Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чингис, Өгөдэй, Гүюг, Мөнх, Хубилай энэ тав болваас Их Монгол Улсын агуу их хаад билээ.

"Сорхугтани шиг ухаалаг хүн ийм бузар үйл хийхгүй"Уншсан21,141

Өгэдэйн дараа их ор Тулуйн угсаанд шилжсэн. Судрын чуулганд “Өгөдэйд Сорхугтани бэхи хор өгсөн” гэсэн цуурхал дэгдсэн тухай тун тодорхой бичжээ.

Сорхугтани бол Чингис хааны отгон хүү Толуйн их хатан хожмын Монгол төрийн дөрвөн их хаан Мөнх, Хубилай, Аригбөх, Хүлэгү нарын эх юм. Хэрэйдийн ноён Жаха хамбу 1203 онд Чингис хаанд дагаар орох үед өөрийн охин Сорхугтаниг Чингис хааны отгон хүү Толуйд гэргий болгон өгчээ. Толуй өөрийн эцэг Чингис хаан, ах Өгэдэйн хамт аян дайнд байнга морддог байсан тул хөвгүүдээ өсгөж хүмүүжүүлэх ажлыг Сорхугтани хатан хариуцаж байв. Тэрээр хөвгүүддээ өндөр боловсрол олгохын тулд ихээхэн хичээж байжээ.

Сорхугтани эр нөхрөө нас барсны дараа “Толуйн улс” буюу Монголын голомт нутаг, ард иргэдийг захирах болсноор Монголын эзэнт гүрний дотор ихээхэн эрх мэдэлтэй болжээ. Монгол эзэнт гүрний их хаан Өгэдэй бүх ажил хэргийнхээ талаар Сорхугтани хатантай зөвлөлдөж, түүний ямарваа шийдвэр, тушаалд халдан, өөрчилдөггүй байсан гэдэг. Өгэдэй хаан Сорхугтаниг өөрийн хүү Гүюгт гэргий болгон өгөх гэсэнд тэрээр үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх хэрэгтэй хэмээн эелдгээр татгалзсан учир ёс журамтай эмэгтэй хэмээн ихэд алдарших болсон ажээ. Сорхугтани христийн шашны несторийн урсгалыг шүтдэг байсан хэдий ч аливаа шашныг хүлцэх Монголчуудын уламжлал ёсоор будда, ислам, даосын суртлыг ч дэмжин тэтгэж байжээ. Тухайлбал, өөрийн хувь өмч болгон авсан Дундад Азийн Бухар хотод мадрас (шашны сургууль) байгуулах хэрэгт мөнгө хандивлаж байв.

1236 онд Өгэдэй хаан урьдны Алтан улсын Хэбэй мужийн 80 мянган хятад өрхийг Толуйн угсааныханд хувь өмч болгон өгчээ. Сорхугтани хатан тус бүс нутгийн аж ахуйг сэргээн босгож, газар тариаланг хөгжүүлэхэд анхаарч, түүнээс авах татварын орлого нэмэгдүүлэхийг оролдож байв.

1246 онд Өгэдэйн ахмад хөвгүүн Гүюг их хааны ширээнд суусныхаа дараа өрнө зүгт аян дайн хийх нэрийдлээр Батын эсрэг байлдахаар хөдлөхөд Сорхугтани Батад нууцаар хэл хүргэн сэрэмжлүүлжээ. Гүюгийг нас барсны дараа Сорхугтанийн ахмад хөвгүүн Мөнх Бат ханы идэвхтэй дэмжлэг, оролцоотойгоор 1251 онд Монголын их хааны ширээнд суув. Ийнхүү Толуйн удмынхан, Мөнх Монголын их хааны суурийг эзлэхэд Сорхугтани хатны улс төрийн оролцоо, хичээл зүтгэл чухал нөлөө үзүүлжээ. Сорхугтани 1252 онд нас баржээ. Түүнийг их хаадыг оршуулдаг Их хоригт оршуулсан гэдэг. Монголчууд Сорхугтани бэхид зориулан Эш хатны цагаан гэр хэмээх тусгай тайлгын гэр байгуулан, дотор нь түүний хөргийг залж, тахих болжээ. Энэ нь эзэнт гүрний дараахь үед “Чингисийн найман цагаан гэр” хэмээх шүтээнийг бий болгож, тайлга тахилга үйлдэх үед түүний нэг болсон ажээ.

"Сорхугтани шиг ухаалаг хүн ийм бузар үйл хийхгүй"

Нийтлэлч А.Баатархуяг "Байлгаагүй улсын эрэлд" нийтлэлдээ Сорхугтани хатантай холбоотой ийм зүйл бичиж байв. Өгэдэйн дараа их ор Тулуйн угсаанд шилжсэн. Судрын чуулганд “Өгөдэйд Сорхугтани бэхи хор өгсөн” гэсэн цуурхал дэгдсэн тухай тун тодорхой бичжээ. Гэвч Сорхугтани шиг ухаалаг хүн ийм бузар үйл хийхгүй гэдэгт тухайн үеийн ихэс дээдэс итгэж байв. Алтан орд Сорхугтанийг өмөөрчээ. Гагцхүү тэр цуурхал нь Өгөдэйн бэлэвсэн хатан Дөргөн улс даяар хааны угсааг Тулуйн угсаанд шилжүүлэхээс сэргэмжилж их хядлага эхлүүлэх шалтаг болжээ. Засгийн эрхийн тэмцэл мэдээж ширүүн байсан. Дөргөн хатан том хүү Гүюгээ хаан болгожээ, Гүюг хаан болоод авга нартаа буулт хийж, эх хатны бүх алдааг шивэгчин Фатимад үүрүүлж цаазалжээ. Гэвч хямрал үргэлжилж Гүюг хаан өөрийн авга, Чингис хааны отгон дүү Отчигин ноёныг цаазалснаар зөрчил ахин дэвэрчээ. Энд бас асуудал бий, жишээ нь голомтоо отгон хүү сахих уламжлалаар голомт сахигч нь хааны отгон дүү Отчигин байх уу, отгон хүү Тулуйнхан байх уу? гэдэг бас л асуудал мөн.

Үүний дараа Гүюг Зүчийнхэнтэй байлдахаар морджээ. Тэр өвөг Чингис хаанаас эцэг Өгөдэй хаанд олгосон өөрийн эзэмшлийн нутгийг амжилттай өнгөрсөн ба хаан “өмч нутгаа эргэх” нь ямар ч ажиг сэжиг төрүүлээгүй юм. Гэтэл тэр гэнэт хязгаар давж Зүчийнхний нутагт давшин оржээ. Сорхугтани хатан л Батынханд байдал эвгүйцэж байгааг амжиж сануулсныг түүхэнд мөн л тодорхой бичжээ. Дайнд бэлэн бус Алтан орд үймж эхэлсэн ба Гүюг өөрийн эзэмшлээс дөнгөж гармагцаа учир битүүлгээр нас нөгчсөнөөр дайн болсонгүй.

Үүний дараа хамгийн ахмад ноёд, Алтан ордныхон өөрөөр хэлбэл Зүчийнхний илгээсэн Бэрхийн зүтгэл, дэмжлэгээр Тулуйн угсаа их ор суув. Гэвч эзэнт гүрний угсаа залгамжлагчдын зөрчил тасарсангүй, өрнөдөд Тулуй /Ил хаад/, Зүчийнхэн /Алтан орд/ тулалдаж, харин дорнодод Өгөдэйхэн Цагаадайнхантай хавсарч Тулуйнхантай үзэлцэж эхэлжээ. Их хааны эрхээс салсан Өгөдэйн угсааг Хайду ван толгойлов. Хубилай түүнийг ялж чадаагүй ба Наян нарын бослого Хубилайн дараагийн хаадын үед л “намжсан” юм.

Сэтгэгдэл 13ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
8 сар 13. 23:19
Зочин

энэ бичлэг их зөрүүтэй юм бичсэн байна Гүюг Батад ажиг сэжиг авахуулахгүйн тулд нутгийн хилээ эргэх гэж явдаг Гэтэл шууд Баттай байлдахаар явсан гэх шиг

7 сар 25. 16:11
Зочин

tuhain ued sorhugtan ih auragt baisan harin ogoodein haan mash hol daind mordoj baisan uchir yagaad ch sorhugtan ogoodei haand hor ogoh uchirguin todorhoi

6 сар 1. 20:59
Зочин???

Өгөөдэй хааныг нас барахад Соргог цэцэн хатан Жэндинд \Хятадад байсан\. Та нарт хичнээн бичээд хэллэг ойлгохгүй юм даа. \Дээд тэнгэрээс заяат төрсөн "Бөө ир тай чин" Чингис хааны өвгийн нэр ийм байдаг гэж сануулаад байхад чин -г чоно гээд чононоос дорд гаралтай гэж мунхарцгаах юм. Чин-чин шудрага гэж үг болой._

5 сар 18. 10:01
Зочин

Хажуудаа байгаа хулгайч, хүчирхийлэгч, урвагчидаа мөнгөтэй хүн гээд сонгож долигнож гүйчихээд их хаадаа харж байсан юм шиг худлаа чалчих юм.

5 сар 6. 13:42
Зочин

Altan ord Huvilainhand heregtei yum hiisen bolohoos yag Mongolchuudiin gal golomt Ih haanii baiguulsan Mongol ulsiin huvid bol taraaj butargah golomtiig ni samrah ajliig ehluulsen hun. Haanii huuli est zalgamjlagch Ogeedeihniig huis temtruulj huuli busaar huuhduudee tavisan ch ted zovhon taraaj huch taramduulah ajil hiisnees hamgiin horlontoi ni Huvilai Yuan guren baiguulan HarHoriniig galdan shataaj hamag baylagiig uragshaa zoolgon tov Mongol ulsiig gazriin horsnoos archin ustgasan martuulsan yavdal baiv. Ogeedeinhen Tsagaadainhantai niilj tedniig eserguutseh geed diileegui bie biendee gomdoj yavdag baidal ni odoo ch arilaagui. Iim l gaitai em dee.

5 сар 10. 21:25
Зочин

Heze hubilai galdan shatachva haha

4 сар 14. 11:38
Зочинзочиниргэн

сорхогтон бэхи хатан .алуурчин шүү дээѲгѳѳдэйг .хааныг .алсан .бас .чингис .хааны .охидыг .хүйс .тэмтэрсэн .ухаант .царайлчихахд .ѳѳрийн хүүхдүүдээ .бүгдийг .хаан .ширээнд суулгасан .даанч тэд ислам шажинтан .болцгоосон .харин .зүчийн ундэс угсгаатнууд .жинхэнэ тэнгэр .шүтлэгээ хамгаалж шүтэж .явлаа тэгээд .хэн нь .моншол угсгаагаа хамгаалах . гэж .хүлэгү хаанд .бут цохиулсан .шүүдээ хүлэгү хаан сорхогтон .бэхийн гуч хүү шүү дээ гадны .үзэлтэй авгай .нарыг .чингис хаан .шал дэмий хүүхдүүдээ .хань болгон .ѳгѳв дѳѳ .

7 сар 25. 16:12
Зочин

tuuhee sain unshaaraai

5 сар 10. 21:26
Зочин

Saixan shaaximaa bas l

5 сар 17. 19:25
Зочин

Marko Polo hor ugtsii sh de yas yuman deer, muu italiin tagnuul novsh

5 сар 8. 19:29
Зочин

Хажууд нь байсан юм шиг битгий донгос. Хэн нэгний бичсэнийг дагаад хуйларч байж.

4 сар 20. 1:51
Зочин

Их хаадыг их хатдыг хүртэл шүүчих юмаа. Тэднээс мундаг сэтгээд байгаа бол тэгээд улсаа босгооч

6 сар 24. 18:50
Зочин

Яг л таньдаг хамаатныхаа эгчийн талаар ярьж байгаа юм шиг л туух юмаа. Тэгэх хүн биш нтр хаха

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]