Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чарльз Дарвин үеэл эгчтэйгээ дэр нэгтгэснийг та мэдэх үү?Уншсан23,698

Тэгвэл нөгөө талаараа гэрлэснээр “Хөгширсөн хойноо үргэлж хань, найзтай байна, яадаг ч байсан нохойноос л дээр” гэж бичсэн байсан гэдэг.

Бэлтгэсэн Б.Нямдолгор

Эволюцийн онолын эцэг, дэлхий дээрх бүхий л амьд биетийн үүсэл гарлыг тайлбарлахад судалгаанууд нь чухал үүрэг гүйцэтгэсэн биологич Чарльз Дарвиныг сонсоогүй, мэдэхгүй хүн гэж ховор биз ээ. Байгалийн шалгарлын талаархи түүний онол 19-р зууны шинжлэх ухааны ертөнцийг ёстой л орвонгоор нь эргүүлснээсээ хойш судалгаа шинжилгээ, маргаан мэтгэлцээний сэдвийн аль аль нь болсон байдаг юм.  Дарвины судалгаа, шинжилгээ дэлхий дахины эрдэмтэдийн анхаарлын төвд байсан ч хувийн амьдрал нь үнэн хэрэгтээ тун чиг ээдрээтэй байлаа. Усчны морь усгүй гэгчээр Дарвин өөрөө судалгааныхаа салбар, талбарын золиос нь байлаа.

Тодруулбал эволюци, генетикийн судалгааг цоо шинэ түвшинд гаргаж ирж чадсан агуу эрдэмтэн тэрээр өөрөөсөө нэг насаар эгч үеэлтэйгээ гэр бүл болохоор шийдэж 10 хүүхэдтэй болсон ч тэдний заримд нь цус ойртох шинж тэмдэг илэрсэн байдаг юм. Чарльз Дарвин, Эмма Вежвуд нар 1839 оны 1-р сарын 29-нд гэр бүлээ батлуулав.

 

Орчин үед хүлээн зөвшөөрөгддөггүй энэ төрлийн гэрлэлтийг түүхэн үүднээс нь аваад үзвэл хуучин цагийн хаад ноёд, угсаа залгамжлагчдын дунд маш түгээмэл байсан байдаг. Египетийн хаант улсаас Австри-Унгарын Эзэнт гүрний Габсбургийнхэн хүртэл эрх мэдэл, эд хөрөнгөө итгэлтэй хүмүүстэйгээ л хуваалцаж байхын тулд,  өөрсдийгөө тэнгэрээс заяат угсаатан гэж үзээд гэр бүлийнхээ гишүүдтэй гэр бүл болохыг дэмждэг байв. Харин англичууд гэр бүл болох гэдгийг хайр дурлалаа эрж олохоос илүүтэйгээр бизнесийн гэрээ хэлэлцээр маягаар хүлээн авдаг байсан юм. Гэхдээ үр дүн нь тодорхой байв. Цус ойртсон гэрлэлтийн үр дүнд нялхсын эндэгдэл ихэсч, төрөл бүрийн согог, мэдрэлийн өвчтэй хүүхдүүд гарах нь цөөнгүй байлаа.

Дарвины аав, ээж энэхүү гэрлэлтийг яагаад зөвшөөрсөн бол. Физикч, яруу найрагч, зохион бүтээгч, боолын худалдааг халахыг дэмжигч Эрасмус Дарвин эмч, “Жозайя энд Сонс” шаазан эдлэлийн компанийг үндэслэгч Жозайя Вэжвуд нар хүүхдүүдээ хооронд нь ураг барилдуулчихвал илүү нэр нөлөө бүхий, илүү баян чинээлэг болж болох боломжтой гэж үзжээ. Тэдний энэ хувиа бодсон шийдвэрийн хар гайгаар хожим нь хэд хэдэн ач, зээ нь цус ойртолттой мэндэлжээ. Дарвиныг судалдаг Америк, Испанийн эрдэмтдээс бүрдсэн олон улсын багийн өгч буй мэдээллээр Дарвины ээж болон өвөө нь хоёулаа Вэжвуд овогтой байсан, Дарвины ээжийн эцэг эх нь авга ахынх нь хүүхдүүд байсан аж.

Тэртээ дээр үед хүмүүс цус ойртсоноор ямар аюултай байдал үүсдэг талаар мэдлэг хомс байв. Генетикийн ижил материалтай хоёр хүнээс эрүүл гентэй хүүхэд төрөх магадлал бага гэж энгийнээр тайлбарлаж болох юм. Ингэснээр “муу ген” давамгайлах илүү боломжтой болох ба хүүхэд бие махбодийн согогтой, дархлалын дутмагшилтай, өвчтэй төрөх гэсэн ноцтой асуудлууд үүсдэг. Эрдмийн ажилдаа л шамдан хамаг анхаарлаа судалгаандаа төвлөрүүлж байсан Дарвин олон цагаар ажиллаж, ховорхон амардаг нэгэн байв. Тэрээр эрүүл мэндээ бодолгүйгээр ихийг хийж бүтээхийг л хүсч мөрөөддөг байлаа. Зүрх, ходоод, толгой нь өвдөж,  стрессдсэн үедээ ялангуяа уулзалт хурал цуглаан, олон хүмүүсийн өмнө гарахын өмнө бие нь чичирдэг байв.  Эмчид үзүүлдэг ч ямар нэгэн тодорхой онош хэлдэггүй байлаа. Өнөөдөр ч гэсэн түүний эрүүл мэндийн асуудлын талаар хүмүүс ярилцсаар л байдаг билээ.

Эммад гэрлэх санал тавихаасаа өмнө Дарвин цаасан дээр "Гэрлэх, гэрлэхгүй байх" гэсэн хоёр багана үүсгэн дор нь сайн муу талуудыг нь жагсаан бичжээ. Түүний хувьд гэрлэлт гэдэг уйтгартай албархуу байдал мэтээр төсөөлөгддөг байсан гэдгийг түүний гэрлэснээр “Ном авах мөнгө багасна, хамаг цагаа үрнэ” гэж жагсаан бичсэнээс  харагддаг.

Тэгвэл нөгөө талаараа гэрлэснээр “Хөгширсөн хойноо үргэлж хань, найзтай байна, яадаг ч байсан нохойноос л дээр” гэж бичсэн  байсан гэдэг. Эмма, Дарвин хоёр гэр бүл болсноосоо хойш 43 жилийн турш эв найртай амьдарсан байдаг юм. 1839 онд ууган хүү Виллиам Эрасмус нь мэндэллээ. Түүнээс хойш 1841-1856 оны хооронд тэд нийт 10 хүүхдийн эцэг эх болцгоосон юм.

Лондонд суурьшсаны дараа Чарльз, Эмма хоёр хүүхэд өсгөхөд тохиромжтой газар гэж үзэн хөдөө нутгийн Даун тосгон руу нүүхээр шийджээ. Харамсалтай нь бүх хүүхэд нь насанд хүрч чадаагүй. 1841 онд төрсөн Анне сүрьеэ өвчин тусч, аравхан насандаа хорвоогоос явсан бол нэг насаар дүү Мэри төрснөөсөө хойш хэдхэн 7 хоногийн дараа нас барсан байдаг.

Хамгийн отгон Дарвин 2 настайдаа энджээ. Тухайн үед нялхас, хүүхдийн эндэгдэл орчин үеийнхээс хамаагүй өндөр байсан гэсэн статистик үзүүлэлт байдаг ба өндөр боловсролтой биологич мэргэжилтэй Дарвин өөрийн судалгаа, туршилтаараа цус ойртолтоос үүсэх боломжтой үр дагавруудыг гадарлаж байсан байж таарна. Тэрээр өсч торниж буй хүүхдүүддээ тохиолдож байсан эрүүл мэндийн асуудлуудыг биеэрээ хянаж, дэвтэрт тэмдэглэл хөтлөж байгаад хожим нь нотолгоо, судалгааныхаа суурь болгон ашигласан байдаг.

Дарвины найздаа илгээсэн захидлаас түүнийг хүүхдүүдээ "сул дорой биетэй, тийм ч эрүүл чийрэг биш” хэмээн бичсэнийг уншиж болохоор байдаг юм. Эсэн мэнд өсч томорсон гурван ч хүүхэд нь үргүйдэлтэй нүүр тулсан нь цус ойртсоноос болж үүссэн шинж тэмдэг байсан ч байж мэднэ. Хүүхдүүдэд нь бие махбодь, оюун ухааны удаан хугацааны согог байгаагүй ч төрөл бүрийн өвчин эмгэгт өртөмтгий байсныг Дарвин тэмдэглэн үлдээжээ.

Чарльз том хүүтэйгээ

Гэхдээ Дарвиныхан бүгд гунигт амьдралыг туулаагүй гэж болно. 10 хүүхдийнх нь дундаас Жорж, Френсис, Хораце гурав зэвсэгт хүчний салбарт ихээхэн нэр хүндтэй, гайхалтай замналыг үлдээсэн. Ийнхүү генетикийн салбарын тулгын чулууг тавьсан хүн судалгааны салбарынхаа золиос болсон байдаг ч хүүхдүүдээ ажиглах замаар явуулсан судалгаа нь цус ойртолтын аюулын талаар илүү дэвшилтэт онолыг боловсруулахад нь Дарвинд тус болсон юм.  1870 онд Дарвин парламентын гишүүн Жон Луббокт хандан бичсэн захидалдаа “Цусан төрөл хоорондын гэрлэлт нь дүлийрэх, сохрох, хэлгүй болоход хүргэдэг, тиймээс үүнийг хуулиар шийдэх хэрэгтэй” гэжээ.

Чарльз Галтон Дарвин, /Чарльз Дарвины ач хүү/

Харамсалтай нь түүний саналыг үл хайхарсан байдаг. Гэхдээ түүний гаргасан энэхүү санаачлага нь генетикийн мутациас урьдчилан сэргийлэхэд олон байдлаар нөлөөлсөн гэдгийг орчин үеийн эрдэмтэд дуу нэгтэйгээр батлан хэлдэг билээ.

Сэтгэгдэл 4ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 12 сар 15. 20:31
Зочин

гарчигаа зөв өгөөч, тэнэг

2020, 1 сар 29. 16:22
Зочин

Харин

2018, 10 сар 15. 20:02
Зочин

yu gej muu erlood bgaan be, yun taliin Mongold baidaggui gej zvgeer l medeegee bicheech

2018, 10 сар 5. 11:39
Зочин

iim aihtar zuils bolsonch, yuch boloogui yum shig hedhen hongiin dotdor zasaj yanzalj chaddag, Ene bol eh oronch
Harin manaid bolhoor hen yanzlaad ogoh bol geedl haraad suuj bdag

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]