүү илгээсэн бөгөөд 350 мянган хүнтэй солонгосын арми хотоо хамгаалан тулалджээ. Энэ тулааны үеэр солонгосчууд мөрний усыг хааж далан байгуулсан бөгөөд гэнэт далан сэтэрч улмаар үерлэсэн мөрний усанд хятадын цэргүүд ихээхэн хохирол амсаж улмаар тулаанд ялагджээ.

Дидгоригийн тулаан

Турк селджукийн эзэнт гүрэн болон Гүржийн вант улсын хооронд болсон энэ тулаанд мөн л 300 орчим мянган цэргүүд үрэгдсэн байдаг. Гэхдээ ихэнх нь туркүүд. Турк сельджукийн 500 орчим мянган цэрэг Гүржийн Дидгори орчимд Давид хааны 55 мянган цэрэгтэй нүүрлэн тулалджээ. Энэ тулаанд туркүүд ялагдаж 300 мянга орчим цэргээ хядуулсан түүхтэй.

Үнэгэн давааны тулаан

Их эзэн богд Чингис хааны Зүрчидийн угсааны Алтан улсыг дайлаар мордсон түүхийг энд дурджээ. Алтан улс умард зүгийн хамгийн чухал боомт болох Ехулин буюу монголоор Үнэгэн давааг Ху Шаху нэрт жанжинд 500 мянган цэрэг өгч батлан хамгаалуулсан байдаг. Энэхүү Үнэгэн давааг эзлэхээр монголчууд сар гаруй ширүүн тулаан хийж Алтан улсын бараг ихэнх цэргийг хядаж орхисон юм. Тэр үедээ Азидаа хамгийн хүчирхэгт тооцогддог байсан Алтан улсын арми 900 мянга орчим цэрэгтэй байсан ба ийнхүү ганц тулалдаанаар бараг тал хувийг нь алдаж ихээхэн хохирол амссан нь Хорезмын эзэнт гүрнийг хүртэл цочирдуулж байжээ. Улмаар Чингис хаан 5 жил гаруй хугацаанд Алтан улстай байлдаж умард хятадыг бүхлээр нь эзэлж цэргээ аван нутагтаа буцаж байсан ба түүний хүү Өгөдэй эцгийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэн эртний өст Алтан улсыг бүрмөсөн мөхөөж байв.

Чанпины тулаан

Манай эриний 260 онд хятадын эртний улсууд болох Жао болон Цин гүрнүүд хоорондоо олон жилийн турш дайтсан ба Чанпины хэмээн нэрлэгдсэн цуст тулаанаар ялагчдыг тодруулж байжээ. Хоёр улсын гол хүчин Чанпин хэмээх газар тулгаран байлдахад нийтдээ 600 орчим мянган хүн амиа алдсан хэмээн түүхийн сурвалжид тэмдэглэн үлдээжээ.

Иерусалимын бүслэлт

Иерусалим хот түүхийн олон үед бүслэгдэн дайтагч талуудын аль нэгний эрхшээлд орж байсан ба тэдгээрээс хамгийн их цус урсгасан нь иудейчууд болон Ромын эзэнт гүрний анхдугаар дайны үед болжээ. Манай эриний 70 онд ромын 70 мянган хүнтэй легионууд Иерусалимыг бүслэсэн ба хотыг 40 мянга орчим еврей цэргүүд хамгаалж байжээ. Энэ тулаанд ромчууд ялалт байгуулж тэр үеийн түүхч Жозефусын тэмдэглэж үлдээснээр 1.1 сая орчим хүн амиа алдсан гэжээ. Тэдний ихэнх нь еврейчүүд бөгөөд Иерусалим хотын оршин суугчид болох тэднийг ромын легионууд асар ихээр харгислан устгасан нь энэ юм.

Хүлэгү хаан Багдадыг эзэлсэн нь

Эртний түүхийн хамгийн их цус асгаруулсан тулааны нэгдүгээрт тус сайт Хүлэгү хаан Багдадыг эзэлсэнийг нэрлэжээ. 1258 онд арабын ертөнцийн хамгийн хүчирхэг баян тансаг хот болох Багдадыг Чингисийн ач Хүлэгү хаан бүсэлжээ. Монголын эзэнт гүрний 150 мянга орчим морин цэрэг Багдадыг бүсэлсэн ба Халифын 50 мянга гаруй ирак цэргүүд ширүүн эсэргүүцэн тулалдсан ч тэсэж тэвчилгүй бүгд шахам амиа алдаж хотоо эзлүүлсэн байна. Энэ үеэр байлдан дагуулагчид Багдадын эзэн Халифаас авахуулаад энгийн иргэдийг оролцуулаад 1 сая орчим хүмүүсийг хөнөөсөн хэмээн тэмдэглэжээ. Зарим эх сурвалжид тэр үед амь эрсэдсэн хүмүүсийн тоо 2 сая ч хүрсэн хэмээн тус вэбсайт бичсэн байна.

Сэтгэгдэл 9ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичихAa
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
1 сар 17. 22:15
түүх сонирхогч

сайхан шаах юмаа. Хүлэг хааны цэргүүд Багдадыг эзлэлсны дараа хаан цэргүүддээ 3 хоног дээрэмдэх зөвшөөрөл өгсөн гэдэг. Энэ түүхэн үнэн. 1945 онд Берлинг орос цэргүүд эзэлсны дараа Жуков мөн л 3 хоног хотыг тонох дуртай юмаа хийхийг цэргүүддээ зөвшөөрсөн гэдэг. Харин өнөөдүүл нь Берлинд үлдсэн бүх хүүхнүүдийг нь хүчиндээд, дээрэм хийгээд архидаад замбараагүй юм болоход Жуков өөрөө шадар цэргүүдээ дагуулан автомат буу барин олон цэргийг шүршиж байж эмх цэгцтэй болгосон гэдэг. Хүлэг хааны тэр бүдүүлэг цагт монгол цэргүүд харин ч журамтай байсан гэдэг. Багдад хот монголын булаан эзлэлтийн дараа бүтнээрээ байсан үлдсэн юм шүү. Харин дараа нь хоёр ч удаа шатсан байдаг.

2016, 10 сар 6. 12:11
Зочин

Алтан-Орд-Илхаадын Дербентийн тулалдаан, Каннын тулалдаан, Каталины тулалдаан, Араб-Их Карлын тулалдаан гээд олон тулалдаан орхигджээ

1 сар 16. 23:37
Зочин

bas ter solongosiin hyatadiin dain bol vlger ch dee. tiim tulaldaan boloogui sh dee tvvhend

2016, 10 сар 4. 13:25
HAINGA

ZA DAA NAAD CHINI UURSDUU BOLOOGVI SHDEE .. SHVDNII JIGJILVVR BNA UU

2016, 10 сар 1. 2:11
Зочин

Маанаг аа эртний тулаан гэж байхад чинь юун Сталинград вэ? Ганц мэддэг нь Сталинград уу

2016, 9 сар 30. 23:37
Зочин

end neg yum orhigduulj mongolchuudiin enethegt hiisen ayan dain mun egypetiin mamluktai hiisen dainiig orhigduulj

2016, 9 сар 30. 7:21
Зочин

Arabuud usurhdug ni unen,,, Huluge baatar uurt ih eserguutsel uzuulsen gazriin tsereg ard gehgui tuuchdag bsan tuhai tuuhend uldjee,, 1000'000+

2016, 9 сар 29. 19:21
зочин

сталинград. ....

2016, 9 сар 28. 15:28
Зочин

Dutuu yum bichsen bn, ene listiin ehnii 10-t Mongolchuudiin hiisen 5 tulaan shuud orno, Dogolon Tumur iin tulaan, Hulegu bolon Baidu Haanii tulaan (800,000 hun uhsen) , Zev Subeedei (Legniziin tulaan ) zereg olon tom Delhiin tuuhiig shiidsen tulaanuud shuu orno, uhsen atsnii Hujaa Solongosiin tulaan be tednii tulaan bol piavnii gazriin zodoon lugaa adil...

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]