Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Д.Чойжамц: Ганц ч байлдаж байгаагүй шахуу ард түмэн гэхэд их аятайхан түүхээ харуулж байгааУншсан8,204

Бурханы шашин тэгж гайхамшигтай дэлгэрч байхад яагаад монголчууд мэдлэггүй, боловсролгүй байх билээ гэмээр юмнууд байгаа юм.

Гандантэгчинлэн хийд дээр “Эрдэм Соёлын Хүрээлэн” байгуулагдаж, шашны олон сайхан үйл ажиллагаа зохион байгуулж байгаа. Үүнд лам хүний хувьд, хамба хүний хувьд их сайхан санагдаж байдаг. Яагаад гэвэл Гандангийн номын гэр гэж олон жилийн өмнө байсан. 1970 онд намайг Шашны сургуульд орж байхад сайхан эрдэмтэй хөгшчүүд дөрвөн ханатай гэрт тойроод суучихсан ном үзээд, Гандантэгчинлэн хийдийн түүх болоод олон сайхан номуудыг хийж, туурвиж байсныг тэр үед Шашны сургуульд орох гээд гэрийг нь дулаалж өгч, тэр өвгөчүүлийн сонсголонтой сайхан яриаг сонсож байсан.

Гандан хийд дээр эрдэм номын их олон сайхан ажил, жаяг зэргийг хийсэн байдаг. Гадаад дотоодын эрдэмтэн мэргэд ирэхэд өвгөчүүл уулзаж учирч, ярьж хөөрч байхад гадна дотнын хүмүүсээс ер дутахааргүй сайхан ярьдаг, мэдлэгтэй байгаа нь харагддаг байсан. Тэгээд тэд нартаа шавь орж, улмаар шашны сургуульд ороод явж байхад ярьж байсан нь дандаа сургаал болж сэтгэлд хоногшиж үлдэж дээ. Засаг төрийн явж байсан түүхээс арай л ондоо юм ярьдаг сан.

Тухайн үед ярьж байсан лам нарын тухай, шашны тухай намтар, түүх цадиг бас намын бодлого, түүх зэрэг нь олон сайхан лам нараас дуулж байсантай зөрөлддөг байлаа. Тэд маань тийм байгаагүй юм шүү дээ, хүү минь гэдэг байсан. Шоронд орж байснаасаа авахуулаад бүгдийг нь сайхан ярьдаг байсан.

Тэгэхэд ерөөсөө багш нарын ярьж байгаа юм, бидний үзээд яриад байгаа түүх хоёр дандаа зөрөөтэй байдаг сан. Тэгээд явсаар байгаад сүүлдээ хашир суугаад хөгшрөөд ирэхийн үед энэ чинь намын дүрэм журмаар явж байсан юм байна. Түүхээ ингэж буруудуулж байж дээ гэж ухаарч байсан юм.

Одоо манай Гандантэгчинлэн хийд дээр “Эрдэм Соёлын Хүрээлэн” байгуулагдаж улс засагтаа, шашиндаа сайхан хэрэгтэй юм хийх юм сан гэж боддог. Яагаад гэвэл энэ улс орны түүх нэгэнт гажсаныг бид бүгдээрээ мэдэж байгаа, тэр үнэн байдлыг гаргаж бий болгох юм сан, ирээдүйнхээ хүн ардад мэдүүлэх юмс ан гэж санадаг.

Өнгөрсөн түүхтэйгээ заргалдаад байх хэрэггүй юм. Үнэнийг нь гаргаж тавих ёстой. Өнгөрснийгөө баллаж сохлоод, тэр лүүгээ дайрч давшлаад, урьд нь ерөөсөө соёл боловсрол байгаагүй, юу ч байгаагүй ганцхан коммунизм гарч ирээд сүйд болгосон гээд бидний оюун тархинд хэлээд байсан. Гэтэл одоо нэг энгийн юман дээр, тухайлбал Солонгос киног харахад л ганц ч байлдаж байгаагүй шахуу ард түмэн гэхэд л цэрэг зэвсэгтэйгээр их аятайхан түүхээ дээш нь татаад харуулж байгаа.

Бид болохоор уг нь дэлхийг эзэлж явсан, тухайн үедээ хамгийн хөгжил дэвшилтэй, торго дурдантай, наймаа худалдаатай улсуудыг эзэлж байсан, бүгдийг нь мэдэж захирч байсан байхад ганцхан коммунизмын үед л бүх юм байсан, коммунизмыг байгуулахаас өмнө ерөөсөө Монгол улсын түүх байгаагүй юм шиг ярьж байсан үе байгаа.

Зөвхөн соёл, боловсрол, уран зохиол, яруу найраг, зурхай, эмнэлэг өчнөөн төчнөөн юмыг дэлхийтэй харьцуулаад үзэхэд, эсвэл зөвхөн Монголд Буддын шашин дэлгэрснийг судлаад үзэхэд учиргүй их юм гарч ирмээр янзтай. Европт ч байгаагүй шинжлэх ухаан, оюун мэдлэгийн зүйлүүд Монголд байсан гэдэг нь ил тодорхой.

Бурханы шашин тэгж гайхамшигтай дэлгэрч байхад яагаад монголчууд мэдлэггүй, боловсролгүй байх билээ гэмээр юмнууд байгаа юм. Тэгэхээр бид түүхээ сэргээн үзэж зөв голдиролд нь оруулахгүй бол огт болохгүй шинжтэй юм шиг санагддаг. Хүний юм болохоор гайхамшиг, өөрийн юм болохоор хог байдаг юм биш байгаа гэмээр бид ханддаг.

Одоо баяр ёслолыг харахаар өөрийн үндэсний юм Цагаан cap болохоор л гурван сарын өмнөөс сурвалжлагч нар бэлдэж байгаад “Цагаан cap ямар байна, их юм гарч байна уу?” гээд л баахан яриулаад муу хэлнэ. Ёлкыг болохоор Санта клаус гээд аальгүй өвгөнтэй болчихсон. Хуучин бол Цэрэндүг гэдэг настны дүрээр сайхан монгол өвгөн малгай тавьчихсан, хэвнэг нөмөрчихсөн ирж бэлэг тараадаг байсан.

Оросын Дед морозыг дуурайгаагүй өөрийнхөө монгол өвгөнийг бий болгосон. Одоо бол Санта Клаус гэдэг болсон байна даа. Ер нь бид бусдын юмыг дуурайдаг өөрийнхөө юмыг байхгүй хийдэг. Тэгэхээр бид өөрийнхөө түүхийг мэдэж, өөрийнхөө юмыг жаахан өндөр өргөж өгмеөд байна. Ялангуяа түүхийг бол их сайхан цэвэрхэн болгомоор.

Их мундаг гэж бусдаас илүү болгох гээд хэрэггүй. Дамбадаржаа гуай гэж гавж байлаа.  Тэрбээр “Хүнээс илүү хүн гэж байдаггүй юм шүү дээ. Хүн тэгж алддаг юм. Хүн л юм бол хүнтэй л ижилхэн байдаг юм. Хүн шиг л болж үзээрэй” гэж надад захиж байсан. Үүн шиг түүхийг яг л үнэн бодитой түүх шиг болгох юмсан гэж боддог.

Ээлж дараалаад эрдэмт номтой улсуудаа гаргаж ирээд, олонд таниулах нь чухал. Уламжлал, зан заншил, соёлоо түүхийн эрдэмтэн улсуудтайгаа хамтарч үнэнийг нь бий болгохгүй хүнийг дуурайгаад байвал буруу. Богд нараасаа авахуулаад сайхан эрдэмтэн мэргэдээ залуучууддаа ойлгуулж, үнэнээр нь мэдүүлбээс ихэд буянтай үйл болох сон.

Эх сурвалж: “Утга зохиол урлаг”

Сэтгэгдэл 10ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
9 сар 14. 2:20
Uher mongol

Tuwdeer helj yarij bgaag ni hench oilgohgui de yu gej ch doromjilj bgaam hen medlee tiim ih burhan gej ym bgaam bol tuwduudiig tusgaar togtnuulaad uguhgui yu tengerees

9 сар 14. 2:15
ЗочинChina

Shariin shashin mongoliinh bish gedgiin medseer bj murguud yawj bdg mulguu ard tumen shuu mongolchuud ymar saindaa manguu gej bhawdee hyataduud buh la shashin muhar shuudee hun uuriinhuu buteesen ulgert murguud yawj bh gej

9 сар 12. 17:06
Зочин

Нөхөр нь өдөржин халтуур хийгээд орой гэртээ ирээд олсон хэдийгээ хадгалуулах үед эхнэр нь өчигдөр даллага авахуулсан юм, өнөөдөр мөнгө орж ирэх нь аргагүй гэдэг шиг..

9 сар 12. 15:27
Зочин

Духаа цоортол мөргөөд хэлээ гацтал түвдээр чалчаад ч энэ монгол өөдлөхгүй нь дээ Шашнаар биш нь тодорхой боллоо одоо өөрөө өөрийн хүчиндээ найдаж ажил хэргээ бүтээж эх орон ээж ааваа хайрлан дээдлэж явбал таны үйлс бүтэх нь үнэн болж байна даа ламд өгдөн мөнгөө ээж аавдаа хань үр хүүхдэдээ зориул

9 сар 14. 2:18
Lamhai

Yag yag

9 сар 12. 9:53
Зочин

buddin shashinii lam nariig tseregt tataj, mergejiltei bolgoh

9 сар 12. 9:00
Зочин

Гадны импортын шашин шүтээд ѳѳдѳлж дэвжсэн улс хаана байна.Бүгд л амар хялбар боол колони болоод дууссан.Тэд ирэхдээ библитэйгээ ирсэн.Одоо бид библитэй тэд бидний газар нутагтай болсон гэдэг үг ч байдаг.Зүсээ нуусан боловсон муур багш шдээ үнэндээ.Үтэр ертѳнцѳѳс алга болоосой муусайн шар хувалзнууд.

9 сар 12. 8:21
ШАР

ЦЭРЭНДҮГ ГЭЖ ТҮВД ӨВӨӨТЭЙ БОЛ ГЭЭД БАЙГАА ЮМ УУ?

9 сар 12. 8:06
Зочин

Бидний баатарлаг баатарууд Халх гол, Баруун хязгаарын тулгаралт гээд олон дайралтанд орж байлдаж, энэ Монгол эх орныг авч үлдсэн.

9 сар 12. 8:03
Зочинж

Лам нар зөгий үржүүл ,мод тарь ,арйаг бүл, үхмэл сургаалиа түвдээр тогтоогоод яана Эрдлэнэтхүнйи ухааныг мунхруулаад

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]