Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Литва улс Америктай дээд зэргээр нөхөрлөж, хоёр дахь Израйль болохыг хичээж байнаУншсан5,973

Үүнээс үндэслээд шинжээчид Балтийн 3 орноос Литва улсыг илүүтэйгээр Оросын нөлөөнөөс эмээж, тэр хэрээрээ хоёр дахь Израйль болохоор чармайж байна хэмээн бичдэг боллоо.

Одоогоос жилийн өмнө Литвийн Батлан хамгаалахын сайд Раймундас Кароблис Америкийн Батлан хамгаалахын тэргүүн Жеймс Меттистэй уулзаж, урт хугацааны Хамтын ажиллагааны гэрээ байгуулсан билээ. Тэгвэл одоо Балтийн орчимд НАТО-гийн хуягт танкийн батальон аль хэдийн байршжээ. Үүний зэрэгцээ Вильнюс хөрш Минсктэй харилцаагаа сэргээхийг оролдож байна. Белорусстай харилцах харилцаа нь Литва улсад тун чухал асуудал. Гэвч Америкийн цэргүүд Белоруссын хилтэй тун ойрхон байршиж, хил залгаа улс нь энэ үзэгдэлд дургүйцэж, одоо хоёр талын яриа хэлэлцээ аюулд ороод байна. Литва улс нэгэн зэрэг өрнө, дорнотой нөхөрлөхийг оролдож байгаа нь ямар зорилготой юм бол?

Кароблис Жеймс Меттистэй хийсэн өнгөрсөн жилийн уулзалтаараа Литва улсад Америкийн цэргийн дэмжлэг дутагдаж байгаа талаар ярьжээ. “Оролцооны талаар ярих юм бол АНУ-ын цэргүүд энд байх шаардлага их” гэж тэрбээр тэмдэглэж байлаа. Ингээд 2019 оны есдүгээр сард “Атлантын шийдвэр” ажиллагааны хүрээнд Америкийн 500 гаруй цэргийн алба хаагчтай батальон ирэх нь тодорхой болсон юм. Америк цэргүүд Балти орчимд аравдугаар сарын 14-нд иржээ. Тэд Abrams танк 30, явган цэргийн байлдааны Bradley машин 25, өөр төрлийн мотомеханикжуулсан хэрэгсэл 70 ширхэг гээд хүнд техникүүдээ авчирчээ. Мөн 70 цэрэг, Abrams-ын 12 танк хөрш Латвид нь наймдугаар сард сургуулилтад оролцохоор зэрэгцэн ирсэн юм.

Америкийн цэргүүд Литвад хагас жил байрлана. Энэ хугацаанд тэд шаргуу сургуулилт хийж, хамтын ажиллагаагаа сайжруулж, орон нутгийн цэргийн алба хаагчидтай туршлага солилцож, Литвийн дадлагажуулж, армийг механикжуулах төсөлд тусална. Вильнюсээс хүлээн авагч талын хувиар америкчуудад шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх үүрэг хүлээжээ. Кароблис сайдын хэлснээр  Литва улс анх удаа НАТО-гийн эвслийн цэргийг удаан хугацаагаар хүлээн авч байгаа, энэ нь урт удаан хугацааны ажлын үр дүн гэж онцгойлон тэмдэглэж байв.

Гэхдээ өрнөдийн түншүүдтэй хийсэн ажиллагааны амжилт дорнын түншүүдтэй тогтоох харилцааг нь дордуулах магадлалтай. Учир нь Америкийн цэргүүд Белоруссын хилээс хэдэн арваадхан километрийн наана Пабрад полигонд байршиж байна. Минскт НАТО-гийн хүчинтэй ийм ойрхон байх нь таалагдахгүй нь тодорхой.

Литва, Белорусс улс транзит эдийн засгийн холбоо сайтай, тэдгээрийн цаашдын хөгжил нь их ашиг авчрахаар байгаа. Гэтэл Литвийн өмнөх Ерөнхийлөгч Дали Грибаускайтегийн хичээл зүтгэлээр бий болсон хоёр улсын харилцаа өдгөө бараг тасарчээ.

Эсрэгээрээ Орос-Белоруссын цэргийн хамтын ажиллагаа нягт болж ирэв. Оросыг Балтийн орнуудыг эзлэх төлөвлөгөө тээж явдаг гэдэгт Вильнюс эргэлздэггүй, үүнийгээ ил илэрхийлдэг.

Тиймээс Литва улс Оросын нөлөөлөлд орохгүйн тулд зогсоо зайгүй улс төр хийж байна. Жишээ нь Ерөнхий сайд Саулюс Сквернялис есдүгээр сард Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецкитэй уулзсаныхаа дараа хоёр улс Белоруссыг “Оросоос эрчим хүчний хараат бус байлгах” төслийг авч хэлэлцэж байгаагаа мэдэгджээ.  Литвийн Ерөнхийлөгч Белорусст нефтийн импортын өөр “маршрут” бий болгоход бэлэн гэдгээ илэрхийлсэн.

Гэхдээ Вильнюсын Минсктэй нөхөрлөх гэсэн эрмэлзэл саяхнаас үүссэн бол НАТО-той явуулж буй хамтын ажиллагаа эртний уламжлалтай гэдгийг мартаж болохгүй. Сүүлийн жилүүдэд Литва улс Пабрад, Казлу-Руда, Гайжюнай дахь полигонуудаа шинэчлэн сайжруулж, объектуудаа Америкийн цэргийнхний шаардлагад нийцүүлэхийн тулд их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн юм. “Дэд бүтэц бий болсноор америкчууд байнга ирэх боломжтой болж байна. Энэ нь тогтоон барих чадварт тус болно” хэмээн Батлан хамгаалахын сайд нь хэлэхдээ “Оросын эзлэн түрэмгийлэх бодлого”-ыг тогтоон барих гэсэн утгатайгаар ярьжээ. Үүнээс Балтийн орчмын орнууд маш их айдаг юм.

АНУ ч Литватай хамтын ажиллагаагаа дуртайяа үргэлжлүүлдэг. Вильнюс бол АНУ-ын зэвсгийн корпорациудын идэвхтэй худалдан авагч. 2019 оны зургадугаар сард Литва хилийн албанд зориулагдсан, таван сая орчим долларын үнэтэй аппарат авсан бол, наймдугаар сарын сүүлчээр АНУ-ын М2 пулеметоор цэнэглэсэн нийт 500 ширхэг хуягт байлдааны JLTV машиныг зэвсэглэлдээ авч байгаа гурав дахь орон болсон байна.  Автомашин, зэвсэг, сэлбэг хэрэгжлийн үнийг ложистик зардалтай нь тооцвол 170,8 сая доллар орчим болно. Үүнээс үндэслээд шинжээчид Балтийн 3 орноос Литва улсыг илүүтэйгээр Оросын нөлөөнөөс эмээж, тэр хэрээрээ хоёр дахь Израйль болохоор чармайж байна хэмээн бичдэг боллоо.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]