Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Оросын түүхэнд хараар тэмдэглэгдсэн Чеченийн нэгдүгээр дайн (төгсгөл)Уншсан14,123

1996 оны 1 сард 200 гаруй орос иргэдийн зорчиж явсан Туркийн зорчигч тээврийн хөлөг онгоцыг зэвсэглэсэн туркчууд барьцаалан Чеченьд өрнөж буй цуст хядлагыг дэлхий нийтэд мэдээлэхийг шаардсан байна.

Нийтлэлийн эхний хэсгийг эндээс уншина уу. Оросын түүхэнд хараар тэмдэглэгдсэн Чеченийн нэгдүгээр дайн


Босогчдын төрөлх хот тосгод, гэр бүл, хамсаатнуудыг Оросын дотоодын цэрэг (МВД - Министерство внутренних дел) гэх мэт оросын хүчнүүд эрүүдэн шүүж, бөөнөөр нь цаазалж байсан юм. Түүнчлэн оросын цэргүүдийн өдөөсөн хүчирхийлэл, дээрэм тонуул газар авч байсан тухай хүмүүнлэгийн байгууллагуудын мэдээнд өгүүлсэн байдаг. Салан тусгаарлагчид ч барьцаалах ажиллагааг өргөн хүрээтэй зохион байгуулж, холбооны хүчинтэй хамтран ажилласан, урвасан чеченүүд болон олзлогдогчдыг олноор нь цаазлаж байв. Оросын тал ч хүн барьцаалж байсан бөгөөд үүний том жишээ нь бүслэгдсэн оросын цэргүүд 500 орчим иргэдийн хамт Грозный хотын төв эмнэлгийг барьцаалж байжээ.

Оросын хүчний удирдлага хууль, ёс суртахуун зөрчсөн өөрийн бүрэлдэхүүнээ чимээгүй өнгөрүүлж байсан бөгөөд шийтгэх бүү хэл шалган тодруулдаг ч үгүй байжээ. Харин телевиз, сонинууд оросын цэргүүдийн үйлдсэн гэмт хэргийн үзэл сурталгүй дүр зургийг уудлан олон нийтэд хүргэж байсан бөгөөд энэ нь олон нийтийн засгийн газартаа итгэх итгэл үнэмшлийг бууруулж, Ельцины нэр хүнд эрс унав. 1996 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ельциныг яллах гол эмзэг цэг нь Чечень дэх ажиллагаа байлаа. Оросын холбоон дахь жижиг үндэстнүүд дайныг эсэргүүцэн, төв засгийн газрыг үзэн ядах үзэл газар авав. Чечений тал аргагүйдэн Жихад зарласан нь оросын бусад бүс нутгууд, тэр битгий хэл хилийн чанадаас олон сайн дурынхан дайнд нэгдэхэд хүргэв. Уг дайнд нэгэн тооцоогоор 5000 хүртэлх тооны гадаадын сайн дурынхан шашин, үндсэрхэг үзэл буюу ёс суртахууны итгэл үнэмшлийн улмаас дайтсан байдаг.

(Чеченийн армийн командлагч Аслан Масхадов)

Хөрш Ингушетийн жижиг бүгд найрамдах улсад ч жижиг хэмжээний бослого үймээн, тулаан явагдах болжээ. Ингушетийн Ерөнхийлөгч холбооны засгийн газарт эсэргүүцэл илэрхийлэн Оросын цэргийн үйлдэж буй ялт хэргийн талаар гомдол мэдүүлэв. Оросын арми дахь кавказ болон төв азийн гаралтай цэргүүдийг ялгаварлан гадуурхах, хүчирхийлэх явдал газар авсны нэг жишээ нь архи уусан орос цэргүүд 9 ингуш, 1 башкир цэргийг буудан хороосон явдал бөгөөд тэр битгий хэл оросуудын эмх замбараагүй явдлын хохирогч болон 5 ингуш иргэд болон Ингушетийн Эрүүл мэндийн сайд нь өөрөө амиа алджээ. Дагестанд байдал үүнээс дор байв. Дагестан дахь Первомайское тосгоныхныг Оросын цэрэг 1996 оны 1 сард тосгоноор нь хяджээ.

Үндэсний цөөнх цэргийн зарлан дуудлагыг үл хэрэгсэх байдлаар эсэргүүцлээ илэрхийлж байлаа. Чечень дэх учир утгагүй дайнд иргэдээ оролцуулахгүй хэмээн олон бүгд найрамдах улсууд цэрэг татлага зохион байгуулахгүй тухай хууль хүртэл гаргаж байсны нэг жишээ нь Чувашийн засгийн газар Чечень дэх дайнд иргэдээ оролцохоос эрх зүйн хувьд хамгаалж хууль гаргаж байсан явдал юм. Оросын засгийн газар Чечень дэх богино хугацааны ялалт нь дараа дараалсан салан тусгаарлах хөдөлгөөний эхлэл болох вий хэмээн эмээх боллоо.

1996 оны 1 сард 200 гаруй орос иргэдийн зорчиж явсан Туркийн зорчигч тээврийн хөлөг онгоцыг зэвсэглэсэн туркчууд барьцаалан Чеченьд өрнөж буй цуст хядлагыг дэлхий нийтэд мэдээлэхийг шаардсан байна.

 (Жохар Дудаев)

Үзэл сурталгүй, хангамж, удирдлага муутай оросын армийн цэргүүдэд шийдсэн чеченьчүүд дараа дараалан цохилт өгөх болов. Грозный хотын баруун өмнөд талд байрлах Бамут хэмээх жижиг тосгоны төлөө хүч нэмэгдүүлсэн оросын хүч 15 сар байлдсан бол, 1996 оны 3 сарын 6-нд 1500-2000 чеченьчүүд зэвсэг барин босч 3 өдрийн дайралтаар хотын нилээд хэсгийг хяналтандаа авч, оросын цэргийн зэр зэвсгийн агуулахыг эзэлсэн байна.

 (Ибн эл Хатаб)

Сарын дараа Ибн эл Хатаб хэмээх араб командлагчтай хүч Оросын томоохон хуягт цувааг Шатой болон Веденогийн ойролцоо устгажээ.

Цэрэг дайны ялагдал, өсөн нэмэгдэж буй хохирол иргэдийн сэтгэл зүйд хүчтэй нөлөөлсний улмаас 1996 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн Ельциний засгийн газар мөргөлдөөнөөс гарах арга замыг эрэлхийлэх болов.

1996 оны 4 сарын 21-нд Оросын залуурт пуужингийн дайралт Ичкерийн бүгд найрамдах улсын ерөнхийлөгчийг устгаж, Чеченийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Зелимхан Яндербиевтай түр гал зогсоох гэрээ байгуулсныхаа дараа Ельцин 1996 оны 5 сарын 28-нд Грозныйд хүрэлцэн ирж албан ёсоор “ялалт”-аа зарлав.

1996 оны 8 сарын 6 буюу Ельцин тангараг өргөхөөс 3 хоногийн өмнө, Оросын арми өмнө тийш нягтран ууланд бүгсэн босогчид руу сүүлчийн давшилтаа хийхээр бэлтгэж байх үед чеченьчүүд Грозныйд дахин гэнэдүүлсэн дайралт хийлээ.

Грозный хотод 12000 гаруй оросын цэрэг байрласан байхад 1500 чечений партизанууд Масхадовын удирдсан ажиллагаагаар хотын гол дүүргүүдэд хэдхэн цагийн дотор хяналтаа тогтоов. Оросуудтай хамтран ажиллаж байсан Чеченьчүүдийг хоморголон цаазаллаа. Яг энэ үед Аргун болон Гудермиз хот дахь оросын цэргүүд хуарангаасаа гарч чадалгүй бүслэгдэв. Грозный хот дахь бүслэлтээс гарахыг оролдсон хуягт цуваа (900 байлдагчтай 276-р моторжуулсан хороо нийт бүрэлдэхүүнийхээ 50%-ийг хоёр өдрийн дотор алдсан гэдэг) хүнд гарз амсан няцаагдав. Олон мянган цэргүүд олзлогдох буюу бүслэгдэж, зэвсэг техник, сумаа босогчдод олзлуулжээ.

(Константин Пуликовский)

8 сарын 19-нд Оросын командлагч Константин Пуликовский 50-200 мянган хүнтэй Грозный хотыг Чечений дайчид 48 цагийн дотор орхин гарах шаардлага хүргүүлж, үгүй бол агаарын болон их буу, баллистик пуужингийн галаар хүйс тэмтрэхээ мэдэгдэв. Энэ мэдэгдэл иргэдийг цочирдуулж, эмх замбараагүй байдал газар аван, армийн цохилтоос өмнө амжин зугтахыг оролдоцгоов. Золоор Ельцины үндэсний аюулгүй байдлын зөвлөх Генерал Александр Лебедийн зуучлалаар уг тэнэглэл зогсов. Лебедь Генерал Пуликовскыйн тулган шаардлагыг “муухан наргиан” хэмээсэн байдаг.

Лебедев, Масхадов нарын 8 цаг үргэлжилсэн яриа хэлэлцээний үр дүнд Лебедь, Масхадов нар “Касав-Юртийн гэрээ”-ний төслийг бэлдэн 1996 оны 8 сарын 31-нд гарын үсэг зурцгаав. Үүнд цэрэггүйжүүлэх асуудлыг тусган, хоёр тал хоёул Грозный хотыг орхин гарах, хот дахь дээрэм тонуулаас сэрэмжлэн цагдах хамтарсан хүчнийг ажиллуулах, бүх холбооны хүчийг 1996 оны 12 сарын 31 гэхэд Чеченийг орхин гаргуулах, 2001 он хүртэл Ичкерийн бүгд найрамдах Чечень болон Оросын холбооны засгийн газрын хооронд ямарваа болзол, нөхцөлт гэрээ хэлэлцээр хийхгүй, байхгүй байхаар тогтов.

(Лебедь, Масхадов нар)

Оросын зэвсэгт хүчний жанжин штабын гаргасан дүн мэдээгээр ОХУ-ын 3826 цэрэг алагдаж, 17892 шархдаж, 1906 сураггүй алга болжээ. НВО хэмээх Оросын цэргийн долоо хоног тутмын нэр хүндтэй сэтгүүлд бичсэнээр 2005 он хүртэлх байдлаар дор хаяж 5362 оросын цэрэг уг дайны үед алагдаж, 52000 шархдаж, 3000 цэрэг сураггүй алга болсон байна.

(Александр Лебедь)

Орос цэргүүдийн эхчүүдийн хороо хэмээх төрийн бус байгууллагын тооцоогоор харин амь үрэгдсэн цэргүүдийн тоо 14000 хүрдэг бөгөөд уг мэдээллийг шархадсан цэргүүд болон цэргүүдийн ар гэрийн мэдүүлэг дээр үндэслэн гаргажээ (үүнд гэрээт цэргүүд болон тусгай хүчнийхэн орохгүй).

Чечений талын хохирлыг 100 мянга гаруй гэж багцаалдгаас дийлэнхи нь энгийн иргэд юм. Оросын дотоод хэргийн сайд Анатолый Куликовын мэдэгдсэнээр бол 20000 иргэд алагджээ.

Сергей Ковалёв тэргүүтэй судлаачдын баг 50 мянгаас илүү хүн амь үрэгдсэнийг судалгаа, нотолгоотойгоор нотолж чадна гэдэг бол Александр Лебедь 80-100 мянга амь үрэгдэн, 240 мянга шархадсан гэж нотолж байв.

Оросын Газета сонины мэдээлснээр уг дайны үед Оросын хүчний гарт 35000 орос үндэстэн амь үрэгдсэн бөгөөд дийлэнхи нь Грозный хотын бөмбөгдөлтөд өртсөн гэсэн байна.

 

Чечений салан тусгаарлагчид өөрсдийн хохирлыг 3000 орчим гэж тооцоолсон бөгөөд бүрэн тоо гаргах бараг боломжгүй юм. Оросын тооцоо үүнээс хамаагүй их бөгөөд 15 мянган чечень дайчид дайны төгсгөл гэхэд алагдсан байжээ.

 (Ельцин Масхадов нар хэлэлцээрийн ширээний ард)

Касав-Юртын гэрээний дараа хоёр хэлэлцээр Орос, Чечений талын хооронд явагдав. Үүнд 1996 оны 11 сард Ельцин Масхадов нарын үзэглэсэн “эдийн засгийн хамтын ажиллагаа ба 1994-96 оны дайнаар хохирсон чеченьчүүдэд дайны нөхөн төлбөр олгох тухай” хэлэлцээр орно. Мөн 1997 оны 2 сард 1994 оны 12 сараас 1996 оны 9 сарын хоорондох дайнд оролцож, хууль бус үйлдэл хийсэн оросын цэргүүд болон чечений босогчдыг өршөөх тухай хууль гаргаж байжээ.

1997 оны 5 сарын 12-нд Чечений ерөнхийлөгч Аслан Масхадов, Ельцин нар Москвад “энх тайван тогтоох болоод Орос-Чечений харилцааны зарчмууд”-ын талаархи гэрээнд гарын үсэг зурав. Гэсэн хэдий ч үүнээс хоёр жилийн дараахан 1999 оны зун Масхадовын хуучин зэвсэг нэгт андууд болох радикал үзэлтэн Шамил Басаев болон Ибн эл-Хаттаб нар Дагестан руу дайран халдлага үйлдсэнээр Орос Чеченийг дахин эзэлж, улмаар Чечений хоёрдугаар дайн эхэлсэн юм.

Сэтгэгдэл 21ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
11 сар 11. 11:07
Зочин

"Оросын Газета сонины мэдээлснээр уг дайны үед Оросын хүчний гарт 35000 орос үндэстэн амь үрэгдсэн бөгөөд дийлэнхи нь Грозный хотын бөмбөгдөлтөд өртсөн гэсэн байна."

энэ жаахан дэгсдүүлчихэв бололтой

11 сар 11. 3:12
Зочин

Arab haltruudiig sain nuhah heregtei. Chingis haanii yavuulsan Mongoliin elchiig alj ih dain uduusun. Odoo ene europe tivd harh shig bulan tohoi bolgon haltaasan arabuud

11 сар 9. 15:03
Zochin

Umhii orosuud jijig buurai undestnuudee hun gej toodoggui deerelhej alj hiaddag uls. Umhii orosiin imperialistuud manai mongolchuudiig 30 onii ued bas ingej aimaglan ustgasan da. Unendee 32 onii eserguunii boslogo gej baigaagui yum shde. Oros bolon tednii gar hol bologchdiin allaga hiadlagaas amia hamgaalah gej bujignasan egel ardiig tegj boslogo gargasan gej gutgej doromjilson yum.

11 сар 9. 12:56
Зочин

Бодит байдалд эсрэгээрээ байсан байхаа. Салан тусгаарлагчид, шашны хэнээтнүүдийн өдөөсөн, балмад ажиллагаа л байсандаа.

11 сар 1. 10:20
Зочин

Барууны хэвлэл мэдээлэл дээр гарсан нийтлэлийг л орчуулсан байна, АНУ, барууны болон Арабын холбоотнууд ОХУ-ыг задлаж хүчгүйдүүлхээр чиглэсэн бодлогын нэг. Бодит байдалд 200 000 орчим мэргэжлийн Араб алуурчид, АНУ цэргийн мэргэжилтний тусламжтай жихад дайн болсон.

9 сар 9. 15:05
Ovgon

Orosiin turemgiilel engiin irgediin esreg uildsen adal balmad yavdliig nudend haragdtal uneneer ni bichsen bna. Umhii orosuin zandalchid 30-aad ond mongolchuudiig bas ingej boonoor ni hiadsan yum shde. Umhii orosiin unen dur torh ene. Umhii oros sonotugei.

3 сар 20. 11:23
Зочин

Дэндүү өрөөсгөл юм бичсэн байна. Дудаевын үед ОХУ-ын нутаг дэвсгэр дээр зөвхөн Шариатын хууль хэрэгжүүлж, олон арван мянган орос хэлт энгийн иргэдийг цаазлан хороож, орон байшин эд хөрөнгийг нь алан хядагчдад өгч байсан. 6 настай хүүхдийг Шариатын шүүхээр цаазалж байсан гээд бод доо. Тэнд гадаадын 56 орны алан хядагчид, цэргийн зөвлөх мэргэжилтнүүд Турк, Гүрж, Азербайжанаар дамжин орж байсан. АНУ тэднийг Саудын араабаар дамжуулан санхүүжүүлж, удирдаж байсан ба Орос талаас Березовский, Ходорковский нар мөнгө, зэвсэг, мэдээллээр хангаад зогсохгүй Лебедь мэтийн Оросын урвагч генералуудад мөнгө цутгаж байсан юм шүү.

11 сар 11. 22:44
Зочин

yag unen. ene baruuniihnii niitleliig orchuulj tavisan bn

4 сар 2. 12:20
ЗочинBaatar

Unen shuu eh ornoo hudaldaj baruunii gae hol denduu duraaraa bsan

3 сар 14. 9:25
Зочин

odoo 2 dainy tuhai unshmaar bna

6 сар 17. 21:37
Зочин

tiim demjij bna

11 сар 11. 8:49
Зочин

shiruun zodoon bolj dee.

3 сар 14. 4:12
Зочин

Ene dainii ovoog bosgoson erhmiig bas bich

3 сар 13. 14:27
Зочин

Одоо 2 р дайныг бич дээ!!!

3 сар 15. 19:49
Зочинunka

Yaagaad tushaagaad bna aain

3 сар 13. 11:01
зочин

энэ дайн гадны 3дагч хүчний хатгаас дэмжлэгтэй гэдэг

3 сар 13. 19:56
Зочин

2р 'дайн нь гадны хатгаастай байсан болохоос 1р дайн хамаагүй байсан

3 сар 16. 12:59
Зочин

Дэндүү өрөөсгөл юм бичсэн байна. Дудаевын үед ОХУ-ын нутаг дэвсгэр дээр зөвхөн Шариатын хууль хэрэгжүүлж, олон арван мянган орос хэлт энгийн иргэдийг цаазлан хороож, орон байшин эд хөрөнгийг нь алан хядагчдад өгч байсан. 6 настай хүүхдийг Шариатын шүүхээр цаазалж байсан гээд бод доо. Тэнд гадаадын 56 орны алан хядагчид, цэргийн зөвлөх мэргэжилтнүүд Турк, Гүрж, Азербайжанаар дамжин орж байсан. АНУ тэднийг Саудын араабаар дамжуулан санхүүжүүлж, удирдаж байсан ба Орос талаас Березовский, Ходорковский нар мөнгө, зэвсэг, мэдээллээр хангаад зогсохгүй Лебедь мэтийн Оросын урвагч генералуудад мөнгө цутгаж байсан юм шүү.

11 сар 2. 9:05
Зочинuur

Bolson yvdaliig unen zovoor bichsen bna

3 сар 18. 9:06
Зочин

Шаагаад байгаарай Орос точигний үлдэгдэл минь

3 сар 22. 0:45
Зочин

ХУЖАА МИНЬ МӨРӨӨРӨӨ ҮХЭЭРЭЙ

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Унших СЭДЭВ-ээ өөрөө сонгодог боллоо

12 сард сонгогдсон сэдэв
Дундад зууны Европ
2018 оны 1 сарын онцлох сэдвийн санал хураалт явагдаж байнаЭнд дарж саналаа өгнө үү