Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Далай ламын хойд дүрийн асуудалУншсан6,072

Монгол Улсын аюулгүй байдлын нэг чухал баталгаа нь хөрш хоёр их гүрэнтэйгээ найрамдалт харилцаатай байх явдал гэдгийг хэн бүхэн мэднэ.

Геополитикийн хүрээлэнгийн захирал асан, шинжлэх ухааны доктор, профессор Д.Мягмар

Монгол Улсын аюулгүй байдлын нэг чухал баталгаа нь хөрш хоёр их гүрэнтэйгээ найрамдалт харилцаатай байх явдал гэдгийг хэн бүхэн мэднэ. Гэхдээ энэ нь бие даасан тусгаар улсын хувьд зарим нэг асуудал дээр өөрийн гэсэн байр суурьтай байхыг үгүйсгэсэн хэрэг бас биш юм. Энэ талаас нь бодож үзэхээр эдгээр улс орнуудтай тогтоосон найрамдалт харилцаанд сэв үүсгэж болох, цаашлаад манай улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хүчин зүйл болон хувирч болзошгүй асуудлууд бас цөөнгүй байгаа болох нь харагддаг. БНХАУ-ын тухайд л гэхэд Тайвантай харилцах харилцаа, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Түвдийн түүний дотор Далай ламын асуудал гэх мэт. Ингээд энэ удаад Далай ламын асуудлыг аюулгүй байдлын судалгаатай холбогдох талаас нь авч үзэх гэж оролдлоо.

Далай лам бурхны шашны тэргүүн болон улс төрийн зүтгэлтэн болох тухай

14 дүгээр Далай лам Түвдийн төдийгүй дэлхийн бурханы шашинтнуудын оюун санааны тэргүүнд тооцогддог бөгөөд 1959 оноос эхлэн Энэтхэгт амьдарсан цагаачлалын он жилүүд нь өдөр бүрийн хар дарсан зүүд мэт хэцүү байдалд өнгөрсөн боловч Түвдийн бурхны шашны зүг дэлхий нийтийн анхаарлыг татаж чадсан нь чухамхүү түүний нэр нөлөөтэй холбоотой юм. Ингэснээрээ 14 дүгээр Далай лам нь Монгол Улс, Бутан, Балба болон ОХУ-ын Буриад, Тува, Халимаг зэрэг орнуудад зонхилдог бурханы шашинтнуудын төдийгүй дэлхийн бусад оронд тархан амьдарч буй олон үндэстэн бурханы шашинтнуудын оюун санааны албан ёсны багш гэж хүлээн зөвшөөрөгдсөн хүн юм.

1950-иад оны дунд үеэс Түвдэд Хятадын эсрэг хөдөлгөөн эхлэн 1959 онд зэвсэгт бослого болон хувирсан юм. Хятадын эрх баригчид бослогыг цэргийн хүчээр даржээ. Үүний улмаас 1959 оны гуравдугаар сарын 17-нд Далай лам Энэтхэгт дүрвэн гараад өнөөг хүртэл Энэтхэг, Хятадын хилийн ойролцоох Дарамсала хотод амьдарч байна. Далай ламыг даган Түвдийн бурханы шашинтнуудын оюун санааны гол удирдагчид буюу элитууд дүрвэсэн байдаг. Эдгээр хамтран зүтгэгчид нь нөгөө талаасаа түүний улс төрийн үзэл бодлыг дэмжигчид, Түвдийг Хятадаас тусгаар улс байхын төлөө тэмцэгчид учир үнэн чанартаа улс төрийн дүрвэгсэд байсан юм. Энэ нь Энэтхэгт Далай лам Түвдийн цагаачлалын Засгийн газрыг байгуулан түүнийг тэргүүлэх, тусгаар улсын засгийн газарт байдаг, зэвсэгт хүчнээс бусад байгууллагуудыг бий болгон ажиллуулах үндэс болсон байна.

Тэрээр өөрөө 2008 онд өгсөн нэг ярилцлагадаа “хэдийгээр би улс төрийн үйл хэрэг явуулдаггүй ч хятадууд ингэж үздэггүй. Хэрвээ би Түвдийн тусгаар тогтнолын төлөө тэмцэл өрнүүлж байгаа бол хүссэн хүсээгvй улс төрийн үйл хэрэг болно. Би юуны төлөө яваад байгаа юм бэ. Тvвдийн соёл, уламжлалыг хадгалж үлдээхийн төлөө л тэр шүү дээ.” хэмээн ярьсан нь түүний улс төрийн зүтгэлтэн болохыг нотлож байгаа юм.

14 дүгээр Далай ламын хойд дүрийг тодруулах асуудал

Түвдээр “Далай лам” гэдэг нь “Далай-багш” гэсэн утгыг илэрхийлдэг. Далай багшийн түүх зургаан зууныг дамжин үргэлжилж байгаа юм. Зовлонгоос ангижруулах Бодисадьва Авапокитешварагийн хойд дүр нь Далай лам болдог гэж бурханы шашин үздэг. Бясалган гэгээрсэн Авапокитешвара хорвоогийн амьтдаас ганц нь ч гэсэн зовон зүдэрч байгаа цагт дэлхийг орхихгүй гэсэн ам өгсөн гэдэг. Хорвоогийн амьтдын зовлон тасрахгүй учир Авапокитешвара дахин дахин төрдөг гэдэг нь Далай ламын хойд дүрийг тодруулдаг бурханы шашны гол үзэл санаа юм.

Өдгөө 75 хүрсэн Далай ламын нас ахих тусам гадаадад дүрвэн гарсан Түвдийн цагаачлалын засгийн газрын хувь заяа улам бүр бүрхэг болж цаашдаа яах бол гэдэг асуудал бурханы шашныгшүтдэг хэн бүхний сэтгэлийг зовоож байгаа нь тодорхой байна. 15 дугаар Далай лам тодрох эсэх асуудал нь одоогийн Далай ламыг амьд сэрүүн дээр нь хүчтэй яригдаж эхэлсэн бөгөөд Түвдийн цагаачлалын Засгийн газрын доторхи элдэв бүлэглэлүүд энэ тухайд санал зөрөлдөөнтэй болж олон төрлийн цуурхал яриа Дарамсалад төдийгүй дэлхий даяар тархаж эхэлжээ. Үүнтэй уялдааатайгаар дараагийн Далай ламыг хаанаас, хэн тодруулах, түүний өөрийнх нь бодол санаа юу вэ ?, Хятадууд энэ асуудлаар ямар байр суурь баримтлах вэ ? гэдэг нь ихээхэн анхаарал татсан асуудал болж байгаа юм

Шарын шашны энэ зан заншил талаас нь харвал Далай ламын хойд дүрийг түүний амьдарч байгаа улс орон буюу ойр хавиас нь, гэхдээ түүний хүрээллийн лам нарын эрэл хайгуулаар тодруулах байх гэсэн таамаг үүсэх нь гарцаагүй юм. Үүнээс үүдэн Далай лам Түвдээс гадна амьдарч байгаа болохоор түүний хойд дүрийг Түвдээс өөр газраас тодруулах, эсвэл түүний гэрээслэлийн дагуу үүрэг хүлээсэн лам нар Түвдээс тодруулан Дарамсалад аваачих гэсэн хоёр асуудал гарч ирж байгаа болно.

Мэдээж хэрэг Хятадын Засгийн газар үүнийг хүлээн зөвшөөрөхгүй нь бараг тодорхой хэрэг. БНХАУ-ын шашны хэрэг эрхлэх газраас Түвдийн асуудлыг хурцатгахгүй байхын тулд хэдэн жилийн өмнө Түвдүүдийн оюун санааны амьдралтай холбоотой өвөрмөц заавар гаргасан тухай үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл дэлхийд түгээд байна. Энэхүү зааварт “амьд бурхан”-ы хойд дүрийг тодруулахдаа зөвхөн БНХАУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр гүйцэтгүүлэхээр тусгасан гэж таамаглаж байгаа. Түүнчлэн энэ нь хууль бөгөөд түүнд “Хятадын Засгийн газар, шашны хэрэг эрхлэх газрын зөвшөөрөлгүйгээр өөрийгөө тунхагласан “амьд бурхан”-ыг хууль бус хэмээн үзнэ”, Далай ламын хойд дүрийг тодруулах үйл явц “хилийн чанадад байгаа ямар ч бүлэг, хувь хүний нөлөөн дор явагдах ёсгүй” гэж заасан байгаа тухай хаа сайгүй яригдаж байгаа болно.

Өөрийг нь амьд байх үед Түвд Хятадаас тусгаар тогтнохгүй бол тэр хойд төрөлдөө зөвхөн чөлөөт улсын нутагт дахин төрнө гэж 14 дүгээр Далай ламанх 2000 онд мэдэгдсэн. Энэ бодлоо гүнзгийрүүлэн 14 дүгээр Далай лам өөрийн хойд дүрийг хайх шарын шашны уламжлалыг солих саналыг хэдэн жилийн өмнөөс дэвшүүлэх болсон билээ. Энэ саналын гол агуулга нь Далай лам залгамжлагчаа өөрөө нэрлэх эсвэл бурхны шашны том лам нарын сонгуулиар тодруулах талаар бүх нийтийн санал асуулгийг Төвд, Монголын бурхны шашинтнуудын дунд явуулах асуудал юм.

Гэхдээ тэрээр бас “… Хэрвээ бурханы шашинтнууд Далай ламыг тодруулдаг уламжлалт зан заншлыг хадгалан үлдэх ёстой гэж үзвэл үүнийг хэвээр үлдээх болно” хэмээн онцлон тэмдэглэсэн нь анхаарал татаж байгаа юм. Yүнтэйгээ уялдаатайгаар түүний залгамжлагчийг уламжлалт аргаар тодруулбал хойд дүр түвд хүн биш байж болзошгүй хэмээн Далай лам тодотгож хэлсэн байна.

Бүхэлд нь дүгнэж хэлэхэд Далай лам өөрийн хойд дүрийг Хятадаас л биш бол хаанаас ч ямар ч хэлбэрээр тодруулж болно гэж үзэж байгаа болох нь түүний удаа дараагийн мэдэгдэл, ярилцлагуудаас үндсэндээ тодорхой байгаа юм. Үүний зэрэгцээ Далай лам нас барвал Хятадын Засгийн газар Панчин ламыг дэмжин тодруулсан шигээ өөр Далай ламыг Түвдийн дээд зиндааны өөрийн талыг баримтлагч лам нарын туслалцаатайгаар тодруулах бололтой. Энэ нь эцсийн дүндээ 14 дүгээр Далай ламын гэрээслэлийн дагуу тодруулсан шинэ Далай лам, Түвдийн лам нар тодруулж Хятадын Засгийн газраас албан ёсоор хүлээн зөвшөөрсөн Далай лам.гэсэн хоёр Далай лам гарч ирэх магадлалыг бий болгож байна.

Далай ламын хойд дүрийг Монголоос тодруулах тухай ярианы талаар

 

Түвдийн гаднаас буюу Монголоос Далай лам тодорч байсан нэг тохиолдол байдаг юм байна. Ер нь “Далай лам” хэмээх нэрийг анх Монголын Түмэдийн Алтан хан олгосон гэдэг. Тэрээр 1578 онд Хөхнуурд очиж, Төвдэд элч томилон урьсан ламын шашны Гэлэгва-гийн тэргүүн Содномжамцтай “Цавцаал” хийдэд уулзахдаа түүнд “Бурханыг айлдагч Очирдарь Далай лам” гэдэг нэр хайрласан байна. Дараа нь өмнө нь байсан Гэндэндүвийг 1 дүгээр Далай лам, Гэндэнжамцийг 2 дугаар Далай лам хэмээн нэхэмжлэн дуудах болсон гэдэг юм. Монголоос тодруулсан 4 дүгээр Далай ламын номын нэрийг Ёндонжамц гэдэг, Монголын Алтан хааны жич хүү бөгөөд Сүмбэр Хунтайжийн гэрт 1589 онд мэндэлжээ. Ёндонжамц нь одоо хүртлэх 14 Далай ламын түүхэнд цорын ганц төвд биш Далай лам, Монголын алтан ургийн хүн байжээ

Эдгээртэй уялдаатайгаар 15 дугаар зуунд 4 дүгээр Далай лам монгол хүн байсан учир 15 дугаар Далай лам монгол хүн байж болох юм гэсэн яриа өнөөгийн Монгол Улсад нэлээд тархаад байгаа юм. Хэдийгээр албан ёсоор хуульчлаагүй боловч бурханы шашныг төрийн шашны хэмжээнд авч үздэг, хүн ард нь үндсэндээ бүхэлдээ энэ шашныг шүтдэг тусгаар тогтносон орон учир Монгол Улс бурханы шашны төв байх ёстой гэдэг үзэл бодолтой хүмүүс олон байдаг нь ийм яриа гарахад нэлээд түлхэц болж байгаа бололтой юм.

Үүний зэрэгцээ бурханы шашинтнуудын хутагт хувилгаанаа дахин тодруулах өвөрмөц ёс заншил нь дэлхий дээр цорын ганц байдаг. Энэ нь ихээхэн нарийн түвэгтэй үйл явдал бөгөөд түүнийг хэрэгжүүлэх зохих нөхцөл бүрдсэн байх ёстой юм. Гэтэл энэхүү ёс заншлийн түүхэн хүрээнээс монголчууд 1924 оноос хойш үндсэндээ хасагдсан, үүнийг мэддэг хүн Монголд одоо бараг байхгүй гэдгийг бас санах учиртай болно. Ер нь энэ нь Монгол Хятадын харилцаанд таагүй нөлөө үзүүлж болох эмзэг асуудал учир монголчууд төдийлөн хүчлэхгүй байх гэсэн дүгнэлтийг олон орны судлаачид хийдэг болно.

Асуудлыг эвийн аргаар шийдвэрлэх арга замын талаар

Дээр дурьдсан хувилбаруудын аль нь ч Түвдийн асуудлыг шийдвэрлэх арга зам биш, харин ч шинэ сөргөлдөөн, дайсагнасан байдлын эхлэлийг тавих, магадгүй Монгол Улсын аюулгүй байдлыг ч ямар нэг хэмжээгээр хөндөж болох талтай юм. Энэ үүднээс олон орны түүний дотор Монголын судлаачдын санаа бодлыг нэгтгэн харж байхад хэдийгээр биелэгдэхэд хэцүү боловч асуудлыг эвийн аргаар шийдвэрлэх дараах 2 арга замыг тэд санал болгож буй нь ойлгогдож байгаа юм .

1. Хятадын Засгийн газраас Далай ламтай хийж буй эвийн хэлэлцээрээ гүнзгийрүүлж Түвдэд Далай ламын хүсээд байгаа шиг өргөн автномит эрх олгох, түүний Түвдийн шашны тэргүүний эрхийг албан ёсоор хүлээн зөвшөөрч, цагаачлан гарсан түвдүүдэд уучлал үзүүлж, тэдэнд Далай ламын хамт эх орондоо эргэн ирж амьдрах эрх олгох арга замыг эрж хайх. Хэрэв асуудал ингэж шийдвэрлэгдвэл Далай ламын хойд дүрийг уламжлалт зан заншлын дагуу Түвдээс тодруулах бололцоо нээгдэж болох юм гэж нэг хэсэг судлаачид үзэж байна.

2. Эсвэл Хятадын Засгийн газраас Энэтхэгт амьдарч буй Далай ламын дэлхийн бурханы шашинтнуудын тэргүүн гэдгийг нь Түвдийн цагаачлалын Засгийн газрыг татан буулгах болзолтойгоор хүлээн зөвшөөрөх. Хэрэв асуудал ингэж шийдвэрлэгдвэл дээрхийн адил Далай ламын хойд дүрийг уламжлалт зан заншлын дагуу Түвдээс тодруулах бололцоо нээгдэхийн зэрэгцээ Түвдийн бурханы шашинтнуудад Дармасалад очиж Далай ламтай уулзах, түүнд мөргөх бололцоотой болох юм гэж өөр нэг хэсэг судлаачид харж байгаа бололтой.

Төгсгөлд нь тэмдэглэхэд Түвдийн асуудал нь Хятадын дотоод асуудал бөгөөд харин Далай лам бол монголчуудын хувьд зөвхөн бурхны шашны тэргүүн юм. Ийм учраас Далай ламын хойд дүрийг тодруулах асуудал шашныхаа дэг жаягийн хүрээнд эвийн аргаар шийдвэрлэгдээсэй гэж Монголын сүсэгтэн олон үнэхээр хүсэж байгаа нь тодорхой байна. Үүний зэрэгцээ асуудлыг дээрх хоёр хувилбарын аль нэгийн дагуу шийдвэрлэхэд монголчууд Хятадын Засгийн газар болон Далай ламын хооронд ямар нэг хэлбэрээр зуучлах үүрэг гүйцэтгэж болох талтай гэж үздэг хүмүүс Монголд болон гадаадад бас нэлээд олон байдаг бололтой.

Сэтгэгдэл 16ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
1 сар 14. 10:13
Зочин

4r dalai lam Mongol hun bsn, tuvduud honi gargaj bgam shig alsan gej sonsoj bsiim bn. hogiin tuvduudtei niileh sainii yor bish.

2016, 11 сар 24. 19:23
miigaa

mongolchuud bid shashniig het urdaa barij bgui bid hoh tengeree shutej undes ugsaagaa hamgaalj yawah estei

2016, 11 сар 14. 9:52
Зочин

Одоо товдуудийн оюуны боолчлолоос салах цаг болсон шуу.

2016, 11 сар 9. 16:29
Зочин

uls undesten shashin geheesee iluu aj uildverjij baij orshin togtnodog yum gesen shuu huuhee

2016, 11 сар 8. 20:45
далай лам

аливаа улс орон оюун санааны хувьд нэгдмэл байх нь тэд нарт байгаа хамгийн том зэвсэг юм. далай лам бол оюун санааны удирдагч, яагаад дараагийн далай лам Монгол байж болохгүй гэж, монголчууд оюун санаагаараа нэгдэх нь хятадуудад л аюултай хаха

2016, 11 сар 9. 5:22
Зочин

далай ламд мөргөсөөр бгаад төвдүүд газар нутгаа хужаад алдсан юм шүү дээ жаахан юм унш

2016, 11 сар 8. 17:45
zochin

dahij tuvdiin shurgaand orj tenegteh vii de

2016, 11 сар 8. 17:33
zz

buzar tangadiig dagaad mal l bno sh de

2016, 11 сар 8. 17:13
kkk

tsagaa tulakhaar lam deer ochino doo ochino.

2016, 11 сар 8. 11:41
Зочин

odoo bolih heregtei mongoliin hursund tohiromj muutai shashin tenger uzel gedegiig odoo mongolchuudad taniulah tsag n harin bolson bid hunii yumiig bish heden myangan jil bidnii uvug deedes shuteed irsen munh tengeriin uzel sanaagaa sergeeh yostoi ta bid mongol humuus bolohoos tuvd enetheg humuus bish biz de ooroosoo asuugaarai ta mongol hun munuu gej mun bol ta hariin yu n medegdehgui shashiniig shuten murguh n zuid her niitseh bol

2016, 11 сар 8. 16:24
Зочин

Зөв зөв. Монголчууд шарын шашинд орсноос хойш аймхай хулчгар, хүлцэнгүй номхон, манж, хятад, оросыг аялдан дагагч болчоод байна. Одоо нэг л оросыг шүтсэн, Путиныг шүтсэн, арчаагүй пизданууд болж дээ.

2016, 11 сар 8. 21:15
зочин

өмхий мал аа. чи ану гэсэн лалрын улс руугаа зайлдаа. өмхий сэг чинь.ёэвёэндээ орооцолдож үхээрэй чи

2016, 9 сар 12. 16:13
Зочин

далай малай л гэж одоо балайрахгүй шүү хүмүүсээ хичнээн хортой вэ одоо моноголчууд минь шинжлэх ухаанаа хөгжүүлж хөгжих болсон одоо зөвхөн урагшаа харах хэрэгтэй байна

2016, 9 сар 12. 12:08
Зочин

dalai lam hereggui. buddha dalai lam todruul gej zaagaagui

2016, 9 сар 12. 13:37
мөнх

тийм ер нь үе үеийн далай лам нар их монголын түүхэнд тиймч эерэг нөлөө үзүүлээгүй

2016, 11 сар 8. 22:40
Жаагий

Үнэн үнэн

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]