Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

WWII: Их дайны өмнө Ази, Европт болсон явдлууд (фото нийтлэл №1)Уншсан9,413

Ялалтын 71 жилийн ойд зориулж манай сайт уншигчдадаа дэлхийн II дайны түүхэн гэрэл зургуудыг тайлбартайгаар цувралаар толилуулж эхэллээ.

Ялалтын 71 жилийн ойд зориулж манай сайт уншигчдадаа дэлхийн II дайны түүхэн гэрэл зургуудыг тайлбартайгаар цувралаар толилуулж эхэллээ.

1924 он. Адольф Гитлер Ландесбергийн шоронгоос суллагдсаныхаа дараа энэ гэрэл зургийг авахуулжээ. Тэрээр найман жилийн дараа Германы канцлер болно.

1937 он Цагаан хэрэм дээр манаанд гарч буй япон цэрэг. 1931 онд эхэлсэн Хятад Японы II дайнаар япончууд 1937 он гэхэд Хятадын бараг бүх нутаг дэвсгэрийг хяналтдаа оруулсан ба 1939 онд Халх голоор БНМАУ руу довтолж бут цохигдох ба, 1941 онд АНУ-ын Пирл Харборыг бөмбөгдөнө.

1937 он. Хятадын хотуудыг бөмбөгдөж буй Японы онгоцнууд.

1937 он. Шанхайг эзэлсэн япон цэргүүд.

1937 оны наймдугаар сарын 13. Эсэргүүцэх чадваргүй болсон Бээжинд Японы Квантуны армийн цэргүүд орж ирж байна.

Хятад цэргүүдийг япончууд цаазлаж байна.

Генерал Чан Кай Ши

1938 он. Япончууд Хятадын томоохон хотуудад асар их харгислал, аллага үйлдэж байлаа.

Токио дахь болзошгүй агаарын дайралтаас хамгаалах бэлтгэлийн үеэр. Япон улс Хятадыг дайнд бүрэн дарсны дараа ирээдүйн их дайнд ард иргэдээ бэлдэж байв.

Италийн фашист намын лидер Бенито Муссолини 1922 онд. Тэрээр ирээдүйн Гитлерийн хамгийн ойрын холбоотон болно.

1935 онд фашист Муссолинигийн удирдлага дор Италийн арми хойд Африкт халдан довтоллоо.

Испанид 1937 онд фашист генерал Франциско Франкогийн эсрэг иргэний дайн өрнөж байлаа.

Германы армийн сайн дурын нисгэгчид Испанийн иргэний дайнд генерал Франког дэмжин оролцож байв. Оросууд харин Франкогийн эсрэг хүчнийхэнд туслаж сайн дурын нисгэгчдийг илгээж байлаа.

Франкогийн армийн бөмбөгдөлтөөс зугтан туннелд хоргодож буй Мадридын иргэд.

Барселонаг Франкогийн нисэх хүчин бөмбөгдөж байна.

Хойд Испанид иргэний дайны гал дүрэлзэж байлаа.

АНУ-ын ерөнхийлөгч Франклин Рузвельт 0вропт үүсээд буй нөхцөл байдлын талаар радиогоор үг хэлж байна.

Нью-Йорк дахь Германы нацист ажилчдын холбооны оффис. 1932 он.

Германы сүр хүчийг гайхуулах зорилготой бүтээгдсэн "Хинденбург" нэртэй аварга том агаарын хөлөг онгоц Манхеттений дэргэдүүр нисэж өнгөрч байна. Энэ онгоц 1937 онд АНУ-ын Лэйкхурст дахь агаарын баазад сүйрсэн юм.

1938 он. Англичууд агаарын болзошгүй довтолгооноос хамгаалах сургуулилтыг эрчимтэй хийдэг болов.

1934 онд Италийн Венец хотноо Адольф Гитлер, Муссолини нар уулзаж холбоотны гэрээ байгуулав.

1933 он. Гитлерийн уриалгаар еврейчүүдийн эсрэг үндэсний кампанит ажил өрнөж эхлэв.

1932 онд нацист үзэл баримтлал сурталчлагч Германы үндэсний радио байгуулагдав

Олон мянган залуус Гитлерийн намд элсэж эхэллээ.

1933 онд Гитлер Мюнхений гудамжаар Үндэсний социалист хөдөлгөөн эхэлсний 10 жилийн ойг тэмдэглэж буй баярын дундуур явж байна.

1933 он. Цэнгэлдэх хүрээлэнд бэлтгэл хийж буй нацист залуучууд

1933 он гэхэд Германы арми дэлхийн I дайнд ялагдсан гарз хохирлоо бүрэн нөхөж орчин үеийн танк их бууг ихээр үйлдвэрлэж эхэлжээ.

Берлин 1934 он.

Нацистын охид

1935 онд Нюрнберг Гитлер нацист намын хурлаар үг хэлж байна.

1936 онд Берлинд зохиогдсон зуны олимп.

1938 оны бүх нийтийн өдөрлөг. Бүх нийтийн арга хэмжээнүүд Герман орны сэргэн мандалтыг ард иргэддээ таниулах гол хэрэгсэл болдог байв.

Еврейн дэлгүүр

Австрийн Вена хотноо нэгэн гудамжны нэрийг Гитлерийн болгон өөрчилж байна

 

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2016, 5 сар 4. 14:03
зочин

энэ дайн самуун эзлэн түрэмгийлэл хэзээ ч байсаар байх юм даа

2016, 5 сар 2. 8:36
Зочин

ТҮҮХ ӨГҮҮЛСЭН ГОЁ ЗУРГУУД БАЙЛАА

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Унших СЭДЭВ-ээ өөрөө сонгодог боллоо

12 сард сонгогдсон сэдэв
Дундад зууны Европ
13 сарын онцлох сэдвийн санал хураалт явагдаж байнаЭнд дарж саналаа өгнө үү