Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чингис, Өгөдэй, Гүюг, Мөнх, Хубилай энэ тав болваас Их Монгол Улсын агуу их хаад билээ.

Их монгол улсын дүрслэх урлагУншсан3,265

Персийн түүхч Рашид эд-Дин Шашдирын чуулган-даа “Монголчууд... үнэн түүхийг үеийн үед уламжлан авч, монгол хэл дээр монгол бичгээр бичиж байсан...” гэж бичээд лавтайяа Алун гоо эхийн үеэс угийн бичиг хөтөлж байсан тухай өгүүлсэн байна.

Чингис хаан 1189 онд Хар зүрхний Хөх нуурт болсон монголын язгууртнуудын хуралдайгаар хамаг монголын хаанд сонгогдсныхоо дараа хоорондоо тэмцэлдэн байлдаж байсан, Монголын нууц товчоонд тэр үеийн улстөрийн байдлыг онож тодорхойлсноор Орондоо үл орон олзлолдож Хөнжилдөөн үл хэвтэн гөрлөлдөн ...байсан тархай бутархай монгол овог аймгуудыг нэгэн жолоонд оруулж, 1206 онд Их Монгол Улсыг байгуулсан юм.

Чингис хааны үндсэлсэн энэ улс  53 жил гаруй оршин тогтноод Мөнх хааны нас барснаар 1259 онд үгүй болж, түүний үргэлжлэл Хувилайн Их Юань улс үүссэн билээ. Монголчууд өөрийн улсыг Их Монгол улс гэж нэрлэж байсны баталгаа нь Монголд ирж байсан хятад дипломатч Жао Хуны “Монгол татаарын бүрэн тэмдэглэл”-дээ “татаарууд одоо өөрсдийгөө Их Монгол Улс гэж нэрийджээ” хэмээснээс тодорхой.

Ер Их Монгол Улс нь “аугаа их хаантай, Хаанаа сонгодог хуралтай, алтан урагиин шугамаар хаан ширээ залгамжлах төрийн тогтолцоотой, өрхийн цэргийг аравтын тогтолцоонд оруулсан цэргийн зохион байгуулалттай, гурван түмэнд хуваасан засаг захиргааны нэгжтэй, улсын шүүгчтэй, тахилчтай, сангийн сайдтай, Мөнх тэнгэр гэсэн үзэл суртлын чиг баримтлалтай, “алтан аргамжаа” гэж өргөмжилсөн гадаад бодлоготой, Их засаг хуультай, улсын бичигтэй, улсын онтой...” байсан юм.

 Энэ бүхнээс улсын бичиг нь энэ үеийн монголчуудын бүтээсэн урлагтай холбогдохын тул энд товч өгүүлэх нь зүйтэй мэт. Персийн түүхч Рашид эд-Дин Шашдирын чуулган-даа “Монголчууд... үнэн түүхийг үеийн үед уламжлан авч, монгол хэл дээр монгол бичгээр бичиж байсан...” гэж бичээд лавтайяа Алун гоо эхийн үеэс угийн бичиг хөтөлж байсан тухай өгүүлсэн байна. XX зууны эхэн үеийн эрдэмт балам Зава Дамдин “Тэртээх Ил Тарвагтайн чанадын зүгээс “Согтаг” нэрт монголын нэгэн аймаг

Арилжаа худалдаа үйлдсээр ирж нутагшин суусны

Арвис мэргэн багш нар бээр уйгар хийгээд монголчууд дор

 

Алиаа үсэг хийгээд уншиж бичих тэргүүтэй... ёсыг заан сургав гэж Алтан дэвтэрийн зава-даа айлдсан байна. Алун гоо IX зууны үеийн хүн, Уйгар нар VIII зууны үеийн улс гээд бодвол монголчууд хэдийд бичиг үсэгтэй болсныг багцаалж болж байгаа боловч Шашдирын чуулган-д дурдсан Алун гоогийн удам олон салбар аймгийн чухам аль нь уг бичгийг хэрэглэж байсан вэ гэдэг нь тодорхойгүй.

 Гэвч Их Юань улсын судрын Тататунгагийн намтарт найманы Тататунга түшмэл уйгар бичиггэй тамга авч явсан тухай гардаг. Мөн нэрт эрдэмтэн Б.Ринчен доктор

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2016, 12 сар 18. 21:41
Tolgoilogch MnFacebook-р нэвтэрсэн

nthytrrhrt

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]