Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

What If буюу хэрвээ ийм зүйл болсон бол гэсэн утга агуулга бүхий контент топикуудыг гадаадын түүх судлалын хэвлэлүүдэд өргөнөөр нийтэлдэг. Сонирхолтой байх болов уу гэх үүднээс What If буланг нээж уншигчдадаа хүргэж байна.

ЗХУ-тай цөмийн дайн хийсэн тохиолдолд Америкийн 80 сая иргэн амиа алдах байжээУншсан7,412

Түүнчлэн тэр л 1986 онд олон улсын терроризмыг дэмжсэн гэж сэжиглэн Ливи улсыг бөмбөгдсөн билээ. Түүнээс гадна Рейган 1982 оны үеэр Аргентинтой хийсэн Маргарет Тэтчерийн Фолклендын дайныг дэмжиж байв.

Тэр жил Америкийн тарчигхан амьдралтай гуталчны гэрт хожим нь кино жүжигчин болоод Калифорни мужийн амбан захирагч болтлоо дэвшиж, бүр улсынхаа Ерөнхийлөгчийн албаны төлөө гурвантаа зүтгээд эцэст нь санасандаа хүрч, түүгээр ч үл барам улиран сонгогдсон “Жиппер”, “Бонзо” хочит бяцхан хүү мэндэлжээ.

АНУ-ын “Дисковери” телевиз болон интернэтийн “А.О.Л” компаниуд хамтран “Америкийн түүхэн дэх хамгийн аугаа хүн”-ийг тодруулахаар нийт иргэд дундаа санал хураалт явуулан цахим шуудан, цаасан шуудан, утасны дуудлагад дарагдаж сонирхолтой нь Америкийн бүх түүхийн турш дахь шилдгийн шилдэг эрхмээр “гуталчин”-ы хүү Жиппер тодорсон байв. Бүх цаг үеийн шилдэг Америк хүнийг шалгаруулах санал хураалтанд 2.4 сая иргэд оролцжээ.

Рейган боолчлолын эсрэг тэмцэгч иргэний дайны үеийн Аугаа ерөнхийлөгч Линкольны өмнө гишгэж, сая сая хар арьстнуудын иргэний эрхийн төлөө тэмцэгч Мартин Лютер Кингийг орхиж, Америкийн хамаг л “шилдэг” тодотголтой болгоныг ардаа орхисон байна.

1911 оны 02 сарын 06-нд Иллинойс мужийн Тампикод төрсөн Рейган гуталчин эцгийнхээ хамт нэг хотоос нөгөөг хүртэл хэрэн хэсч аавынхаа ажилд нэмэр болдог байлаа. 1932 онд эдийн засаг, нийгмийн чиглэлээр коллеж дүүргэж төдөлгүй армид алба хааж 1945 онд ахмад цолтой халагджээ. Оюутан байхдаа спортоор чамгүй хичээллэж хөл бөмбөг, волейбол сонирхож амралтаараа олон газар зэрэг ажиллаж, мөнгө олдог байжээ.

Коллежоо төгсөөд радиод нэвтрүүлэгч болж, урлагийг улам бүр сонирхох болсон гэдэг. Тэрээр 1937 оноос эхлэн 30 шахам жил гол ба туслах дүрийг кино дэлгэцнээ бүтээн нийт 54 кинонд тоглож “Бонзо” гэх хочоороо олны танил болсон байна. 1950-иад оноос Бүгд найрамдах намд гишүүнээр элсэж улс төрийн амьдралд идэвхийлэн оролцох болжээ. Төдсөн ч үгүй 1962 онд Бүгд найрамдах намаас нэр дэвшиж улмаар 1966 онд Калифорни мужийн амбан захирагч болов.

 

Рональд Рейган 1966 онд муж улсын амбан захирагч болсноосоо хоёр жилийн дараа 1968, 1976 онуудад намаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн боловч хүчрээгүй байна. Харин 1980 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан нам Жимми Картерийг, Бүгд найрамдах нам Рональд Рейганыг дэвшүүлсэн юм.

Рейган нам дотроо Иллинойс муж улсаас конгресст сууж байсан Жон Андерсонтой өрсөлдөн тодорсон байна. Улмаар Рейган сонгогчдоос 489 санал авч, нийтийн саналын 51 хувийг авч АНУ-ын 40 дэх Ерөнхийлөгч болж чадсан. Тэрээр Ерөнхийлөгчөөр найман жил ажиллахдаа 1983 онд “Оддын дайн” програмаа дэвшүүлж, 1988 онд Москвад айлчлал хийж зэвсэглэлээр хөөцөлдөх асуудлыг зогсооход том түлхэц өгч, хүйтэн дайны төгсгөлийг нүдээр үзэж гараараа урлалцсан. Рейганы засаглалын жилүүдэд 1987 онд Монгол, Америкийн хооронд ард түмний язгуур ашиг сонирхлыг дээдэлсэн дипломат харилцаа тогтож, Иран Контрасийн хэрэг гэгч буй болж, 1986 онд Челленжер хөлөг хөөрөхдөө сүйрч байлаа. Тэрээр нас намбандаа таараагүй гэнэтийн огцом шийдвэр гаргах, эрс шийдмэг зан чанар зэргээрээ шуугиулж байсан.

Рейганы нэр социалист лагерийн сүйрэл, ЗХУ-ын бутралтай яах аргагүй холбогддог. Чухам түүний үед хүйтэн дайн хүчээ авч эхэлсэн. “Оддын дайн” хөтөлбөр, коммунистуудын эсрэг хүчийг дэмжиж, Афганистаны можахедуудад тусалсан, Европт "Першинг" пуужингуудыг байрлуулсан зэргийг дурдахад хангалттай. Рейган хамгийн анх ЗХУ-ыг “хорон санаат эзэнт гүрэн” гэж нэрлэсэн юм.

Рейган Михаил Горбачёвтой уулзахдаа өөрийн "doverjay no proverjay"-гаар ЗХУ-ын генсекийг хожиж, зэвсэглэлийг хязгаарлах гэрээг АНУ-д ашигтайгаар хийж чадсан гэж өнөөдөр шинжээчид нэгэн дуугаар баталдаг. Рейганы авсан өөр нэг хатуу арга хэмжээ бол социалист болох шахсан Гренада руу 1983 онд халдсан явдал. Түүнчлэн тэр л 1986 онд олон улсын терроризмыг дэмжсэн гэж сэжиглэн Ливи улсыг бөмбөгдсөн билээ. Түүнээс гадна Рейган 1982 оны үеэр Аргентинтой хийсэн Маргарет Тэтчерийн Фолклендын дайныг дэмжиж байв.

Дашрамд дурдахад ойрмогхон Пентагоны архиваас нэгэн баримтыг ил болгох хугацаа нь болсон тул олон нийтэд задалжээ. Энэ бол ерөнхийлөгч Роналд Рейганы зөвлөхүүд хэрвээ ЗХУ-тай цөмийн дайнд орвол Америк орон ямар хохирол амсаж болох талаархи судалгаа байлаа.

Зөвлөлттэй байлдсан нөхцөлд анхны цөмийн цохилтоор л АНУ-ын 80 сая иргэн амь насаа алдах тухай судалгааг зөвлөхүүд нь түүнд өгч байжээ.

Энэхүү түүхэн баримт ил болгосноор, магадгүй Рейган цөмийн эзвсэглэлийн эсрэг чангахан дуугарч, Зөвлөлтэй харилцаагаа ойртуулах гэж оролдож байсны нэг шалтгаан нь энэ баримт байж болох юм хэмээн судлаачид бичиж эхэлжээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]