Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Германы танкуудын эрлэг болсон онгоцУншсан7,267

Мөн нэг нисгэгч "шинэ онгоцууд муу байна. Нисдэг авснаас ялгаа алга" гэж хэлээд буудуулж байсан гэдэг. 274 бол үйлдвэрээс гараад зогссон ИЛ-2 онгоцны тоо.

Цэргийн түүх судлаач Э.Баттулга бичиж байна.

1940 оны сүүлээр Кремльд болсон уулзалт дээр Сталин нэгэн хүнд хандаж "Нөхөр Сергей Владимирович Испани, Монголд хийсэн дайнуудад илүү өндөрт нисдэг хурд өндөртэй онгоцууд орчин үеийн армиудын гол зэвсэглэл болоод байгааг та анзаарсан байх. Гэтэл таны онгоц энэ шаардлагуудад огт нийцэхгүй харин ч эсрэгээрээ байна" хэмээн хурцхан шүүмжиллээ. Ильюшиний зохион бүтээсэн онгоцыг үйлдвэрлэлээс хасав. Энэ ярианаас хойш мань хүн өөрийн ухаангүй мэт болсон гэдэг. Харин буудуулаагүй үлдсэн шалтгаан нь тэрээр сайн карьер хөөдөг, хор хутгадаг хүн байсан ч гэдэг. Ямартаа ч тэрээр дайныг амьд угтаж чадсанаараа унаж байсан нэр хүндээ дахин аварсан юм. Өндөрт нисдэг онгоцууд бөмбөг хаях, онох тал дээр тйим сайн байгаагүй нь тухайн үеийн проблемын нэг байж. Оросын арми Халх голд муугүй байлдсан ч Испанид маш амжилтгүй байлдсан билээ. Тэнд ирээдүйн дайсан германчуудтайгаа тулсан юм. Ерөөс Испанид бөөн бөөн бүтэлгүйтлийн золиосыг олон хүн алтан амиараа төлсөн байдаг. Тэдний нэг нь Оросын нисэх хүчний маршал, Монголын тэнгэрт гялалзаж байсан 2 удаагийн баатар, Монголчууд улаан тугийн одон өгсөн нисэгч Смушкевич. Энэ хүн Испанийн дайны бүтэлгүйтлийн талаар Сталинтай санал зөрж өөрийн үзэл санаагаа хамгаалсан учраас цаазаар авахуулсан юм. Энэ хүнийг шоронд буудаж байхад Москвагийн хувь заяа дээсэн дөрөөн дээр ирсэн байдаг. Хэлмэгдэл дээр нэг хазайчихая. Москвагийн тулааны хувь заяа хүнд болоод ирэхийн алдад шоронд байсан маш олон хүний нэрсийн жагсаалт гаргаж буудаж алсан байдаг. 1942 оны 5 сард байдал дахин хэцүүдэхэд мөн л маш олон хүний нэрс гаргаж шоронд нь буудсан байдаг. Ялагдаж магадгүй тул ард үймээн гарахаас сэргийлсэн үйлдэл байж болох ч эдэн дунд гэмгүй хүмүүс маш олноороо өртсөн юм.

 

Мөн нэг нисгэгч "шинэ онгоцууд муу байна. Нисдэг авснаас ялгаа алга" гэж хэлээд буудуулж байсан гэдэг. 274 бол үйлдвэрээс гараад зогссон ИЛ-2 онгоцны тоо. Баруун чиглэлд дайн эхэллээ. Германы арми юунд ч зогсоогдошгүй мэт урагшилсаар. Дайны практик дайсны танкууд зогсоогүй цагт германчуудын довтолгоон зогсохгүй гэдгийг батлаж өглөө. Танкийг нэгдүгээрт танк л зогсооно, хоёрдугаарт их буу. Гэтэл Оросын их буучид, танкчид дайны эхний саруудад энэ үүргээ биелүүлж чадаагүй билээ. Өөр юугаар тэднийг зогсоох вэ...

Тухайн үед иргэний агаарын, нисэх шуудангийн гээд ер нь хөдлөж чаддаг байсан бүх онгоцны шалыг нь цөмлөж цэрэг тэлээгээр бөмбөг оосорлож зүүгээд фронт руу нисгэж үзсэн байдаг. И, СУ, По, Чайка загварын хоцрогдсон байсан ч хамаагүй бүх л онгоцууд энэ сорилтод орсон юм. Нисгэгч бөмбөгөө тайлж хаяхад цэрэг тэлээ их амар байсан гэдэг. Эдгээр онгоцууд бүгд туршилтдаа унасан. Бараг бүгд эргэж ирээгүй, зарим нь байндаа ч хүрч чадаагүй унасан. Авч явах бөмбөгний даац нь ч үнэндээ муу байлаа. Энэ ажлыг ганцхан онгоц гүйцэтгэж чадсан нь нөгөө гологдож байсан, 274 ширхгийг үйлдвэрлээд зогсоосон ИЛ-2 байж таарлаа.

Сталин ажлын өрөөндөө Ильюшиныг дуудаж уучлалт гуйгаад нэмж шагнасан ч гэдэг яриа байдаг. Москвагийн тулааны тухай маршалуудын өгүүлсэн номон дээр хамгийн гол нь ИЛ-2 танктай амжилттай тэмцэж, устгаж чаддаг байсан тухай бараг бүгд өгүүлсэн байлаа. Ялангуяа Конев бүр илүү дурдсан. Зэвсэглэлээс хасагдсан онгоцыг маш хурдан эргүүлэн зэвсэглэлд авч олон тоогоор даруйхан гаргах шаардлага ундрав. Хэд хэдэн зохион бүтээх товчоо хуяг материал их шаардаж байна гэх үндэслэлээр татгалзах гэж оролдоход Сталин өөрийн биеэр утасдаж фронтод ИЛ-2 онгоц талх, ус агаар мэт хэрэгтэй байна. Та намайг ойлгосон уу гэж нэг тйиш нь шийддэг байж. Үгүй гэж хэлэх хүн хаанаас олдох билээ.

Хэсэг хадуурчихая. ИЛ-2 онгоцонд ашиглаж байсан хуягийг Ленинградын фронтын явган цэргийг хуяглаж үзэхээр шийдэж. Фрицүүдийн агнах дуртай салаан дарга, комиссар нөхдүүдэд нөгөө хуягаа зүүлгэж үзсэн нь нэлээн үр дүнтэй байж. Байдаг хуягаа нөгөөдүүлд хийгээд өгчихөж. Явган цэрэгт зориулсан уг хуяг нь 25 кг орчим жинтэй. Давшилтын үед хоосон зайг толгойдоо буудуулчихгүйхэн шиг даваад очиход гардан байлдан хийх тамир үлддэггүй байж. Онгоц олон тоогоор хийсэнгүй гэх хэрүүл явсаар хариуцлага нь хуяг хариуцсан Ардын комиссар дээр бууж мань эр явган цэргийг хуяглах санаагаа даруйхан орхиж ИЛ онгоцонд бүх хуягийг зориулдаг болох нь тэр.

ИЛ-2 нь дайсны явган цэрэг болон танкуудын хувьд жинхэнэ эрлэг нь байлаа. Нам өндөрт нисэж дайсны цуваан дээр бөмбөгөө хаяхдаа байгаа сайн ононо. Дайснаа ч сайн тагнана. Мөн дайсны цэргүүдийн винтовноос ямар ч эмзэглэл байхгүй байсан нь энэ онгоцны хэрэгцээг үлэмж нэмэгдүүлэв.

ИЛ-2 хоёр далавчиндаа 12 мм-ийн хоёр ширхэг пулёметтой, 23 мм-ийн их буутай, 600 хүртэлх кг бөмбөг тээвэрлэх чадалтай. Мөн шатаагч бөмбөг хаяна. Энэ нь газарт буухаасаа өмнө шатаж эхлэх бөгөөд дайснуудын дээр галан бороо буулгадаг байж.

Аргаа бараад Германы танкууд ИЛ-2-ын эсрэг арга хэмжээ авсан нь дээгүүрээ тор татах явдал байв. Тор нь нэг удаа аврах ч дараагийн бөмбөгдөлтөөс аврахгүй. Экипажийнхан танкан дотроо угаартана.

Германчууд ч ИЛ-2-т янз бүрээр нэр хоч өгсөн байдаг. Хамгийн түгээмэл нь Iron Gustav. Энэ онгоцыг давшиж буй танк, явган цэргүүддээ ойртуулахгүй байх арга хэмжээг авч сөнөөгчид, нисгэгч нартаа тусгай үүрэг өгдөг болов. ИЛ хуягтай онгоц учраас тйим амар сөнөчихгүй, ардаа пулемётчинтай болохоор бөгсөнд нь суугаад сөнөөнө гэж бас байхгүй.

Үүлэн дундаас гэнэт дээрээс дээрээс довтлох хажуугаас гэнэдүүлэн дайрах аргуудыг л германчууд хийдэг байж. Үүнийгээ ч сайн хийдэг байсан нь ИЛ-2 олон тоогоор устгуулсан шалтгаан билээ. Эрих Хартманы Герман бууж өгөх өдөр унагасан хамгийн сүүлийн онгоц нь ИЛ-2 байсан байх шүү. Дайснуудад сөнөөгдөөд гарз болоод байхад олон тоогоор бүх чадлаараа хийнэ гэдэг чинь дайснууддаа бүр илүү гайтай л гэсэн үг. Яваандаа өнөөх материал хэмнэгчид ерөөсөө нэг хүний суудалтай болгочихоё гэдэг санал гаргаж ирээд хойд суудлыг нь аваад хаячихлаа.

Дайсны нисэгчдэд үүн шиг бэлэн хоол хаа байхав. Эргэж ирэх нь илт багаслаа. Сталин Ильюшинд, та энэ онгоцоо яаж хийнэ үү өөрөө мэд. Хамгийн гол нь олон тоогоор, тасалдахгүй фронтод ирэх ёстой гэж хэлсэн байдаг. ИЛ-2-ын нислэгийн хурд цагт 420 км байсан нь тухайн үеийн олон онгоц 600 хүргэдгийн дэргэд маш бага хурд байв. Хамгийн хэцүү нь хойд пулёметчин байлаа. Оросууд хүнийг хүн гэж тоох биш, хүнд нөхцөлд дайсны цуваандаа ойртуулахгүйн тулд дайрах нисэгчидтэй үзэлцэнэ. Хуягласан хэсэг нисгэгчид илүү хамаарах болохоос хойд хүнд хамгаалалт багатай. Задгай шахуу суудлын тав тухын талаар бүр ч ярилтгүй. Хойд хүн байхгүй бол онгоц буцаж харихгүй учраас яваандаа хойд хүний асуудлыг нухацтай боддог болсон гэх. Танкнаас ялгаатай нь онгоц баргийн гэмтлийг даадаггүй билээ. ИЛ-2 энэ тал дээрээ бусад онгоцуудаас хамаагүй илүү байв. Далавч, сүүлийг нь шүүрэн шанага болтол сэглээд хаясан байхад ч нисээд, буугаад ирнэ. Нисгэгч болон хөдөлгүүрийн хэсэг хуягтай болохоор нисгэгч өөрөө гэмтэл авах, хөдөлгүүр эвдрэх магадлал бага нь хамгийн гол давуу тал байв. Нисгэгчийн үл ялиг шарх, гэмтэл, моторт туссан сум бусад загварын хичнээн онгоцыг эргэж ирэх боломжгүй болгосныг бодож гаргаж чадахгүй юм даа. Онгоцны маань гол үүрэг дайсны цуваа, танкийг бөмбөгдөх, явган цэргийг хэвтүүлэх, устгах байснаас биш Мессерүүдтэй баруун солгойгүй нүдэлдээд явах биш байсан юм. Тэгж тулалдвал гүйцэх ч үгүй, дийлэх ч үгүй.

Сэтгэгдэл 5ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
6 сар 2. 14:02
Зочин

Jaahan tashaa medeelel baina.

6 сар 8. 9:25
Зочин

Мөн энэ онгоцоор Курскийн тулалдаанд анх кумулятив бөмбөг хэрэглэн германы танкуудыг явбии болгож байсан тухай бичээч

6 сар 4. 18:13
Зочин

Шаагаад байгаарай гуйлагчин минь.

6 сар 12. 14:57
Зочин

ABCANDAA EHNERTEIGEE ORJ UHEEREI GUILGAJIN MINI

6 сар 3. 21:15
окоо

сайхан нийтлэл б.а

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]