Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1924-1992 он хүртэлх Монгол улсын нэр юм. Энэ үед Монгол улсын төр нийгмийн тогтолцоо нь социалист нийгмийг дамжиж хойд хөршийн бүрэн хараа хяналтад байлаа. Улмаар харийн түрэмгийлэгчдийн санаархлыг удаа дараа тас цохиж, тусгаар тогтнолоо хадгалж чадсан чухал цаг үе билээ.

Ю.Цэдэнбал авто осолд орж, амиа алдах шахсан дуулиант хэрэгУншсан20,013

1961 он. Ардын хувьсгалын 40 жилийн ой тохиож, Монгол орон тэр аяараа л шил дараалсан бүтээн байгуулалтын нээлт, баяр ёслолын ажиллагаанд умбаж байлаа.

1961 он. Ардын хувьсгалын 40 жилийн ой тохиож, Монгол орон тэр аяараа л шил дараалсан бүтээн байгуулалтын нээлт, баяр ёслолын ажиллагаанд умбаж байлаа.  Гадаадын томоохон зочид төлөөлөгчид ч ихтэй. Тэр жилдээ манай улс олон жилийн турш идэвхийлэн чармайлт гаргасны хүчинд НҮБ-ын гишүүн орноор албан ёсоор элсэж, тусгаар тогтнолоо давхар баталгаажуулсан түүхэн жил байв. Үүний хажуугаар бас нэгэн дуулиан 1961 онд гарч төр, засгийн томчуудыг төдийгүй олон Монголчуудыг сандаргаж ээ. Энэ бол улсын наадмын урд өдөр Ю.Цэдэнбал автомашины осолд орсон дуулиант хэрэг явдал байв.

Ардын хувьсгалын 40 жилийн ойн баярт оролцохоор ирсэн ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны 2-р нарийн бичгийн дарга М.А.Сусловтой Ю.Цэдэнбал Толгойтын Баянгол дахь зусландаа очиж түр амраад буцахдаа хотод болох арга хэмжээнээс хоцрох болсон тул өндөр хурдаар давхиж явжээ. Өмнө нь явдаг хамгаалалтын машин холхон түрүүлж, хойно нь яваа машин хоцорсон яг тэр мөчид замын хажуугаас гэрлээ асаагаагүй нэг самосвал гэнэт зам хөндлөн гараад иржээ. Ю.Цэдэнбалын жолооч сандрахдаа машинаа баруун тийш мушгин замын хажуу руу унажээ. М.А.Суслов хавиргаа гэмтээж, Ю.Цэдэнбалын гэмтэл, бэртэл арай ноцтой байв.

Баруун шилбэний яс хоёр газраа хугарч, арьс булчингаа цоолж, цус ихээр алдаж, зүүн мөр нь мултарчээ.

Монголд ажиллаж байсан гадаад, дотоодын нэртэй эмч нар цуглаж шуурхай зөвлөгөөн хийж, ослоос олсон гэмтэл мэс заслын үед болон дараа нь гарах хүндрэл тааварлашгүй, эгзэгтэй байгааг тодорхойлоод мэдээгүйжvvлэгч эмчээр Л.Демантон, Ж.Моондой, мэс засалчаар Т.Шагдарсүрэн, гавъяат эмч Будын Хас, Зөвлөлтийн эмч В.Колесникова нар томилогдож яаралтай мэс засалд орсон байна.

Шархыг задалж биед нь үзлэг хийсний дараа төсөөлснөөс ч хүнд гэмтэл болох нь ойлгогдож эмч нар дор бүрнээ сандарч эхэлжээ. Гэмтэл ноцтой тул зүрх судасны хямрал илэрч байсан учраас хэсгийн мэдээгүйжүүлэлт хийх боломжгүй гэсэн дүгнэлтийг хийж Ж.Моондой мэдээгүйжүүлэлтийг хариуцаж авчээ. Тухайн үед Ж.Моондой их сургууль төгсөөд дөнгөж хоёр жил болж байжээ. Тэрээр Чехийн эмчийг дагаж ерөнхий мэдээ алдуулах эрдэмд сурч байсан, ийм аргаар хийсэн хагалгаа ч цөөн байсан учраас төрийн тэргүүнийг зохиомлоор ухаан алдуулж амь насыг нь аварна гэдэг бүтэшгүй санагдаж байв. Гэвч түүний хийсэн мэдээгүйжvvлэлтийн дор тэр шөнөдөө Т.Шагдарсүрэнгээр ахлуулсан эмч нарын баг амжилттай мэс заслаа дуусгажээ.

Долдугаар сарын 11 болж, улсын баярыг нээж үг хэлэх байсан дарга ийнхүү осолд орсон нь удаах шатны дарга нарын дунд өндөр авсан асуудлын нэг болов. Чдаж байхад Ардын хувьсгалын 40 жилийн ой тул гадны зочид төлөөлөгчид ч их. Ингээд намын Төв хорооны гишүүд хуралдаад Монголын Үндэсний Радиогийн хөтлөгч М.Жанцангаар Ю.Цэдэнбалын үгийг хэлүүлэх болжээ. Гэтэл М.Жанцан учиргүй сандарч “…Би яаж болох билээ" гэхэд, “Хэн ч мэдэхгүй, хэнд ч хэлж болохгүй, өөр аргагүй” хэмээн албаны хүмүүс тулгасан гэдэг.

Ингээд нээлтийн үгийг радиогоор хэлэхэд хэн ч анзаарсангүй. Дараа нь М.Жанцанд “Энэ тухай хэнд ч хэлж болохгүй. Энэ бол улсын нууц” хэмээн үүрэгдэв.

Маргааш нь тусгай онгоцоор Москвагаас алдарт мэс засалч Б.В.Петровский тэргүүтэй эмч нарын баг ирж,  мэс засал сайн болсон байна гэсэн дүгнэлт өгөөд ямар ч нэмэлт эмчилгээ хийлгүй баяр наадам үзээд буцжээ. Ослоос болж Ю.Цэдэнбал хэдэн сар хэвтэрт оров.

Осол гарсан хэргийг БНМАУ-ын прокурор Д.Ёндондүйчир өөрийн биеэр хяналт тавьж шалгуулав. Самосвалыг барьж явсан хүн нь уг машины жолооч ч биш, автобаазын слесарь хүн байж. Хамт ажилладаг нөхрийнх нь гэрээс нэг хүн нас барж, тэдэнд туслах санаатай баазынхаа машиныг аваад гарч. Холоос ирж явсан машины гэрэл харсан боловч амжаад гарчихна гэж бодсон ч нөгөө машин өндөр хурдтай явж байсан учир амжсангүй. Слесарь залуу эхтэйгээ хоёул амьдардаг байж. Харин Ю.Цэдэнбалын жолоочийн ах нь циркийн жүжигчин (Ардын жүжигчин), олноо "Алиа" хэмээн алдаршсан Данзан гуай байж л дээ. Осол гарсан шөнө нь давхар, давхар юм болох шахаж, хэргийг дуулсан "алиа" Данзан тэр шөнөдөө боож үхнэ гэж сандаргахын хажуугаар нөгөө самосвалын жолоочийн баазын дарга партизан Нямхүү гуай уг хэрэг явдлаас айсандаа зүрх нь зогсчих гээд шөнөжин эм тариа болж сандаргасан гэнэ. Нямхүү гуай олон жилийн өмнө хилс хэрэгт тулгагдан эсэргүүн гэгдэж, амь хэлтрэн 10 жил авч байсан тул сахилгагүй жолоочоос болж дахин хэрэг төвөгт орох нь гэж айсан юм байгаа биз. Энэ болсон явдлуудыг улсын прокурор Д.Ёндондүйчир өөрийн биеэр эмнэлэгт очиж Ю.Цэдэнбал даргадаа илтгэжээ. Ю.Цэдэнбал "Би ч бас оройтчихоод буцахдаа яаруу хурдан явуулсан буруутай" гэжээ.

Нийгмийг Аюулаас хамгаалах яамны тусгай хамгаалалтынхан ч зохих зэмлэлээ хүлээж, мөргөлдсөн хоёр машины жолооч нар урт биш хугацаагаар хоригдох ял шийтгүүлжээ. Хэдэн сарын дараа бие нь тэнхэрсэн Ю.Цэдэнбал Дээд шүүхийн дарга X.Дамдин, прокурор Д.Ёндондүйчир нарын нэр дээр "...жолооч Даваа надтай олон жил осол эндэгдэлгүй хамт ажилласан, томоотой сайн хүн, олон хүүхэдтэй, нас нь ахиж яваа" зэргийг дурдаад хугацаанаас нь өмнө суллахыг хүссэн бичиг илгээжээ. Мөн самосвалын жолоочийг ч харгалзаж үзэхийг хүссэн тул хууль, шүүхийнхэн саналаа солилцож жолооч нарыг ээлж дараалан суллаж, ял шийтгэлээс нь мулталсан түүхтэй аж.

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
8 сар 27. 18:54
Зочин

Өө яасан пялдага лаларууд вэ? тэр муу Данзан боогоод л үхнэ биз Цэдэнбал харин хоншоортой гар байсан шүү.Олон тойрон хүрээлэгч пялдагуудаа ялгаж салгаж чаддаг байсан таалагдахгүй пялдаг цүнх баригч нараа хөөрхөн шоглож за хамаа хөдөө ажил сайжруулах НТХ ны тусгай томилолтоор яв гэж байгаа юм нөгөөх тэнэг нь за даргаа очоод алаад өгий л биз дээ.ХХаана очдог байсан гэж санана бөглүү аймаг бөглүү суманд хадлан бригадын дарга бригадын тоо бүртгэгчээр очуулах ажлыг ирэхээс нь өмнө тохирно аймгийн намын хорооны дарга сумын намын дарга хоёр поплоод нөгөөх мудак хөөрхий насаараа хөдөө хатаж даргаа намайгаа бодоорой гэж хуцсаар чад болж байгаа юм.Сайхан дарга байсаан буурал дарга маань одоо бол түүнийг гүйцэх хүн үнэндээ монголд байхгүй харин самрагч нарын бүхэл бүтэн арми улсыг ард түмэнтэй нь самарч байгааг бид зүгээр л хараад сууж байна энэ л монголын том эмэгнэл

8 сар 10. 14:01
Зочин

Odoo tsagt minii ch bas buruu gej helsen gants eronhiilogch harsan uu?

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]