Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Баабар юу гээд байна, Монголчууд тохиролцоогоор Манжийн хараат болсон гэв үү?Уншсан3,526

Монголын бүрэн түүхийг арай жаахан дэлгэрэнгүй бичсэн гэх тэрхүү өгүүлэлтэй санал зөрөлдөх түүхч, судлаачид битгий хэл захын түүх сонирхогчид олон байгаа нь тодорхой.

Нийтлэлч Баабар "Түүхийн гашуун үнэн" хэмээх өгүүллээ "...Ц.Дамдинсүрэнгийн Гологдсон хүүхэн” туужаар кино хийсэн нь бий. Тэнд На захирагч Чингис хааны үед их гүрнийг байгуулж, Авдай сайн ханы үед Гомбогүр бурханыг залж, Энх-Амгалан хааны үед засаг захиргааг байгуулж, Ардын засгийн үед дээдэс нь доодсоо хавчихгүй, доодос нь дээшээ мөчөөрхөхгүй ёс тогтов гэж Монголын бүрэн түүхийг тун товчхон илэрхийлдэг. Энд би арай жаахан дэлгэрэнгүй хэлчихлээ" хэмээн төгсгөжээ.

 

Монголын бүрэн түүхийг арай жаахан дэлгэрэнгүй бичсэн гэх тэрхүү өгүүлэлтэй санал зөрөлдөх түүхч, судлаачид битгий хэл захын түүх сонирхогчид олон байгаа нь тодорхой. Сошиал дахь Монголын түүхийн бүлгэмүүдээр Баабарын энэ өгүүлэл, өгүүллийн "Манж Чин гүрний дархлагдсан нутаг" гэсэн хэсэгт тусгагдсан санааг үгүйсгэгчидтэй яахын аргагүй санал нэг байна. Будаач будаач гэхээр сахлаа будав гэгчээр түүх бичдэг, мэддэг гэхээр Баабар гуай арай л дэндээд байх шиг.

Манжийн вассал болсноор монголчуудын энх амгалан “алтан үе” нь эхэлсэн, халхууд хожим нь ойрдууд манжуудтай тохиролцож Чин гүрний түшмэг хараат улс болсон, Монголоос татвар авдаггүй, харин ч Монголын язгууртан ноёд ихэс дээдэст Манжийн хаанаас асар их бэлэг сэлт байнга ирүүлдэг, олон мянган монголчууд Манжийн төрд алба хашиж, бүх зардал, цалин мөнгийг нь цагаан хэрмийн цаанаас гаргадаг байсан гэх санааг Баабар тов тодорхой гаргажээ.

Гол нь түүхчид, энэ салбарын эрдэмтэн мэргэд дуугүй суугаа нь хачирхалтай. Насаараа түүхийн энэ үеийн сэдвээр судалгаа хийж, оюутан сурагчдад хичээл зааж, лекц уншиж ирсэн эрдэмтэд, удаа дараагаар Монгол Улсын түүхийн ботиудыг цувралаар гаргаж, Манжийн дарлалын үе гэсэн бүхэл бүтэн бүлэг энэ түүхдээ бичиж оруулж байсан улсын төсөвт байгууллага болох ШУА, Түүхийн хүрээлэн юу ч хэлэлгүй дуугүй суугаа нь сонирхол татам. 

Тэгэхээр эсрэгээрээ гар хумхин суулгүй түүхийн шинэ шинэ, гайхалтай гаргалгаанууд гаргаж ирж буй Баабар гуайд Түүхийн хүрээлэн байраа тавиад өгчихмөөр юмуу даа. Манжийн дарлал гэж огт байгаагүй, харин ч монголчууд тохиролцоогоор Манжийн хараат улс болоод энх амгалангаар жаргаж байсан гэж удахгүй дунд сургуулийн сурах бичигт бичих нь ч гарцаагүй боллоо шүү.

Эцэст нь нийтлэлч Баабарын тэрхүү өгүүллийн хэсгээс хүргэе. Уншигч та бүхэн өөр өөрийнхөөрөө цэгнэх биз ээ.


"Манж Чин гүрний дархлагдсан нутаг"

 

...Нэгэнт хүчирхэг байдлаа алдсан монголчууд олз омгийн төлөө хоорондоо үзэлцсээр XVIII зуун гэхэд Манж Чин улсад дагаар оржээ. Нэгэнт дэлхийг түйвээх чадал мөхсөн энэ үед манжийн вассал болсноор энх амгалан “алтан үе” нь эхэлсэн юм. Манж нар бол монголчуудын нэгэн адил нүүдэлчин ард түмэн. Хоёр үндэстэн мянган жилийн турш хөрш байж ураг төрөл, зан заншил, ертөнцийг үзэх үзлийн хувьд маш төстэй. Угсаатны хувьд ч адилхан алтайчууд. Халхтай, хожим нь ойрдуудтай хийсэн тохиролцоогоор Гадаад Монгол нь Манж Чин гүрний түшиг улс болсон юм. Нэн эртний түүхтэй, өргөн уудам нутагтай, багширсан олон хүн амтай, иргэншсэн Хятад орныг цөөн тоот манж нар захирна гэдэг амар биш учир монголчуудыг хань татжээ. Манж хүнийг хятадтай холилдох, гэрлэхийг хориглосон төдийгүй биеийн хүчний хөдөлмөр хийж болохгүй, зөвхөн удирдах алба гүйцэтгэхийг хуульчилсан байна. Гэвч Хятадын нүсэр том уламжлалт төрийн удирдлагын аппаратад нүүдэлчин манж нар арай гэж 16 хувийг нь бүрдүүлжээ. Хятадын суурьшмал амьдрал, тансаг нөхцөлд амархан автсан нүүдэлчид тун удалгүй уусан шингэсэн юм.

Манж нар Гадаад Монголыг онцгой статустай хаалттай бүс болгон хувиргасан. Манж нарын нэгэн адил хятадтай холилдохоос тусгаарлаж, энэ бүст хятад хүн ирж суурьшихыг хоригложээ. Энэ нь нэг талаас монгол үндэстнийг том үндэстэнд уусахаас хамгаалж хэл, заншил, уламжлалт хэв маягийг нь авч үлдсэн боловч нөгөө талаас хорвоогоос тасалж, хөгжил дэвшлээс хөндийрүүлж вакум орчинд консерволсон билээ. Хоёр зуун жилийн туршид Бээжин Гадаад Монголын үндсэн том асуудлаар хууль гарган шийддэг байсан болохоос монголчуудын дотоод хэрэгт төдийлөн оролцож байсангүй. Монгол нь онцгой эрхт газар тул татвар авдаггүй, харин ч язгууртан ноёд ихэс дэээдэст нь асар их бэлэг сэлт байнга ирүүлдэг байлаа. Гадаад Монголд байх засаг захиргааны бүх зардлыг Бээжингээс гаргана. Хүрээ, Ховдод амбан, Улиастайд жанжин, Хиагтад гааль байсны дээр хилийн харуул мэтийн асар их төсөв шаардсан албууд бий. Энэ болгонд олон мянган монголчууд алба хашдаг байлаа. Бүх зардлыг цалин мөнгөний хамт Манж Чин гаргана.

Шарнууд Бат-Ерөөлт

Сэтгэгдэл 22ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 4 сар 17. 1:59
Зочин

Ene muu hort odoo haanaas huulj bichiv uhehiin tagt hel ni yarij führen garch tamd ochij muu Segen hujaa

2017, 12 сар 13. 14:52
Зочин

өртөө харуулын алба хааж байгаа хүний зардлыг харъяат хошуу нь даадаг байсан гэж хуучны номонд байдаг шүү дээ.эрхбиш архивт баримт сэлт байдаг биз ээ

2017, 11 сар 14. 12:51
Зочинmaa

Tvvxiin xvreelen geed baishin dvvren suuj baigaa xvmvvsiin hiij chadaagvig hiij bas helj. Tvvxiig odoo vnen zuwuur ni zasah tsag bolson. Baabart erxiig ni ugchih

2017, 11 сар 11. 20:10
Hun

Baabar harinch uneniin nuulgui helj. 200n jil manjiin haryand bsan mongolchuud manj hyatadiin alindnch uusaj ugui boloogui harinch mongol mongolooro bsan. Harin suulde manj butarj unhad shoroon tumen hyataduud mongoliig zalhih shahsan bhaa. Shuumjlehdee gartsaagui barimttaigar shuumjelj bai

2017, 12 сар 15. 14:34
Зочин

Uussan uusaaguigee ch medeh chadvargui baij hudlaa dongosohoos boli! Hel soyol huvtsas hunar idee undaa har!

2017, 11 сар 11. 14:31
Сумъяа.Ж.Зочин

Б.Баабар түүхч биш ч гэлээ Монголын түүхчдийг ичээсэн л хүн.

2018, 4 сар 17. 1:56
Зочин

Huzvaa ene muu tembuu zaraitai hujaa mongoliin tuuhiig guivuulj baigaa hort odoo bug

2017, 11 сар 15. 18:30
Зочин

haana hezee hen bedeg huuhch ennees ichchihev hen yum be Ha Ha

2017, 11 сар 13. 16:47
би бол би

Бүүбурын төрсөн нь үнэн үхэх нь бас үнэн, бусад нь бүгд ХУДЛАА!!! гэдгийг олон удаа хэлээд сануулаад бгаа ш дээ.

2018, 4 сар 17. 1:55
Зочин

Baabar gegch hogshin beejin hav ardchilal yarisan gadnii huchnii demjlegtei mongoliin esreg erliiz hunhuuzuudiin surtal uhuulagch mongol hunii daisan bolson hogshin hyatad bolno baabar uhdel huzah tutam mongold muu er tohiolddog tarhiig byalba zohiod OT horhoin hol boloh estoi buzar Igor huur

2017, 11 сар 15. 18:34
Зочин

unen IJljig modon hudragandaa gej ene iljigen d ymar ch ug hereggui yum bn

2017, 11 сар 11. 11:11
Зочин

Ene ch unen baihaa ar halh lav galdand yalagdaad oorsdoo beijind guij ochiod manjid dagaar orson ni unen yumdag.

2017, 11 сар 11. 9:14
Зочин

Баабар харин ч үнэнд дөхүү бичиж. Хүн шүүмжлэх биш бичсэн бүхэнд нь үндэслэлтэй няцаалт өгөх хэрэгтэй. Арван жилдээ тоо, физик, хими гээд суурь шинжлэх ухаандаа явдаггүй нөхдүүд л түүхч, хуульч болдог байсан. Түүх логик дээр үндэслэн бодитоор тогтоогдог болохоос түүхийн ухааны докторуудаар ч тогтоогддогүй байхаа

2018, 2 сар 27. 9:17
Зочин

Үнэн үнэн

2017, 11 сар 15. 18:37
Зочин

ter lokig undes geech n yum be mutsts chinii hovroluu

2018, 2 сар 27. 9:18
Зочин

Чамд байдаггүй. Бас хэзээ чамд бий болох нь өнгөрсөн тийм зүйл байдаг юм.

2017, 11 сар 10. 22:36
Зочин

SOCIALIZMIIN yeiin setgelgee ni yag hebeeree hvn udiid bas baidag aa. Baabariin bichsen tvvh bol hamgiin vnen tvvh, bid nar vnen vgend durgvi l dee.

2018, 2 сар 27. 9:20
Зочин

Харин тийм шүү. Харийн хүний бичсэн түүхээр тархиа угаалгасан хүмүүс улс үндэснийхээ хөгжил дэвшилд маш их гай болох юм

2017, 11 сар 10. 21:47
ЗочинШОНХ

БААБАР ТҮҮХИЙН СУРАХ БИЧИГ АЛБАН ЁСНЫ ТҮҮХ БИЧЭЭГҮИ. 2-рт БАС ХУДАЛ БИЧЭЭГҮИ ҮНЭНИЙГ ЯАЛТАИ. 1900 оноос хэрэгжиж эхэлсэн ШИНЭ ЗАСГИЙН БОДЛОГО гэгчээр ХЯТАД ТАРИАЧИД өвөр монгол МАНЖУУРТ олноор суурьшин газар хагалж суурин худалдаа үилдвэрлэл эрхэлж 200 гаруи жил ХЯТАДГҮИ баисан хятаджиж УЛМААР АР ХАЛХ нэн адил ХЯТАД ТҮРЭЛТ-д нэрвэгдэж эхэлсэн бөгөөд НОЁДЫН цалин пүнлүү ОЛГОГДОХГҮИ УДАХ зэрэгт ихэд тачъадан ууралсан ХАЛХ НОЁД өвөр МОНГОЛ ноёд харчин гүн ХАИСАНЫ ятгалгаар ОРОСТ одож тусгаар тогтхох санаа сэдсэн гэвэл ЯАХУУ мэдээж унах нь тодорхои болсон МАНЖ ТӨР урьдынх шиг МОНГОЛЫГ БОДОХНЬ БҮҮ ХЭЛ ӨӨРСДӨӨ УУСЧИХСАН ЮМ ЧИНЬ өвөр МОНГОЛ НОЁД хөдлөхгүи бол АР ХАЛХ мөн бидний адил болох нь гэж БОГД БА НОЁДЫГ ЯТГАСАН НЬ Ч ҮНЭН Ш ДЭЭ: МОНГОЛЧУУД ХООРОНДОО БАИЛДАН МАНЖИЙН ӨМГӨӨЛӨЛД ОРСОН НЬ Ч ҮНЭН Л ЮМДАГ баабар абугаи ер худлаа бичээгүи тул түүхийн хүрээлэн онигоонд оролтои биш юу гэж сүржигнэх вэ дээ ТҮҮХ БАЯЖИГДАЖ ЗАСВАРЛАГДАХ ЧИНЬ БАИДАГ Л ҮЗЭГДЭЛ ямар КОММУНИСТ үзэлд зохицсон тэр янзаараа баилтаи биш

2018, 4 сар 5. 10:14
ЗочинСартуулын Б,Улаан хүү

ӨНдөр гэгээн Занабазар Түшээт хан Чахундорж энэ 2 хүний арчаагүй хувиа хичээсэн Чадахгүй байж өөрсдийгөө алтан ургийнбид бүхнээс дээгүүр байх ёстой хэмээн хууль цаазаа мөрдөөгүйгээс болж баруун Монголтойгоо хамтран тэмцэж Манж гүрний өөдөөс босоогүйгээс болж баруун зүүн Монголчууд дайн тулаандаа хүрч энэ 2 хүн Манжид урван одсон билээ түүгээрч барахгүй Манжийн хаанд чин үнэнчээр зүтгэсээр харь оронд ясаа тавьсан түүхтэй билээ

2018, 4 сар 17. 1:51
Зочин

Urvagch nohoinuud baisan ter shiitgelee hurtsen

2017, 12 сар 7. 16:52
Зочин

Санал нэг байна

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]