Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чалчаа саарал: Сталин олзлогдох шахсан ньУншсан9,528

Сталин 1941 онд Москвагийн төлөөх тулалдааны үеэр хэд хэдэн удаа, дараа нь 1943 онд Гжатск, Ржевийн район зэрэг фронт дээр очиж ажилласан тухай мэдээнүүд байдаг.

Сталин 1941 онд Москвагийн төлөөх тулалдааны үеэр хэд хэдэн удаа, дараа нь 1943 онд Гжатск, Ржевийн район зэрэг фронт дээр очиж ажилласан тухай мэдээнүүд байдаг. Эдгээр мэдээллүүд ихэвчлэн бие хамгаалагч, хамтран ажиллаж байсан хүмүүсийнх нь дуртгал маягаар байдаг учир бодит байдлыг дүрслэхдээ ямар нэг хэмжээгээр хувь хүний үзэл бодол нөлөөлсөн байх магадлалтай. Ихэнх нь нөхөр Сталин ямар энгийн байсан, ард иргэдийн төлөө, цэрэг дайчдын төлөө санаа зовж байсан, маш чухал зөвлөгөө, урам зориг өгч байсангэх зэрэг утга бүхий бичигдсэн байдаг. Ингээд Сталины фронт дээр очсон тухай тэнд хэрхэн олзлогдох шахсан тухай нэгэн түүхийг өгүүлье.

1941 оны 11-р сарын дундуур Сталин Волоколамскийн чиглэлд тулалдаж байсан генерал К.Рокоссовскийн хариуцсан 16-р армийн хэсэгт очжээ. Энэ ”аяллын” зорилго нь тухайн үед дайсны толгой дээр цахиур хагалж шуугиулж байсан “Катюша”-г хэрхэн ажиллаж байгааг харах байж. Хоёр машинтай явсан бөгөөд нэг нь хуягласан ”паккард”, энэ машинд Сталин өөрөө бие хамгаалагчтайгаа, түүнийг дагаж “эмка” (М-1)-д бусад дагалдагч нар болох ганц нэгхэн хүн хамгаалагч нартай сууж явжээ. Уг нь тэднийг Москвагаас гарах үед автоматчид дагалдаж явсан боловч фронт ойртох үед эдгээр сүр бадруулсан хамгаалалт анхаарал татахаас өөр үр ашиггүй гэж үзэн, Сталин болон түүний хоёр машиныг орхихыг автоматчдад Ерөнхий командлан захирагч өөрөө тушаасан гэдэг.

Ингээд хоёр суудлын машин явсаар хүрэх газраа очиж үзэх гэсэн юм аа ч үзэж. Тухайн үед Катюша нь нууц зэвсэг байсан бөгөөд германчууд энэ зэвсгийн араас ангуучилж, хаа явсан газар нь мөшгиж, олзлох гэж улайрч байсан ба анх энэ зэвсгийг хэрэглэсэн Иван Флеровын баг дайсанд бүслэгдэх үедээ тушаалын дагуу зэвсгээ устгаж өөрсдөө тулалдаанд амь үрэгдсэн байсан тэр үе билээ. Германчуудын "Катюша"-г ангуучлах ан энэ үед бүр ч эрчимжсэн байсан цаг. Ингээд 11-р сарын 13-нд ЗХУ-ын баатар ахмад Кирсановын удирдсан дивизион нь германуудын Скирманова хэмээх тосгоны орчимд байрласан байрлал, томоохон давшилт эхлэх түшиц газар, бөөгнөрөл рүү “Катюша”-аар цохилт өгсөн байна.

16.00 цагийн үед 12 “Катюша” 132 сум харваад байрлалаа яаран сольж эхэллээ. Ингээд цасан тал дээгүүр “Катюша” бүхий машинууд дайсан хариу цохилт өгөхөөс өмнө амжиж аюултай бүсээс гарах гэж давхиж өгсөн бөгөөд энэ үед галлалтыг нь нүдээрээ үзээд буцах гэж байсан Дээд Ерөнхий командлагчийн Паккард цасанд элэглэж суугаад таг хоцорлоо. Германчууд ч "Катюша"-аас галласан ойр орчмыг ширүүн буудаж эхэллээ. Засмал зам хүрэхэд 4 км дутуу байсан бөгөөд цасанд суусан "Паккард"-аа хаяад М-1-д суусан боловч бараг тэр даруй бас л цасанд сууж орхиж. Сталин болон бүгд л машиныг түлхэж зүтгэх боловч яаж ч чадсангүй. Удалгүй алсад Германы морьт ангиуд гарч ирсэн бөгөөд эдгээр нь өнөөх "Катюша"-ын ангуучид байв.  Олзлогдох дээрээ тулж байсан И.Сталины багийнхны аврал болж ойролцоох өндөрлөгийн цаанаас 3 ширхэг Т-34-57 (57 мм-ийн танк эсэргүүцэх их буутай) цувран гарч ирсэн байна. Энэ бол Зөвлөлтийн хамгийн алдартай танкийн ас Дмитрий Лавриненко болон түүний удирдсан хэсэг байв. Лавриненкогийн танк "Эмка"-г чирэн явсан ба нөгөө хоёр танк нь ард үлдсэн Паккардыг авахаар очиход үнэтэй америк бензинээ хэмнээд машинаа унтраасан байсан жолооч нь хөлдөж үхэхдээ тулаад байсан гэдэг. Тухайн үеийн Зөвлөлтийн армийн дүрэмд байдаг байлдааны зэвсгээ ямар ч нөхцөлд хаяж болохгүй гэдэг хууль хэрэгжиж байгаа нь энэ. Цасанд суусан хэнд ч хэрэггүй машин манаж суусаар олзлогдох гэдэг...

Зөвлөлтийн хэдэн танк харсан Германы морьт ангийнхан тэгэсхээд буцжээ. Тэд хэнийг харж байгаагаа, хэнийг олзолж болох байснаа мэдсэн бол ... чухам яах байсан бол?


P.S.

Сталины иймэрхүү аялалтай холбоотой олон жижиг мэдээлэл байдаг бөгөөд сонирхол татсан зарим нэгийг нь сонирхуулъя.

Нэгэн офицерын “балет” хийсэн тухай шог яриа бий.  Сталин 1943 онд фронтын ойролцоо очих үедээ ямар нэгэн ойрхон байгаа офицерыг явуулж генералуудыг дуудахыг өөрийн хамгаалагч хийж явсан НКВД-гийн ажилтанд хэлсэн байна. Өнөөх нь ч гараад нэгэн офицерыг олсон бөгөөд Сталиныг зүгээр л нөхөр Сталин гэж дуудаарай, ямар ч цол чимэг хэрэггүй, айж ичихгүй байж тушаал сонсож чадна биз гэж асуужээ. Тэр олдсон эр нь ...би фронтын офицер хүн, дайсны өөдөөс дайрч байсан, айх гэдгийг мартсан... гэсэн том юм яриад яг орохдоо би Сталиныг урьд өмнө ер хараагүй гэж сулхан дуугарсан байна.

Орлоо. Офицер ч зэвхий царайлаад эхэллээ. НКВД-гийн ажилтан Сталинд офицерыг танилцуултал өнөөх офицер байдаг чангаараа “ Нөхөр ерөнхий командлан захирагч, Зөвлөлт холбоот улсын маршал таны тушаалаар... ирлээ” хэмээн баярын жагсаалын үеийн танилцуулга шиг цол гуншинг нь бүтнээр дуудан тас хийтэл өсгий хавсарсан байна.

Нэлээд гайхсан Сталин аль болох зөөлөн тайвнаар өнөөх офицероос генерал Еременког мэдэх үү гэж асууж. Өнөөх нь дахиад л дүрмийн дагуу тас няс хийтэл өсгий хавсарч, цол гуншинг нь бүрэн бүтнээр нь дуудан хариулахдаа хоолой шахан, хашхирах алдан байж. Энэ байдлаар гаран гартлаа өсгий хавсарсаар байсан гэдэг.

Гарсных нь дараа Сталин энэ одоо яагаад балетчин хүүхэн шиг үсчиж харайгаад байгаа юм бэ? Өгсөн даалгавар ойлгосон болов уу гэж хэлсэн гэдэг. Фронтын нөхцөлд ийм хачин юм, тэр тусмаа Москвад баяр наадмаас өөр үед харагдаад байдаггүй зүйлээ фронт дээр хараад өнөөх офицер их л гайхсан нь тэр.


Бас нэгэн баримт. Энэ бол Батлан хамгаалах хорооны гишүүн байсан “өнөөх” А.И.Микоян Сталиныг даган фронт явсан тухайгаа бичсэн дурсамж юм. Н.Хрущевын үед бичигдсэн, Сталиныг аль болох муугаар бичсэн дурсамж боловч тухайн хүний эдэлж байсан албан тушаал болон бусад зүйл зэргийг бодоход шал худлаа зохиож бичсэн гэж хэлэх зүрх хүрэхгүй нь. Багахан товчилж орчуулан хүргэж байна.

“...Сталин ер нь нэг их зоригтой хүн биш байв. Ерөнхий командлан захирагч фронт дээр огт очоогүй байж болохгүй биз дээ!

Гэхдээ нэг удаа явсан юм. Немцүүд Москвагаас ухарч байх үед Сталин хуягласан Паккардад суугаад Минскийн замаар фронт явсан бөгөөд энэ замыг бүрэн аюулгүй болгосон байлаа. Сталин фронт дээр очсон гэсэн цуурхал, яриа гаргуулахыг хүсэж байгаа нь ойлгомжтой. Ингээд фронтын шугамд хүрэлгүй 50-60 км-ийн наана баахан генералууд түүнийг тослоо. (хэн хэн байсныг сайн санахгүй байна, лав л Еременко байсан санагдана) Бүгд л Сталины ярианаас цаашаа явах нь дэмий гэж хэлүүлэх гэж байгааг ойлгон, цаашаа явах нь аюултай гэж анхааруулах боловч хэн ч бүрэн хариуцлага үүрэх хүсэлгүй байв.

Тэр үед Сталин өөрийн хамгаалагч, генералууд, офицеруудын өмнө адгийн аймхай амьтан гэдгээ харуулж, шившгээ дэлгэсэн юм.  Ерөнхий командлан захирагч “хүндрэх” хэрэгтэй болсон бөгөөд (магадгүй айснаасаа болсон байж болох юм) ойр тойрны бутанд элдэв мина, тэсрэх бөмбөг байхгүй биз гэж асуулаа. Хэн нь ч байхгүй гэсэн бүрэн баталгааг зүрхлэн өгч чадахгүй нь ойлгомжтой. Тэгтэл ерөнхий командлан захирагч маань бүхний өмнө өмдөө шувтлан шууд л зам дээр “хэргээ гүйцээсэн” юм даа. Тэрээр ингэж “фронтын байдалтай танилцаад” Москва-руу буцсан билээ...”

Сэтгэгдэл 4ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
9 сар 9. 11:01
Зочин

Тэр үед нь цааш нь харуулчихгүй. Тэгсэн бол түүх өөр болж одоо манай гуйлагчин, атаархуу сэтгэлгээтэй хэрцгий балмад коммунист үхрүүд төрөх ч үгүй байлаа. Мань мэтийн зарим нь ч төрөх ч үгүй байлаа гэж. Гэхдээ тэр яахав. Коммунистууд дуусч байвал манай үхэрнүүдийн төрөх эсэх ч яах вэ хөөрхий. Арай өөр ухаалаг үхрүүд төрөх байлаа даа хөөрхий.

9 сар 11. 18:13
Irgen

Cham shig baas Stalin bolon kommunizm iig shuumjildeggui yumaa. Chi baasaa ideed l yav. Stalin bolood kommunizm iin huchind mongol uls tusgaar togtnoj uls shig uls bolson yum shuu.

9 сар 10. 1:30
Зочин

Хэрэв тэгээд буудсан бол та ингээд интернэтийн араас олон юм ярих хувь ч тлхиохгүй байсан.

9 сар 11. 17:01
Зочин

хаха яг үнэн

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]