Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Их Монгол улсын бүрэлдэхүүн хэсэг, Чингис хааны хүү Зүчийн их улс. Бат хааны удирдлага дор Дунай мөрнөөс Балхаш нуур хүртэлхасар уудам нутагт оршин тогтносон монголчуудын төрт улс Европтой хаяа залган Оросыг дарангуйлж байлаа

"Бурхан минь биднийг татарын аюулаас авар!"Уншсан26,930

Оросыг довтолсон нь Их хаан Өгөөдэй Алтан улсыг байлдан эзэлсний дараа гол анхаарлаа өрнө зүгт чиглүүлж байв.

 
"Москвагийн төр улс бол Киевийн русь биш, Чингисийн угсаа залгамжлагчдын улс мөн"

Оросыг довтолсон нь

 

Их хаан Өгөөдэй Алтан улсыг байлдан эзэлсний дараа гол анхаарлаа өрнө зүгт чиглүүлж байв. Тэрбээр 1235 онд Хархоринд Их хуралдай зарлаж, баруун зүгийн орнуудыг байлдан эзлэх хэргийг зөвлөлдсөн байна. Энэ хэргийг Зүчийн хүү Бат хаанд эрхлүүлжээ. Батын эзэшил нутаг Монголын эзэнт гүрний баруун хэсэгт байсан нь уг дайныг удирдахад бусдаас ойр байв. Батын зөвлөгчөөр 1223 онд Оросын вангуудын цэргийг Калка голын хөвөөнд бут цохиж байсан Сүбээдэй явсан байна.

 

Мөн тулаанд хан хөвгүүдийн хамгийн ахмад Өгөөдэйн хүү Гүюг, Цагаадайн хүү Бури, Байдир, Тулуйн хүү Мөнх нар оролцжээ. 1236 онд Монголын их цэрэг Кам голыг гатлан Ижил мөрний Болгаруудыг бут цохижээ. Тэндээс Мордова газрыг өнгөрөн 1237 оны өвөл Оросын Рязаны вант улсын нутагт цөмрөн орж дагаар орохыг тулган шаарджээ.

Рязаны ван Юрий Игоревич тэргүүтэй ноёд тэрхүү шаардлагыг үл хүлээн Оросын Владимир ба Черниговын вант улсуудын ноёдоос тулсахыг гуйн элч довтлогожээ. Гэвч цаадуул нь эс ойшоов. Монголын цэрэг Рязаны хотыг долоо хоног бүслэн байлдаж эзлэн авчээ. Монголын цэрэг тэндээс давшин Коломен хотыг эзлэн авч, 1238 оны эхээр Москвад хүрч очжээ.

Улмаар Москваг эзлэн, зүүн хойд Оросын нийслэл Владимир хотыг бүслэн хаажээ. Монголын цэргийн нэг хэсэг нь Ростов, Ярослав, Тверь, Димигров зэрэг 14 хот, өдий төдий тосгон сууринг эзэлж авснаас гадна Владимар хотыг шаргуу тулалдсаны эцэст эзлэн авчээ.

 
Козельск буюу "Түрэмгий хот"

 

Тэд 1238 оны гуравдугаар сарын дундуур Оросын эртний нийслэл Новгород хотын зүг хөдөлж, 200 км ойртон очсон боловч намаг шалбааг ихэсч явахад бэрхшээлтэй болсон учир тэрхүү хотыг орхижээ. Тэд буцах замдаа Смоленск, Черниговын вант улсуудыг эзлэн авсан байна. Ялангуяа Калуга мужийн Козельск хотын иргэд 49 хоног хотоо хамгаалан тэмцсэн учир Монголчууд түүнийг “Түрэмгий хот" гэж нэрлэжээ.

Тус хотыг Монголын цэрэг эзэлж аваад үнсэн товрого болгожээ. Энэ тулалдаанд Чингис хааны хатан Хулангаас төрсөн хүү Хөлөгөн тэнэмэл суманд өртөн өөд болсон тухай түүхэнд тэмдэглэсэн байна. Оросыг бүхэлд нь эзлэхэд ихээхэн цаг хугацаа шаардагдах байдлыг харгалзан Бат хаан цэргээ авч Ижил мөрнийг гатлан орд өргөөндөө буцжээ.

1239 оны намар Бат хаан цэрэг, морьдоо амраасны дараа өмнөд, баруун өмнөд Оросыг байлдан эзлэхээр хөдлөсөн байна. 1239 оны эцсээр Монголын цэрэг Крымийг байлдан авчээ. 1240 онд баруун зүг давшиж, мөн оны зун Переяславль, Чернигов хотыг байлдан эзэлсэн байна. Монголын цэрэг мөн оны 12 дугаар сарын таванд Киев хотыг авч, улмаар баруун зүг давшин Галиц, Владимир, Болынский зэрэг газар орныг эзлэн авчээ.

 
Монголын морин цэрэг Атриатын тэнгис хүрчээ

 

Ингэснээр Монголын цэргийн өмнө, баруун Европод цөмрөн орох үүд нээгдсэн байна. Монголын цэрэг юуны өмнө Мажар (Унгар)-ыг эзлэн авахыг зорьжээ. Учир нь Монголын цэрэгт дарагдсан Оросын ноёд Унгарт зугатан очжээ. Мөн өмнөд Оросын тал хээрээр нутагладаг команууд Монголын цэрэгт цохигдон зугатсаар тэнд очсон байв. Команы хаан Котнян хэдэн мянган албатаа дагуулан Унгарт хорогдохоор очиход нь Унгарын IV Бела хаан түүнийг хүлээн авчээ.

Энэ нь Бат хааны хувьд Унгараас ял асууж довтлох аятайхан шалтаг болсон байна. Ингэхдээ Монголын цэрэг эхлээд Польш, Силезийг довтолжээ. 1241 оны дөрөвдүгээр сарын есөнд Монголын цэргийн тэргүүний анги Польш, Германы хамтарсан хүчийг Лигницийн дэргэд бут цохин, тэндээсээ цааш хөдлөн Карпатын уулсыг даван Унгарын нутагт цөмрөн оржээ.

Мөн сарын 11-нд Бат хан, Сүбээдэй баатрын цэрэг Унгарын цэргийг Тиеса гол дээр бут цохижээ. 1241 оны зун Монголын цэрэг Унгарын нутгаар хөндлөн гулд явж сүйтгэсэн байна. Унгарын хаан IV Бела, Монголын цэргийг Гротиа гэдэг газар эсэргүүцэн тулалдах гэж оролдсон боловч амжилт олоогүй байна. Унгарт байсан Монголын цэрэг 1241 оны өвөл Дунай мөрнийг хөлдмөгц гатлан 12 дугаар сард Гротиог довтолж, удалгүй Загреб хотыг эзлэн авчээ.

Тэнд хоргодож байсан Унгарын хаан Бела Доламацод руу зугтаахад хойноос нь цэрэг явуулжээ. Тэр үед Монголын цэргийн зарим нь Адриатын тэнгис хүрч, зарим нь Австрын Вена хотын гадна очиж байжээ. Гэвч Бат хаан төв Европ руу хийсэн довтолгоогоо зогсоож цэргээ аван гэдрэг буцжээ. Тэр үед баруун Европ Монголын байлдан дагуулалтын сураг чимээг чагнан сүрдэн айж байв. Тухайлбал, Английн худалдаачид эх газартай худалдаа хийхээ түр зогсоож, Германд "Бурхан минь биднийг татарын аюулаас авар!" гэдэг залбирал гарч байжээ.

 
Өгөдэй хаан өөд болоогүй бол

 

Бат хааны гэдрэг буцах шалтгаан нь тэрээр цэргийн хүчээ зузаатган түр амасхийх, нөгөөтэйгүүр ар талд Оросын хот, тосгодод элдэв бослого гарч хүчээ нэгтгэх вий хэмээн сэрэмжилсэн байж ч мэдэх юм. Мөн Өгөдэй хаан өөд болсон нь тулаанаа зогсоох үндсэн шалтгаан байв. Монголд алтан ураг хуралдаж их хааны сэнтийд хэн суух нь түүний сэтгэлийг зовоож байв. Тэрээр Өгөөдэйн удмаас Гүюгийг хаан ширээнд суухаас тун их болгоомжилж байлаа.

Тиймээс Тулуйгийн хан хөвүүдээс хэн нэгнийг нь хаанд өргөмжлөхийг зорьж байв. Учир нь Бат, Гүюг нар Оросод дайтаж явахдаа нэг бус удаа муудалцаж байсан удаатай. Энэ бүхнээс шалтгаалан өрнө зүгт хийсэн Монголчуудын довтолгоон дуусчээ. Хэрэв Өгөдэй хаан өөд болоогүй бол Монголын их цэрэг Ром, Франц нутгаар хөндлөн гулдгүй давхих байсан ч байж мэдэх юм. Үүнийг тухайн үеийн өрнөдийнхөн "Бурхны аврал" гэцгээдэг байжээ.

Aлтан орд

 

Бат хан тэргүүтэй Монгол ноёд баруун зүг хийсэн дайнаас будаж ирээд цэргийн хамт Ижил (Волга) мөрний адагт нутаглан суусан бөгөөд тэдний захиргаанд орсон бүх газар орныг 1243 оны үеэс эхлэн Алтан ордны улс хэмээн нэрлэх болжээ. Алтан ордны улс Эрчис мөрнөөс Днестр гол хүртэлх өргөн уудам нутгийг эзэлж байв. Алтан ордны улсын бүрэлдэхүүнд Дундад Азийн Хорезм, Сырь-дарьяа мөрний доод урсгал, Ижил мөрний Булгар, Половц буюу Кипчакийн тал, Крым, Умард Кавказ зэрэг газар нутаг багтаж байв.

Гэхдээ Оросын бусад хэсэг нь Алтан ордны бүрэлдэхүүнд оролгүй, алба барьдаг, хараат улсын байдалтай үлджээ. Гэвч тухайн үед Алтан ордны зарим хаад ноёдын дэмжлэгтэйгээр зарим вант улсууд хүчирхэгжин бэхжиж байсныг хэлэх хэрэгтэй. Тухайлбал, Москвагийн хүч нөлөө илт өсчээ. Энэ талаар Халимагийн түүх судлаач Хардаваа "Москвагийн төр улс бол Киевийн русь биш, Чингисийн угсаа залгамжлагчдын төр улс мөн" гэж бичжээ.

Тухайн үед Татар Монголын хаан, ноёдын гүнж охид Оросын ван угсааны хүмүүстэй гэрлэдэг. Оросын ноёд хаан угсааны Монгол бүсгүйг эхнэрээ болгодог ёс бий болжээ. Үе үеийн Оросын хаадны цусанд Монгол цус байдаг нь үүнтэй холбоотой юм. Ямар сайндаа л Оросын их зохиолч Л.Н.Толстой "Чиний биеэр татар Монголын цус гүйгээгүй бол чамайг ямар орос хүн гэхэв" гэж хэлэхэв.

Ш.Батцогт

Сэтгэгдэл 26ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 4 сар 12. 14:35
Зочин

Бид ер нь яг ямар үндэстэн байна аа.Эртний хаад ноёдын ,эдлэл хэрэглэл,хөшөө дурсгал,ядаж өмсөж зүүж буй хувцас түй ч алга.
Хар морины хэдэн сүм,тодруулсан хашаа шарын шашины нөлөө яг харагдаж байна.1900 оны хуучны бичлэг үзээд Чингисийн Монгол гэхэд үнэмшил төрөхгүй, Манжийн боол, босгоны шороо гэлтэй. 1921 онд Оросын тусламжтай хувьсгал хийж, ТУСГААР тогтнож,эрдэм ном ,бичиг үсэгтэй, Соёлжиж өдий зэрэгт хүрсэнээ мартсан бололтой....хаа байсан улирсан баларсан хаадын түүхүүд, яасан ч олон хаад вэ.,тэр олон хаад 1900 онд ямар Монголыг үлдээчихэв.....яс маханд нь гадагшаа зөөж явснаас өөрцгүй. Одоо ч баялагаа зөөгөөстэй...
Бахдаж бахархаад байх зүйл алга. Өнгөрсөн ба одоо цагт яаг адилхан.
Бид 1000 жилийн түүхэндээ 1921 оноос хойш 1991 он хүртэл 70 хан жил хүн шиг,улс орноо гэх сэтгэлтэй явлаа. Ердөө түүхэндээ 70 хан жил шүү...Бичиг үсэгтэй, халбага аар хоол идэж, халуун хүйтэн устай, хирээр угааж сурч, ажил хийж ,тариа ногоо тарьж ,гэр бүлтэй,үр хүүхэдтэй,цэцэрлэг,сургуультай, орон байртай, УЛСЫН ХИЛТЭЙ, ТУСГААР. ТОГТНОСОН БҮГД НАЙРАМДАХ УЛС. БОЛСОН...
Наад улиг болсон үлгэрийн баатараа бичсээр л.
Тэглээ гээд улс хөгжихгүй.
1921 оноос хойшхи ТУСГААР тогтносон Монголын түүх энэ цагт оршин байгааг МАРТАХ ёсгүй. ҮНЭН. ТҮҮХ. өмнөх нь худлаа.

2018, 4 сар 12. 14:07
Зочин

Нэг л олон хааны үүх түүхүүд.
Одоо байгаа МОНГОЛОО харахаар ой гутаж байна.

2018, 2 сар 20. 22:51
зочин

чи чинь тэнэг юм байншдэ пизда минь казакууд бол яаж ч харсан европ хүмүүс харин монголчууд бол цэврээрээ байгаа үндэстэн шүү !!!

2017, 3 сар 30. 12:53
Зочин

mongol ezent gvren boltson yavj baixad unuugiin oros uls ogtxonch baigaagvi xedxen xanilagyydl bsn gej ertnii tvvx sydart bichsen baidag ymda yls vndestnee doromjlono gedeg yxaan myygiixl baixda!!! ym sain ynshaarai

2017, 3 сар 30. 12:19
tuuh

ter ued oros gedeg undesten bgaahui

2016, 10 сар 11. 17:42
Зочин

Орос нэгдмэл байсан бол яагаад ч дийлэгдэхгүй

2018, 2 сар 20. 22:53
зочин

тийм юм байдаггүй юм аа ахын дүү монгол цэргүүдийн зэвсгийн эрдэм маш сайн байсан болоод тоогоор цөөн ч дэлхийн талыг эзэлсэн юм

2016, 10 сар 10. 3:38
Зочин

Тэр үед Орос улс байгаагүй шүү Славяны олон ханлигууд байсан Тэд Киптак болон Кумануудыг өмөөрсөнөөс болж Монголчуудад зодуулж эзлэгдсэн түүхтэй тэр цагт Монголын гол дайсан нүүдэлчин улс болох Киптак болон Куманууд байсан Киптак Куманууд хаашаа зугтана Монголчууд араас хөөж явсан Тэдний өмөөрсөн Булгар Унгар Польшууд Монголчуудад бут цохиулж байсан Орос троллууд дор бичжээ Оросгүй Монгол улс хэцүү шүү гэж дарамталж бичжээ Монгол улс Орос улсгүйгээр 20 гаруй жил амьдарч тэсэж үлдэнэ гэдгээ харуулсан шүү Оросгүй Монгол улс урагшилж чаддаг гэдгээ харуулсан үүнд оросын сэхээтэнүүд их дургүй байгаа Эцэст нь Орос гэдэг нэр Монгол нэр шиг 1000 жилийн түүхтэй биш бараг 400 жилийн түүхтэй шинэ үг

2016, 10 сар 9. 7:46
Зочин

Dunai murun huldduggui

2016, 10 сар 8. 2:06
Зочин

tatar mongol gej yugaa biched bgaan?orosuud iim nerzohioj gargasan yum.yamar ch tatar bhgui,Mongolchuud l bsan yum

2016, 10 сар 7. 20:06
зочин

одоо тэгээд энэ ямар хамаатай юм бэ

2016, 10 сар 7. 18:10
Зочин

unen l tuuh orosuudiig modon saundaa ger buleeree nutsgen ordog huvtsas hunar muutai humuunii soyol geechiig meddegui baihad n oigoos olood hun turhund n oruulsan n hudlaa yu ugui geed hel l de

2016, 10 сар 7. 16:16
м

Чингис хааны удмын байгуулсан ширхэг тоосгыг ч хамгаалж үлдэж чадахгүй нөхдүүд үлсэн гэдгийг мэдээд булшаа маш сайн далдалж нуусан байх,мөнгө өгч байвал хар алт нүүрсээ ч шорооны үнэд буулгаж байгаа нөхдүүд өнөөдөр зээл тусламжыг элсэн асгасан устай адил устагадаг гэсэн хочтой байгаа

2017, 5 сар 31. 1:28
Зочин

Like

2016, 10 сар 7. 15:55
Зочин

mongolchuudiig honio uvurtulj untdag baihad n usand oruulj tembuugees n salgasan daa

2017, 5 сар 31. 1:33
Зочин

Mongolchuud khonio ovortolj baisan gej duulaagui ee. Kharin orosiin khatan khaan Ekaterinag azargand gishguulj baisan tukhai bol duulsan. Modon tolgoit piishen ivan mini!

2018, 2 сар 20. 22:55
зочин

тийшдээ

2016, 10 сар 7. 16:11
Зочин

түүхийг гуйвуулагч, оросын хулмастай суга долоогч хол очиж мөөр

2017, 5 сар 31. 1:29
Зочин

Onts.

2016, 10 сар 7. 15:31
зочин

АНУ тэргүүтэй НАТО, европын холбоо ОХУ-ыг ганцааруулах бодлого явуулж эдийн засгийн гэх мэт хориг тавьсан энэ үед түүх мэддэг болж элдэв юм цаг үеэ олоогүй бичээд байгаа нь зохиомжгүй. Монголчууд өнөө үед өвөг дээдэс шигээ төр улсаа авч чадахгүй авилгад идэгдсэн, хууль нь гууль болсон, худлаа яриаас хэтрэхгүй, өрөнд орсон, ард олны дийлэнх ядуу амьдарч байгаа үнэн. Тэмбүү өвчнөөс салгасан, 1939,45 оны дайнаар Орос улс Монголын тусгаар тогтнолыг хамгаалж үлдсэн үнэн түүх. Өнгөрснөөр өнөөдөр онгироод Монгол хөгжтхгүй, харин ОХУ-ын бидэнд итгэх итгэл буурах болно.

2017, 11 сар 9. 16:12
Зочин

cham shig urvagchdaas bolj mongol doroitson chinii aav eej chini tembuutei baij teneg avanuud emchilsen yam bn l daa tuuniigee bitgii niit mongolchuudad nyalzaah geed bai muu doloogch mini

2016, 10 сар 8. 21:53
Зочин

Тийм шүү.

2016, 10 сар 8. 19:58
Зочин

Оросынхоо гавьяагаа бөгсөнпөө чих.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]