Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Их Монгол улсын бүрэлдэхүүн хэсэг, Чингис хааны хүү Зүчийн их улс. Бат хааны удирдлага дор Дунай мөрнөөс Балхаш нуур хүртэлхасар уудам нутагт оршин тогтносон монголчуудын төрт улс Европтой хаяа залган Оросыг дарангуйлж байлаа

Бат хаан өргөмөл хүүд Александр Невскийдээ туслаж германчуудыг бутцохисонУншсан12,411

Новгородын түүхэн эх сурвалжид Невийн Александрт “Бурхан тэнгэрээс илгээсэн цэргийн хороо” тусласан гэж бичсэн нь бий.

ОХУ-д жил бүрийн дөрөвдүгээр сарын 18-нд Цэргийн алдрын өдрийг тэмдэглэдэг. Учир нь, 774 жилийн тэртээ 1242 оны энэ өдөр Новгородын 22 настай залуу ван Невийн хэмээх Александр Пейпус (оросоор Чуд) нуурын эрэг дээр Германы Левоны одонгийн цэрэгтэй тулалдан гарамгай ялалт байгуулжээ.

Түүхэнд Мөсөн дээрх тулалдаан гэж тэмдэглэгдэн үлдсэн тэрхүү байлдаанд Новгород, Владимир-Суздалийн 15 мянган цэрэг Левоны одон, Данийн 10 мянган цэргийг хиар цохисон байдаг.

Новгородын түүхэн эх сурвалжид Невийн Александрт “Бурхан тэнгэрээс илгээсэн цэргийн хороо” тусласан гэж бичсэн нь бий. Тэр тэнгэрийн хороо гээч нь юу байв? Оросын түүхч С.Соловьёвын бичсэнээр, Невийн Александр дээрх тулалдаанаас нэлээд өмнө Сүбэдэй жанжны хамт Европын аян дайныг удирдсан Чингис хааны ач Батаас “Газар нутгаа үргэлжлүүлэн захирахыг хүсвэл надтай ирж уулзан албан эрхээ автугай” гэсэн нэлээд захирангуй захидал авчээ.

Невийн Александр тэр даруй Баттай очиж уулзан өргөмөл хүү нь болсон төдийгүй түүний хүү Сартагтай ах дүүгийн цусан андгай тавьсан гэдэг. Тэр үед Хархорумд их хаан Өгөөдэй таалал төгссөн тул Бат шинэ хааныг өргөмжлөх хурилдайд оролцохоор нутаг буцахаас өөр аргагүйд хүрсэн байв. Тиймээс ч Оросын хойд ванлигуудыг хүчирхэг Ливоны одонгийн түрэмгийллээс хамгаалан өөрийн хяналтдаа авахын тулд Невийн Александртай тохиролцсон биз ээ.

Дундад зууны Польшийн түүхч Р.Гейденштейн (1556-1620) энэ Мөсөн дээрх тулалдааны тухай бичихдээ, Невийн Александр Бат хааны даалгавраар Ливоны одонгийн эсрэг хөдөлж, монгол цэргийн хорооны тусламжтайгаар ялалт байгуулан Псков хотыг эргүүлэн авсан гэжээ. Мөсөн дээрх тулалдаанд Оросын цэрэг монгол тактикаар тулалдсан нь ч нэгийг хэлнэ.

 

Ливоны хуягласан морьт цэргийн довтолгоог явган нум сумчид угтаж нэлээд хохирол амсуулаад өөрсдөө бараг тэр чигтээ хиар цохиулжээ. Ливоны одонгийн цэрэг цааш давшилсаар Оросын гол хүчтэй тулгарахад хоёр жигүүрээс нь гэнэт морьт цэрэг гарч ирэн нумлан довтолсон аж. Хоёр жигүүрийн тэр морьт цэрэг өнөөх “Бурхан тэнгэрээс илгээсэн цэргийн хороо” буюу Батын өргөмөл хүүдээ тусламж болгон илгээсэн монгол хороо байсан гэлтэй. Юутай ч, Невийн Александр монголчуудын тусламжтайгаар католик шашинтай өрнөдийн түрэмгийллээс Орос нутгаа, үнэн алдарт шашнаа хамгаалж чадсан билээ.

Б.Барс

Сэтгэгдэл 19ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2016, 11 сар 29. 20:01
Зочин

Ene orosuudiig oros ah nar gj yariha boliochee bid nariin talhind 300 jil bsn uls shude bid nar ah ni yum bishuu sots niigmiin ued oros ah nar gd bur dawraagaad haytsan ed nariig odoo ingej yarihaa bolih tsag irsen bhaa

2016, 11 сар 11. 9:05
zochin

Orosuud yu gehen hamaagvi tvvhee vneneern bichij Uwug deedseere baharhaj zaluu vede oilguulah heregtei

2016, 11 сар 29. 13:00
Зочин

тийм шүү

2016, 9 сар 19. 11:40
Зочин

orosuud toohgui ee buur mongoliin ezent guren baigaagui gej yariad baiga auls shu de iim l ahtai uls da bid

2016, 10 сар 5. 11:41
Зочин

Оросуууд юу гэх нь хамаагүй. Хамгийн гол нь Монголын ард түмэн хүүхэд багачууд түүхийн үнэн мөнийг мэдэх нь чухал бусуу

2016, 9 сар 17. 11:10
Зочин

20 30 жилийн өмнөх оросын ачийг санахгүй хэвтэж 500 600 жилийн өмнөх ачийг оросууд санасангүй гэж хуцахаа боль

2016, 12 сар 1. 14:39
Зочин

20 30 jiliin umnu orosuud bidend yaaj tusalsan yam mun hutsvaa gulug mini yadaj tuuhee unsh bichig meddeg bol

2016, 11 сар 9. 11:26
Зочин

үнэн. санал нэг байна. хэрэв 500-700 жилийн өмнө бид оросоос тусламж авч байсан бол өнөөдөр огт тийм юм байгаагүй л гэж зүтгэнэ.

2016, 10 сар 5. 11:40
Зочин

Оросуудын ачыг санаж байгаа шүү Монголын ард түмэн. ОХУ байгаль нуур, тува, алтайн бүсийг авсан. Дэлхийн 2 дугаар дайны үед Монголын ард түмэний тусламж хүчирхэг АНУ-ын тусламжтай эн зэрэгцэж байсан гэж уншаагүй юу. Өөрөө түүхээ сайн судал. Одоогийн хүчирхэг Орос, Хятадыг хэн байгуулж нэгтгэж өгсөн бэ? Монголчууд шүүдээ. Монголчууд Оросд өргүй. "Сайн буюу муу хөрш гэж үгүй" Мөнхийн эрх ашиг л гэж буй. Иваны доодхыг долоож палдига амьдралаас залхаач.

2016, 11 сар 9. 11:23
Зочин

Хятад палдига.

2016, 11 сар 14. 13:06
Зочин

chi ooroo hariin daldaga, Mongol gej tusdaa uls undesten baina gej meddeggui

2016, 9 сар 16. 21:19
зочин

наадахийг чинь оросууд үзвэл галзуурах байлгүй, одоо түхээ шинээр зохиож байгаа шдээ, лав л оросын түүхэнд ийм зүйл байдаггүйшдээ, өөрсдөө л хядчихсан юм шиг бичээд байгаа шдээ. тэр куликовын талд монголын мамай хааныг цохьсон ялсан гээд байсан чинь сүүлдээ мамайн талд ч оросууд өөрсдөө байсан болж таарсан, одоо тэгээд тар бахархал бологсон хөшөөгөө буулгавал таарна

2016, 9 сар 16. 20:58
Зочин

Оросууд даанч ач санахгүй л дээ Оросын соёл гэж байгаагүй байх ч үгүй Жириновский үнэн хэлсэн утга зохиол сонгодог урлагаа баруунаас Франц Англичуудаас авсан цэрэг арми улс удирдах онолоо монголоос авсан гэж думынхаа хурал дээр хэлж байсан тэр битгий хэл жинхэнэ орос хэл мөхөж байна монгол болон барууны үг хэллэгийг их ашигладаг болсон орос үг олдохоо болилоо гээд шүүмжлэж байсан шүү дээ

2016, 11 сар 29. 19:53
Зочин

xaxa tegeed mongoliig uur yu gelee helehgui yumuu? :|

2016, 9 сар 16. 20:51
төгсөө

ливоны одон гэж байдаггүй юм үүнийг ливоны овог аймаг улс гэж ойлговол зөв болов уу махчилж оросоос орчуулж бохгүй

2016, 9 сар 16. 16:19
Түүхч

Нотолгоо алга худлаа

2016, 11 сар 14. 13:07
Зочин

tuuh meddeggui tuuhch gej yu baidag yum

2016, 9 сар 16. 15:11
Зочин

Лев Гумилев энэ талаар тодорхой бичсэн байдаг.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]