Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Гитлерийг төөрөгдүүлж чадсан Сүнсний армиУншсан3,048

"Дайсны цэргүүдээ сонсоцгоо" киног манайхан андахгүй дээ, цэрэг дайн, эх орны сэдэвт гайхалтай бүтээл.

"Дайсны цэргүүдээ сонсоцгоо" киног манайхан андахгүй дээ, цэрэг дайн, эх орны сэдэвт гайхалтай бүтээл. Киноны гол үйл явдал Японы цэрэг, армийг төөрөгдүүлэхийн тулд, давшилтын гол төлөвлөгөөгөө нуун дарагдуулж дайсныг хуурах зорилго бүхий хүчирхэг радио төхөөрөмж суурилуулсан автомашинууд ашигладаг тухай гардаг. Яг ийм зорилго бүхий бүхэл бүтэн цэргийн анги Америкт байжээ. Дэлхийн II дайны үеэр, 1944 оны зунаас дайн дуустал Франц орон даяар Америкийн “Сүнсний арми” ажиллаж Гуравдугаар Рейхийн удирдагч нарыг төөрөлдүүлж байжээ. Энэхүү армид 1,100 тусгай шилэгдсэн хүн, олон тооны хийлдэг танк, хүнд зэвсгүүд байсан байна. Тэдний гол зорилго нь Холбоотны хүчний тухай худлаа мэдээлэл тараах, хуурамч жүжиг тавих байлаа. Дайны турш тэд 20 орчим жүжгийг Германчуудын нүдний өмнө тавьснаар төөрөлдүүлэх, Холбоотны цэргийн хөдөлгөөн, байрлалыг нууцлах үүрэг гүйцэтгэжээ.

 Нацистуудын хувьд сүнсний арми нь яг л бодит цэрэг, зэвсэг мэт харагдаж байв. Сүнсний армийн цаана зураач урчууд, аудио техникчид, жүжигчид, дизайнерууд ажиллаж хийлдэг машин, техник, их буу, танк зэргийг бүтээдэг байжээ. Францын эрэгт Холбоотны арми буусны дараа сүнсний армийг зохион байгуулж ажиллуулж эхэлсэн байна. Ингэснээр Холбоотны хүчний цэргийн тоо хэмжээг байгаагаас нь 30,000-аар илүү харагдуулж чадсан гэдэг. Дүрснээс гадна аудио техник ашиглан хүнд машин хэрэгсэл, танкнуудын дуу чимээг гаргаж байлаа. Энэ нь 15 км орчим зайнаас сонсогддог байв.

Тулаанаас бусад үед сүнсний армийн "жүжигчид" Францын хотуудаар АНУ-ын офицер, генералуудыг дуурайн жүжиглэж Германы тагнуулуудад худал мэдээлэл өгдөг байсан байна. Тэдний ярилцах хуурамч байлдааны төлөвлөгөө, согтуудаа амнаасаа унагасан үгсийг тагнуулчид шүүрч аван цааш дамжуулдаг байжээ.

2013 онд Сүнсний армийн тухай "The Ghost  Army" нэртэй онц сонирхолтой баримтат киног PBS кино продакшн Холливудад хийсэн байдаг.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]