Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хорвоогийн элдэв сонин хачин, танин мэдэхүйн нийтлэлүүдийг тоон дарааллын сонирхолтой хэлбэрт оруулж уншигч танд хүргэж байна. Таалан сонирхоно уу!

Хамгийн алдартай 10 сэлэмУншсан6,443

Хамгийн алдар цуутай илд, сэлэмнүүд

Бидний цаг үе хүртэл түүхийг улбаалан хадгалагдан ирсэн хамгийн алдар цуу ихтэй илд, сэлмүүдийг танилцуулж байна. Магадгүй манай их хаадын сэлэм гар дамжин уламжлагдсаар өнөө цагт ирсэн бол хамгийн алдартай илд, сэлмээр нэрлэгдэх нь дамжиггүй бизээ.

Малайзын бар

Японы армийн генерал Томоюки Ямашитагийн сэлэм өдгөө музейн үзмэр болон хадгалагджээ. Энэ бол олон хүний амийг таслаж байсан аймшигт сэлэм. Британийн колони байсан Малайз, Сингапурт байлдаж явахдаа япон генерал харгис хэрцгийгээрээ ихэд алдаршиж “Малайзын бар” хэмээн нэрлэгддэг байжээ. Түүний олон хүний цусаар будсан сэлэм эртний түүхтэй. 1640-1680 оны хооронд Фуживара Каненага хэмээх самурайн гайхалтай сэлэм хийдгээрээ алдаршсан нэгний бүтээл гэнэ. Тэр цагаас хойш энэ сэлэм үе уламжлан самурайн гэр бүлд дамжсаар ирсэн баЯмашитагийн гарт 1900 онд очжээ. Улмаар япончуудыг ялсан АНУ-ын генерал Дуглас Макартурын гарт бууж өгсөний бэлгэ тэмдэг болон хүргэгдсэн ба тэрээр энэ сэлмийг одоогийн АНУ-ын Уэст Поинтын цэргийн академийн музейд бэлэг болгон өгсөн гэнэ.

Чөлөөлөгч сэлэм

Хосе де Сан Мартин бол 1778-1850 оны хооронд амьдарч байсан Аргентины алдартай генерал юм.

Тэрээр ганц Аргентинаар ч тогтохгүй Өмнөд Америкийн олон орны тусгаар тогтнолын төлөө Испанийн армийн эсрэг тэмцэж явсан дайчин аж.

Түүний удирдлага дор цэргүүд 1821 онд Перу улсын тусгаар тогтнолыг зарласны дараа Сан Мартиныг Перугийн анхны удирдагчаар өргөмжилж байв.

Түүний сэлмийн тухай олон домог яриа өмнөд америкийн ард түмнүүдийн дунд байдаг бөгөөд одоог хүртэл хадгалагдан үлджээ.

1896 онд Аргентины нийслэл Буэнос-Айросын үндэсний түүхийн музейд энэ зоригт генералын сэлэм хадгалагддаг гэнэ.

Долоон мөчирт сэлэм

Солонгосын хойгт манай эриний дөрөвдүгээр зуунд хүчирхэгжин мандаж байсан Пегжегийн хаант улсын түүхтэй энэхүү долоон мөчирт сэлэм салшгүй холбоотой.

Тэр үед Солонгосын хойгт Күгерёо, Шилла, Пегже хэмээх гурван хаант улс оршин тогтнож байсан ба тэдний зөрчлийг далимдуулан хятадын зүгээс байнга довтолдог байжээ.

Пегжегийн хаан Гюнчого 372 онд энэ сэлмийг бүтээлгэсэн бөгөөд дайн тулаанд дайснаа тасар татахаас илүүтэй цэрэг эрсээ зоригжуулдаг ард түмнийхээ дунд домог мэт шүтэгдсэн сэлэм байжээ.

Түүхийн уртад ор сураггүй алга болсон ба бүтээгдсэнээсээ хойш 1500 гаруй жилийн дараа буюу 1870 онд шинтогийн урсгалын япон лам олж нутагтаа авчирсан гэдэг.

Одоо долоон мөчирт сэлэм нь Японы Исонокамигийн сүмд хадгалагддаг бөгөөд олны нүдэнд хааяа л дэлгэн харуулдаг ихэнхдээ далд газар өндөр хамгаалалтын дор хадгалдаггэнэ.

Уоллесын сэлэм

Шотландын ард түмний эрх чөлөөний төлөө тэмцэгч Уиллиам Уоллесыг бид Холливудын “Хатан зоригтон” киногоор нь сайн мэддэг.

Тэгвэл Уиллиам Уоллес нь бодит хүн төдийгүй түүний сэлэм өнөөг хүртэл хадгалагдан үлджээ. 132 см урттай энэ сэлмийг анх Уоллес 1298 онд буюу Фалкиркийн тулаанд барьж англичуудтай дайтаж байжээ.

1305 онд Уиллиам Уоллесыг Английн хаан I Эдвардын гарт олзлогдон цаазлуулсных нь дараа сэлмийг нь Шотландын IV Жэймс хаан 25 шиллингийн үнээр худалдан авч өнөөг хүртэл шотландчууд тахин шүтэж Шотландын үндэсний музейд хадгалсаар иржээ.

Тизона
Эл Сид бол 1040 онд Испанийн хойгт орших Кастилийн хаант улсад төрсөн эр. Дайлаар ирсэн мавруудын эсрэг эрэлхэгээр тэмцсэн Испанийн домогт баатар Эл Сид хожмоо Кастилийн хаант улсын шилдэг жанжин, дипломатч болсон гэдэг. Түүний Тизона нэрт сэлэм өдгөө Испани улсын музейд хадгалагддаг ба энэ сэлмээрээ домогт баатар Эл Сид олон мянган мавруудын толгойг цавчсан гэдэг.Сэлэмний урт 103 см ба жин нь 1,1 кг гэнэ.
Напалеоны сэлэм

Алдарт Наполеон Бонапарт тулаанд гар буу болон сэлэмтэй оролцдог байжээ. Мөн тэрээр хувьдаа их буунаас авахуулаад чинаал хутга хүртэл асар олон зувсгийн цуглуулгатай байсан ба тэднээсээ үргэлж зүүж явдаг илдэндээ хамгийн их хайртай байсан гэдэг. Түүний алтан хуйтай сэлмийг 2007 онд Францад дуудлага худалдаанд 6,4 сая ам.доллараар худалдаж байсан гэдэг.

 
Үнэн шүтлэгт Эдвардын илд

1042-1066 онд Английн хаан ширээнд сууж байсан англо-саксон гаралт сүүлчийн хаан үнэн шүтлэгт Эдвардын сэлэм бол түүхэнд хадгалагдан үлдсэн хамгийн алдартай зэвсгүүдийн нэг билээ. Нормандын байлдан дагуулагч Уиллиам английг эзэлсэний дараа Эдвардын сэлэм хэсэг алга болсон ч одоо Английн музейн сан хөмрөгийн хамгийн үнэтэй үзмэрүүдийн нэг болон хадгалагдаж байна.

Зулфигар

Зулфигар бол эртний Арабын дайнч хаан Алигийн илд. Али бол лалын шашинтнуудын шүтээн болсон гэгээн Мухаммедийн хууль ёсны хүү юм.Олон дайн тулаанд Алигийн үнэнч нөхөр болж явсан Зулфигарыг одоо лалын ард түмнүүд хамгаалагч, ариун зэвсэг хэмээн шүтэж явдаг гэнэ.

Хонжо Масамуне

Масамуне бол Япон улсад 1288-1328 онд амьдарч байсан тухайн үедээ хамгийн гайхалтай самурайн сэлэм хийдэг байсан нэгэн. Түүний олон сэлэм самурайн язгууртнуудын гэр бүлийн шүтээн болсоор өнөөг хүрсэн бөгөөд хамгийн алдартай нь Хонжо Масамуне нэр сэлэм юм. Энэ сэлмийг шёгуныэрин үеийн хамгийн алдартай хаад ноёд гартаа барьж явсан бөгөөд нэгэн цагт энэхү гайхалтай сэлмийг гартаа оруулсан хүнийг л самурайчууд эзэн ноёноо хэмээн хүлээн зөвшөөрдөг байжээ.

Жоюс

Францын нутагт оршин тогтнож байсан Франкийн хаант улсын эзэн хаан Их Карл Европын эртний түүхийн хамгийн агуу хаадын нэг юм. Европын томоохон улсуудыг байлдан дагуулж нэгтгэж байсан тэрээр 800 онд Ариун Ромын эзэнт улсын хаанаар өргөмжлөгдөж байв. Түүний “Жоюс” нэрт сэлэм өнөөг хүртэл хадгалагдан ирсэн ба Францын Луврын музейд бий. Европын хүчирхэг гүрнүүд болох Франц, Германыг үүсгэсэн их хааны сэлмийг манай цаг үед хадгалагдан ирсэн, хүмүүсийн сайн мэдэх илд, сэлмээс хамгийн алдартай бөгөөд үнэ цэнэтэй хэмээн нэрлэжээ.

Сэтгэгдэл 7ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
1 сар 21. 13:20
Зочин

Damasciin nugardag selem bna. Yas, mod ene teriig tongorgoor torgo zusej bgaa yum shig l tasddag.

2016, 10 сар 10. 9:56
Зочин

Магадгүй манай их хаадын сэлэм гар дамжин уламжлагдсаар өнөө цагт ирсэн бол хамгийн алдартай илд, сэлмээр нэрлэгдэх нь дамжиггүй бизэ tailbart ni ingeed bichchihsen bgaag hardaggui maluud yumaa

2016, 10 сар 10. 9:17
Сэлэмчин

Гадны нэг сайт с мэдээ орчуулж л тавих юм. Мэддэг хүнээс нь асууж сураглаад Монголыынхоо дархадын хийсэн сэлэм тэр мэдээлэ сэлт юу байна. Хөх илдний очис гээд түүхэн роман байгаа ядаж тэрийг олоод уншихаар тавьчих энэ сайтынхан

2016, 10 сар 9. 13:07
Зочин

Сүбээдэйн сэлэм олдсон юм уу? Одоогоор рүмүшст танигдаснн, олдсон сэлэмнүүдийн талаар мэдээлэл юм биш үү? Мал аа

2016, 10 сар 9. 0:54
Зочин

Ed tegeed 80 garui tulaand 1 ch yalagdaagui subeedein selemnees aldartai hereguu

1 сар 15. 13:57
Зочин

Сүбэдэй баатрын сэлэм чамд байгаамуу гаргаад ирээч тэнэгээ

2016, 10 сар 8. 13:26
Зочин


mundag

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Унших СЭДЭВ-ээ өөрөө сонгодог боллоо

12 сард сонгогдсон сэдэв
Дундад зууны Европ
2018 оны 1 сарын онцлох сэдвийн санал хураалт явагдаж байнаЭнд дарж саналаа өгнө үү