Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Британийн Гадаад хэргийн сайд газарзүйн мэдлэгээрээ С.Лавровын өмнө эвгүй алдаа гаргажээУншсан18,293

Украиныг тойрсон хурцадмал нөхцөл байдлыг намжаах, НАТО, Европын холбоо болон ОХУ-ын дунд хурцдаад буй хямралыг нааштайгаар шийдвэрлэхийн тулд баруун Европын гүрнүүд болох Их Британи, Франц, Герман улсуудын удирдагчид, албаны хүмүүс Оростой яриа хэлэлцээр хийхээр Москваг зорьсоор байгаа юм.

Украиныг тойрсон хурцадмал нөхцөл байдлыг намжаах, НАТО, Европын холбоо болон ОХУ-ын дунд хурцдаад буй хямралыг нааштайгаар шийдвэрлэхийн тулд баруун Европын гүрнүүд болох Их Британи, Франц, Герман улсуудын удирдагчид, албаны хүмүүс Оростой яриа хэлэлцээр хийхээр Москваг зорьсоор байгаа юм.

Францын Ерөнхийлөгч Э.Макрон энэ долоо хоногийн эхэнд Москвад ирж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай таван цагийн турш уулзалт хийсэн ч дорвитой үр дүнд хүрээгүй. “Макроны дэвшүүлсэн яриа хэлэлцээний зарчмаар шийдэх санаанууд цаашдын хамтын ажиллагааны үндэс болж чадна. Гэхдээ зарим саналын хувьд дорвитой шийдвэрт хүрэхэд эрт байна. Украин улс орос хэлээр ярьдаг иргэдийнхээ эрхийг зөрчсөөр байгаа, Украины зүүн хэсгийн салан тусгаарлагчдын мэдэлд байгаа бүс нутгууд, тодруулбал Донбасс дахь байдлыг энхийн замаар зохицуулах бүх боломжийг Украины Засгийн газар үл ойшоож байгаа нь эцсийн дүнд ийм хямрал руу түлхэж байгааг би ноён Макронд дэлгэрэнгүй тайлбарласан” хэмээн В.Путин энэ уулзалтын дараа мэдэгдсэн юм.

Путин, Макрон нарын уулзалтын дараа Их Британийн Гадаад хэргийн сайд, хатагтай Элизабет Трасс Москва хотод хүрэлцэн очиж, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзсан юм. Орос, Их Британийн сайд нарын уулзалт үр дүнд хүрэлгүй өнгөрсөн нь уулзалтын дараа Сергей Лавров “Харамсалтай нь манай байр суурийг тэд сонссонгүй өнгөрлөө” хэмээн мэдэгдсэнээс харагдана.

Тэгвэл Их Британийн Гадаад хэргийн сайд Элизабет Трасс Сергей Лавровтой хийсэн уулзалтын үеэр газарзүйн дулимагхан мэдлэгээсээ болж дахин асуудалд орсон тухай Коммерсанть сонинд мэдээлжээ. Оросын албаны эх сурвалжийн уламжилснаар бол хатагтай Элизабет Трасс уулзалтын үеэр Ростов, Воронеж мужуудыг Оросын газар нутаг биш хэмээгээд Москва дахь Британийн Элчин сайдын сануулгаар Украины мужуудтай андуурснаа хүлээж, уучлал гуйжээ.

Тодруулбал Сергей Лавров түүнд ОХУ-ын цэргүүд гадаад оронд биш, өөрийн газар нутагт шилжилт хөдөлгөөн хийж, ажиллагаа явуулж буйг тайлбарлаад барууныхан Оросын цэргүүд ихээр бөөгнөрч байгаа гээд буй Ростов, Воронеж мужуудыг Оросын газар нутаг гэдгийг Лондон эрхбиш хүлээн зөвшөөрдөг биз дээ хэмээн лавлажээ. Трасс хариуд нь “Эдгээр мужууд ОХУ-ын газар нутагт хамаарагдахыг Их Британи хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлээд удалгүй Украины салан тусгаарласан Донецк, Лугансктай дээрх Оросын мужуудыг андуурсан болохоло хүлцэл өчин залруулжээ. Гадаад хэргийн сайдынхаа алдааг Москвад суугаа Их Британийн элчин сайд Дебора Броннерт хажуугаас нь эвтэйхэн залруулж хэлжээ.

Өмнө нь Элизабет Трасс “Хар тэнгисийн бүс нутаг дахь Балтийн холбоотон орнуудаа Их Британи улс тусалж дэмжинэ” хэмээн мэдэгдэж байв. Түүний дурдсан Балти орчмын Эстони, Латви, Литва улсууд Хар тэнгисээс 1,000 гаруй километрийн зайд оршдог юм. Саяхан тэрээр Киев хотыг монголчууд болон татарууд тус тусдаа эзлэн түрэмгийлж байсан тухай яриад шүүмжлэлийн бай болж байсан. Тэр үед нь ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдэгдэл гаргаж “Британийн Гадаад хэргийн сайдын тарааж буй худал мэдээлэл нь англо-саксончуудын тэргүүлсэн НАТО-гийн орнууд Украины нөхцөл байдлыг хурцатгаж байгаагийн нэг баталгаа боллоо. Бид Британийн Гадаад хэргийн яамнаас утгагүй мэдээлэл тараах, өдөөн хатгахаа зогсоож, оронд нь татар-Монголын байлдан дагууллын үеийн түүхийг судлахыг уриалж байна” хэмээж байв.

Одоо Оросын болон өрнөдийн хэвлэлүүдээр Британийн гадаад хэргийн сайд хатагтай Ростов, Воронежийг Оросын нутаг гэдгийг мэддэггүй хэмээн мэдээлэл цацагдсаар байна.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]