Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хөлбөмбөгийн хамгийн хачин жигтэй тохиолдлуудУншсан7,048

Хөл бөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн ид явагдаж буй энэ үеэр бяцхан цуглуулгаасаа хөл бөмбөгтэй холбоотой тэр болгон хүний мэддэггүй хачирхалтай сонирхолтой хэдэн баримт олж хуваалцах гэсэн маань энэ.

 

Хөл бөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн ид явагдаж буй энэ үеэр бяцхан цуглуулгаасаа хөл бөмбөгтэй холбоотой тэр болгон хүний мэддэггүй хачирхалтай сонирхолтой хэдэн баримт олж хуваалцах гэсэн маань энэ.

Нэгэн удаа Бразилд болж байсан хөл бөмбөгийн тоглолтын үеэр бөмбөг хаах гэж байсан хаалгачийн дээрээс салхинд туугдсан шүхэрчин дарж унан гоол алджээ. Шүүгч бөмбөг орсонд тооцсон бөгөөд “дээд тэнгэрийн нөлөөгөөр гоол орсон учир тооцохгүй байх боломжгүй” гэж тайлбарласан гэдэг.

1969 оны 11-р сарын 3-нд Англид хөл бөмбөгийн нэгэн түүхэн тоглолт болсон нь Суррей болон Хантс  хотуудын залуучуудын багуудын тэмцээн билээ. Тэрхүү тоглолт тун ширүүн бохир болсон бөгөөд талбайн шүүгч нь нийт 22 хүнд улаан карт өгсөн бөгөөд (гэмтэж эмнэлэг рүү хүргэгдэж байгаа тамирчинг оруулаад) удалгүй түүний энэ шийдвэрт эргэлзэж байгаа хоёр нөхөрт ч бас улаан карт өгсөн байна. Тэрхүү хоёр нөхөр нь хажуугийн шүүгч нар байжээ.

 

Будант Альбион гэж их ярьдаг. Тэгвэл Шотландын хоёр багийн тоглолтын үеэр энэ манан будан талбай дээр бууж харагдах зүйл ч маруухан болж эхэлсэн байна. Гэнэт шүүгч талбай дээр арай олон хүн байгаа мэт санагдахаар нь сэлгээний сандалд сууж байгаа хөл бөмбөгчдийг тоолохоор очсон бөгөөд хэрвээ хүн дутуу байвал айхавтар торгохоор бэлдэн байж гэнэ. Очтол тэнд хэн ч байсангүй. Талбай дээр 30 гаран тоглогч бүгд л бөмбөг хөөцөлдөн байжээ.

Аргентинд ганц бие хөлбөмбөгчин гэр бүлтэй хөл бөмбөгчнөөс илүү байж болохыг харуулах гэсэн туршилтын тоглолт зохион байгуулжээ. Тоглолт хэвийн үргэлжилсээр эхнэртэй хөл бөмбөгчдийн хаалганд пенальти цохихоор болж, улмаар “ганц бие” хөл бөмбөгчид гоол хийн баярлан хашхирах үед талбай дээр гоол алдсан багийн тамирчдын эхнэрүүд нь гарч ирсэн байна. Пенальти заасан шүүгчийг хэмх нүдсэн эмэгтэйчүүд тоглолтын дүнг өөрсдийн хүссэнээр өөрчилсөн бөгөөд ялж байсан “ганц бие” нөхдүүд огт эсэргүүцэж чадахгүй чимээгүй, даруухан байсан гэдэг.

Бразилын “Какова” хэмээх нэлээд амжилттай тоглож байсан шинэ багийг дотоод явдлын яамны сайдын тушаалаар тараан, тэмцээнээс хасуулсан байна. Учир нь энэ баг цагдаагийн баг байсан бөгөөд тоглолтын үед тэдний гол хөгжөөн дэмжигч нь мэдээж цагдаа нар. Цагдаа нар тоглож байх үед гадаа гудамжинд хөл толгойгоо алдаж байдаг байсан ба харин хөл бөмбөгийн стадионд эмх журам гэж жигтэйхэн. Дотоод явдлын яамны сайдад өөр арга үнэндээ байсангүй бололтой.

Бразилын хамгаалагч Пинейро бол хаалганд гоол хийх бас нэг онцгой авьяастай хүн бөгөөд харамсалтай нь өөрийн хаалганд цөөнгүй гоол хийсэн байна. Тэрээр ганцхан улиралд өөрийн хаалгандаа 10 гаруй гоол оруулсан учир гай түй хол байг, юмыг яаж мэдэх вэ гээд довтолгоонд тоглуулж үзжээ. Довтлогч болсон хамгийн эхний тоглолтод тэрээр гоол хийсэн бөгөөд дахиад л өөрийн хаалганд.

Польшийн Быдгощ хэмээх хотод нэгэн сонирхолтой хөл бөмбөгийн тэмцээн болж нэгэн гэр бүлийн гишүүдээс бүрдсэн баг тоглон хожигдсон байна. Тэр багт 15-28 настай нэгэн эцэг эхийн 11 хүүхдүүд нэг баг болон тоглосон нь тэр. Хэдийгээр хожигдсон боловч тус багийн дасгалжуулагч, “үүсгэн байгуулагч” Осиньско гээчийг олон түмэн ихэд дэмжиж байсан бөгөөд ялангуяа эмэгтэйчүүдийн бахархлыг ихэд хүлээсэн гэдэг.

1959 онд Германы Гельзенкирхенд стадионы зохион байгуулагчийн алдаанаас болж нэг цагт хөл бөмбөгийн болон гандболын хоёр тэмцээн давхацсан байна. Хөл-гар-бөмбөгчдийн хэн нь ч бууж өгөхгүй байсан учир аргаа барсан зохион байгуулагчид хоёр тэмцээнийг нэгэн зэрэг явуулсан байна. Талбай дээр хоёр бөмбөг, дөрвөн баг.

Нэгэн удаа хөл бөмбөгийн шүүгчид өөрсдөө тэмцээн зохион байгуулжээ. Хоёр баг болсон шүүгч нарын тэмцээн эхэллээ. “Эхний гоол ортол бүх л зүйл хэвийн үргэлжилж байсан” хэмээн дараа нь дурсан бичсэн байдаг гэнэ лээ. Эхний гоол дүрмийн дагуу байсан эсэх талаар маргалдаж эхэлсэн бөгөөд удалгүй... яаралтай дуудсан тусгай ангийн цагдаа нар л арай чүү гэж аймшигт зодооныг зогсоож чаджээ.

1978 оны Грекийн улсны аварга шалгаруулах тэмцээний үеэр ПАОК багийнхан эзэн баг болох Этникос багийн хаалганд гоол хийгээд хөгжөөн дэмжигчдийнхөө мөн очиж баярлан дэвхцэж гарчээ. Шүүгч эргэн талбай дээр гарч тоглолтоо үргэлжлүүлэхийг хэд дахин шаардсан боловч баярлаж хөөрсөн үзэгч хөл бөмбөгч нараас үгийг нь тоох хүн олдсонгүй. Шүүгч шүгэл үлээн тоглолт эхлэх зөвшөөрөл өгсөн бөгөөд Этникос багийнхан хоосон хаалга руу бөмбөг хөөсөөр гоол хийж тоог тэнцүүлжээ.

1976 оны 3-р сарын 20 нд болсон Астон Вилла-Лестер Сити багийн тоглолтод Крис Николь хэмээх эр 4 гоол хийн шуугиулсан байна. Тоглолт 2 : 2 харьцаагаар тэнцжээ..

Нийтлэлч Чалчаа саарал
Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
7 сар 4. 11:08
УНШИГЧ

2018 он. ОРОС-ИСПАН. хасагдах шат. Оросууд үндсэн ба нэмэлт цагт 2 гоол хийж Испанчууд гоолдож чадалгүй тэнцсэн тул оросын хаалгач шийдвэрлэх торгуулийн цохилтуудыг амжилттай хааж ялалтыг багтаа авчирлаа

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]