Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Халимаг түмний авралын од ньУншсан6,950

Дайны дараа Халимагийн дүрвэгсдийн хорооны Бадма Уланов, Бурчинов нарыг оросууд баривчлан байдал хүндэрсэнд Францад зугтан ирээд тэмцлээ үргэлжлүүлэн "Франц дахь Халимагийн хороо"-г байгуулан Халимагийн дүрвэгсдэд тусалсаар байв.

Джаб Наминович Бурхинов 1921-8-13нд хуучин Югославын хилийн жижиг суурин Гребенацд төрж бага залуу насаа Югославт өнгөрөөжээ.

Түүний амьдралд Халимагийн дүрвэгсэдийн хорооны Бадма Уланов, Эренжен Хара-Даван, Санджи Баянов, Шамбо Балинов нарын зүтгэлтнүүд ихээхэн нөлөө үзүүлж, Халлимагийн ард түмний төлөө эргэлт буцалтгүй тэмцэх хүсэл эрмэлзэлийг нь бадраан, хүний эрхийн төлөө тэмцэх гараагаа эхлүүлэн Югославт Халимагийн залуучуудын холбоог байгуулж байв.

Улмаар Австрийн Венад технологийн дээд сургууль дүүргэсэн байна. Тэрээр дайны үед олзлогдон ажилчдын лагерьт хувиарлагдсан Халимаг цэргүүдийг эмчлэх, хувцас, хүнсний нэмэлт хангамж олгох, оргуулах зэргээр элэг нэгтнүүддээ туслаж явсаар Гестапын хяналтнд ч орж байжээ. Дайны дараа Халимагийн дүрвэгсдийн хорооны Бадма Уланов, Бурчинов нарыг оросууд баривчлан байдал хүндэрсэнд Францад зугтан ирээд тэмцлээ үргэлжлүүлэн "Франц дахь Халимагийн хороо"-г байгуулан Халимагийн дүрвэгсдэд тусалсаар байв. Францад байхдаа хими технологийн мэргэжлээр давхар суралцаж байв. "Франц дахь Халимагийн хороо" нь Европын 17 улсад халимагуудыг цагаачлахад туслахыг уриалсан ч нэг нь ч зөвшөөрсөнгүй.

Гэсэн ч тэрээр халимагууд бол 17-р зууны үеэс зүүн-өмнөд Европт амьдарч ирсэн уугуул "европчууд" тэгээд ч коммунист Сталины талхидалтад дарлуулж байсан, "антраплогийн" хувьд ч Хятад биш гэх зэргээр цөхрөлтгүй хөөцөлдсөний хүчинд 1948 оноос АНУ энэ асуудалд анхаарал тавьж 1951 онд конгресс халимагийн цагаачдад орогнох эрх олгох тухай хууль гаргаснаар халимагууд АНУ-д хөл тавьжээ. Бурхинов ч АНУ-д ирж Женрал электрик, Вестингхаус зэрэг томоохон компаниудад ажиллаж байв.

 

Удалгүй түүний хичээл зүтгэлээр халимагуудыг АНУ-ын иргэн болгох тухай зарласан нь маш том амжилт байв. Бурхинов хүний эрхийн төлөө тэмцлээ үүгээр хязгаарласангүй. ЗХУ-д Сталины харгис шийдвэрийн дагуу Сибирьт хүчээр цөлөгдөн хүнд бэрх хөдөлмөрт талхигдан буй халимаг ахан дүүстээ эрх чөлөөг нь эргүүлж олгохын төлөө боломжтой бүх л аргаар тэмцэж уг цөллөгийн тухай 1953 онд Филадельфид дэлхийн олон нийтийн сонорт анх хүргэж улмаар НҮБ-ын индэр дээрээс зарлаж 10 жил үргэлжилсэн Халимагийн ард түмний эмгэнэлт хувь заяанд эргэлт гарчээ. "Америкийн дуу хоолой" радио Мюнхенээс ЗХУ-ын халимаг үндэстний эсрэг өдүүлж буй геноцидыг илчилсэн нэвтрүүлгүүдийг цувралаар цацав. Ингээд дэлхийн хамтийн нийгэмлэгийн шахалтад орсон ЗХУ 1957 оноос эхлэн халимгуудыг эх нутагт нь буцаан нүүлгэх шийдвэр гаргасанаар сөнөж мөхөхийн ирмэг дээр байсан ард түмэн аврагджээ.

1943-57 оны цөллөгөөс зөвхөн 91000 Халимаг Сибирээс буцаж ирсэн нь 50 хувь нь хорогдсон дүн байсан юм. Энэ аймшигт цөллөгийг геноцид хэмээн зарласан. Джаб Наминович Бурхинов БНМАУ-ыг НҮБ-д элсэн дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхэт гишүүн болход ч анхаарлаа хандуулан идэвхтэй тэмцлээрээ зохих нөлөө үзүүлж байв.

Тэрээр Ар Монголыг НҮБ-д элсүүлэн авахыг шаардсан өргөх бичгийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейд илгээсэн бөгөөд ар Монгол нь олон жилийн турш их гүрнүүдийн бодлогын золиос болж ирснийг онцлон анхааруулаад ..."Оросын хувьсгалаас хойш 20 гаруй жилийн хойно тэд өөрийн орон дахь Оросын нөлөөлийн эсрэг тэмцсэн бөгөөд ингэснийхээ төлөө олон мянгаараа алагдаж цөлөгдөн хэлмэгдсэн юм"...гэж онцлоод ..."Монголын ард түмэн эрх чөлөөнийхөө төлөө сүүлийн 300 гаруй жил тэмцсэнийх нь хувьд энэ түүхэн улсыг дэлхий нийт хүлээн зөвшөөрч Ерөнхий Ассамблей дээр авч хэлэлцэнэ гэж МОНГОЛ ҮНДЭСТЭН БИД найдаж байна"...гэсэн мэдэгдэл гаргаж байлаа.

Джаб Наминович Бурхинов манай улсыг НҮБ-д элсэхэд дэмжиж дуу хоолойгоо гаргасан төдийгүй АНУ-ыг БНМАУ-тай дипломат харилцаа тогтооход ч чухал дэм үзүүлж байжээ. Хожимоо "Жаб Наминович Бурхинов " сан байгуулж Халимаг, Буриад, Монгол, Шинжаанаас 100 гаруй монгол угсаатны оюутнуудыг АНУ-д суралцахад нь туслаж байв. Энэ бүх ажлийг нь Монголын төр засаг өндрөөр үнэлж түүнийг 2003 онд "Ардчиллын алтан од" медиалаар шагнаж байжээ.

Тэрээр Халимаг түмнээс төрсөн авралын од хүү нь байсан юм.

Сэтгэгдэл 3ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 6 сар 28. 1:09
Д.Энхбаяр

Энэ хүн надад тусалсан юм

2017, 10 сар 13. 10:41
Зочин

mongol tumnii hundetgej baharhaj yavah hunii neg munuus mun bn

2018, 5 сар 2. 17:18
123

MUNDAG HUN BAINA

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]